БНХАУ-ын Гуанжоу хотноо зохион явуулах Азийн 16 дугаар наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын буудлагын тамирчдын нэрс тодорч, Монголын буудлагын спортын холбооноос нийт 14 тамирчин, найман багш дасгалжуулагчаа Азийн наадамд илгээхээр болсон байна.
Эмэгтэй гар бууны төрөлд олимпийн мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Ц.Хонгорзул, Т.Баярцэцэг нар оролцох бол эмэгтэй урт бууны төрөлд ОУХМ З.Батхуяг, Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинзаяа нар оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Харин ОУХМ Даваахүү, спортын мастер В.Ганцоож,и Э.Бадамгарав нар эрэгтэй гар бууны төрөлд онч мэргэнээ сорих бол ОУХМ Д.Ганзориг, Б.Бишрэл, Ш.Мөнх-Эрдэнэ нар эрэгтэй урт бууны төрөлд өрсөлдөх ажээ. Азийн наадмыг зорих буудлагын спортын багийн даргаар МБСХ-ны дэд ерөнхийлөгч Д.Дашзэвэг, багийн ахлагчаар МБСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Нямсүрэн нар явах юм.
Харин дасгалжуулагчдын хувьд гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, ОУХМ Б.Алтанцэцэг, С.Адилбиш, Ц.Өлзийбаяр, Ж.Ганхуяг, С.Энхжаргал нарын шилдэг дасгалжуулагчид тамирчдынхаа хамт Гуанжоуг зорихоор болсон байна.