Бичлэгийн тоо 2,391

 

 

Хонь

Хонины ордны эхнэрүүд үнэнч шударга зан, идэвх, урмаараа бусдыг дагуулахгүй. Тэд нөхрөөрөө бахархдагаа хэнээс ч нуудаггүй, хүмүүс нөхрийг нь “хүрч, халдаж” болдоггүй хүн гэж үнэлэхэд дуртай. Нөхрөө шинэ ажил эрхлэхийг ямагт сайшаах болно. Ялагдал гэдэг үгийг мэддэггүй өөдрөг сэтгэлтнүүд юм. Тэд байж болмооргүй мэт санагдах ажлыг ч хийхэд бэлэн, аливаа зүйл, хүндрэлтэй асуудлын бүх нарийн ширийнийг төдийлөн сайн мэдэхгүй, ойлгохгүй байсан ч ашигтай зөвлөгөө өгч чаддаг хүмүүс. Нэг дутагдал нь тэд дэндүү тэвчээргүй. Тэд амьдралын чухал асуудлыг шийдвэрлэнэ гэдэг хоромхон зуурын хэрэг биш, тэгээд ч эр хүний хувьд гэр орон гэдэг тохилог, тайван уур амьсгалтай нуувч, цайз байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.

Yхэр

Yхрийн ордны эхнэрүүд мөнгө болон сайхан эд зүйлсэд дуртай. Тэд нөхрөө амжилт гаргаасай гэхээс байж яддаг, ялагдал хүлээх дургүй, нөхрөө зөв арга барилаар ажиллаж хүссэндээ заавал хүрэх ёстой гэж үздэг. Ер нь үхрийн орд бол банкны эзний орд гэж тооцогддог үнэлдэг. Тэгээд ч үхрийн ордны эхнэрүүд таашаал сайтай, нөхөртөө гоёмсог хувцас авч өгдөг. Баян, ухаантай найз нөхдийг сонгон олдог, тансаг чамин байдал, амжилтанд. Тиймээс үхрийн ордны эхнэртэй эрчүүд мөнгө санхүүг нь ухаалаг, ажил хэрэгч байдлаар хөтлөн явуулдагт нь эхнэрээ тун дуртай хүмүүс. Yхрийн эхнэрүүд ихээхэн зөрүүд хүмүүс тул дэвшилтэт үзэлтэй эрчүүдтэй амьдарна гэдэг нэн бэрх. Түүнээс гадна тэдний эдийн сонирхол үргэлж давамгайлах гээд байдаг тул энэ хэрэгцээг хангах нь амьдралд нь тохиолдох нэгэн том бэрхшээл болж болзошгүй.

Хамтатгах

Хамтатгахын ордны эхнэрүүд өөрийг нь өөр хэн ч орлож чадахгүй, цорын ганц байх хүсэлтэй, тийм байхыг хичээдэг хүмүүс. Тэд олон талтай, амьдралыг өдөн дуудах дуртай. Цэргийнхэн, дипломатууд, гадаад оронд ажилладаг сэтгүүлчид, шуурхай сурвалжлагчид гээд ер нь байнга аялж, явж байдаг ажилтай эрчүүлд илүү тохирно. Бүх ордуудаас хамтатгах, нумын эхнэрүүд хөгжилтэй, зочломтгой, нөхөрсөг, сайн эзэгтэй байдаг. Ямар ч хүнийг найрсгаар угтаж, зочилж чаддаг. Хэрвээ нөхөр нь эхнэртэйгээ зөвлөж, эхнэрийнхээ үгэнд ач холбогдол өгдөг бол тэд нөхөртөө сайн туслагч болно. Байнга үглэж, урьдын нь алдааг сөхөн хэрүүл хийнэ гэж үгүй. Амьдралын бодит бэрхшээл, үнэ цэнийг ойлгож чаддаг. Харин тэд тэвчээргүйчүүдийн тоонд орох бөгөөд амжилт тэр дороо ирдэггүй, амьдралд ялахын тулд олон зүйлийг даван туулах хэрэгтэй болно гэдгийг ойлгодоггүй.

