Moderator: mgl_300
ХУДАЛДААД АВСАН ЮМ ЧИНЬ ЯАСАН Ч МИНИЙ ДУР .ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА ..АНХААР
Уншсан 1239 vote 0 2010.09.24 13:19:49
Аль ч улс орон үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд нийлүүлэхийг эрмэлздэг. Бид ч мөн адил. Гэтэл сүүлийн жилүүдэд гадны зах зээлд манай улсын бараа бүтээгдэхүүнээс илүүтэй монгол охид бүсгүйчүүд «экспортлогдох» боллоо.
Энэ бол өнгөц харахад мөнгөнд дуртай хэсэг хүүхэн харийн эрийн цайг чанахаар одож буй мэт сэтгэгдэл төрүүлэм зуучлалын гэрлэлт. Манай улсад 10 гаруй жилийн өмнө далд хэлбэрээр хөрс нь боловсорсон зуучлалын гэрлэлтийн цаана чухам юу бугшиж байна вэ. Охид бүсгүйчүүдийг олноор нь хадамд гаргачихаад байсхийгээд л байршил, утас хаягаа өөрчилдөг тэднийг хий үзэгдэлтэй зүйрлэхээс аргагүй.
Ойрын үед энэ маягаар гэрлэгсдийн нас улам залуужиж буй аж. Манай улс гэр бүл зуучлалыг хуульчлаагүй байгаа. Энэ төрлийн албан ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгууллага байдаггүй. Иймээс зуучлалын гэрлэлтийн гэрээ нь Монгол Улсын хуулиар хүчин төгөлдөр биш. Хэрэв энэ аргаар гадаадын иргэнтэй гэрлэхээр шийдсэн бол зуучлагч байгууллага, хувь хүнтэй гэрээ байгуулж болохгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулдаг.
Учир нь зуучлалд багагүй хэмжээний мөнгө яригддаг. Тиймээс харьд бэр болж очсон эмэгтэй эргээд энэхүү мөнгийг биеэрээ барагдуулах хэрэг гардаг байна. Өөрөөр хэлбэл их хэмжээний мөнгөөр худалдаж авсан тул ямар нэгэн эрх эдлэх ёсгүй зөвхөн үүрэг хүлээх тавилан оногддог аж.
Түүнчлэн гэрлэж буй эмэгтэйчүүдийн дундаж нас 18-25 байдаг бол тэдний нөхөр болох хүн 45-60 настай буюу өөрөөсөө бараг хоёр дахин ах хүнтэй гэр бүл болдог ажээ.
Гадаадын иргэнтэй гэр бүлээ батлуулагсад нэмэгдэхийн зэрэгцээ цуцлуулсан тоо ч нэмэгдсэн байна. Энэ нь нэг талаас зуучлал хэмээх нэр дор явагдсан далд бизнес эрхэлдэг иргэд компаниудын ажлыг олонд дэлгэсэн хэрэг.
Судалгаанд гадаадын иргэнтэй гэрлэгсдийн 57.1 хувь нь зуучлах товчоогоор, 16.7 хувь нь өөрөө танилцаж суусан хэмээн дурдагджээ.
Жилд дунджаар манай улсын 1000 гаруй бүсгүй гадаадын иргэнтэй гэрлэдэг байна. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Солонгос, Хятад, Герман зэрэг 80 орчим улсын иргэнтэй монгол эмэгтэйчүүд албан ёсоор гэр бүлээ батлуулсан байна. үүнээс дийлэнх нь буюу 70 орчим хувь нь Солонгос хүнтэй гэрлэжээ.
Хүйсийн тэгш эрхийн төвд сард 20-30 эмэгтэй Солонгос хүнтэй гэрлэхээр явахаасаа өмнө өөрийн аюулгүй байдлаа хэрхэн хангах талаарх мэдээлэлтэй болохоор ханддаг байна.
