Бичлэгийн тоо 3,329

Хүн ам, орон сууцны тооллого ирэх сарын 11-нд орон даяар эхэлнэ. Харин урьдчилсан тооллого энэ сарын 1-нд эхэлсэн бөгөөд өчигд рөөс “Хаан хүнс”-ний сүлжээ зоогийн газ раар тооллогын сурталчилгааг хийж эхэлсэн. Хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажил ямар байгаа болон иргэд хэрхэн бүртгүүлэх талаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын орлогч дарга Б.Саранчимэгээс тодрууллаа.

-Иргэний шинэчилсэн бүрт гэлийг хүн, амын тооллогын бэлтгэл болгон явуулж буй. Харин иргэд энэ хоёр ажиллагааг ялгаж, салгаж ойлгохгүй төөрөлдөөд байх шиг байна?

-Энэ хоёр ажиллагаа бол зорилго, бүртгэх арга хэлбэрээсээ эхлээд ялгаатай асуудал. Шинэчилсэн бүртгэл нь захиргааны бүртгэл бөгөөд тухайн иргэн оршин суугаа засаг захиргааны нэгж дээр албан ёсоор бүртгүүлж, ямар нэгэн зөрчилтэй бол түүнийгээ арил гуулах ёстой. Харин хүн ам, орон сууцны тооллого бол тухайн нутаг дэвсгэр дээр байгаа хүнийг нэгбүрчлэн тоолж байгаа том хэмжээний судалгаа. Өнгөрсөн тооллогоос хойших 10 жилийн хугацаанд манай хүн амын нас, хүйсний бүтэц болон улсын нийгэм, эдийн засгийн бай далд ямар өөрчлөлт гарсан гэдгийг харуулах мэдээллийн томоохон бааз бий болгох зорилготой.

-Иргэдийг хэрхэн тоолох вэ?

-Сургалтад хамрагдсан 10 мянга гаруй тоо логч айлуудаар явж, тусгай бэлтгэсэн асуул гаар мэдээллээ авч, бүртгэнэ. Тухайн иргэнээс ямар нэгэн бичиг баримт шаардахгүй. Ир гэдийн хэлснээр бүртгэх учраас үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсэж байна. Тоологчид “Хүн амын тооллого 2010” гэсэн бичиг бүхий цүнх, хувцас, үнэмлэх, үзэгтэй явах тул иргэд цааргалалгүйгээр үүдээ онгойлгож, идэвхтэй оролцоорой.

-Тухайн иргэн мэдээллээ үнэн зө- вөөр өгөхгүй, эсвэл бүртгэлд хамрагдааг үй бол яах вэ?

-Бид хүн ам зүйн үзүүлэлтүүдээс гадна манай улсын иргэд ямар нөхцөлтэй орон сууцанд амьдарч байна вэ гэдгийг нь гаргах зорилготой учраас иргэд өөрсдийнхөө төлөө худлаа мэдээлэл өгөх ёсгүй. Учир нь энэ бол насан туршид нь төрийн архивт хадгалагдах мэдээлэл юм. Тухайн хүнд ямар нэгэн байд лаар өөрийнхөө талаарх мэдээллийг бат лах лавлагаа шаардагдах үед одоогийн бүртгэл гарч ирнэ. Ялангуяа сонгуулийн үеэр нэг нэгнийгээ гүтгэх явдал их гардаг.

-Гадаадад байгаа иргэдийг яаж тоолох вэ?

-Гадаадад зургаагаас дээш сар буюу урт хугацаагаар амьдарч буй иргэдийг ирсэн хойно нь шинэчилсэн бүртгэлд хамруулна. Харин бид энэ сарын 1-нээс гадаадад байгаа иргэдийг тоолж эхэлсэн. Интернэтээр www.toollogo2010.mn сайтад ороод бүртгүүлж болно. Эсвэл ар гэрийнхэн нь тооллого эхлэхээр бүртгүүлэх боломжтой. Энэ ажлыг гадаадын оронд сууж байгаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан хийж байна гэв.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл 72 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар насанд хүрсэн 1342255 иргэн уг бүртгэлд хамрагдсан буюу нийслэлийн 551460, орон нутгийн 790795 иргэн бүрт гүүлжээ. Шинэчилсэн бүртгэлд Дундговь аймаг 87.9, Дорноговь 83, Булган 82.2, Говьсүмбэр 80.6, Говь-Алтай 74.8, Сүхбаатар аймаг 79.5 хувьтай байгаа бол Багануур, Багахангай, Чингэлтэй дүүрэг 80 гаруй хувьтай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт аж.

Хөдөө орон нутгийн оюутнуудаас гадна хугацаат цэргийн алба хаагч, хорих ангид ял эдэлж байгаа гэх мэт байнга оршин суух хаягаараа бүртгүүлэх бо ломжгүй хүмүүсийг Батлан хам гаалах яам, Шүүхийн шийдвэр гүй цэтгэх газар зэрэг холбогдох байгуул лагуудтай хамтран бүртгэх юм байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар бүрт гэгдсэн 58 мянга гаруй иргэний мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчил гээний газарт хүргүүлжээ.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3766838/40e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
209 Эмэгтэй сүмоч дэлхийн аварга боллоо 2010-10-20 6629
208 БНХАУ-аас өндөг, хагас боловсруулсан бүтээгдэхүүн импортлохыг хориглолоо 2010-10-19 6589
207 Засвар хийж байсан машины ёмкость дэлбэрчээ 2010-10-19 7214
206 Зуд малчдыг амиа хорлоход хүргэжээ 2010-10-19 6896
205 Бага насны эгч дүүст халдсан хэрэгтнүүдийг 15 жил хорино 2010-10-18 6538
204 Лигийн тамирчин Д.Рагчаа ослоор амиа алдлаа 2010-10-18 6676
203 Д.Сүрэнхор, Ц.Жаргалсайхан нарын давж заалдах хурал нэг өдөр болно 2010-10-18 6988
202 Хулгайгаар гаргах гэсэн тарваганы 6000 гаруй арьс илрүүлэв 2010-10-16 7050
201 Солонгосын иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлйжээ 2010-10-16 8175
200 Охиноо алдсан аав МУ-ын Ерөнхийлөгчийг шүүх танхимд хүрэлцэн ирэхийг хүслээ [2] 2010-10-15 9402
199 Хар тамхины хэргээр монгол залуу саатуулагдав [1] 2010-10-15 6382
198 Цахилгаан станц дэлбэлнэ гэж сүрдүүлсэн залууг баривчилжээ 2010-10-15 6544
197 “СЕНТЕРРА ГОУЛД”-ын хувьцааны ханш дээд амжилт тогтоожээ 2010-10-14 6673
196 Олон улсын музейн шилдэг бүтээлийн санд Монголын үзмэрүүд багтлаа 2010-10-14 8316
195 Камбож улс БНСУ-ын иргэнтэй гэр бүл болох бүртгэлийн ажлыг түр зогсоожээ 2010-10-14 6915
194 Сэлэнгийн галдагч дахин “ажлаа” хийв 2010-10-13 6350
193 Хүний аминд халдсан залууг өөр хэрэгт холбогдуулаагүй гэлээ 2010-10-13 6768
» ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ, ХҮН АМ ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО ХОЁР ЯЛГААТАЙ 2010-10-13 6942
191 ИРГЭД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ СОНИРХОЖ БАЙНА 2010-10-12 6636
190 Солонгосчууд гадаад хүнтэй гэрлэхээр суралцаж байна 2010-10-12 6379
배너신청
자생병원

배너신청