Мэлхий

Мэлхийн ордны эхнэрүүд гэр орноо халуун дулаан уур амьсгалтай байлгаж нөхрөө хүлээдэг. Ийм эхнэртэй нөхөр жаргалтай байх нь ойлгомжтой. Мэлхийн эхнэрүүд гэр орныхоо дотоод уур амьсгал, харилцаанд ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд ус махбодтой бусад ордын адил нарийн мэдрэмжтэй сайн ээж байдаг тул нөхрөө эхийн хайраар хайрладаг. Олны өмнө тэр бүр ил гардаггүй, гарвал нөхөртөө сайн “чимэглэл” болох төдий байдаг. Тэд үнэхээр гайхалтай гэрийн эзэгтэй нар. Нөхөр нь өөрийгөө гэр бүлийн тэргүүн гэдгээ ямагт мэдэрнэ. Мэлхийн ордны эхнэрүүдийн муу тал нь хэт хуучигсаг болоход хүрдэг зөрүүд зан, мөн бусдад итгэдэггүй явдал байдаг. Тиймээс нөхрийнхөө найз нөхөд, хамт ажиллагсдыг шинжиж, нөхрөө уурлуулах нь бий. Тэр байтугай хамаатан садандаа ч болгоомжтой хандах хэрэгтэй гэж дотроо боддог эмэгтэйчүүд юм.

Арслан

Арслангийн ордны эхнэрүүд туслах дүрд тоглохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тэд нэр алдар, тансаг хангалуун байдалд дуртай. Тэд өндөр албан тушаалтай юм уу алдар нэртэй нөхөртэй байвал л аз жаргалтай байна. Маш хөдөлмөрч бөгөөд нөхрөөсөө өөртөө байнга анхаарал тавихыг шаардана, нөхрийн анхаарал өчүүхэн сулрахад хагартлаа уурладаг. Эрчүүдийн ажил төрөлдөө амжилт гаргах гэж хичээдэг занд дуртай, үнэлж чадна. Хэдийгээр нөхөртөө хайртай боловч, ихэнх тохиолдолд нэлээн хувиа хичээмтгий зантай. Энэ нь бэлгийн амьдралд ч илэрнэ. Өөрөө секс хүсэхгүй, зөвхөн өөртөө цаг зарцуулах шаардлагатай гэж үзвэл нөхрийнхөө хүсэл таашаалыг тэр бүр анхаарч үзэхгүй. Тэд болж өгвөл өөрсдийн захиран тушаах хүсэл эрмэлзлээ дарж, эр хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөөрөө байх нь эмэгтэй хүнийхээс илүү байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.

Охин

Охины ордны эхнэрүүд далдхан байхыг хичээдэг, идэвхтэй амьдралд тэр бүр дуртай биш. Тийм болохоор эрдэмтэн, судлаач, өмгөөлөгч, түүхч, багш, эмч гэх мэт шинжлэх ухаан юм уу ер нь оюуны хөдөлмөр эрхэлдэг нөхөртэй байвал аз жаргалтай амьдарна. Ийм мэргэжилтэй эрчүүд охины ордны бүсгүйг сонгон авбал жинхэнэ сайхан хос болно. Охины ордны эхнэрүүд өөрийн гадаад байдалдаа тэгтэл анхаарал тавьдаггүй, гэр бүл, нөхрийнхөө төлөө ажил, албан тушаалаасаа татгалзаж чадна. Нөхөртэйгөө нэг дор ажиллавал сайн нарийн бичгийн дарга, референт нь болно. Халамжтай, анхааралтай, хэл ам хурц эхнэрүүд. Тэд нөхрийнхөө өөртөө итгэх итгэлийг нь алдагдуулахгүй байхын тулд онцгой арга барилаар харьцах хэрэгтэй.

