Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Монгол эр хүн хүчтэй хийморьтой байж Монгол улс хүчтэй байна.Тиймээ! Түүхийн хатуу ширүүн зуунуудад морины нуруун дээр  илд ,саран бамбай барьж,исгэрэх сумны өөдөөс аймшиггүй тэмцэж явсан Монгол эр хүний нуруун дээр ихэнх он жилүүд өнгөрч, та  бидний энэ амьдарч байгаа эрх чөлөө тусгаар тогнолыг авчирсан гэвэл маргах хүн гарахгүй биз ээ.. Монголчуудыг хүчтэй ард түмэн байлгахын гол үндэс нь, голомтон дээрээ төрсөн нуган үрээ эрхэмлэн дээдэлж их холын ухаанаар эр хүнийг бэлтгэх Монгол ухаан байсан.  Үүний тод жишээ нь үндэсний бөхөөрөө дамжуулж эрэгтэй хүүхдээ төлөвшүүлэн хүмүүжүүлж ирдэг байсан баялаг туршлагатай ард түмэн билээ. Бөх нь түвшин бол Монгол эр хүн түвшин байна,эр хүн нь түвшин бол гэр бүл түвшин байна,гэр бүл түвшин бол улс орон түвшин байна гэсэн ардын сайхан сургааль байдаг.

Сүүлийн жилүүдэд Монголын нийгэм хамт олон,гэр бүлд эр хүнийг эрхэмлэх чанар алдагдаад байгаа нь ажиглагдах боллоо.Мэдээллийн хэрэгсэлүүдээр сөрөг мэдээлэл сэтгэгдэлүүд гарч эрчүүдийг зэмлэх,гутаах,арчаагүйгээр нь дуудах доромжлох хандлага мэр сэр гарах болсоныг нуугаад яахав. .Монгол сайхан аавын охин болж төрчихөөд  Монгол эр хүнийг муулдаг бүсгүй байдаг гэдэгт би эргэлздэг.Нээрээ Монгол эрчүүд маань ийм арчаагүй сул дорой болчихсон юмуу гэж бодоод эргэн тойрныхоо эрчүүдийг ажихад бүгд л өөрийн гэр бүлийнхээ төлөө үүргээ ухамсарлаад зүтгэж л байх юм. Мэдээж эр хүнд, хүнд байдаг сайн,муу чанарууд аль аль нь зэрэгцэн оршиж л байгаа шүү дээ. Нийгэмд эр хүний үнэ цэнийг бууруулах сөрөг сурталчилгаа их явагдаж байна.Би өөрөө эр хүн учраас эр хүнд буруу өгсөн аливаа зүйлд дургүйдээ эрчүүдээ өмөөрч энэхүү нийтлэлээ бичиж сууна.

Түүхийн хатуу хүтүү нугачаанд Монгол эрчүүдэд чиглэсэн, Монгол эрчүүдийн хүч чадлыг доройтуулж, улмаар Монгол улсыг хүчгүй сул байлгах харийн бодлого олон зуунаас эхтэй одоо хүртэл үргэлжилж л байна.Манжийн дарлалд 200 жил болоход айл болгоны эр хүнийг номхон хүлцэнгүй байлгахын тулд хүчээр лам болгож байсан бол Ардын Хувьсгал ялснаас хойш буюу 1937-1939 оны хооронд тухайн үед Монголын хүн амын 10% болох 80.000 орчим эх орноо гэсэн сэтгэлтэй аль өнгөтэй өөдтэй мэдлэгтэй сэхээтэн,цэргийн зүтгэлтэн эрчүүдийг хэлмэгдүүлж буудан хороож,тамлаж,шоронд хорьж байсан бол 1970-1980 оны үед сэхээтний төөрөгдөл нэрийн дор олон олон эрчүүдийг хэлмэгдүүлж байсан.1990 оноос хойш ардчилал зах зээлийн нийгэм байгуулж эхэлсэнээс хойш мөн л энэ байдал үргэлжилж хятадаас тонн тонноор нь хүний оюун ухаанд нөлөөлөх спиртийг үнэгүй шахам оруулж ирж архин далайд Монгол эрчүүдийг живүүлэх бодлого явагдсан шүү дээ.

