Бичлэгийн тоо 2,391
Дэлхийн өнцөг булан бүрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан дагуулал Оюун санааны байлдан дагууллаар одоо ч үргэлжилсээр... Бидний байлдан дагуулал бол оюун ухаанаа хөгжүүлэх, бие биеийг дээдлэх, цаг хугацаа, орон зайг эзэгнэх байх болно оо.

 Эверестийн амжилтыг эвдсэн монгол охин Д.Золзаяа

Доржболд овогтой Золзаяа Энэтхэг улсын Бангалорын Их сургуульд бизнесийн удирдлагын докторын зэргээ горилж буй жирийн нэгэн бүсгүй бөгөөд тэрээр өөрийн мөрөөдөл болсон Эверест ууланд гарах хүслээ биелүүлж явганаар 5550 метр хүртэл аялж, хүнд хүсэл зориг байвал хүрэхгүй газар үгүй гэдгийг харуулжээ. Монгол хүний хурдан дасан зохицох чадвар, тэсвэр хатуужил, зорьсондоо хүрэх эрмэлзэл, байгальд ойр, уул усаа дээдлэн шүтдэг энэхүү бүх чанар нь залуу бүсгүйг Монгол үндэстэн гэдгээрээ омогшин бахархах сэтгэл төрүүлж, заавал мэргэжлийн тамирчин, уулчин гэлтгүй энгийн нэгэн хүн ч гэсэн энэхүү аяллыг адал явдалт явган аялал байдлаар хийх боломж байна гэдгийг харуулсан байна. Энэхүү тойрон аялалыг хамгийн багадаа 12 хоногт хийх дүрэмтэй байдаг ажээ. Тэгвэл Д.Золзаяа 5550 метрийн аяллыг 9 хоногт бүрэн хийж рекордыг эвдлээ.

 Шинжлэх ухаанч залуу эрдэмтний шагналт М.Болорцэцэг 

2008 оны олон улсын шинжлэх ухаанч таван эмэгтэйн нэгээр шалгарч байсан залуу эрдэмтэн М.Болорцэцэгийг палеонтлогийн шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж "National Geographic” 2010 оны шинжлэх ухаанч залуу эрдэмтний шагналыг олголоо. Гадныхны хувьд Монголыг динозаврын гайхамшигт олдворуудаар нь мэддэг. Гэтэл Монголчууд өөрсдөө үндэсний баялгаа тоож ойлгодоггүй сэтгэхүйг М.Болорцэцэг өөрчилж Монголын палеонтлогийн музей байгуулахыг мөрөөддөг. Одоогоор мөрөөдөл нь биелэлээ олоход ойртсон бөгөөд зураг төслөө бэлдэж хөрөнгө хайх замдаа гарчээ. "Би Нью-Йорк хотноо докторын зэрэг хамгаалж байхдаа үзсэн Байгалийн түүхийн музейг үзээд үнэхээр гайхамшигтай сэтгэгдэл төрсөн. Яг тийм музей Монголдоо байгуулахыг хүсч байна” хэмээн мөрөөдлөө хуваалцсан байна

 Гоц авьяастай Монгол хүүгийн тухай нэвтрүүлгийг дэлхийн 1 тэрбум хүн үзлээ

13 хан настайдаа Их сургуульд элсэж, 21 насандаа докторын зэрэг хамгаалах гэж байгаа Энхпүрэвийн талаар дэлхийн олон улс сонирхож байна. Түүний  тухай богино хэмжээний баримтат кино Японы  NHK –ийн дэлгэцээр цацагдсан  цагаас хойш Ази даяар Монголын электрон жаалын тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн байх юм. 2009 оны хавар Энхпүрэвийн амьдралыг харуулсан 25 минутын кино 12 давталттайгаар гарсаныг дэлхийн нэг тэрбум хүн үзэж, өвчтэй ээжийгээ сахихын хажуугаар бие даан суралцаж 16хан настайдаа хувийн сургууль байгуулсан бяцхан хүүгийн тухай нэвтрүүлгийг дахиж гаргаж өгөөч хэмээн 1 сая таван зуун мянган хүн хүсэлтээ илгээж,  NHK –г сандаргажээ.