Жинлүүр

Жинлүүрийн ордны эхнэрүүд өөрийнхөө хувийн эрх чөлөөг хамгаас эрхэмлэдэг. Ганцаардлыг тэвчдэггүй, гэрлэсэн бол гэр бүлийн амьдралыг гартаа авах эрмэлзэлтэй. Тэд нөхрийнхөө сонирхол, ажлыг ойлгохын тулд алхам бүрийг нь мэдэж байхыг хүсдэг, амархан шинэ найз нөхөдтэй болдог, амьдрах газар орчноо ойр ойрхон сольж байдаг. Сайн тал нь ямар нэг байдлаар нөхөртөө саад хийхээс их айдаг, сайн задлан шинжлэгчид, ухаалаг эхнэрүүд юм. Тэр нөхрийнхөө ажил төрөлд тохиолдсон асуудлын мөн чанарыг хурдан ухаарч, ойлгож, хэрэгтэй сайн зөвлөгөө өгч чадна. Тэр байтугай зүрх сэтгэлийн асуудал байлаа ч /жишээ нь нөхөр нь нарийн бичгийн даргатайгаа амрагийн холбоотой болсон ч/ ухаалаг шийдвэр гаргах чадвартай. Учир нь тэд “өөрийн нэр хүнд хамгаас чухал” гэсэн арга барилтай хүмүүс.

Хилэнц

Хилэнцийн ордны эхнэрүүд нэг талаас их хүчирхэг, аливаад өөрийнхөөрөө ханддаг эрх чөлөөт хувь хүмүүс. Нөгөө талаар энэ ордны эхнэрүүд их үнэнч, итгэлтэй, өөрийнхөө хайр дурлалын төлөө тэмцэж чаддаг. Ийм хүмүүст нөхрийн нь аз жаргал их чухал байдаг тул аливаа зовлон бэрхшээлийг зоригтойгоор даван туулдаг. Хүмүүсийг нэвт шувт хардаг, сайн мэддэг, хэцүү үед ч биеэ барьж чадна. Хилэнцийн эхнэрүүд мөнгөнд ухаалаг хандаж чаддаг, хэдийгээр хайр дурлалынхаа төлөө тэмцэж чаддаг ч бас өөртөө их хайртай тул өөрийгөө золиослох хүсэлгүй. Бусад бүх ордноос илүү сексийн боломж, таашаал ихтэй тул үүнийг нь хангаж чадахгүй бол өөртөө хайртай хүний хувьд ийм амьдралд удаан байхыг хүсэхгүй. Тохилог гэр орноос илүү өөрийн гадаад байдал, хувцаслалтанд анхаарал тавьж магадгүй.

Нум

Нумын ордны эхнэрүүд адал явдал, санаанд оромгүй явдалд дуртай, барагдашгүй амьдралын эрч хүч, сэтгэлийн тэнхээтэй хүмүүс. Тэд хэзээ ч мөнгөний төлөө үхэн хатан зүтгэхгүй, нөхрөө мөнгө ол гэж үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл зүтгүүлэхгүй. Тэд ямар ч тохиолдолд хувь хүний өөрийгөө илэрхийлэх чадварыг илүүтэй үнэлдэг. Тийм учраас нөхрөө азгүй, арчаагүй гэж зэмлэхгүй, харин өөртэйгөө адил өөдрөг байхыг шаардана. Хэдийгээр гэрийн ажил хийх дургүй боловч цэвэр цэмцгэр орчин, тохилог гэр орон, сайхан эд зүйлсэд дуртай, эелдэг, нөхөрсөг, зочломтгой гэрийн эзэгтэй нар. Тиймээс нумын ордонд төрсөн эхнэрээ гэр, ахуйгаа хөтлөн явуулах шаардлагатай зүйлээр нь хангаж, ахуйн аар саар ажлаас чөлөөлж өөрийнхөөрөө байх бололцоо өгвөл нөхрөө уйдаахгүй, ямагт сэтгэл өөдрөг, инээд хөөртэй байлгадаг сэргэлэн цовоо эхнэр, сайхан амраг юм.

Матар

Матрын ордны эхнэрүүд амжилт бол уйгагүй хөдөлмөр, бүр өөрийгөө мартан зүтгэсний үр дүнд ирдэг гэж үздэг. Тиймээс өөрсдөө ч гайхмаар махруу, зүтгэлтэй хүмүүс. Нөхрөө нэр алдар, амжилтанд хүрсэнгүй гэж үглэхгүй, харин түүнийг хөдөлмөрлөж бий болгох хэрэгтэй гэж үздэг учраас хөдөлмөрлөхийг л шаардана. Амжилтанд яаран тэмүүлдэггүй, аливаад хямгатай ханддаг, мөнгийг гамтай зарцуулдаг бодлоготой, тэвчээртэй эхнэр юм.