Эр хүн гэдэг маш том бодьгал юм.Эр хүний орон зайд улс орон,хань ижил, үр хүүхэд  нөмөрлөж байдаг гэдэг шүү дээ. Зууны манлай дуучин Б.Сарантуяа нэгэн ярилцлагандаа  “Хүүгээ эзгүй байхад гэр нь хоосроод эзгүйрдэг. Эр хүн гэдэг чинь багаддаггүй юм байна лээ”  гэж дурдсан байсан.1994 оноос хойш Монгол улсыг хөгжүүлэх хүчирхэг эрүүл чийрэг, нөхөн үржихүйн насны ид хийж бүтээх насны эрчүүдийг Япон.Солонгос,Чех улсуудад экспортлох болсон.Монгол улс шиг улс төрийн намууд нь сонгуульд өрсөлдөхдөө Монгол улсыг хөгжлийн төлөө бус харь орныг хөгжүүлэх бодлого барьж Монгол улсыг хөгжүүлэх эр хүнийг гадаадад ажиллах хүчин нэрээр гаргаж байдаг улс манайхаас өөр байдаг болов уу???

Одоо дэлхийн 140 гаруй оронд 250.000 орчим Монголчууд ажиллаж сурч хөдөлмөрлөж байна гэсэн албан бус тоо баримт байдаг. Солонгос улсад гэхэд л 30 гаруй мянган Монголчууд байгаагаас 90 гаруй хувь нь эрчүүд байна. Өөрсдийн гэсэн орох оронтой ,унах унаатай хүнээс дутуугүй эхнэр хүүхдээ аваад явчих бодлыг тээж нутгийнхаа чулуунаас дээжлэн авч,хамгаас хайртай аав,ээж,хань үр хүүхдийнхээ зургийг элгэндээ тэвэрч, харийн нутагт очно. Халуунд нь халж хүйтэнд нь хөрч өөрсдийнх нь хийхгүй голдог хүнд хүчир, хортой ажлыг цаг наргүй хийж эрүүл мэндээрээ хохирч байна. Хамгаас хайртай хүмүүсээ санахын жаргал зовлонг бие сэтгэлээрээ мэдэрч,ганц өдрийн өмнө болтугай эхнэрээ,охиноо,хүүгээ тэврэхийг мөрөөдөж хаа холоос биесээ санагалзаж, зорьж очсон зорилгоо хурдан биелүүлээд бицан ирж, амьдралаа бүтэн болгох  хором мөчийн төлөө өөрийн биеийг үл хайхран зүтгэдэг гэдэгт би итгэдэг.Эдгээр эрчүүдээ би л лав муу эр хүн гэж хэлэхгүй.Өнөөдөр Монголын олон олон гэрт аавууд нь эзгүй байна. Эр хүн болгон төлөвшүүлэх ,эцгийн сургаалыг сонсолгүй эрэгтэй хүүхдүүд өсөж торниж байна.Би үүнд харамсаж явдагаа нуугаад яахав дээ.

Эмээл дээр ургасан уул атлаа

Элгэнд чинь багтсан толгод эр хүнийг хайрлаж яваарай гэж Б.Лхагвасүрэн яруу найрагчийн шүлэглэсэнчлэн Монголын хацар гоо бүсгүйчүүд минээ!.Эр хүн гэдэг чинь наанаа хатуу ширүүн харагдах гээд байдаг боловч цаагуураа бол их зөөлөн,уяхан  байнга л хайр нэхэж байдаг хүмүүс шүү дээ.Эр хүн ер нь их хайрыг эрэлхийлдэг, хайртай хүнээ олсон л бол тэр хайрандаа дийлдэн нялхардаг өчүүхэн хүмүүс шүү дээ.Эр хүн гэдэг ханиа харахаараа нялхардаг,тунимтгай байнга хайр нэхэж байдаг.Тэрийг нь эмэгтэй хүн ойлгож, байнга  ‘миний хань хичээгээрэй чи минь сайн явбал бид чинь дагаад сайн явна шүү” гэж урмын үгээр шагнаж, тэтгэж, өнгөлж явах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Ер нь эмэгтэй хүн эр хүнийг  шүтэж амьдарснаар муу байдаггүй харин ч гэр бүл нь өнгөтэй өөдтэй байж улмаар улс орон хөгжилд нэмэртэй болов уу ?.

