Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



Би яг одоо салаа замын уулзвар дээр ирчихсэн юм шиг санагдаад, энэ байдлаасаа яаж гарахаа сайн мэдэхгүй байна.  Нөхөр маань дэндүү хүүхэмсэг эр юм шиг байна эсвэл бүх эрчүүд ийм байдаг юмуу.  .  Нөхөр маань уг нь боловсролтой, гайгүй ажил хийдэг, ажилдаа ч нэр хүндтэй,  бидэнд  дутагдах гачигдах зүйлгүй л байдаг. Харин би жирийн л нэгэн эмэгтэй, өндөр ч биш нам ч биш, тарган ч биш бас туранхай ч биш, мисс биш ч бас “матар” ч биш, бас найз нар маань намайг дуугай гэдэг, харин би энэ байдалдаа дургүй учир нь уур хүрсэн үед олигтойхон ч хэрэлдэж чадахгүй  дуу бүүр алга болчихоод дотроо л бачимдаад байдаг.  Нөхөр маань надаас дөрөв ах, бас их ам фигур сайтай, харин би эцэг эхийнхээ чанга хүмүүжлээр өссөн болоод тэрүү  нөхрөөсөө өмнө хүнтэй  унтаж үзээгүй, одоог хүртэл нөхрөө нэг ч хуурсангүй ээ.

Нөхөр маань надтай танилцах үедээ л (би тэгэхэд 20-той байсан ) хөөрхөн найз нарын минь утасны дугаарыг асууж, надтай ярихдаа өөр хүний нэрээр хүртэл андуурч залгадаг байсныг нь тоглоом болгоод зэмлээд өнгөрдөг байсан, дурлал сохор гэж үнэн байдаг бололтой.   Харин тэр үргэлж хуурч, хууралт болгондоо надад янз бүрийн “бэлэг” авчирч өгнө,  тэр бүр би эмэгтэйчүүдийн эмнэлгээс салахгүй, хамт хүртэл явж эмчлүүлж л байлаа.  Харин ингэлээ тэглээ гэхээр өөртөө ерөөсөө хир халдаахгүй би биш хойно оюутан байхдаа авсан байх гэнэ, эсвэл согтоод унахад нь өөрийг нь бараг л хүчиндсэн ухааны юм арьж үлгэр зохионо, харин би итгээд уучилна эсвэл би буруудаад өнгөрнө. Бас би нөхрөө дэндүү хайрладаг байсан юм. Нэг удаа ажлынхаа газрын нэгэн хүүхэнтэй холбоотойг мэдэх тэр үед би 2 дахь хүүхдээ олсноо мэдсэн, бидний хооронд том асуудал үүсч нөхөр тэгсэн “бидний харьцаа угаасаа явц байхгүй, салъя, наад хүүхдээ авахуул” гэж хэлсэн. Харин би маш их гомдсон ч, хүүхдээ устгахыг хүсээгүй, нөхөргүй ч байсан  өсгөнө гэж гаргахаар хатуу шийдсэн, одоо би хүүгээ харахаар ийм хөөрхөн амьтныг нөхөр минь  яаж тэгж хэлж зүрхэлсэн юм болоо гэж гайхдаг. Гэтэл удалгүй нөхөр уучлалт гуйгаад дахин тэгэхгүй гэж амалсан боловч төрсний дараа дахиад бахь байдгаараа, ажил ихтэй гэж оройтно, шөнө дунд халамцуу ирнэ, бид 3т нэг ч анхаарал тавьж байсангүй.

