Số bài viết: 3,329

Хакүхо хүрхрээнд цохиулна

Đã xem 6432 Lượt bình chọn 0 2010.09.29 11:16:21

Мэргэжлийн сүмогийн түүхэн амжилт болох 69 дараалсан ялалтыг 11 дүгээр сард эвдэхээр зэхэж буй ёкозүна Хакүхо шинэ, өвөрмөц бэлтгэл хийж эхлэхээ зарлалаа. Өдөр бүр сонин хэвлэлээр рекорд тогтоох уу хэмээн бичигсээр, стрессэн дунд өвдөг шороодолгүй түрүүлсэн ч Намрын тэмцээнд ихэд ядарсан гэх. Тиймээс дахин хэвлэл мэдээллийн дарамтанд орохгүйн тулд бие махбодь, сэтгэл санаагаа хатуужуулахаар шийджээ.

Хакү- хотой доод зиндаанд байхаас нь нөхөрлөсөн Йокохама хотын нэгэн сүмийн хамба лам Ичигава “Аварга хүрхрээн дор зогсож бэлтгэл хиймээр байна хэмээн ярьсан. Одоо бид тохирох хүрхрээ хайж байна” гэж сэтгүүлчдэд ярьсан гэнэ. Түүний эвдэхээр зэхэж буй 69 дараалсан ялалтыг тогтоосон домогт аварга Фүтабаяма 24 өдөр хүрхрээнд цохиулан бэлтгэл хийж байсан гэх бөгөөд Хакүхо өрсөлдөгчийнхөө аргаар амжилтыг нь булаахаар бэлтгэж байгаа бололтой.

Мөн Хакүхо 70 дараалан ялсан тохиолдолд Фүтабаяма аваргын гэр музейд түүний эд зүйлсийг тавих төлөвлөгөөтэй байгаа аж. Хакүхо 11 дүгээр сарын тэмцээний өмнө домогт Фүтабаямагийн төрсөн нутагт очиж, гэр бүлийнхэнтэй нь уулзах бодолтой байгаагаа ч нуусангүй. Хакүхогоос гадна өвөрмөц бэлтгэл хийдэг байсан бөхчүүд бий.

Ёкозүна Хокүтоүми хүчний дасгал хийснийхээ дараа -190 градусын хүйтэн хөргөгчинд ордог байсан гэнэ. Тэрбээр халсан булчингаа хөргөөд дахин дасгал хийхэд бяр ордог хэмээн сургадаг байсан ч дуурайх хүн олдоогүй гэдэг.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

List of Articles
STT Tiêu đề Ngày gửi Đã xem
169 Э.Одгэрэл тайзаа орхиж, кино урлагт урвах уу 02-10-2010 7661
168 Б.Хурцыг суллахыг шаардсан ноот бичиг ГХЯ-наас илгээжээ 02-10-2010 6874
167 Хүн худалдаалсан эгч дүүс 10-11 жил хорих ял эдэлнэ 02-10-2010 6940
166 Хилчдэд оноосон ялыг хэвээр батлав 01-10-2010 6549
165 Бахархалт залуус тодорлоо 01-10-2010 6879
164 Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудыг Монгол Улс даргална 01-10-2010 6577
» Хакүхо хүрхрээнд цохиулна 29-09-2010 6432
162 Утаагүй такси үйлчилнэ 29-09-2010 7198
161 Мянган оюутны байр ирэх онд ашиглалтад орно 29-09-2010 7122
160 Монгол Улсын санаачилгыг дэмжихээ 65 дугаар чуулганы дарга илэрхийлэв 28-09-2010 7165
159 ХЯТАДУУД МОНГОЛ ХҮНД ХАЛДСАН ХЭРЭГ ДАХИН ГАРЛАА [1] 28-09-2010 6827
158 АНУ-ААС 9.5 САЯ ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ 28-09-2010 7101
157 Ханиад томуугийн тухай мэдээллийг онлайнаар дамжуулна 27-09-2010 8766
156 Жүжигчин Жэки Чан Монголд ирнэ 27-09-2010 7420
155 БНСУ-ын эмнэлгүүд цагаачдыг төлбөргүй эмчилнэ 27-09-2010 7553
154 Өргөн хэрэглээний барааны үнэ 50-200 төгрөгөөр нэмэгдэв 24-09-2010 7373
153 Цэргүүдээ дарамталсан багийн захирагчийг Зэвсэгт хүчнээс халав 24-09-2010 6856
152 Эмийн санчийг хүлж, дөрвөн сая төгрөгийг нь дээрэмджээ 24-09-2010 7431
151 Хоёр хүн дайрч хөнөөсөн жолооч машинаа орхиод зугтав 23-09-2010 7645
150 ОРХОН ГОЛЫН САВ ГАЗАР ОЛГОСОН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦАЛНА 23-09-2010 7215
배너신청
자생병원

배너신청