Бичлэгийн тоо 3,329
Өсвөрийн морин хуурчдын уралдаан өнгөрөгч амралтын өдрүүдэд Төв аймагт болж өндөрлөлөө. Хуурчдыг Баянгол дүүргийн 78 дугаар сургуулийн сурагч А.Балжинням тэргүүлж, гран при шагналыг хүртжээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг энэ уралдаанд Завхан, Ховд, Говьсүмбэр зэрэг найман аймаг болон нийслэлийн 26 авьяаслаг хүүхэд оролцжээ.
Өсвөрийн морин хуурчдын уралдааны шүүгчээр ХБК-ийн багш Ё.Батбаяр, СУИСийн багш Б.Мөнхтүвшин, нийслэлийн Соёл урлагийн газрын ахлах Д.Мэндсайхан болон хяналтын шүүгчээр урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюуш ажилласан байна. Хуурч багачуудыг мэргэжлийнхнээс дутахгүй өндөр түвшинд тоглож байгааг шүүгч нар онцлон бахархаж байсан юм.