Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бүх төрлийн шувуу, үржлийн бус салаа туурайтан мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, боловсруулаагүй, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, хүнсний хэрэглээний түү ий өндгийг БНХАУ-аас импортлохыг түр хугацаагаар хоригложээ.
Харин Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын халдварт өвчний мэдээлэл, зөвлөмжийг үндэслэн БНХАУ-ын халдварт өвчин гараагүй бүс нутагт байрлах аж ахуйн нэгжээс үржлийн мал, амьтан болон түүний бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр импортлохыг зөвшөөрсөн байна.