Хятадын Санья хотод энэ сарын 30-нд болох “Дэлхийн мисс-2010” уралдаан цаг агаарын байдлаас хойшилж магадгүй нь. Зүүн өмнөд Азид дэгдсэн хар салхины улмаас Хятадын Хайнань аралд үер болж байна. Одоогийн байдлаар 140.000 хүн орон гэргүй болж, 98000 га тариалангийн газар сүйдсэн тухай хэвлэлүүд мэдээлжээ. Хятадын Засгийн газар гамшгийн хохирлыг арилгахад 40 сая юан гаргаад байгаа ч хохирлын хэмжээ нэмэгдэж байна. Улс эх орноо төлөөлөн ирсэн гоо бүсгүйчүүд ч энэ үйлсэд оролцохоор шийдэж, үнэ хаялцуулах худалдаа зохион байгуулан, орлогоо арлын сэргээн босголтод хандивлажээ. Хувцас, тоглоом, гоо сайхны хэргэсэл гээд эдэлж хэрэглэж байсан зүйлээсээ тэд худалдаалж, 260 мянган доллар хуримтлуулсан аж. Тус уралдаанд 120 гоо бүсгүй оролцож байгаа юм.