 Мэргэжлийн хөгжимчдийг манлайлсан морин хийлч Д.Амармэнд  

Италийн Дэлхийн нэгдсэн коллежийг төгссөн. Одоо АНУ-ын Бостон хотод үргэлжлүүлэн суралцаж байна. ОХУ, БНХАУ, Италид болсон олон улсын мэргэжлийн хөгжимчдийн уралдааны тэргүүн байрын шагналт. Зөвхөн Монголдоо биш, дэлхийд Монголын хөгжимчин Амармэнд гэж мэдрүүлэх мөрөөдөлтэй.

 "Memoriam-2009″ аварга Х. Хатанбаатар

Х. Хатанбаатар Турк улсын Анкара хотод болсон "Memoriam-2009″ Ой тогтоолт, түргэн уншлагын аварга шалгаруулах тэмцээнд оролцож нэг алт, гурван мөнгөн медалийн эзэн боллоо. Нийт найман төрлөөр зохиосон уг тэмцээний зургаан төрөлд нь оролцож, дөрвөн төрөлд медал хүртсэн түүний амжилт Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болж байна. Анх өнгөрсөн онд оролцохдоо мөнгөн медаль хүртэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд наймдугаар байрт орж байсан. Харин энэ удаагийн тэмцээнээс түүний амжилтын буухиа улам бүр зузаарч, медалийн чанар нь тооны чанартай хамт өссөн түүнийг ирэх арваннэгдүгээр сард Англи улсад болох дэлхийн аваргын тэмцээн хүлээж байгаа. Энэ бол түүний гурван жилийн хөдөлмөрийн үр дүн бөгөөд цаашид Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах оюуны спортын тамирчдыг бэлтгэхээр боломж бололцоогоо дайчилж байгаа. Ингэхдээ тэрээр өөрийнхөө гаргасан амжилтыг хүн бүрт байдаг чадавхи хэмээн зааварчлах бөгөөд "Би онцгой биш ээ” гэж даруухан тайлбарласаар буй. Иймээс ч өөрийн байгуулсан "Монголын ой тогтоолт, оюун ухааны төв”-өөр дамжуулан олон олон хүүхдийг онцгой чадвараа нээхэд нь туслахаар ажиллаж эхэлсэн байна.

 Дэлхийд рекорд тогтоосон Л.Оюунгэрэл

Дэлхийн дээд амжилтуудыг тэмдэглэн мөнхөлдөг "Улаан ном" буюу Геннисийн номонд Монгол бүсгүйн нэр дурайж байна. Түүнийг Лувсандоржийн Оюунгэрэл гэдэг. Тэрбээр 33 секундын турш биеийнхээ бүх жинг аман дээрээ төвлөрүүлж чадсанаар Геннисийн номонд бичигдсэн юм. Түүнийг "Авьяаслаг Британичууд" шоунд оролцож олон мянган хүмүүсийг алмайруулахад Монголын үзэгчид бахархал дүүрэн үзэж байсан. Нийтдээ 100 гаруй мянган хүнээс шалгарч, сүүлчийн шалгаруулалтад үлдсэн түүний хувьд есөн настайгаасаа эхэлж уран нугаралтаар хичээллэж байгаа бөгөөд одоо Лондонгийн их сургуульд хуульч мэргэжлээр суралцаж байна.

 Канадын Хатан сургуулийн багш монгол залуу Г.Базарсүрэн 

Хатан хааны их сургуулийг төгссөн монгол залууд сургуульдаа үлдэж, багшлах санал тавьсан байна. Г.Базарсүрэн Хатан хааны их сургуулийн Уул уурхайн ангид 2008-2010 онд мэргэжил дээшлүүлж амжилттай төгсжээ. Түүнийг сургуулийнх нь удирдлагын зүгээс "Их хичээнгүй, хийж байгаа зүйлдээ маш хянамгай, аливаа зүйлийг ухаан зарж хийдэг” хэмээн үнэлжээ. Тэрбээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа "Би Хатан хааны их сургуульд багшилж, ажлын дадлага, туршлагатай болсныхоо дараа Монголдоо ирж ажиллана” гэж ярьсан байна.