Уул шиг ханхайж тэнгэр баганадсан эр хүн таны хайр

Уудам энэхэн орчлонгийн амин эрдэнэ юм шүү гэсэн сайхан шүлэгийн мөрөөр нийтлэлээ өндөрлөе дөө.Монгол эр хүн хүчтэй тэнгэрлэг байх болтугай

Бэсүд овогийн Ж.Отгонбаатар

www.dayarmongol.com

www.mongolhuuhed.com 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3810855/0c8/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.10.25 13:16:23
*.251.203.57

ЧИ ИХ ЗӨВ ХӨНДЛӨӨ ..МИНИЙ МОНГОЛ ЭРЧҮҮД  ЧИНЬ ӨМХИЙ  ЧАВГАНЦ ЗАНТАЙ МУУСАЙН  СО НАРТАЙ ЗҮЙРЛЭХ ЮМ БИШ ....АГУУ ТЭНГЭРЛЭГ ХҮМҮҮС ..ЭР ХҮНИЙГ ЭРЛЭГТ ОЧИХООС НЬ ӨМНӨ АМЖИЖ ХАЙРЛА ТЭГВЭЛ ЧИ ЖАРГАЛТАЙ

profile

goch

2010.10.25 15:24:32
*.168.175.7

kk.giftiim  shoo

joly

2010.10.25 18:47:09
*.106.216.9

ok.Mongol erchuud mini hiimoritoi shuu.

haliungo

2010.10.25 20:44:38
*.142.217.240

ЭЛГЭМСҮҮ МЭТИЙН СОГИЙН ГӨЛӨГ ГАРГАСАН АВГАЙ НАРТ САЙХАН НЬ ОЛДОХГҮЙ НЬ САЙХАН ДАА КК

profile

ukiko

2010.10.25 23:09:41
*.114.162.249

SAihan bichjee heleh ug  alga....


Daanch 90onoos hoish erchuud n yahav mal mallaad ch bolow  amidarch chadna,yu ch hiisen  ooriigoo avaad yavchihna..muu ohin mini,busgui hun sain surguulid surch erdem bolovsroltoi bolohgyui bolohgui gesen aav eejuudiin saihan setgeliin ulmaas bolovsrol medleg nimgen gunduugui saihan erchuud olshirch,diplom owortolj bolowsroliin orgil ood yavsan zavgui  busguichuud ihseed l..aa yag uls ornoo avch yavah erchuud  maani bolovsrol nimgerchiheer huuhnuudiihee deer garah n howor,ug zayanaasaa l eej hun bol eriin zaya tushih tavilantai busguichuud n erchuudeesee iluu garan toriin tushee bolon uls ornoo udirdan zalah n howor..edgeerees bolood bolovsroltoi chadaltai zaluuchuudaaraa  dutaad l,uls ornii maani toriin tusheed geh heden monopoly guzeetenguud zadartlaa oorsdiigoo l bordood baih...Chadaltai medlegtei chadvartai baisansan bol edgeer olon zaluus maani hariin orond heden tsaasnii toloo ingej amdrah bailaa ch gui ch uu..olon shaltag shaltgaan bgaagiin neg tal n iim sanagdah....

