Moderator: mgl_300
Асуулт : Hi manai nohor 3n sard solongost ireed 5n jil bolno. odoo 12 sard mongold ireh gj baigaa yum. Tegwel 13dahi sariin tsalingaa yaj boduulj awah we? Mon emergetion- s zaawal bichig awah shardlagatai yu? Mongold sar garan amraad butsah yum. Butsaj irehdee bichig barimt burduuleh shardlagatai yu? Uildwer ni harluulna gj bhgui bizdee?
Хариулт :
1. 13дахь сарын цалин буюу туижиггимыг ажлаас гарах үед авна.
- 13дахь сарын цалинг ажлаас гарахаас өмнөх сүүлийн гурван сарын дунджаар
бодно.
- Гадаад ажилчныг ажиллуулж буй компани нь Самсон даатгалын компанид "Нутаг
буцах даатгал" гэсэн нэрийн дор 13дахь сарын цалинг даатгуулсан байдаг.
- Сүүлийн гурван сарын дунджаар бодох үед гарсан үнийн дүнгээс Самсон
даатгалын компаниас олгох "Нутаг буцах даатгал(чүлгүг манги бухом)"-ын мөнгө
бага байвал зөрүү мөнгийг компаниас бодож олгох ёстой.
2. Амралтаараа нутаг буцаж буй гадаад ажилчин нь ажиллаж буй компаниасаа нутаг буцах
зөвшөөрөл(жэибгүг дунысо)-ийн бичиг авна.
- Компаниасаа нутаг буцах зөвшөөрөл(жэибгүг дунысо)-ийн бичиг авна.
- Цагаачлалын албан дээр очих юмуу эсвэл нутаг буцах өдрөө нисэх цагаасаа эрт онгоцны
буудал дээр очин, онгоцны буудал дотор байрлах Цагаачлалын албанаас буцаж орж ирэх
зөвшөөрөл (жэибгүг хога) хүснэ. Гадаад паспортан дээрээ буцаж орж ирэх зөвшөөрлийн
тэмдэгт даруулна.
- Буцаж орж ирэхийг заасан хугацаанаас өмнө тус улсад буцаж орж ирнэ. Зөвшөөрсөн
хугацаанаас хэтэрч орж ирвэл онгоцны буудал дээр байрлах Хилийн шалган нэвтрүүлэхээс
тус улсад нэвтрэх зөвшөөрөл олголгүй буцаадаг болохыг анхаараарай.
Цагаач Иргэдийг Дэмжих Орчуулгын Төв 1644-7111(монгол хэл4)
Вэб хуудас : www.mhelpcall.org
Цагийн хуваарь : Даваа, лхагва гаригт амрана.
Мягмар-Баасан 10:00-19:00
Бямба 13:00-19:00
Ням 14:00-19:00
Үдийн завсарлага 13:00-14:00
Хаяг : Ансан хот ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ, 2 давхарт
Ансан буудал /4-р шугам 453 –р буудал /1-р гарц , 5минут алхана