Хумх

Хумхын ордны эхнэрүүдийн хувьд мөнгө багагүй ач холбогдолтой зүйл юм. Тэдний ихэнхийн хувьд аз жаргал гэдэг бол амьдралын зөвхөн сэтгэл санааны нь талыг илэрхийлэх бөгөөд эд хөрөнгийн тал нь биш. Тиймээс ч эд хөрөнгөнд шаггүй анхаарал хандуулдаг. Тэд ихэвчлэн “төгс төгөлдөр нөхөр” гэдгийг эрж олдог, сонгодог. Тэд улам өндөр байр сууринд хүрэх санааг нөхөртөө байнга өгч, түүнд хүргэхийн тулд турхирч, түлхэж байдаг. Хумхын ордны эмэгтэй төрийн албан хаагч юм уу олон нийтийн зүтгэлтний эхнэр болбол илүү аз жаргалтай байна. Тэд юуханд ч хар санаж харддаггүйгээрээ давуу талтай. Тийм болохоор нөхрөө элдвээр шалгаж, утсыг нь чагнаж, найз хүүхнээрээ утасдуулна гэж үгүй.

Загас

Загасны ордны эхнэрүүд өчүүхэн зүйл дээр ч гэсэн нөхрийнхөө тусламжийг авч, юм болгон дээр нөхрийнхөө санааг асуудаг. Ингэснээрээ түүний хувьд хамгийн чухал хүн нь нөхөр нь, чи минь байхгүй бол би амьдарч чадахгүй гэсэн санааг байнга төрүүлж байдаг гэнэ. Тиймээс өөрийгөө үнэлдэг, гэр бүлийн хамгийн гол хүн бол нөхөр байх ёстой гэж үздэг хүнд хамгийн тохирох эхнэр болж чаддаг. Загасны ордны эхнэр хэзээ ч нөхөртөө элдвийг зааварлаж, санасан бодсонд нь хориг тавьдаггүй. Ажил нь бүтэхгүй, наймаа нь олигтой явахгүй байсан ч нөхрөө үглэж зовоохгүй, амьдралынхаа түшиг, тулгуур гэж бодож явдаг сайн талтай. Тэдний хувьд нөхрийн нь тайван байдал, аз жаргал хамгийн чухал. Yгүйдээ л нөхөртөө ийм сэтгэгдэл төрүүлж чаддаг хүмүүс юм.

profile

1000 алтан зоостой явсанаас

1000 найзтай яв

                                   http://krilleer.blogspot.com/

                                           