Солонгос эртэй ханилахаар сэтгэл шулуудсан эдгээр эмэгтэй харьцангуй боловсрол өндөртэй, дундаж нас нь 25-30 байдаг ажээ. Түүнчлэн тус төвд «Солонгос хүнтэй гэрлэж очсон ч азаар нутагтаа эсэн мэнд ирлээ. Та нар гэрлэлтээ цуцдуулахад минь туслаач» хэмээн цөөнгүй хүн ханддаг. Мөн Солонгосын хүний эрхийн байгууллагын хийсэн судалгаагаар зуучлалаар гэрлэлт хийх тохиолдолд тус улсын иргэн дунджаар 3-12 сая вонн зарцуулдаг гэнэ.
ЯАГААД СОЛОНГОС ЭРЧүүД МОНГОЛ ЭХНЭР СОНГОХ БОЛОВ
Сүүлийн жилүүдэд Солонгос эрчүүд монгол бүсгүйчүүдийг эхнэрээ болгох сонирхолд хөтлөгджээ. Энэ нь нэг талаас Вьетнам, Камбож, Хятад зэрэг улс өөрийн орны иргэдтэй гэрлэх хүсэлтэй Солонгос иргэдэд тавих шалгуурыг өндөрсгөсөнтэй холбоотой. Мөн Солонгосын иргэнтэй гэр бүл болон тус улсад ирээд найман хоногийн дараа нөхрийнхөө гарт амиа алдсан Вьетнам эмэгтэйн эмгэнэлт түүх бусад улс орнуудыг иргэдээ анхаархад хүргэсэн байна.
Түүнчлэн тус улсад эцгийн эрхт ёс ноёрхдог. Эх эхчүүд аль болох эрэгтэй хүүхэдтэй болох хүсэлтэйгээс хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж эмэгтэйчүүд эрс цөөрчээ. Иймээс иргэнээ үгүйлэх нь байтугай эрх нь зөрчигдөж, амиа алдсан ч анзаардаггүй. Мэдсэн ч хэр бараг тоодоггүйг далимдуулан хангүг эрчүүд монгол бүсгүйчүүд рүү хараа бэлчээж, «онилсноо» өөрийн өмч болгодог жишиг тогтов.
Зуучлагчид гадны иргэдийг монгол бүсгүйчүүдэд санал болгохдоо баян чинээлэг, хувьдаа хаустай, олон газар эзэмшдэг, урьд нь гэрлэж байгаагүй зэргээр магтдаг байна. Харин бодит байдал тэс өөрөөр угтдаг аж. Нөхөр болох хүн нь хөдөө амьдардаг тааруу амьдралтай, урьд нь гэрлээд салсан, маш хэрцгий, их архи уудаг, ямаан омогтой эрчүүд байдаг гэнэ. Түүнчлэн зурагнаас харахад эрүүл чийрэг залуу хүн байдаг ч тахир дутуу хүн «би нөхөр чинь байна» хэмээн угтах явдал ч цөөнгүй гардаг байна.
Монголчууд уг нь хоттой хониноос нь нэг ишиг дутсан байвал үгүйлдэг гярхай ард түмэн. Гэтэл эдүгээ улсынхаа малын тоог яг таг хэлдэг хирнээ хүнээ тоолох үгүйлэх, анхаарах тал дээр тун маруухан. Энэ бол монгол эмэгтэйг харийнхан сонгох бас нэгэн шалтгаан. Харь нутгийн эрчүүд авсан эхнэрээ зодож занчиж, алсан ч бараг дур болчихоод байна. Яагаад гэвэл тэд эхнэртэй болохын тулд багагүй мөнгө төлчихсон. Тэгээд ч хадмын талынхан буюу Монгол Улс хүнээ өгсөн л бол мартчихдаг зантай хүмүүс хойно яая гэхэв. Тэд ийм л сэтгэхүйгээр ханддаг.
Энэ сарын 14-нд Солонгос иргэнтэй зуучлалаар гэрлэж нөхөртөө үргэлж дарамтлуулдаг байсан монгол эмэгтэйн нөхөр болох хангүг эр эхнэрийнхээ найз цэл залуухан монгол бүсгүйг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Энэ бол гэр бүл зуучлалын товчоод буюу хүүхэн «экспортлох» газрууд ямар балаг тарьж буйн амьд жишээ.
