Número de documentos 3,329

Орхон гол бохирдож буй асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар авч хэлэлцэв. Уг голын усаар зургаан аймгийн 20 гаруй сумын иргэн, мал ундаалдаг. Тиймээс хохирлын хэмжээг тогтоож, уул уурхайн үйл ажиллагаа явуулсан компаниудаар нөхөн төлүүлэх талаар холбогдох салбарын сайд нарт үүрэг өгсөн аж. Энэ талаар МХЕГ-ын дарга Я.Содбаатараас тодрууллаа.

-УМХЕГ-аас Орхон го лын сав газарт удаа дараа шалгалт хийсэн. Буруутай компаниудад ямар хариуцлага тооцох вэ?

-Орхон голыг бохирдуулж буй гол эх үүсвэр нь Архангай аймгийн Цэнхэр сумын Шийртий гэдэг газарт байгаа “Алтандорнод Монгол”, “Монгол газар” компанийн хэрэглэж байгаад орхисон уурхай дээр ажиллаж буй 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болохыг шалгалтаар тогттоосон. Эдгээр байгууллагын лицензийг цуцлах болно. Мөн байгаль орчинд учирсан хохирлыг тэд барагдуулах ёстой. “Монгол газар”, “Алтандорнод Монгол”-ын ашиглаж байсан уурхайнуудад тусгай компаниар нөхөн сэргээлт хийлгээд зардлыг нь дээрх аж ахуйн нэгжүүдээс гаргуулна. Ер нь уул уурхайн үйл ажиллагаанаас болж томоохон гол мөрнүүд, байгаль орчинд ихээхэн хохирол учирч байгаа. Тиймээс усны шинжилгээ хийх явуулын лабораторийн хөрөнгийг шийдвэрлэх талаар ярьсан. Цаашид уул уурхайн салбарт хаягдалгүй технологи, ялангуяа үүсмэл орд ашиглах хууль эрх зүй, эдийн засгийн хөшүүрэг бий болгох талаар ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод үүрэг өглөө. Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд Орхон голын асуудлыг шийдэхтэй холбоотой зардлын тооцоог оруулж ирэх үүргийг Сангийн сайдад өгсөн.

-Орхон голын хэдэн хувь нь бохирдсон байна вэ?

-14 хоногийн хугацаатайгаар уг голоос дээж авч байгаа. Одоогоор химийн бодис, гэдэсний эмгэг үүсгэгч, цианит натри, мөнгөн ус илрээгүй. Гэхдээ бохирдлын хэмжээ 70 хувь байна.

-Байгаль орчинд учруул сан хохирлын хариуд тэд хэдий хэмжээний нөхөн төлбөр төлөх юм бэ? -

Байгаль орчны хохирлыг БОАЖЯ тооцдог журамтай. Үүний дагуу тухайн байгууллага байгаль орчинд ямар хохирол учруулсныг тогтоогоод мөнгөн дүнг нэхэмжилнэ. А лиценз эзэмшиж буй байгууллагуудад нэгдсэн шалгалт хийж байгаа. Одоо зүүн гурван аймаг үлдсэн. Шүлхийний хорио цээрийн дэглэмийг цуцлахаар тэдгээр аймгийг шалгана.

Тэгээд Монгол Улсад олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн асуудлыг нэгдсэн байдлаар авч хэлэлцэнэ.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

List of Articles
Título Fecha Leídos
169 Э.Одгэрэл тайзаа орхиж, кино урлагт урвах уу Oct 02, 2010 7661
168 Б.Хурцыг суллахыг шаардсан ноот бичиг ГХЯ-наас илгээжээ Oct 02, 2010 6874
167 Хүн худалдаалсан эгч дүүс 10-11 жил хорих ял эдэлнэ Oct 02, 2010 6940
166 Хилчдэд оноосон ялыг хэвээр батлав Oct 01, 2010 6549
165 Бахархалт залуус тодорлоо Oct 01, 2010 6879
164 Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудыг Монгол Улс даргална Oct 01, 2010 6577
163 Хакүхо хүрхрээнд цохиулна Sep 29, 2010 6432
162 Утаагүй такси үйлчилнэ Sep 29, 2010 7198
161 Мянган оюутны байр ирэх онд ашиглалтад орно Sep 29, 2010 7122
160 Монгол Улсын санаачилгыг дэмжихээ 65 дугаар чуулганы дарга илэрхийлэв Sep 28, 2010 7165
159 ХЯТАДУУД МОНГОЛ ХҮНД ХАЛДСАН ХЭРЭГ ДАХИН ГАРЛАА [1] Sep 28, 2010 6827
158 АНУ-ААС 9.5 САЯ ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ Sep 28, 2010 7101
157 Ханиад томуугийн тухай мэдээллийг онлайнаар дамжуулна Sep 27, 2010 8766
156 Жүжигчин Жэки Чан Монголд ирнэ Sep 27, 2010 7420
155 БНСУ-ын эмнэлгүүд цагаачдыг төлбөргүй эмчилнэ Sep 27, 2010 7553
154 Өргөн хэрэглээний барааны үнэ 50-200 төгрөгөөр нэмэгдэв Sep 24, 2010 7373
153 Цэргүүдээ дарамталсан багийн захирагчийг Зэвсэгт хүчнээс халав Sep 24, 2010 6856
152 Эмийн санчийг хүлж, дөрвөн сая төгрөгийг нь дээрэмджээ Sep 24, 2010 7431
151 Хоёр хүн дайрч хөнөөсөн жолооч машинаа орхиод зугтав Sep 23, 2010 7645
» ОРХОН ГОЛЫН САВ ГАЗАР ОЛГОСОН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦАЛНА Sep 23, 2010 7215
배너신청
자생병원

배너신청