Бичлэгийн тоо 3,329

 Монгол Улсын Их Нарт байгалийн нөөц газар, АНУ-ын Калифорни мужийн Анза Боррего Дезерт байгалийн цогцолборт газар аргаль судлах, хамгаалах, тоо толгойг нь өсгөн үржүүлэхээр 10-аад жил хамтран ажиллаж байна. Тал, хээр, говийн бүс хосолсон Их Нарт хэмээх энэ нутаг байгалийн ер бусын бүлгэмдлийг тэтгэдэг юм. Энд Монголын Улаан номд бүртгэгдсэн аргаль, янгир харьцангуй олон тоогоор нутагладаг.

Иймээс Их Нарт нь дэлхийд ховордох аюул нүүрлэж байгаа аргалийн сүүлчийн нөмөр болсон нутагт тооцогддог. АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч Арнольд Шварценеггер БОАЖ-ын сайд Л.Гансүхэд ирүүлсэн албан захидалдаа “Орон нутгийн биологийн олон янз байдлыг тогтвортой хадгалах, хамгаалах талаар танай яамнаас хэрэгж үүлж буй үйл ажиллагаанд талархаж байна.

Байгалиа, соёлын үнэт дурсгалуудаа хамгаалж буй хичээл зүтгэлийг тань цаашдаа ч дэмжихээ илэрхийлье. Бид хойч үеийнхнийхээ төлөө биоло гийн олон янз байдал болон дархан цаазат газар нутгийг хамгаалах адилхан үүрэгтэй” хэмээн тэмдэглэсэн байна. Их Нартад Хульхан ам, Шинэ усны ам, Хөх усны ам, Элсний ам, Гурван хоногийн ам гэх мэт 1-3 км үргэлжилсэн булаг, модтой үзэсгэлэнт газрууд байхаас гадна жанжин Чойрын Их Нартын туурь зэрэг түүх, соёлын дурсгалт газар бий.

Тэнд дэлхийд ховордсон аргалийг маш ойрхноос харж болно. Энэ нь гадаад, дотоодын аялагч, жуулчдын сэтгэлийг хамгийн ихээр татдаг бөгөөд ийм газар дэлхийд маш цөөхөн үлдээд байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3734027/a5a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
배너신청
자생병원

배너신청