Хууль бусаар монгол бүсгүйчүүдийг «экспортлосоор» буй эдгээр газруудыг дураар нь дургиулахыг хазаарлахгүй бол яваандаа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэх нь байна.
Энэ бол өнгөц харахад мөнгөнд дуртай хэсэг хүүхэн харийн эрийн цайг чанахаар одож буй мэт сэтгэгдэл төрүүлэм зуучлалын гэрлэлт. Манай улсад 10 гаруй жилийн өмнө далд хэлбэрээр хөрс нь боловсорсон зуучлалын гэрлэлтийн цаана чухам юу бугшиж байна вэ. Охид бүсгүйчүүдийг олноор нь хадамд гаргачихаад байсхийгээд л байршил, утас хаягаа өөрчилдөг тэднийг хий үзэгдэлтэй зүйрлэхээс аргагүй.
Гадаадын иргэнтэй гэр бүлээ батлуулагсад нэмэгдэхийн зэрэгцээ цуцлуулсан тоо ч нэмэгдсэн байна. Энэ нь нэг талаас зуучлал хэмээх нэр дор явагдсан далд бизнес эрхэлдэг иргэд компаниудын ажлыг олонд дэлгэсэн хэрэг.
Жилд дунджаар манай улсын 1000 гаруй бүсгүй гадаадын иргэнтэй гэрлэдэг байна. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Солонгос, Хятад, Герман зэрэг 80 орчим улсын иргэнтэй монгол эмэгтэйчүүд албан ёсоор гэр бүлээ батлуулсан байна. үүнээс дийлэнх нь буюу 70 орчим хувь нь Солонгос хүнтэй гэрлэжээ.
Солонгос эртэй ханилахаар сэтгэл шулуудсан эдгээр эмэгтэй харьцангуй боловсрол өндөртэй, дундаж нас нь 25-30 байдаг ажээ. Түүнчлэн тус төвд «Солонгос хүнтэй гэрлэж очсон ч азаар нутагтаа эсэн мэнд ирлээ. Та нар гэрлэлтээ цуцдуулахад минь туслаач» хэмээн цөөнгүй хүн ханддаг. Мөн Солонгосын хүний эрхийн байгууллагын хийсэн судалгаагаар зуучлалаар гэрлэлт хийх тохиолдолд тус улсын иргэн дунджаар 3-12 сая вонн зарцуулдаг гэнэ.
Хууль бусаар монгол бүсгүйчүүдийг «экспортлосоор» буй эдгээр газруудыг дураар нь дургиулахыг хазаарлахгүй бол яваандаа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэх нь байна.
Хэдийгээр сайнаас нь саарыг нь бичиж сануулсаар байгаа ч Монгол бүсгүйчүүд харийн хүний өвөр лүү зүтгэх нь багасахгүй байна. Мэдсээр байж, сонссоор байж бусдын хэтэвчинд татагдан хэвтрийг нь дулаацуулахаар оддог хөөрхий бүсгүйчүүдийг яамаар ч юм, мэдэхгүй. Үнэндээ хэлэх үг олдохгүй байна. Учир нь яг одоо миний гар дээр ийм гэрлэлттэй холбоотой баримт бичгүүд ирчихээд байгаа юм. Эдгээр нь “Олон улсын танилцуулах албаар зуучлуулан гэрлэж буй эмэгтэйтэй байгуулах гэрээ”, “Олон улсын хуримын гэрээ болон гэрлэлтийн гэрээ”.
