Moderator: mgl_300
Би энгийн л нэг эмэгтэй одоо нас 30 гарч байна. Би тэгээд өөрийнхөө амьдралыг зүгээр л бичиж дотроо бодож явдаг зүйлээ хуваалцах гэсийн. Би анх 20 настайдаа нөхөртэйгээ танилцаад 23 настай анх ээж болсон. Би их азтай яагаад гэвэл би 2 ихэр хүүхэдтэй бурханаас хайрласан нандин бэлэг. Гэсэн ч миний амьдрал сайхан байгаагүйээ бид хоёр хүүхдүүдээ 1.5 сартай байхад нь салсан. Хүүхдүүдийн маань эцэг архи их уудаг ер нь бол архичин надтай суухдаа бага зэрэг уудаг байсан автомашиний аваар хийсэнээсээ болж шоронд 1 жил гаран суугаад гарсан тэрнээс хойш л тэр хүн хүнийг хайрлах өрөвдөх гэж мэдэхээ байсан даа. Би шоронд байхад нь 3 удаа эргэж очиж байлаа. Би оюутан байсан гэвч аав ээжээсээ мөнгө аваад л юм аваад гэрийнхэнтэй нь хамт очдог их л хайртай байжээ. Одоо манай 2 хүүхэд 3-р ангид сурдаг хөөрхөн хүү охин хоёртой доо. Энэ 2-ыгоо өдий болгох гэж би их зовсоон. Гэхдээ яахав сайн ах дүү сайн аав ээжийн буянд бид 3 орох оронтой унах унаатай одоо бол сайхан л амьдарч байна.
Би хадамуудаасаа нэгч төгрөг авдаггүй авяа ч гэдэггүй тэд нар ч өгөе гэдэггүй ер нь 2 хүүхэдтэй гэдгээ бараг мартсан байхаа тэд нар. Зарим үед үнэхээр хэцүү л байдаг. Төсвийн газар ажилладаг болохоор цалин бага яая даа гэх үе байдаг л юм. Бид 3 саяхнаас шинэ аавтай болоод байгаа. Тэр маань их сайн хүн 2 хүүхдэд маань их хайртай. Бид 2 олон жилийн өмнөөс бие биенээ мэддэг байсан ч нэг алдсан хүн чинь хүнд итгэхээ байчихдаг юм байна лээ. Тэгээд ч хоёрийн хоёр хүүхэдтэй надтай сууна гэж юу байдгийн гэж бодоод ганцаараа амьдарлийн төлөө гүрийгээд л тэнэг юм шиг л явдаг байжээ. Одоо бол амьдрал сайхан байна зовсоний эцэст зорилгодоо хүрсэн хуучин хадамууддаа яаж амьдарч 2 хүүхдээ тэжээж яваагаа харуулж чадсан ямар хүнийг хөөж явуулсанаа тэд нар хааяа ч гэсэн харамсаж боддог биз. 2 өрөө байрнаасаа бид 3-ыг нохой шиг хөөгөөд гаргасан даа хүн зовлонг даадаг л юм байна лээ. Ихэр хүүхэд арчилгаа их шаардана тэгээд манай хоёр дутуу төрсөн нэг нь 1.5 кг нөгөө нь 1.8 кг гарсан гээд л боддоо. Эмнэлэгээс салахгүй нэгтэйгээ хэд хоноод овоо гайгүй болгоод нөгөөгөө аваад л хэвтэнэ нөгөө сайхан нөхөр маань архиа уугаад л өнгөтэй өөдтэй ах дүүгийн маань өгсөн юмыг зарж уугаад л байж байдаг байсан.
Энэ бүнхийг би өөрөө хийсэн миний л үйл лай гэж бодоод гүрийдэг их тэвчээртэй байжээ. Хоёр хүүхдийнхээ хажуугаар нөхөрөө архинаас гаргах гээд л аав ээжийнхээ өгсөн мөнгийг бариад их ч олон архинаас гаргана гэсэн хүн дээр очсон даанч тэр хүн ухамсар дорой болохоороо надаас нуугдаад бүр гудамжинд зугтаагаад явчихна ёстой хэцүү. Би тийм амьдрал ядуу айлын хүүхэд биш л дээ. Ах дүү сайтай аав ээж маань ч боломжийн амьдралтай Гэхдээ одоо бүх юм ард хоцорсон бид 3 сайхан амьдарч байна. Бид 3-ыг нэг муу 2-хон өрөө байртай солиод гудамжинд гаргаж байсан тэр муухай хадмууд л харин юу ч үгүй хар санаандаа баригдаад өмхийрч байгаа. Харин миний 2 хүүхэд өдөр ирэх тусам өсч том болж ээжийгээ баярлуулаж байгаа.