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3711120/219/trackback

munkoo

2011.02.16 23:07:35
*.152.178.205

1000 nztai bsanaas 100 zoostoi bolj eh orniihoo tuluu zvtge

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24451
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27978
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115732
1851 Бидний гурав хүрэхгүй хувь л монгол цусныхан гэнэ. [3] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-11-27 2409
1850 УЛС ТУНХАГЛАСНЫ 86 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ. monh-monk 2010-11-25 1684
1849 ЭРҮҮЛ ЭНХ monh-monk 2010-11-22 2014
1848 АЗ ЖАРГАЛ [2] monh-monk 2010-11-16 2472
1847 ЭХ ОРОНДОО ЭРГЭН ОЧИХ ҮНЭХЭЭР БОЛСОН ЮМ ГЭЖ ҮҮ??? [4] monh-monk 2010-11-13 2531
1846 HUMUUSEE MEDDEGNI HELEED OGOOCH [4] MR ESUDER 2010-11-13 2155
1845 Умард Солонгосын хоёр иргэн Өмнөдийн сэтгүүлч нартай уулзах гэж... [4] monh-monk 2010-11-12 2524
1844 darj orood vzeerei maksimus 2010-11-10 1866
1843 Эх орны хөгжилд-Миний оролцоо уралдаанд [4] ajilchin_zalyy 2010-11-09 3514
1842 toollogo [9] hazaa 2010-11-06 2292
1841 БНАСУ-с МОНГОЛ УЛС АЖИЛЧИД АВНА. [4] monh-monk 2010-11-05 2886
1840 АНХААРУУЛГА [4] ABAP 2010-11-04 2761
1839 Карераа солих хэрэгтэйг сануулах 10 дохио [2] ~ELLY~ 2010-11-02 2967
1838 harid hymdarsan zalu nas Hiimortoi Mgl 2010-11-02 2981
1837 Солонгост зэрлэгээр хороолгосон хөөрхий бүсгүйг зүгээр л мартах хэрэг үү [1] monh-monk 2010-11-01 2948
1836 Хүмүүсээ миний Буянаад урам хайрла [2] bayarmaa_korea 2010-11-01 3566
1835 МОНГОЛ УЛС, БНСУ-с ГЭРЭЭГЭЭР АЖИЛЧИН АВНА. monh-monk 2010-10-29 4777
1834 ГЭРЭЭГЭЭР НЭГ Ч МОНГОЛ АХИН БНСУ-д ИРЭХГҮЙ [18] monh-monk 2010-10-19 8069
1833 БНСУ-ын 13 иргэнийг тагнуулынхан баривчилжээ. [8] monh-monk 2010-10-15 3059
1832 gadaad irgediin urlagiin vzgeslend mongol bvteel tavigdana.. [6] eegiinaa 2010-10-15 2802
1831 Хүчирхийлэгчийг тайган болгодог хууль үгүйлэгдэж байна [1] i_love_you 2010-10-15 2105
1830 Миний эх орон мөxөж устаж байна уу i_love_you 2010-10-14 1889
1829 Монголчуудын хүүхэд үрчлэх болон үрчлүүлэх ёс i_love_you 2010-10-14 2054
1828 Арxинд орсон эмэгтэй алкаш болдог гэж ярьдаг… i_love_you 2010-10-14 3106
1827 Нөхөр чинь худлаа ярьдаг уу? [1] i_love_you 2010-10-14 2284
1826 Монгол хүнтэй сууж чадаагүйдээ харамсах бол уу? [11] i_love_you 2010-10-14 3205
1825 Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. [1] eegiinaa 2010-10-14 2734
1824 10n sariin 31 xvrtel xaraar amidarch bui irgeded bolomj.. [2] eegiinaa 2010-10-14 2754
1823 enterneteer hun amin toollogotoo hamragdaarai [2] zulsar2010 2010-10-13 2542
1822 ТООЛЛОГО 2010 [1] monh-monk 2010-10-12 5066
1821 Ким Чен Уныг улсын ирээдүйн удирдагч .... monh-monk 2010-10-11 1661
1820 mariana [1] mariana 2010-10-09 1690
1819 Их мөнгө буюу бага мөнгө [1] monh-monk 2010-10-08 2352
1818 Эзэнгүй айл шиг гэж үү? [1] monh-monk 2010-10-07 2001
1817 Эзэнгүй айл шиг Monte_kristo 2010-10-06 1543
1816 naidbargui kargoonoos bolgoomjlooroi [1] khishigeet 2010-10-05 1760
1815 mongolchuudaa helj ugnu uu [3] mglsok 2010-10-04 1836
1814 Та гэр бүлийн хүнээ харддаг уу? [2] i_love_you 2010-09-28 1981
1813 Хятадад үйлчлэх Оросын төмөр зам ба Монгол Улс i_love_you 2010-09-28 2004
1812 Гэрийн нөхцөлд эхнэр хэрхэн тэжээх вэ? [7] i_love_you 2010-09-28 2282
» Эхнэрээ сонгож мэдэхгүй байгаа эрчүүдэд… [1] i_love_you 2010-09-28 2158
1810 Зодуулж хараалгаж насыг барах уу? Гадаад залууг дагах уу? [1] i_love_you 2010-09-28 2294
1809 Монгол гэр бүлийн үнэ цэнийг хэнээс нэхэх вэ? [1] i_love_you 2010-09-28 3944
1808 asuuyaa and naraaaa [2] tomax 2010-09-25 1542
1807 Эрчүүдээ өмөөрхөн........... [10] i_love_you 2010-09-24 2241
배너신청
자생병원

배너신청