Харин би нөхрөө гэрийн ажилд нэг ч туслуулж байгаагүй, нөхрөө ая тухтай байлгах, ажлыг нь тайван хийлгэх, 2 нялх хүүхдээ өсгөх, гэр орны ажил, ажиллах,  сурах гэж тэр бүхнийг анзаарах ч сөхөөгүй явсан, харин тэр хүүхэнтэй болох болгондоо надаас өө хайж, хэрүүл өдөх, эсвэл ээжийг минь гоочилно  (тэр ээжид минь бас дургүй). Нэг өдөр хүүхдээ эмнэлэгт үзүүлэх болоод бичиг баримт хайж байтал нэгэн бөөн цаас гарч ирлээ, санамсаргүй хартал эмэгтэй хүний захиа, тэр үед тэнгэр газар нурах шиг л санагдаж билээ. Тэр захиан дээр тэр 2ын янаг амрагийн авдал, хаана юуг аяж хийж байсан, бас удахгүй хамт амьдрах төлөвлөгөөний тухай түүнд зөвхөн 2 хүүхэд л саад болж буйг хүртэл олон зүйлийг илэн далангүй бичсэн байсан. Нөхрийнхөө жаргалд би 2 хүүхдийн хамт саад болж байсныг мэдээд  үнэхээр шоконд орж, уйлж ч чадахгүй, итгэж ч чадахгүй,  биений минь тал алга болж, зүрх минь урагдаж буй мэт болсон. Тэр үед үнэхээр салъя, ингэж болохгүй юм байна гэж бодсон боловч нөхрийн уучлалт гуйх гуйлт, учир мэдэхгүй ангайж байгаа 2 хүүхэд маань салгаж арай дөнгөөгүй ээ. Тэр үеэс л нөхөртөө итгэх итгэл минь буурч, сэтгэл минь хоосон хөндий болсон ч юм шиг, тэр их оргилоод байсан хайр минь хаашаа ч юм алга болоод, улам бүр л дотогшоо болсон. Өнгөрсөн жил дахиад л нэг асуудал үүсгэлээ, тэр үлгэрээ би ажил дээрээ ОО өрөөнд өөртөө хийсэн ч гэх шиг , залхсан би заа яршигдаа гээд өнгөрөөлөө. Гэтэл саяхан нэгэн танилын дугаар хэрэг болоод нөхөр миний утаснаас авчих гэхээр нь хайж байтал бас баахан мессежүүд гарч ирлээ, 2-3 залуу охидруу бүр өдөр тохироод уулзъя, учиръя гэсэн байлаа, тэр нь мэдээж миний хэдхэн хоногийн эзгүйд. Тайлбар нь бас л худлаа, барин тавин, орон гаран.  Тэгээд л надруу буруутгаж дайрна.

Мөнхийн нууц гэж байдаггүй гэдэг билүү, эсвэл бурхны тусламж уу, тэр бүх хүүхнүүдийг нь үргэлж санамсаргүй байдлаар л мэдчих юм.

Аргаа барахдаа надаас шалтгаалсан юу байна, сексийн хувьд юу нь болохгүй байна гэж ярилцаж ч үзсэн, тиим юм байхгүй л гэх. Нөхөр минь хуурчихаад, дээр нь худлаа ярьчихаад тэрийгээ юман чинээ тоохгүй, тэгсэн хэр нь намайг мэдчихээр хэрүүл хийгээд хартай авгай, бөгсний хэрүүл үүсгэлээ гэж загнана. Ядаж цэвэрхэн хүнтэй, мэдэгдэхгүй шиг явсан бол одоо дүүрч гэхсэн.

Одоо нэг нь амлаж дуусдаггүй, нөгөө нь уучилж дуусдаггүй байдлаас залхаж байна, тэвчээрийн хязгаар гэж байдаг бол тэрэнд нь хүрсэн бололтой, гэвч салах гэхээр 2 хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх боловуу гэж санаа зовон зориг хүрэхгүй. Гэтэл би нөхөртөө итгэж чадахгүй, харах бүрд гомдол төрж, сэтгэл маань үнэхээр шаналж байна, ирээдүйдээ ч итгэж чадахгүй нь. Гэтэл нөхөр маань одоо  хөгширлөө яанаа гээд л, гадаад байдалдаа анхаараад л…  Харин миний зүрх муудаад, эмч бага стрессдэхийг зөвлөсөн. Надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөхийг хүсье, хэдийгээр энэ миний хувийн амьдрал ч гэлээ ганцаардаж, мухардаад арга ядаад хуваалцах гэж бичлээ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3781827/96b/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.10.16 22:18:41
*.189.255.121

МИНИЙ ХУВЬД ИЙМ СУЛ ДОРОЙ БҮСГҮЙЧҮҮДИЙГ   ЕРӨӨСӨӨ ОЙЛГОДОГГҮЙ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! БИ Л ТӨРСӨН ХҮҮХЭН ГЭСЭН ШИГ НАВСАЙГААД НООРООД Л  ӨӨРТӨӨ АНХААРАЛ ТАВИХГҮЙ БОЛ ЭР ХҮН УЙДАМТГАЙ Ш ДЭЭ ..ЭР ХҮНИЙГ ХҮЧЭЭР АРГА ЭВЭЭР Л ТОГТООДОГ ЮМ Ш ДЭЭ..УГЖТАЙ ХҮҮХДИЙГ  ХАРИУЛАХАД АМАРХАН Ш ДЭЭ .ХАМГИЙН ГОЛ НЬ ЧИ СЭРГЭЛЭН АВХААЛЖТАЙ БАЙ ....САЛЛАА ГЭЭД  ХҮҮХЭДТЭЙ ХҮҮХНИЙ АМЬДРАЛ  УРЬДАХААСАА  САЙЖИРНА ГЭДЭГ ЮУ Л БОЛ ДОРДДОГ Л ЮМ ДАА..ХОЙД ЭЦЭГ ҮНЭХЭЭР САЙН ХҮН БИШ БОЛ ХЭЦҮҮ