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211403
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239306
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366859
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365279
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524318
20046 *****НАСАН ТУРШИЙН ГОО УЗЭСГЭЛЭН*****БҮСГҮЙ ТА ЯАРААРАЙ *** БҮСГҮЙ*** 2010-10-25 505
20045 asuuya? [3] mgl 247 2010-10-25 652
20044 СОЛОНГОС НӨХӨРТЭЙ ---МОНГОЛЧУУДАД БИТГИЙ ГАЙ БОЛООРОЙ !!!!!!!! [8] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-25 1229
20043 helj ogooch [5] saruulaa 2010-10-25 757
20042 СОЛОНГОСТ . ЦОГЛОГ БАРДАМ ИХЭМСЭГ ЭРХЭМСЭГ ЯЛДАМ ЭНХРИЙ ..... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-25 941
20041 udriin mendees ???????????????/ [2] buleen salhi 2010-10-25 636
20040 huuhnuudee hurgugch????????????? [3] buleen salhi 2010-10-25 633
20039 элгэмсүү худлаа хуцаж таашаал авдаг гаж донтон уу? [6] haliungo 2010-10-25 901
20038 huhuuruu hoollodog eejuudees? [3] javkhlan_s 2010-10-25 894
20037 hariulaad l bgaarai naizuudaa [6] hurd123 2010-10-25 1031
20036 СОЛОНГОСТ УНАХ БОЛОН МОНГОЛ РУУ АЧУУЛАХ БОЛОМЖТОЙ ҮЗЭМЖ САЙТАЙ МАШИНУУД ЗАРЖ БАЙНА. DEVSHILT-CAR 2010-10-25 575
20035 hi bvsgvichvvdee yaraltai asuuy? [5] gartsvnh 2010-10-25 6447
20034 mglradio.com хаагдцийн болуу [6] Би 2010-10-25 1234
20033 bilegt 99 d [1] madahbadrah 2010-10-25 734
20032 tsosnii chuluug so-r? [3] *jargalmaa* 2010-10-25 2133
20031 HVVHDIIN TAMIRIIN HOSLOL BOONII VNEER 12000W MADE IN KOREA SALE SALE file 수정_0220 2010-10-25 754
20030 huuhnuudee [1] 현지 2010-10-25 653
20029 xuuxdiin gerchilgee [1] duck duck 2010-10-25 789
20028 turuu bulchirxainii talaar [1] duck duck 2010-10-25 567
20027 ** БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД ** HI***KOREA 2010-10-25 450
20026 ҮҮНИЙГ ХҮН БОЛГОН МЭДЭЭД АВЧИХ ИЙМ Л БАЙДАГ [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-25 2757
20025 eejvvdee ???????// [5] ebaxan11 2010-10-25 1128
» Монгол эрчүүдээ өмөөрөхүй [5] Iamhappy 2010-10-25 772
20023 gerchilgeenii talaar asuuh ni??????????? [7] rexsa 2010-10-25 780
20022 orchuulaad hurdan heled uguuch?? [2] mcblog 2010-10-25 769
20021 Банкны баталгаа гаргаж өгдөг хүний утасыг хэлж өгөөч... [1] odgko 2010-10-25 579
20020 БАРИА ЗАСАЛЫН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА Handon 2010-10-25 503
20019 yaraltai xeleed ogooch [3] uka888 2010-10-25 1105
20018 нүүр арьс арчилгааны саван sonye 2010-10-24 1066
20017 Huhnii suu [4] MongolGoo 2010-10-24 1006
20016 hi uunig orchulad ogooch [3] TUR2005 2010-10-24 888
20015 spiraltai humuusees asuuya [4] jeonju-s 2010-10-24 780
20014 shagnaltai [8] jeonju-s 2010-10-24 1819
20013 yaraltai mongolruu mongo shiljvvldeg gazariig utasiig ogoochee [1] dalainus 2010-10-24 515
20012 СОЛОНГОС ДАХЬ МИНИЙ АЛАГ ҮРСИЙН ХУВЬ ЗАЯА...ИЙМ Л .... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-24 754
20011 Батбэх гэдэг нэрийг солонгосоор хөрвүүлээд бичээд өгөөч [9] Би 2010-10-24 1069
20010 СОЛОНГОСТ БАЙДАГ ХҮНТЭЙ УНТМААР БАЙНА ..ГАНЦААРДАЖ БАЙНА ДААНЧ ... [11] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-24 1722
20009 pirmiin oimsnuud haymd buundunu manuka 2010-10-24 484
20008 Medeh hvn bvr hariulj vgch tuslaach [4] dulduu 2010-10-24 995
20007 hi sainuu busguichuudee [1] pudu 2010-10-24 750
20006 hi asuuya [2] zegp 2010-10-24 484
20005 Номын дэлгүүр [2] Iamhappy 2010-10-24 1011
20004 shud hiij bna enkriimaa 2010-10-24 435
20003 ?байна [3] eenee12 2010-10-24 1186
20002 ts.elgemsuud korea nudenbuu deer mgl hun ajildag yum uu ajildag bol utsaiin helj ogooch [2] korea_d 2010-10-24 916
배너신청
자생병원

배너신청