 Солонгосын сонгуульд анх удаа гадаад хүн ялсан нь Монгол эмэгтэй

БНСУ-д 6 сарын 2-нд болсон сонгуулиар эрх баригч Их Үндэстний Нам-ын төлөөлөгчөөр Монгол эмэгтэй Ли Ра сонгогдсон байна. Ли Ра нь 33 настай, Монголд байхдаа солонгос нөхөртэйгөө гэрлэж, 2003 онд тус улсад иржээ. Ирснээсээ хойш гэрлэсэн цагаач нарын эрхийн төлөө тэмцэж байгаа бүсгүй юм. Түүнээс гадна орон нутгийн сонгуульд "Ард Түмний Оролцоо Нам”-аас Галбадрахын Цэцэгсүрэн хэмээх бүсгүй өрсөлдсөн тухай мэдээлэл байна.

 Дэлхийн шилдэг дизайнер залуус Г.Дариа & Ч.Ганболд

Дэлхийн таван тивээс шалгарч, ур ухаанаа уралдуулсан дэлхийн дизайны урлагийн мастеруудын цугларсан тэмцээнд монгол залуус тэргүүллээ. Уг тэмцээнийг компьютер график, дизайны ихэнх шилдгийн шилдэг программ хангамжийг зах зээлд нийлүүлдэг "Адобе” компаниас жил бүр зарлаж, фотошопын гайхамшгийг нээн таниулахыг зорьдог түүхтэй. Түүний ур ухаанаа шингээн хийсэн олон веб сайт Интернэт ертөнцөд Монгол гэдэг өнгө төрхийг нэр төртэй төлөөлдөг билээ. Одоо Ч.Ганболд АНУ-ын Ерөнхийлөгч Брак Обомагийн дизайнераар ажиллаж байна. Мөн түүний эхнэр Гомбожавын Дариа "Istokcbhoto” компанийн нэрэмжит фото эвлүүлгийн урлан дизайны тэмцээнд оролцож, 200 гаруй мэргэжилтнээс шалгаран "Photoshop artist” төрөлд тэргүүн байр эзэлжээ. Ийнхүү "Yahoo” группын салбар компанид мэргэжлээрээ ажилладаг энэхүү гэр бүлийн хоёр уран бүтээлч залуус Монголын нэрийг дэлхийд гаргаж, салбарынхаа тэргүүлч болохоо баталлаа.

 Мөсөн дээрх гүнж Ч.Наранрагчаа

Түүнийг дэлхийн хамгийн алдартай телевизийн сэтгүүлч, хөтлөгч Опра өөрийн шоундаа урьж оролцуулан Монголын тал нутгаас ирсэн "Мөсөн дээрх гүнж” хэмээн нэрийдсэн нь америкуудын гайхшрал, бахархалыг хамтад нь төрүүлсэн түүхтэй. Өдгөө 15 настай Наранчагаа охин Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний тусгай шагнал, Америкийн ирээдүйн аваргуудын цуврал тэмцээнээс алт, мөнгө гээд олон шагналын эзэн болоод байгаа. Гэхдээ энэ бол түүний хувьд мөсний дээрх театрт үзүүлсэн амжилтын ердөө л түрүүч нь бөгөөд ирэх он жилүүдэд Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах их амжилтын салхийг хагалж, нисэн дүүлж буй жаахан охин юм.

 "Бостон балет”-ийн гол дүр Д. Алтанхуяг

Монгол залуу Дугараагийн Алтанхуяг Нью-Йорк хотын сонгодог урлагийн төв театр болох "Бостон балет”-д гол дүр бүтээж байна. Тэрээр сонгодог урлагийн төв болох Итали улсын Милан хотын "Ла Скала” театрт, орчин цагийн балетийн урлагийн загалмайлсан эцэг хэмээн үнэлэгддэг Роланд Пүтигийн урилгаар "Pink Floyd” рок балетийн гол дүрийг бүтээсэн юм. Мөн тэрээр дэлхийн шилдэг найман бүжгэн жүжигчний нэгээр тодорч, дэлхийн нэр хүндтэй театрын тайзнаа урилгаар тоглох болсоор олон жилийг үдсэн. Зөвхөн Японы сонгодог урлагийн тоглолтын зарлал дунд Алтанхуягийн оролцсон бүжгэн жүжиг хамгийн их үзэгчтэй, хамгийн үнэтэй тоглолтод тооцогдож буй. Ингэхдээ тэрээр дэлхийн балетын урлагг Монгол ардын тэр дундаа баруун Ойрдын биелгээний уран нарийн хөдөлгөөн, ер бусын сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болсон бүжгийн дүрслэлийг оруулж өгсөнийг онцлох нь зүйн хэрэг.

