Бичлэгийн тоо 3,329
Хоёр жил шахам мөрдсөний эцэст цагдаагийнхан “Анод” банкны гэх хэргийг прокурорын хяналтад шилжүүллээ.
Дээрх хэрэгт тус банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, “Анод” банкны ерөнхийлөгч Н.Даваа, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Тамгын газрын дарга Л.Уламбаяр нарыг албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг хэрэгт яллагдагчаар татаад байгаа.
Прокурорууд энэ хэрэгтэй танилцаж дуусаагүй байгаа ч хэргийг мөрдөн байцаалтад буцааж магадгүй нь. Бидний олж мэдсэнээр дээрх хэрэгт холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Монголын хөрөнгийн биржийн болон зарим томоохон зээлдэгчдийг татах бололтой.