Би 32 настай эмэгтэй. Та нараасаа нэг зoйл асуух гэсэн юмаа. Би нөхөртtйгөө гэрлээд нэг жил болж байна. 9 жил үерхэсний эцэст нэг гэрт орсон 2 байгаа юмаа. Үерхэж байх хугацааныхаа 3 жилийг солонгост өнгөрүүлсэн. Энэ 9 жилийн хугацаандаа бид 2 удаа хүүхэд олсон боловч (бид 2 өөрсдөө эхлээд амьдралаа босгосны дараа хүүхэдтэй болохоор эхнээсээ тохирсон байсан юмаа) 2 удаа авахуулсан юмаа. Эхнийхээ хүүхдийг монголдоо хоёр дахь хүүхдээ солонгост авахуулчихсан юмаа. Одоо бид 2 монголдоо өөрсдийн жижигхэн үйлдвэр ажиллуулан амьдрал маань сайхан тэгшрээд сайхан л байна. Гэтэл нэг асуудал гараад ирсэн нь юу вэ гэхээр манай хадам ээж эмэгтэйчүүдийн эмч юм л даа тэгээд бид 2-г удаан хугацаагаар цуг байгаа байж хүүхэд олохгүй байна гээд өөрөө намайг үзнэ гээд байна. 2 талын аав ээж нар маань энэ тухай юу ч мэдэхгүй л дээ. Миний асуух гээд байгаа зүйл абортонд байтугай жирэмсэн болж байгаагүй гэдэг бэрийгээ хадам ээж маань үзлэг хийснээр худлаа байсныг нь мэдэх болов уу? Нөхөр бид 2 одоо маш хэцүү байнаа. Битгий намайг харааж загнаарай…
ӨӨРИЙНХӨӨ УНШСАН БҮРЭЭ ОРУУЛААД ӨӨРТЭЙГЭЭ ЯРИАД БАЙГААРАЙ ЭЛГЭЭ. БУЛАВЧ БУЛТАЙНА ДАРАВЧ ДАЛДАЙНА ГЭГЧЭЭР ЧАМАЙГ ХАРАХАД ҮНЭХЭЭР УЙДСАН ДЭРГЭДЭЭ ЯРИХ ХҮНГҮЙ ГАНЦААРДСАН ЭНЭ КОМООР ГОЛОО ЗОГООЖ АМЬДАРДАГ ЖИНХЭНЭ ГОЙМОН ЧАНАЖ КИМЧИ ХИЙДЭГ СОЛОНГОС АЖУМАГИЙН ШИНЖТЭЙ.
ГЭХДЭЭ НЭГ БОЛОХООР АЖОШИ Ч ЮМ ШИГ.. ЯАСАН ИХ УЙДДАГ ХҮН ГЭХЭЭРЭЭ ИНГЭЖ ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГЭЭ ЯРЬЖ БАЙДАГ ЮМ БОЛ ӨРӨВДӨЛТЭЙ ХУВЬ ТАВИЛААН ГЭЖ...