Сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-17-ны өдөр Варшав хотноо боллоо.
Тэмцээнд Монголын сүмо бөхийн холбооны 18 тамир чин оролцсон бөгөөд өсвөр болон насанд хүрэгчдийн тэмцээнд манай эмэгтэй, эрэгтэй тамирчид ганцаарчилсан болон багийн төрлөөр нийт 10 медаль (1 алт, 4 мөнгө, 5 хүрэл) авлаа.
Эмэгтэй сүмочдоос манай тамирчин Я.Дулмаа дэлхийн аварга болов. Дэлхийн аварга бол сон, ме даль хүртсэн тамирчдаа тус улсад суугаа ЭСЯ-ныхан хүлээн авч баяр хүргэжээ.