Moderator: mgl_300
Би одоо 25 настай бүсгүй. Найз залуутай. Бид хоёр хамт амьдардаг. Бараг л гэрлэчихсэн гэхүү дээ. Юугаар ч дутахгүй сайхан л байна. Гэхдээ надад нэг асуудал гараад ирлээ. Үүнийг та нартай хувалцах гэсэн юм.Сүүлийн үед найз залуу маань ажил ихтэй завгүй гээд надад үзэгдэх нь ховор болсон. Шөнийн бор хоногтоо л ирдэг. Эрт ирнэ гэж хүлээгээд ч нэмэргүй. Нэг өдөр найз залуу маань ажил дээрээ хонох ажилтай гэж над руу утасдаад хэлсэн. Би юу ч бодоогүй ээ. Угаасаа надаас өөр хүнийг нэг их хардаггүй юм чинь юу ч бодохов дээ. Тэгээд шөнө ганцаараа хонохоос айгаад нэг найз хүүхнээ дуудлаа. Удалгүй тэр хүрээд ирэв. Бид хоёр ганц хоёр шил пиво уунгаа энэ тэрийг ярилцлаа. Хүүхнүүд л болсон хойно элдвийг л ярина шүү дээ. Бид нэлээд ярьж суугаад хөөрхөөн халчихсан хоёр хүн унтахаар болсон. Манайх ганц өрөө байр болохоор бид хоёр хамтдаа нэг орон дээр унтсан юм. Тэгээд унтаж байтал миний хөл гар хүзүү гээд хамаг биеийг нэг юм илээд байх шиг байсан. Би нойрмог болохоор юу болоод байгааг мэдээгүй. Тэгсэн сүүлдээ хацар ам уруул энэ тэр үнсээд байх шиг болохоор нь сэрэхчээн болтол нөгөөх найз хүүхэн маань намайг илж энхрийлээд үнсэж озож байдаг байгаа. Уур дүрсхийгээд явсан ч ойрд ингэж их энхрийллийг мэдрээгүй болохоор аяндаа зүгээр болчихсон. Тэгээд бие биенээ харилцан үнсэж илж таалж эхэлсэн. Найз маань их дуртай байгаа бололтой намайг бүр улам шуналтай үнсэж байлаа. Бид хоёр тэгсээр бараг өглөө болгосон байх. Найз маань маргааш өглөө нь надтай юу ч ярилгүй шууд л яваад өгсөн. Утасдсан ч утсаа аваагүй. Би гэдэг хүн яахаа мэдэхээ байчаад л сууна. Би найз залуугаа хуурчихлаа шүү дээ. Үүнийгээ хэлэх үү байх уу? Хэлэхээр намайг хэзээ ч уучлахгүй, салаад явна. Хэлэхгүй байя гэхээр бас хэцүү. Надад зөвлөч. Би одоо яах вэ?
НӨХӨР ЧИНЬ ИЙМ ЗҮЙЛИЙГ МЭДВЭЛ ТЭГЭЭД Л ЧИНИЙ АМЬДРАЛ ОРВОНГООРОО ЭРГЭЛЭЭ ДУУСАА Л ГЭЖ ОЙЛГО..ГУЙГААД Ч НЭМЭРГҮЙ ...ҮҮНИЙГ ЭР ХҮН СЭТГЭЛ МЭДРЭЛИЙН СААТАЛТАЙ ӨВЧТЭЙ Л БИШ БОЛ ХЭЗЭЭ Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ ФИЗИОЛОГИЙН ОНЦЛОГТОЙ ХҮМҮҮС..ЯМАР Ч ЭР ХҮН ЭХНЭРЭЭ ӨӨР ХҮНТЭЙ ХУВААЛЦАХЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ ӨРШӨӨДӨГГҮЙ УУЧИЛДАГГҮЙ БАС МАРТДАГГҮЙ БАЙНГА Л САНАЖ БАЙДАГ ГЭСЭН ...НААД ХАЧИН ХҮНЭЭ МЭДЭЭД Л АВСАН БОЛ БОЛОО .ДАХИН ХАРЬЦАХ ХЭРЭГГҮЙ ИЛҮҮ ДОЛООЖ БИЛҮҮ ХАРСАН ЗАН ХҮНД ХЭРЭГГҮЙ ХАЖУУДАХАА ХАЙРЛААД Л ЯВБАЛ БОЛОО ЮМ БИШ ҮҮ ??????????????