 Дэлхийн аварга олон улсын их мастер Б.Мөнгөнтуул, Хүүхдийн олимпын аварга Г.Эрдэнэболд, Б.Батцэцэг, Пара олимпын аварга Д.Баатаржав, Мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж, Б.Даваажаргал, Олимпын аварга Н.Тvвшинбаяр, Э.Бадар-Ууган, Италийн дуурийн од Уртнасан, "Yahoo”-ийн М.Сувдмаа, Microsoft-ийн Мягмар-Өлзий,  Харвардын их сургуулийн Ч.Энхтайван, Стэнфордын Их Сургуулийн багш Агваанлувсангийн Ундраа, Францийн автомашины үйлдвэр "Рено” –ийн дизайнер Тунгаагийн Эрдэнэчулуун, Германы "Supertаlенt 2009″ шоуны шилдэг хөөмийч Д. Хосбаяр, морин хуурч Э. Цолмон...  

Монголын билиг авьяаст залуучууд улсынхаа нэрийг хорвоогийн цээжинд өргөж дэлхийг бишрүүлж, өвөг дээдсийнхээ суу алдрыг үргэлжлүүлсээр байна..

 Эх орны эзэн болсон ЭРХЭМ МОНГОЛ ЗАЛУУ ХҮН ТАны хүсэл мөрөөдөл, бүтээлч санаачлага, итгэл найдвар,  зорилго тэмүүлэл, цаг үеийн дуудлага!!! 

 Бид энэ цаг үедээ эзэн нь байх ёстой!!! Өөрийн авъяас чадварыг бүрэн дайчилж, өөртөө эзэн байж, өөрийн гараар өөрийнхөө амьдралыг цогцлоон босгож, Агуу их үйл хэргийг бүтээхийн учиртай!!! 

 Бид агуу их түүхээрээ бахархах эрхтэй байхын тулд өөрсдөө БАХАРХАЛЫГ БҮТЭЭХ УЧИРТАЙ!!!

Бахархалыг хоосон орилж хашгирч бүтээхгүй, шаналж суугаад босгохгүй... Тиймээс УХААНТАЙ БАЙ, 2 ГАРААРАА АМЬДРАЛАА ЦОГЦЛОО, ТОМ СЭТГЭ, ТОМ АМЬДАР, хөлсөө дуслуул, нойргүй хоно, сэтгэлээ хатамжил!!! 


Монгол залуус дэлхийг байлдан дагуулж байна. Бидний цаг ирсэн. Бидний санаачлага, сэдэл тэмүүлэлээс Монгол улсын ирээдүй шалтгаална.

