Бас намайг битгий хараагаасай гэж хүсье. Ер нь яаж ч зэмлэж болноо. Би одоо 20-той. Найз залуу маань ч гэсэн надтай чацуу хэдхэн сарын өмнө бид 2-н харилцаанд хамгийн том шалгуур, бидний ирээдүйн амьдралд хамгийн том харамсал үлдээх зүйл болсон нь бид хүүхдээ авахуулсан. Хоёр 7 хоногтой байхад нь мэдээд хэн хэн нь их цочирдож бас баярлаж байж билээ. Бид их удаан ярилцсан. Энэ шийдвэрийг гаргах гэж би ч их уйлсан. Авахуулна гэж эмнэлгийн үүдэнд ирчихээд хүүхдээ гаргаад ингэнэ тэгнэ гэж яриад л… тэгж ярихаар 2-уулаа жаргалтай, харин эмнэлэгрүү ороход яг л там руу орж байгаам шиг л байсан. Тэгээд л маргааш нь авахуулна гээд эмнэлгээс гараад харьж явахдаа ч хүчтэй хөдлөхгүйг хичээж, бүх л анхаарал гэдсэнд дээр маань цугларч аяархан гараа тавьж үзээд л тэхээрээ инээх боловч маргаашийг бодоод миний хайртын бяцхан үргэлжлэл тэнд байгаа гэж бодхоор өөрөө үхчихмээр санагддаг юм билээ.
Маргааш орой нь би зөндөө их уйлсан. Бие минь зүгээр байсан ч тэр жаахан амийг би л би л алчихлаа даа гэж маш их харамссан. Зүгээр л гаргах зориг төрөөгүй болохоор өөрийгөө үзэн ядаж байсан. Үнэндээ би ээжээсээ айж байсандаа л тийм үйлдэл хийсэн. Би дараа нь ээждээ манай найз охин жирэмсэн болчихсон гэж байна лээ гэхэд аа мэдэхгүй чиний үеийн охид бол гаргаад дэмийшдээ гэхэд нь л ээжид хэлээгүйдээ баярласан. Гэхдээ ээжийгээ муулах гээгүймшүү. Мэдээж миний ирээдүйг л бодсондоо надаас ихийг хүсдэг гэдгийг нь мэднээ.
Ер нь бидний үеийн хүүхэдтэй болж байгаа залуучуудыг хараад их шүүмжилдэг, муулдаг, үл тоомсорлодог юм шиг санагддаг. Харин би өөрийнхөө үеийн хүүхэдтэй хүмүүсийг хараад тийм аз жаргалыг мэдэрч байгаад атаархдаг бас тийм их зоригийг тийм том шийдвэрийг гаргаж чадсанд нь хүндэлдэг.
Би өдөр болгон л энэ тухайгаа боддог. Санах бүртээ эргээд ээждээ ирээрэй л гэж гуйдаг. Бас тэр өдөр хэзээ ч гунигтай байхыг нь үзээгүй хайртынхаа нулимсыг харж байж билээ. Эрэгтэй хүн тэгж шаналдагийг, гаднаа хатуу ч дотроо яаж шаналдагийг тэр үед л мэдэрч байсан. Намайг тэврээд уйлуулж байхдаа бид илүү сайхан амьдрал өгнө гээд өнөөдөр явуулчихлаа гэж хэлж байсан. Бид одоо ч хамт л байна. Цаашдаа хамт байна гэдгээ мэддэг. Тийм болохоор илүү хурдан биеэ даацгаагаад хурдхан хүүхэдтэй болно гэж ярьдаг. Ямар зүйл түүндээ өгөхийн тулд, ямар орчинд түүнийгээ аз жаргалтайгаар хүлээхийн тулд явуулсан билээ гэдгээ бодож тэр л зүйлийг бүтээхийн төлөө хичээж байгаа. Тэр үеээ бодож дахин алдахгүйг хичээж бас тэр үеээ бодож илүү их хичээхийг хүсдэг.
