Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Үерхэж байгаа бүсгүйгээ сайн таньж ажиглах нь чухал. Бурхны авралаар холхон явах нь өлзийтэй байж болох муу хүүхний зарим шинжийг дурьдаваас:
-Өссөн төрсөн гэр орон тохь тух муутай, эцэг эх нь зан ааш, ажил үйлээр муу, амьдралаа зохион байгуулж чаддаггүй.
-Өөрөө ажилд муу, залхуу хойрго, бусдын хүч хөдөлмөрийг завшихыг бодох.
-Удмын болон архаг хууч өвчтэй байх.
-Эр нөхөртөө хайр халамж муутай, биеийн амрыг бодож зүгээр суухыг эрмэлзэх,
-Завхай зайдан явдал, зугаа цэнгэлд дуртай.
-Бардам дээрэлхүү зантай, магтуулах дуртай, өөрийгөө бусдаас дээгүүр ихэд боддог.
-Яриа хөөрөө муутай, ширүүн хатуу үгээр бусдыг мохоох, эв зүйг бодохын өмнө үгээр бусдыг дарж байхыг бодох.
-Гэр орны ажил үл мэдэх, бусдыг зарж суухыг бодох, өвчин зовлон, элдэв зохиомол шалтаг тоочин зүгээр суухыг эрмэлзэх.
-Юмны учрыг зөвөөр ойлгохыг хичээхийн оронд өөрийн мулгуу бодлоор дайрах, шашны ёсонд сүсэг бишрэл муутай, хууль ёсыг үл тоомсорлодог
-Хуурч мэхлэх, хулгайлж хумслах дуртай, айж ичихийг мэдэхгүй.
-Ахмад дээдсийг үл ойшоон, үг сургаалыг нь сонсдоггүй, тэднийг асарч халамжлахыг ер боддоггүй. -Ихэмсэг харцтай, хүйтэн хөндий царайтай, намба хөдөлгөөн тааруу, ширүүн дориун алхаа гишгээтэй, эв хав муутай, хувцасны үнэтэй ганганыг нь хөөцөлдөхөөс биш биедээ таарч тохирсон эсэхийг нь үл боддог.
Хэрэв эдгээр шинжийн тал нь байвал бусад нь байна л гэсэн үг. Нэг насны ханиа сонгохдоо, ухаалаг хандаарай
elgemsvvgees bolgoomjilooroi
medej bhad ilyydehgyi l ym bna.adilhn emegtei nzaa shinjvel bas ilyydehgyi bhaa gj bodoj bna.hyyhnyyd ch gesen hynii gazar emegtei hyntei taniltsaj nzlahdaa mash bolgoomjtoi bgaarai.gai boldog hyyhnyyd bdg ymshy.