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.10.16 22:35:46
*.189.255.121

ХАНЬ НӨХӨР НАЙЗ ЗАЛУУ БОЛОХГҮЙ БАЙНАА ГЭЭД ГОМДОЛЛООД УЙЛАН ДУУЛААД БАЙДАГ ХҮҮХНҮҮДИЙГ БИ ГАЙХДАГ !!!!!!!!!!!!!!!!!!!!!..ЧИ СУУХДАА ХАЙРЛАНА ДУРЛАНА БОЛНО БҮТНЭ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙНАА Л ГЭЖ СОНГОЛТ ХИЙСЭН БИЗ ДЭЭ>>ЭСВЭЛ БУСДЫН ҮГЭЭР ШИЙДВЭР ГАРГАДАГ ЮМУУ ???ГАНЦЫН ЗЭРГИЙН  ЭР ХҮНИЙ АЛДАА ОНОО САЙХАН МУУХАЙ САЙН МУУТАЙ  ХАЛАМЖЛААД ХАЙРЛААД АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ЯАХ ГЭЖ ГЭР БҮЛ ЗОХИОЖ ДРАМ ТОГЛОХ ХЭРЭГГҮЙ Ш ДЭЭ АМЬДРАЛ ЯМАР ТОГЛООМ ЮМУУ ??ЭЦСИЙН ЭЦЭСТ ХАЙРЛАСАН ХАНИА НАЙЗ ЗАЛУУТАЙГАА ТААРАХГҮЙ БОЛОХГҮЙ БАЙГАА БҮХ АЛДАА ОНООГОО ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭЭД ХАЙ.....ЧИ ТҮҮНИЙГ ЗӨВ ЗАЛЖ ЧАДВАЛ ЧАМД ЯМАР Ч АСУУДАЛ ҮҮСЭХГҮЙ   ..ИЙМ БАЙЖ ЧАДАХГҮЙ....... ЗӨВХӨН ӨӨРТӨӨ ГОМД ...ХУВЬ ЗАЯАНДАА ..ХАТУУ Ч ҮНЭН..УУЧЛААРАЙ