Өөрийнхөө үеийнхэнд гэж хэлэхэд ийм том зүйлээр битгий тоглоорой, алдаж болохгүй зүйл гэвэл энэ л байдаг байх гэж хэлмээр санагддаг. Хэрвээ нэгэнт алдсан битгий л битгий л дахиж алдаарай. Дараа нь хүн үргэлж харамсдаг юм байна лээ. Тэр тусмаа эмэгтэйчүүд бол өөртөө л харамсана. Өөр хэнд ч биш өөртөө л хаарамсана. Өөр хэн ч биш чи биеээрээ хохирно. Тийм болохоор охиууд маань өөрийгөө хайрлаж яваарай. Эрчүүд маань ч гэсэн тэднийгээ хайрлаж, иймэрхүү алдааг битгий л хийгээсэй…
ХИЧНЭЭН ХҮСЭЛ БАЙСАН Ч 10- ЖИЛИЙН ХҮҮХЭД БИШ ХАМГААЛАХАА ЯДАЖ ХАЙМАР БАЙДГИЙГ ТЭРХЭН ЗУУРТАА САНАСАНГҮЙ ЮУ ???????? ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭТЭЙ АМЬ ЯМАР ЧИНИЙ ГАНЦХАН ШӨНИЙН ЗОЛИОС ЮМУУ ????????ИНГЭЖ ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЭХГҮЙ БОЛОХООР ЭР ХҮН ЧАМАЙГ ЯАЖ ХАЙРЛАХ ЮМ БЭ ??ХОЖИМ ҮР ЗАЯАХГҮЙ ТАВИЛАН ХҮЛЭЭЖ БАЙВАЛ ЯАНА ....ХАРАМСААД Ч БАРШГҮЙ ..ИХ Л ТОМ НҮГЭЛ ХИЙЖ ДЭЭ БАХАРХААД БАЙХ ЮМ БИШ ГЭМ НЬ УРДАА ГЭМШИЛ НЬ ХОЙНОО ...ДАХИЖ Л БИТГИЙ АЛДААРАЙ ҮНЭНДЭЭ БОЛ БУЯН ХИЙЧИХСЭН БИШ ШҮҮ ДЭЭ ..ГАНЦ ШӨНИЙН ЖАРГАЛААР ХОРВООД АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН АЛАГ ҮРИЙНХЭЭ ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОЧИХЛОО ГЭЖ ҮҮ ???? НАМАЙГ ХАТУУ ХЭЛСЭН БОЛ УУЧЛААРАЙ БИ ҮҮНИЙ ЭСРЭГ ХҮН... БҮСГҮЙ ХҮНИЙ АМЬДРАЛЫН УТГА УЧИР ЭХ ҮРИЙН ЭЛБЭРЭЛ ХОЛБООНДОО БАЙДАГ..ДАРААГИЙН УДАА ЧАМД ҮРИЙН ЗАЯА ГОМДСОН БОЛ ЯАНА..ТӨРСНӨӨС ЯЛГААГҮЙ БОЛОХООР ГАМ САЙН БАРИХ Л ХЭРЭГТЭЙ ..БҮР ДООГУУРАА ЗАГАТНААД АРГА БАЙДАГГҮЙ ЮУМ БОЛ ЦҮНХЭНДЭЭ БАЙНГА ГОЁМСОГ ХАЙМАРТАЙ ЯВЖ БАЙ ..ТЭР ЧАМАЙГ ДАРАА НЬ АМАА БАРИХААС ЧИНЬ ТЭРХЭНДЭЭ ХАМГААЛНА ..ОДОО НЭГЭНТ ӨНГӨРСӨН СЭТГЭЛЭЭР УНАЛГҮЙ ТАЙВАН ДАХИН ХУРДАН МУУХАЙ ҮРТЭЙ БОЛООРОЙ