Бичлэгийн тоо 3,329

Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал өнгөрөгч пүрэв гаригийн 22.00 цагийн үед хөл хөдөлгөөн ихтэй байжээ. Хагас цагийн дараа “Korean air” компанийн Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоц хөөрөх гэж байхад тагнуулын ажилтнууд БНСУ-ын 13 иргэнийг саатуулсан юм байна. Тэдгээр иргэд манай улсад албан ажлын визтэй сарын өмнө ирсэн бөгөөд 33-42 настай аж. Солонгос иргэдийг тусгай өрөөнд орохыг хүсэж, үзлэг нэгжлэг хийх гэтэл “Та нар ямар эрхтэй юм бэ. Элчин сайдын яам руугаа мэдэгдэнэ. Бид Солонгос улсын иргэн байна” гэж эсэргүүцэж байсан гэнэ. Үзлэг нэгжлэг хийснээр 42 настай иргэний ануснаас 980 грамм алт гарсныг мэдээд саатуулагдсан иргэд нүүрээ даран юу ч хэлэхээ больжээ.

Монголын цагдаа, тагнуулын байгууллагыг юу ч мэддэггүй, өөрсдийнх нь хууль бус үйл ажиллагааг илрүүлж чадахгүй гэж бодсон бололтой. Тагнуулынхны тус гай ажилтнууд, мэргэжлийн хү- мүүстэй хамтран үзлэг шалгалт хийж саатуулагдсан нийт 13 иргэний ануснаас 13.3 кг цэвэр алт гаргаж авчээ. Тэд алтыг зууван хэлбэртэй болгон нуусныг албаны эх сурвалж хэлсэн юм. Улсын хилээр нэвтрэх үед тусгай мэдрэгч төхөөрөмжөөр шалгадаг ч манай улсад ашиглаж буй багаж анусандаа нуусан алтыг мэдрээгүй юм байна.

Харин тагнуулынхан мэдээлэл авсан учир илрүүлжээ. Азийн орнуудад бие эрхтэндээ алт, хар тамхи нуун хил давуулан худалдах хэрэг газар авч байгаа энэ үед манай улс нарийн мэдрэгч багажтай болохгүй бол манай улсын баялгийг энэ мэт аргаар гаднынхан зөөсөөр байна. Тэдгээр иргэдээс тагнуулынхан мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд “Нутагтаа аваачиж зарах гэж байсан юм. Манай улсад алт үнэтэй” гэж мэдүүлж байгаа гэнэ.

Зарим эх сурвалжийн мэдүүлж байгаагаар саатуулагдсан иргэдийн нэгнийх нь найз өмнө нь бага хэм жээний алт энэ мэт аргаар хил давуулсан байж болзошгүй байгаа гэнэ. Солонгосын иргэдэд Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйл ангиар эрүү үүсгэжээ. Энэ зүйл ангиар улсад учруулсан хохирлын хэмжээ, бүлэглэн үйлдсэн эсэх, улсын хилээр давуулахыг оролдсон зүйлийн үнэлгээ зэргээс хамаарч хамгийн доод тал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, зургаан сараас найман жил хүртэлх хугацаагаар хорих ялтай аж. БНСУ-д өчигдөр унци алт 1380- 1382 доллар байв.

Энэ нь бусад орны зах зээлтэй харьцуулахад тийм ч өнд өр биш ч алт, алтан эдлэл тус ул сад үнэтэй. Орц багатай ч хийц, заг вар сайтай учир борлуулалт өндөр бай даг аж. Солонгосын үнэт эдлэлийн дэлг үүрт 5.83 сорьцтой 0.5 грамм алтны орц той эмэгтэй хүний бөгж доод тал нь 250-300 мянган вонн байх жишээтэй.

Гинж, ээмэг, алтан хослол олон сая төгрөгийн үнэтэй байдаг. Монголын алтыг гялалздаггүй, хэт шар өнгөтэй гэж шүүмжилдэг ч солонгосчууд сорьц өндөртэй манай алтыг өөрсдийн аргаар боловсруулан ашигладаг болсоор удаж байгаа юм. Саатуулагдсан иргэд энэ мэт аргаар мөнгө олох гэж байсан бололтой.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3780280/9e9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
209 Эмэгтэй сүмоч дэлхийн аварга боллоо 2010-10-20 6629
208 БНХАУ-аас өндөг, хагас боловсруулсан бүтээгдэхүүн импортлохыг хориглолоо 2010-10-19 6589
207 Засвар хийж байсан машины ёмкость дэлбэрчээ 2010-10-19 7214
206 Зуд малчдыг амиа хорлоход хүргэжээ 2010-10-19 6896
205 Бага насны эгч дүүст халдсан хэрэгтнүүдийг 15 жил хорино 2010-10-18 6538
204 Лигийн тамирчин Д.Рагчаа ослоор амиа алдлаа 2010-10-18 6676
203 Д.Сүрэнхор, Ц.Жаргалсайхан нарын давж заалдах хурал нэг өдөр болно 2010-10-18 6988
202 Хулгайгаар гаргах гэсэн тарваганы 6000 гаруй арьс илрүүлэв 2010-10-16 7050
» Солонгосын иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлйжээ 2010-10-16 8175
200 Охиноо алдсан аав МУ-ын Ерөнхийлөгчийг шүүх танхимд хүрэлцэн ирэхийг хүслээ [2] 2010-10-15 9402
199 Хар тамхины хэргээр монгол залуу саатуулагдав [1] 2010-10-15 6382
198 Цахилгаан станц дэлбэлнэ гэж сүрдүүлсэн залууг баривчилжээ 2010-10-15 6544
197 “СЕНТЕРРА ГОУЛД”-ын хувьцааны ханш дээд амжилт тогтоожээ 2010-10-14 6673
196 Олон улсын музейн шилдэг бүтээлийн санд Монголын үзмэрүүд багтлаа 2010-10-14 8316
195 Камбож улс БНСУ-ын иргэнтэй гэр бүл болох бүртгэлийн ажлыг түр зогсоожээ 2010-10-14 6915
194 Сэлэнгийн галдагч дахин “ажлаа” хийв 2010-10-13 6350
193 Хүний аминд халдсан залууг өөр хэрэгт холбогдуулаагүй гэлээ 2010-10-13 6768
192 ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ, ХҮН АМ ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО ХОЁР ЯЛГААТАЙ 2010-10-13 6942
191 ИРГЭД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ СОНИРХОЖ БАЙНА 2010-10-12 6636
190 Солонгосчууд гадаад хүнтэй гэрлэхээр суралцаж байна 2010-10-12 6379
배너신청
자생병원

배너신청