Та ч бас чадна. Та МОНГОЛ ЗАЛУУ ХҮН
 
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3771185/ea6/trackback

profile

~ELLY~

2010.11.02 18:57:41
*.192.56.45

wow bidnii zaluus uneheer chadaltai baharhmaar yumaa

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24449
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27974
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115729
1851 Бидний гурав хүрэхгүй хувь л монгол цусныхан гэнэ. [3] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-11-27 2409
1850 УЛС ТУНХАГЛАСНЫ 86 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ. monh-monk 2010-11-25 1684
1849 ЭРҮҮЛ ЭНХ monh-monk 2010-11-22 2014
1848 АЗ ЖАРГАЛ [2] monh-monk 2010-11-16 2472
1847 ЭХ ОРОНДОО ЭРГЭН ОЧИХ ҮНЭХЭЭР БОЛСОН ЮМ ГЭЖ ҮҮ??? [4] monh-monk 2010-11-13 2531
1846 HUMUUSEE MEDDEGNI HELEED OGOOCH [4] MR ESUDER 2010-11-13 2155
1845 Умард Солонгосын хоёр иргэн Өмнөдийн сэтгүүлч нартай уулзах гэж... [4] monh-monk 2010-11-12 2524
1844 darj orood vzeerei maksimus 2010-11-10 1866
1843 Эх орны хөгжилд-Миний оролцоо уралдаанд [4] ajilchin_zalyy 2010-11-09 3514
1842 toollogo [9] hazaa 2010-11-06 2292
1841 БНАСУ-с МОНГОЛ УЛС АЖИЛЧИД АВНА. [4] monh-monk 2010-11-05 2886
1840 АНХААРУУЛГА [4] ABAP 2010-11-04 2761
1839 Карераа солих хэрэгтэйг сануулах 10 дохио [2] ~ELLY~ 2010-11-02 2967
1838 harid hymdarsan zalu nas Hiimortoi Mgl 2010-11-02 2981
1837 Солонгост зэрлэгээр хороолгосон хөөрхий бүсгүйг зүгээр л мартах хэрэг үү [1] monh-monk 2010-11-01 2948
1836 Хүмүүсээ миний Буянаад урам хайрла [2] bayarmaa_korea 2010-11-01 3566
1835 МОНГОЛ УЛС, БНСУ-с ГЭРЭЭГЭЭР АЖИЛЧИН АВНА. monh-monk 2010-10-29 4777
1834 ГЭРЭЭГЭЭР НЭГ Ч МОНГОЛ АХИН БНСУ-д ИРЭХГҮЙ [18] monh-monk 2010-10-19 8068
1833 БНСУ-ын 13 иргэнийг тагнуулынхан баривчилжээ. [8] monh-monk 2010-10-15 3059
1832 gadaad irgediin urlagiin vzgeslend mongol bvteel tavigdana.. [6] eegiinaa 2010-10-15 2802
1831 Хүчирхийлэгчийг тайган болгодог хууль үгүйлэгдэж байна [1] i_love_you 2010-10-15 2105
1830 Миний эх орон мөxөж устаж байна уу i_love_you 2010-10-14 1889
1829 Монголчуудын хүүхэд үрчлэх болон үрчлүүлэх ёс i_love_you 2010-10-14 2054
1828 Арxинд орсон эмэгтэй алкаш болдог гэж ярьдаг… i_love_you 2010-10-14 3106
1827 Нөхөр чинь худлаа ярьдаг уу? [1] i_love_you 2010-10-14 2284
1826 Монгол хүнтэй сууж чадаагүйдээ харамсах бол уу? [11] i_love_you 2010-10-14 3205
» Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. [1] eegiinaa 2010-10-14 2734
1824 10n sariin 31 xvrtel xaraar amidarch bui irgeded bolomj.. [2] eegiinaa 2010-10-14 2754
1823 enterneteer hun amin toollogotoo hamragdaarai [2] zulsar2010 2010-10-13 2542
1822 ТООЛЛОГО 2010 [1] monh-monk 2010-10-12 5066
1821 Ким Чен Уныг улсын ирээдүйн удирдагч .... monh-monk 2010-10-11 1661
1820 mariana [1] mariana 2010-10-09 1690
1819 Их мөнгө буюу бага мөнгө [1] monh-monk 2010-10-08 2352
1818 Эзэнгүй айл шиг гэж үү? [1] monh-monk 2010-10-07 2001
1817 Эзэнгүй айл шиг Monte_kristo 2010-10-06 1543
1816 naidbargui kargoonoos bolgoomjlooroi [1] khishigeet 2010-10-05 1760
1815 mongolchuudaa helj ugnu uu [3] mglsok 2010-10-04 1836
1814 Та гэр бүлийн хүнээ харддаг уу? [2] i_love_you 2010-09-28 1981
1813 Хятадад үйлчлэх Оросын төмөр зам ба Монгол Улс i_love_you 2010-09-28 2004
1812 Гэрийн нөхцөлд эхнэр хэрхэн тэжээх вэ? [7] i_love_you 2010-09-28 2282
1811 Эхнэрээ сонгож мэдэхгүй байгаа эрчүүдэд… [1] i_love_you 2010-09-28 2158
1810 Зодуулж хараалгаж насыг барах уу? Гадаад залууг дагах уу? [1] i_love_you 2010-09-28 2294
1809 Монгол гэр бүлийн үнэ цэнийг хэнээс нэхэх вэ? [1] i_love_you 2010-09-28 3944
1808 asuuyaa and naraaaa [2] tomax 2010-09-25 1542
1807 Эрчүүдээ өмөөрхөн........... [10] i_love_you 2010-09-24 2241
배너신청
자생병원

배너신청