태연

2010.10.17 14:07:45
*.235.128.142

20 насандаа хүнтэй гэрлэнэ гэдэг арай л эрт нас юм даа. Манай улсын хувьд энэ насандаа гэрлэх хэвийн асуудал байх. Юу ч гэмээр юм дээ. Хэдий эр нөхөр нь ч бай илт ингэж доромжилж тохуурхаж байхад тэвчээд л сууж байдаг. Өөрөө ажил хийдэггүй гэхээр нөхөр нь тэжээдэг гэсэн үг юм шиг байна. Гол нь хүүхэддээ биш өөрөө эдийн засгийн байдалаасаа болоод салаад явж чадахгүй ингээд байгаад байдаг юм биш үү. Сонсохоор аймаар арчаагүй, хүн болж төрсөн энэ нэг насаа иймэрхүүгээр үрж  дуусах тавилантай л юм байлгүй дээ. Доромжлолыг тэвчсэнээрээ ухаалаг сайн хань байх биш, өөрийгөө дайчилж өөрийгөө хөгжүүлж нээж, өөрийгөө итгэл төгсөөр хүмүүст таниулж амьдарч чадсанаараа үр хүүхдийнхээ ч өөрийнхөө ч өмнө нүүр бардам хэлэх үгтэй дараа нь харамсахгүй амьдрах ёстой юм шигээ. 100 хувь нөхрөөсөө буруу хайж тэр хүнийг өөрчлөгдөхийг хүлээж суухаар өөртөө байгаа буруугаа илрүүлж өөрийгөө өөрчилөөсэй. Бусдыг өөрчлөх гэж зүтгэхээр өөрийгөө өөрчлөх нь хялбар гэж. Хэрвээ тэгээд чадахгүй бол хохь нь. Заяа чинь тэр л гэж хэлэх юм байна доо
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210460
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
22656 hi asuuya [10] sfff 2010-10-15 796
22655 БУДЛИУ НАДАД ТУСЛААРАЙ [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-15 572
22654 busguichuudees asuuh zuil bna [3] АНТОЛКАА 2010-10-15 790
22653 Hi asyya, [1] zahirma 2010-10-15 606
22652 УУЧЛААРАЙ ЧИ ИЙМ БАЙВАЛ ХЭЗЭЭ Ч ХАНЬТАЙ БОЛОХГҮЙ ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-15 750
22651 ЭЛГЭМСҮҮ ЭГЧЭЭСЭЭ .ТУС БОЛЖ ҮЗ. [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-15 463
22650 ashuuya [2] *dibidibabidiiboo* 2010-10-15 733
22649 БУЛАН БУЗАРЛАЛГҮЙ НҮДНЭЭС ДАЛД ОРЖ ҮЗ> [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-15 949
22648 tegv tejon chonjud goo saihnii emleg haij bn mongolt himd [3] dalainus 2010-10-16 674
22647 f5-n talaar asuuya................ [1] eruulenkh 2010-10-16 816
22646 Nyarain songoltiin vaktsin? [2] sarnai007 2010-10-16 1968
22645 hi busguichuudee helj ogch tuslaach [1] 19800901 2010-10-16 675
22644 Orood uzeerei!!! nowpc 2010-10-16 720
22643 hooe guilgachin hogiin savnuudaa [13] bananas 2010-10-16 4610
22642 vitamin C uuj bolohuu [2] teach 2010-10-16 941
22641 humuusee heleed ogooch [1] MR ESUDER 2010-10-16 807
22640 ORCHUULJ OGCH TUS BOLOOCH [4] bosson uu 2010-10-16 953
22639 huuhdiig yaj burtguuldeg ve?helj ugch tuslaach!!! [12] noni 2010-10-16 1561
22638 asuuy [1] mandanbadrag 2010-10-16 1003
22637 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-10-16 578
22636 tahian mah [2] hangu 2010-10-16 2352
22635 Hi eejvvdee hvvhed heden saraasaa baasaa huraadag yum bol? [4] ev_negdel 2010-10-16 1936
22634 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-10-16 587
22633 Цалин бодох талаар сонирхож байна уу? Таныг монгол ажилчдад зориулсан хүний эрх-хуулийн сургалтанд урьж байна ӨДРИЙН МЭНД 2010-10-16 1042
22632 vitamin asuuya, busguichuudee [1] ineed 2010-10-16 1020
22631 hi oroin mend [2] 0415 2010-10-16 731
22630 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-10-16 595
22629 Google –с хэрхэн мэдээлэл хайж сурах вэ? [2] ind 2010-10-16 845
22628 СЭКС ..БҮСГҮЙ ХҮН БОЛЖ ТӨРЧИХӨӨД ҮҮНИЙГ МЭДРЭХГҮЙ БОЛ ӨӨРТӨӨ ГОМД.. [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-16 2841
22627 Хэрхэн үнэгүй Вирус шалгагчыг татаж авах вэ? [1] ind 2010-10-16 620
» ЭР ХҮНИЙГ ХЭТ ИХ ХАЛАМЖИЛВАЛ ИЙМ БОЛНО .ОЙЛГОВ УУ ?? [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-16 1322
22625 helj tuslaach [11] sanata 2010-10-16 1050
22624 САЙХАН СЭТГЭЛТЭЙ БҮСГҮЙ САЙН ХАНЬТАЙ УЧИРЧИХААСАЙ БИЛЭЭ [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-16 729
22623 МАШ ЧУХАЛ АСУУЛТАНД ХАРИУЛААД ӨГӨӨРЭЙ [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-16 1239
22622 elgemsvv hariulj uguuch [2] 0415 2010-10-17 728
22621 huugiin maani hooloi [3] M.puto 2010-10-17 1175
22620 hi ajil bna angella2010 2010-10-17 494
22619 hi gertee huuhdee suudag eejuudee shn buu halay... [4] rainismmm 2010-10-17 1039
22618 ҮҮНИЙГ ОРЧУУЛЖ ЧАДАХ ХҮНИЙГ... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-17 569
22617 СО НӨХӨРТЭЙ ...МОНГОЛЧУУДАД БИТГИЙ ГАЙ БОЛООРОЙ >..ҮНЭН.. [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-17 1105
22616 55% ХЯМД *НҮД , *XАРШИЛ .ЭРЭГТЭЙЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮД, ДОТОР , ГОО САЙХНЫ СОЛОНГОС ЭМНЭЛЭГ* **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** *010-7566-7074* *, HI***KOREA 2010-10-17 505
22615 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-10-17 507
22614 udriim mendees asuuy [2] gteba 2010-10-17 787
22613 buh humuusees asuuh ni [1] gteba 2010-10-17 775
22612 Yaval deer ve zuvluuch xuuxnuudee [1] getlegch 2010-10-17 732
배너신청
자생병원

배너신청