Сүүлийн үед тархины даралтгүй хүүхэд гэж байхгүй боллоо гэж эцэг, эхчүүд ярьж байна. Энэ юунаас болж үүсдэг өвчин юм бэ?
-Тархины даралт байнга ихсэж, багасдаггүй. Томчуудын цусны даралт байнга хэлбэлздэггүйтэй адил ойлголт. Тархинд байдаг нугасны ус тодорхой хэмжээтэй, өөрийн даралттай, өнгө зүстэй. Тэр хэмжээ алдагдахад тархины даралт ихсэх, буурах шинж тэмдэг илэрнэ.
Хүүхэд шингэн алдах, гүйлгэх, бөөлжих, доргисноос даралт бууж болно. Нярай хүүхэд уйланхай, нойр муутай болох, цочих, гулгих зэрэг шинж тэмдгийг эмч нар тархины даралт гэж хавтгайруулан оношлоод байгаа юм. Гэтэл хүүхэд уйлах олон шалтгаан бий шүү дээ. Хүүхдэд илэрч байгаа болохгүй бүхнийг тархины даралт руу чихэж эцэг, эхчүүдийн сэтгэлийг зовоодог тал манайханд бий.
Хүүхэд дор хаяж хоёр сар, дээд тал нь 4-5 сар болж байж гадаад орчиндоо дасан зохицдог. Тэгэхээр хүүхдийг сайн ажиглаж, зөв үнэлэх хэрэгтэй. Эцэг, эхийн асаргаа муу, өрхийн эмчийн анхаарал халамж сул бол өвчин даамжирна.
-Тархины даралт чухам ямар хор нөлөөтэй өвчин юм бол?
-Тархины даралтын цаана тархины цусан хангамж, хүчилтөрөгчийн дутагдал, тархины эмгэгшил явагддаг. Үүний шалтгаан нь эх нь жирэмсэн үедээ ханиад хүрсэн, элдэв архаг хууч өвчтэй, архи, тамхи хэрэглэдэг, байнгын стресс ядаргаатай, цус багадалттай байснаас болно.
Мөн жирэмсний хожуу үеийн хордлоготой бол ургийн хүчилтөрөгчийн архаг дутагдал үүсгэдэг. Эмгэгтэй эхээс төр сөн хүүхэд ихэвчлэн тархины хүчилтөрөг чийн хурц дутагдалтай буюу бүтэлттэй төрдөг. Ийм үед хүүхэд өвчлөмтгий амархан ханиад хүрнэ, шингэн алдана, гадаад орчинд дасан зохицох чадвар муутай байдаг.
-Хүчилтөрөгчийн архаг дутагдлаас болж тархины даралт үүсдэг байх нь ээ?
-Тэгж ойлгож болно. Гэхдээ хүчилт өрөгчийн дутагдал хүнд, хөнгөн, хүндэвтэр гурван янз л даа. Хүнд нь татах, саажих, тархинд усжилт үүсэх магадлал өндөртэй. Хүндэвтэр нь эмчлэхгүй бол хүндрэх эрсдэлтэй. Харин хөнгөн хэлбэр нь ямар нэг эмчилгээгүйгээр өөрөө эдгэрэх магадлал өндөртэй байдаг.
Тархины даралттай хүүхдэд илрэх хэд хэдэн шинж бий. Нэгдүгээрт, төв мэдрэлийн тогтолцооны дарангуйллын шинж хүчилтөрөгчийн дутагдалтай хүүхдэд илэрнэ. Ийм үед хүүхэд унтаа ноомой болно. Энэ нь хүнд хэлбэрт орно. Эцэг, эхчүүд хүүхдээ “Манай хүүхэд тайван байна” гээд хүндрүүлдэг тал бий.
Бас төв мэдрэлийн системийн сэрлийн процесс нь мэдрэг хүүхэд уйланхай байдаг. Гэхдээ дээрхтэй харьцуулахад аюул багатай. Мөн хөдөлгөөн сэтгэхүйн хөгжлийн хоцрогдолтой байж болно. Гүйлгэдэг, амархан ханиад хүрдэг, хөлөрдөг бол гавлын дотоод даралт буюу тархи усжилтын хам шинж гэж оношилно. Ийм үед хүүхдийн толгойн хэлбэр өөрчлөгдд өг. Дух руу цүлхийнэ, заадлууд сална. Даралт ихсэхэд зулай овойж чинэрдэг.
-Тархины даралт ер нь эдгэрэх үү?
-Хүнд, хөнгөнөөс шалтгаална. Эрт эмчилбэл мэдээж үр дүн сайтай. Эрт эмчилсэн ч үр дүн муутай байх тал бий. Эмийн эмчилгээ хийхээс гадна эцэг, эхийн арчилгаа сайн, унагааж доргиох гүй, шингэн алдуулахгүй байх хамгийн чухал.
-Хүчилтөрөгчийн дутагдалтай хүүхдийг агаарт сайн гаргах хэрэгтэй юү?
-“Салхинд гарга” гэхээр манайхан өглөөнөөс орой болтол гадаа унтуулчихдаг. Хүйтэн сэрүүний улиралд хүүхэд амархан жиндэнэ. Дулаан хувцаслах гэж халууцуулж, бөөн уйлаан майлаан болж байгаад хөлстэй нь гаргадаг. Ийм үед бие султай хүүхэд амархан ангинтана. Тэгэхээр 15-20 минут салхилуулахад болно. Хүүхдийнхээ өрөөний агаарыг байнга сэлгэх хэрэгтэй.
-Тархины даралтын хэмжээг тодорхойлох аппарат ЭНЭШТ-д ирсэн гэсэн?
-Би лав дуулаагүй юм байна. Харин хүчилтөрөгчийн дутагдлыг тодорхойлдог аппарат бий. Захын судсанд хүчилтөрөгчийн хангамж ямар байгааг үздэг энэ аппаратыг сэхээний тасагт хүнд өвчтэй хүүхдийг оношлоход хэрэглэдэг
고마워....