Moderator: mgl_300
Сэтгэл санаа хямарсан, таагүй үедээ хооллох хэрэггүй ......................
Уншсан 1295 vote 0 2010.10.05 15:13:49
Эмэгтэйчүүд стресст орсон, сэтгэл санааны гутралтай үедээ их иддэг ажээ. Тэд ийм үед хэдий хэмжээний хоол идсэнээ анзаардаггүй, тооцоолдоггүй. Энэ нь мэдээж таргалуулж илүүдэл жинтэй болгодог. Иймд сэтгэл судлаачид өгүүлж, доорх зөвлөгөөг өгч байна.
Хооллох соёлыг өөртөө бий болго.
Энэ нь амьдралын эрүүл хэв маягийг баримтлахтай утга нэг. Үүнийг өөрийн амьдралд хэрэгжүүлж, зарчим болгосноор та хяналттай хооллох болно.
Болж өгвөл тодорхой цагт хооллох, хоол зуушны явц дунд хуурай хүнсээр"ходоодоо чихэхгүй" байх, ном сонин уншилгүй, тайван өөртөө хяналт тавьж хооллох нь чухал.
Бага боловч чанартай хоол ид.
Хоолны амин дэм, чанарт сайтар анхаарах хэрэгтэй. Таваг дүүрэн өөхөн тос ихтэй хоолонд дурлахаасаа илүүтэй бага боловч витаминлаг, бага илчлэгтэй хоолыг сонгох нь чухал.
Хоолны дэглэмийг хэт барих хэрэггүй.
Хэрэв та эрүүл, биеийн жин хэвийн бол ингэх шаардлагагүй. Байнгын өлсөх мэдрэмж, хоолонд төвлөрсөн бодол нь нэг л өдөр "бут үсэрч" хяналтаа мартахад хүргэнэ. Ганц, хоёр хоног л өөртөө эрх чөлөө олгоход" биеийн жин огцом нэмэгддэгийг санууштай.
Удамшил зүйгээ сайтар анхаар.
Хэтрүүлэн иддэг, хоолонцор хүмүүсийг судлахад удамшлын шинж чанартай байх нь цөөнгүй байдаг аж. Хэрэв таньд ийм зуршил анзаарагдвал мэргэжлийн эмч нарт яаралтай хандахыг зөвлөе.
Сэтгэл тавгүй үедээ хооллох гэж бүү яар.
Стресс гутралд автсан үедээ хооллох хугацаагаа түр хойшлуул. Учир нь ийм үед идсэн хоол нь хор болох нь бий. Тайвширтлаа түр хүлээ. Энэ үедээ бүлээн шүршүүрт орох, намуун хөгжим сонсох, ганцаараа бодож бясалгах зэргээр хуримтлагдсан хар энергийг гаргахад анхаар.
Янз бүрийн үйлдэл, шийдвэр гаргах хэрэггүй. Унтаж амрахад мөн тайвширдаг. Хоол идэх дуршил яагаад ч төрөхгүй бол өөрийгөө хүчлэх хэрэггүй. Маргааш болтол хойшлуул. Аажимдаа байдал хэвийн болно.