Солонгос хүнтэй зуучлалаар гэр бүл болоод, ханилна гээд аваад явсан хангүг нөхөртөө зодуулж, гэрийн хорионд орж хүчирхийлэлд өртсөн нэгэн монгол бүсгүй юу бодож яах гэж ийм гэрээг бариад хүний нутаг руу сайхан амьдарна гэж явснаа гайхан гайхсаар биднийг зорьж ирсэн билээ. Харийн хүний өвөр бүлээцүүлэх гэж одсон хөөрхий бүсгүйчүүдийн араас халаглаад барсангүй. Энэ гэрээ гэгчид монгол бүсгүйчүүдийн эрхийг хамгаалсан зүйл заалт огтхон ч харагдахгүй байна. Солонгос улсын иргэний эрхийг маш сайн хамгаалж бүр хууль бус гэж болохоор үйлдлүүдийг нь ч дэвэргэж, дэмжсэн үг өгүүлбэр олноороо байна. Их монгол улс, Япон, Америк гээд олон улс оронд үеийн үед эзлэгдэж, колончлогдож явсан солонгос эр ХҮН, харин хадамд очихдоо ч хадаг яндар, хоргой торгоор сүй тавиулж, бэр гуйлган найр хийлгэж ёс төртэй ханийн заяа түшдэг монгол бүсгүй АДГУУС-наас дорд үзэгдэхээр гэрээ байгуулдаг юм байна. Гэрээг бүрэн эхээр танилцуулъя.
ОЛОН УЛСЫН ТАНИЛЦУУЛАХ АЛБААР ЗУУЧЛУУЛАН ГЭРЛЭЖ БУЙ ЭМЭГТЭЙТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
№... 200... оны ... сарын ... өдөр
Энэхүү гэрээг нэг талаас .......................... төлөөлөн ............. нөгөө талаас .................... оршин суух ................... иргэний үнэмлэхтэй ....................... регистрийн дугаартай ........................... нар нь 200... оны ... сарын ...-ны өдөр харилцан тохирч дараах нөхцөлөөр байгуулж байна.
Монгол улсын иргэн ......... овогтой ................ нь БНСУ-ын иргэн .......................-тэй өөрийн хүсэлтээр гэрлэж буй тул доорх заалтуудыг зөвшөөрсөн болно. Үүнд:
1. БНСУ-ын нутаг дэвсгэр дээр амьдарч эхэлсэн өдрөөс БНСУ-ын хууль үйлчилнэ.
2. БНСУ-ын иргэн .........................-тэй гэрлэсэн тохиолдолд солонгос эмэгтэйн ёс жаягийг дагаж, БНСУ-ын зан заншлыг хүндэтгэн сахин биелүүлнэ.
3. Гэр бүлийнхээ өмнө гэргийн ёсоор гэр бүл, гэр орноо авч явж үр хүүхдээ халамжлан хүмүүжүүлнэ.
4. Зочин гийчин угтаж, шашны болон баяр ёслолын бусад арга хэмжээнд оролцох болно.
5. Өөрийн нөхрийг ажилдаа явахад нь өглөөний хоол ундыг бэлдэж, сэтгэл санааны дэм үзүүлнэ.
6. Нөхрөө орой ажлаас ирэхэд нь угтан, цэвэр цэмцгэр тохьтой орчинг бүрдүүлнэ.
7. Нөхрийн зөвшөөрөлгүйгээр жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүд хэрэглэхгүй байх болно /Эм уух, спираль тавиулах гэх зэрэг/
8. Нөхрийн зөвшөөрөлгүйгээр гадуур хонохыг хориглоно.
9. Нөхрөөсөө 3 сарын дотор их хэмжээний мөнгө нэхэж дарамтлахгүй байна.
10. Монгол дахь гэрийнхэнтэйгээ байнга холбоотой байх болно. /Утсаар ярих гэх мэт/
11. Монголд байгаа гэр бүлийн хүмүүсээс Солонгост урих эрхтэй.
12. Гэрлэсэн эмэгтэй гэрээсээ оргон зугтаасан тохиолдолд батлан даагч нь Олон улсын танилцуулах албанд 5000 ам.долларын торгууль төлөх болно.
13. Гэр бүл болсны дараа нөхрийн буруутай үйлдлээс гэр бүл салахад хүрвэл нөхрийн зүгээс тодорхой хэмжээний төлбөр гаргуулж төлүүлнэ.
Гэрээг хүлээн зөвшөөрсөн.
