Бичлэгийн тоо 3,329

Манай оронд нүдний өвчин, түүнээс улбаатай хүндрэл, эмгэгүүд нэмэгдэж байгаа ч найдвартай эм тариа, мэс ажилбарын багаж хэрэгсэл хомс байдаг аж. Дэлхийн 180 гаруй орныг нүдний мэс заслын багаж хэрэгсэл, эм тариагаар хангадаг АНУын “Алкон” компани манай оронд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Ийнхүү дэлхийн томоохон компани Монголын “Чоно гол трейд” компанийг сонгон хамтарч ажиллах гэрээнд өчигдөр гарын үсгээ зурлаа. Тус компанийн захирал Ө.Байгальмаа “Нүд хамгийн эмзэг эрхтэн байдаг. Дэлхийд алдартай, найдвартай чанартай эмнэлгийн хэрэгслээр монголчууддаа үйлчлэх болсондоо бид баяртай байна. Бид богино хугацааны ашгийн төлөө бус урт хугацааны чанартай найдвартай хэрэглээг эрхэм болгон ажиллах болно” гэв.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд АНУ-ын “Алкон” компанийн Хятад, Монголыг хариуцсан захирал Тоод Заводник тэргүүтэй удирдах ажилтнууд ирсэн. Нүдний гэж алдаршсан ардын эмч, профессор Ж.Баасанхүүтэй уулзахад “Монгол Улсад нүдний өвчлөл эрс нэмэгдэж байгаа нь бусад өвчнөөс улбаатай.

Сүүлийн үед чихрийн шижин газар авах хандлагатай байна. Энэ өвчин нүдний торлог шилэнцрийг гэмтээн улмаар хараагүй болгох ч аюултай. Гарцаагүй шаардлагатай энэ цаг үед дэлхийд алдартай нүдний өвчнийг анагаах эм тариа, бараа бүтээгдэхүүнийг улсдаа борлуулдаг болж байгаад маш баяртай байна. Чанартай эм тариаг бид хурал цуглаанд оролцох гэж гадаад явахдаа цөөхнөөр нь худалдан авдаг байсан.

Одоо хоёр хөршөөсөө гуйж, хайх шаардлагагүй боллоо” гэв. “Алкон” компанийнхан “Болор мэлмий” эмнэлгийн хамт олонд торлог шилэнцрийн хагалгаанд хэрэглэдэг аппарат бэлэглэсэн юм.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3815358/ccb/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
229 Шатахуун түгээх станцын дэргэд их хэмжээний тэсрэх бодис орхисон байв 2010-10-27 6989
228 Монголчуудын тухай өгүүлсэн ном дэлхийн шилдэг орчуулгатай бүтээлээр шалгарчээ 2010-10-27 6989
227 Өсвөрийн хуурчид өрсөлдлөө 2010-10-26 6888
226 Салаа замын алийг сонгохоо АН шийднэ 2010-10-26 6588
225 Боомын халдвартай гурав дахь хүн ХӨСҮТ-д иржээ 2010-10-26 6459
» Монголчууд нүдний өвчний хүндрэлээс айлтгүй боллоо 2010-10-26 7582
223 Монголын далбаатай хөлөг онгоцноос хортой шавьж илэрчээ 2010-10-26 7169
222 Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2010-10-24 6344
221 “Монголын Дартс Сонирхогчдын Холбоо”-ны шилдэг 10 тамирчны чансаа тодорлоо 2010-10-24 6987
220 ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГЭДГИЙГ МОНГОЛД МЭДЭРСЭН 2010-10-23 6033
219 Хийн буугаар зэвсэглэсэн “хуурамч” замын цагдааг саатуулав 2010-10-23 7220
218 ЗАСГИЙН ГАЗРЫГ ШҮҮХЭД ӨГӨХӨӨ МЭДЭГДЛЭЭ 2010-10-23 6209
217 Гуанжоуг зорих мэргэн буучид тодорлоо 2010-10-22 6388
216 Мэргэжилтэй ажилтны хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийнэ 2010-10-22 7211
215 Монголын сөнөсөн хөлөг онгоцны далайчинг олжээ 2010-10-22 6580
214 “Сүхийн цагаан морь” мюзикл болно 2010-10-21 6634
213 Өвөрмонгол хатаж байна 2010-10-21 6393
212 Дэлхийн миссүүд 260 мянган доллар хандивлалаа 2010-10-21 6626
211 Монголын уламжлалт урлагийг хип хоптой хослуулсан “Хос аяс” наадам 2010-10-20 6716
210 “Анод” банкны хэргийг мөрдөн байцаалтад буцааж магадгүй 2010-10-20 6768
배너신청
자생병원

배너신청