1. Монгол улсын иргэн ........................... /эхнэр/
2. ......................................... /эхнэрийн талаас, эхнэрийн юу болох/
ОЛОН УЛСЫН ХУРИМЫН ГЭРЭЭ
Нөхөр: ...........................
Хаяг: ..........................
Эхнэр: ..........................
Хаяг: .............................
Дээрх хоёр хүний Олон улсын хуримын дагуу доорх гэрээг хийж байна.
1. Нөхөр ............... , эхнэр .................... нь гэр бүл болох хүсэлтийн үндсэн дээр худал зүйлгүйгээр мэдэгдэх, хэрэв аль нэг тал нь худал хэлэх, санаатайгаар нуух, онцлох шалтгаангүйгээр салах хүсэлт гаргавал нөгөө талдаа 10.000 ам.доллар төлнө.
2. Эхнэр нь нөхөртөө үнэнч бус байдал гарган нөхрийн зөвшөөрөлгүйгээр жирэмслэхээс татгалзаж болохгүй ба хэрэв ийм тохиолдол гарвал гэрлэлтийг цуцална.
3. Нөхөр ..............., эхнэр ................... нь хурим хийхэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж хуримыг зуучилж буй байгууллага нь гэрлэлт бүртгэлийн албанд өгч гэрлэлтийг бүртгүүлнэ.
4. Эхнэр болон нөхөр нь эрүүл мэндийн талаар нуух, хоорондоо хуурмаг зүйл байхгүй байх.
5. Сүй тавьсны дараа цуцлах боломж байхгүй. Хэрэв цуцлах тохиолдолд сүйг цуцлах хүсэлт гаргаж буй тал нь сүйн зардалд 2000 ам.долларыг зуучилж буй байгууллагад нөхөн төлнө.
6. Нөхөр болон эхнэр нь Монголд гэрлэлт баталсны дараа аль нэг тал нь салах хүсэлт гаргах тохиолдолд зуучилж байгаа байгууллагад 4000 ам.доллар нөхөн төлнө.
7. Эхнэр нь нөхрийн зөвшөөрсний үндсэн дээр ажил хийж болно.
8. Нөхөр нь хуримласны дараа архи хэтрүүлэн хэрэглэх ба эхнэртэйгээ зүй бусаар харьцах, гар хүрэхийг хориглоно.
9. Нөхөр нь эхнэрээ гэрийн хорионд байлгахыг хориглоно.
10. Эхнэр нь архи хэтрүүлэн хэрэглэх ба тамхи татаж болохгүй.
11. Уг гэрээ нь хийсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
12. Эхнэр болон нөхөр, Солонгосын зуучилж буй байгууллага нь уг гэрээг тус тус нэг хувь үйлдэн авна.
Нөхрийн нэр: ..............
Эхнэрийн нэр: ....................
1. Эхнэрийн батлан даагч: .....................
Хаяг:
Утас:
Үнэмлэхний дугаар:
2. Нөхрийн батлан даагч: .......................
Хаяг:
Утас:
Үнэмлэхний дугаар:
200... оны ... сарын .... өдөр
ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ
Нөхрийн нэр:
Эхнэрийн нэр:
Эхнэр нь Солонгост ирсний дараа хууль бусаар ажилд орох, оргон зугтах, салах, салахыг шаардах тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Ийм л гэрээ байгуулаад Монголын хацар гоо охидыг харийнхан авч сууж байна. Ийм гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаад Солонгосыг зорьж байгаа охид, эмэгтэйчүүдийг өрөвдөж байна. Энэ гэрээ нэг талаас хувь хүний өрөвдөм тавиланг илэрхийлж байгаа ч нөгөө талаар Монголын нийгэм ямар арчаагүй болохыг харуулна. Хүнээ битгий хэл малаа бусдад зүсэлж өгөхдөө өдөр судар, ёс төртэй ханддаг заншилтай ард түмний үр сад гэрээ гэхэд хэцүүхэн, нэг талын шахалт шаардлага түлхүү орсон хуудас цаасаар арилжаалагдсаар л байх уу, эрх баригчид аа?