Жирэмслэлтийг зохиомол аргаар таслах буюу аборт, үр хөндөлт нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрүүл мэндэд тодорхой нөлөөг ямагт үзүүлж байдаг. Тиймээс үр хөндөлт нь цаашид жирэмслэх, жирэмсний явц зэрэгт нөлөөлөх нь гарцаагүй.
Аборт нь тэр болгон эмэгтэй хүний өөрийнх нь сонголт байдаггүй. Дотор эрхтэн, мэдрэлийн системийн хүнд өвчин зэргийг үед эмнэлгийн заалтын дагуу аборт хийлгэсэн байж болно. Гэсэн хэдий ч шалтгаанаасаа үл хамаараад үр хөндөлт нь таагүй үр дагаварт хүргэж болзошгүй.
Эмнэлгийн аборт /сонгодог, зэмсэг ашиглан үр хөндөх/ гэдэг нь умайн ханыг хусахтай зэрэгцэн ургийн өндөгийг зайлуулахыг хэлдэг.
Эмнэлгийн абортыг 12 хүртэл долоо хоногтойд хийхийг зөвшөөрдөг. Хийх шаардлагатай бол 6-7 хоногтойд хийхийг хамгийн зохистой гэж үздэг. Үр хөндөлтийг зөвхөн эмч, эмнэлгийн нөхцөлд хийнэ.
Умайн хөндий рүү нэвтрэхийн тулд сувгийг нь тусгай тэлэгчээр тэлдэг. Ургийн өндөгийг умайн хананаас салгахын тулд кюретк гэж нэрлэгддэг тусгай багажаар хусдаг. Аборт хийлгэсний дараа хэдэн цагийн туршид эмэгтэй хүн эмчийн хяналтанд байх ёстой. Хагалгааны дараах явц хэвийн үед эмэгтэйг тэр өдөрт нь гаргадаг.Үүний уншаад аборт тун энгийн зүйл юм гэж санагдаж магадгүй ч бодит амьдрал дээр үр хөндөлт нь орчин үеийн эмэгтэйчүүдийн хамгийн нарийн мэс ажилбаруудын нэг юм.
Үр хөндөлтийн улмаас үүссэн үрэвсэлт өвчин, умайн үйл ажиллагаат давхарга шавхагдах зэрэг нь үргүйдэлд хүргэж болзошгүй ч жирэмслэсэн бол дараах хүндрэлүүд үүсч болзошгүй.

Үр хөндөлтийн явцад умайн хүзүүний гэмтэл гэсэн хүндрэл үүссэний үр дүнд истмико-цервикал дутагдал буюу умайн хүзүү ба хүзүүвчний дутагдал гэсэн байдал үүсч болно. Ийм дутагдал үүссэн үед умайн хүзүү нь өөрийн тогтоох барих үүргийг гүйцэтгэхгүй болдог. Хэрэв хэвийн үед умайн хүзүү н жирэмсний бүх л хугацаанд хаалттай байдаг нь ургийн өндөгийг умайн хөндийд тогтоох чухал хүчин зүйл болдог.Харин умайн хүзүү ба хүзүүвчний дутагдалын үед энэ функц алдагдана. Умайн хүзүү нь абортын үед мэс заслын багажинд гэмтэж болох булчингийн тогтоц. Ингэж гэмтэх үед язралт үүссээнээр умайн хүзүү нь үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн дүүрэн гүйцэтгэж чадахгүй болно.Анхны жирэмслэлтийг үр хөндөлт хийж тасалдуулсан үед гол төлөв ийм хүндрэл үүсдэг. Учир нь анхын жирэмслэлтийн үед умайн хүзүүний суваг нь маш нарийхан, мэс заслын багажаар тэлэгдэхдээ муу байдаг. Умайн хүзүү ба хүзүүвчний дутагдал нь голт төлөв жирэмсний 16-18 дахь долоо хоногт жирэмслэлт тасалдах байдлаар илэрнэ. Ингэхэдээ бэлгийн замаас цусархаг ялгадас гарчах бөгөөд гэдсний доод хэсгээр базлалт хэлбэрийн бага зэргийг өвдөлт өгдөг ч гол төлөв өвдөлт өгдөггүй. Үүний дараагаар ургийн өндөг нь умайгаас гадагшилж зулбана.Умайн хүзүү үйл ажиллагаагаа бүрэн гүйцэтгэх боломжгүй урьдчилан мэдэж байгаа тохиолдолд энэ хүндрэлээс урьдчилан сэргийлж болно. Үүний тулд умайн хүзүүг хаалттайгаар тогтоон барьж байдаг оёдол тавьдаг. Гэвч зулбасны дараагаар л умайн хүзүү ба хүзүүвчний дутагдалтайг оношлон тогтоож, улмаар зохистой эмчилгээг зөвхөн дараагийн жирэмслэлтийн үед хийхээс өөр боломжгүй байх нь цөөнгүй. Хэрэв үр хөндөлт хийлгэхдээ умайн хүзүүнд гэмтэл авч байсан тухай мэдээлэл эмчид байгаа бол шаардлагатай үед хэт авианы шинжилгээ буюу эхо харуулах заалт өгнө.Өмнө нь үр хөндүүлж байсны улмаас зулбалт үүсэх өөр нэг шалтгаан нь гормон буюу дааврын зохицуулалтанд өөрчлөлт орох явдал юм. Жирэмсний үед ургийн хэвийн өсөлт хөгжилтийг хангахын тулд ирээдүйн эхийн бие махбодийн бүх системүүд өөрчлөгддөг. Жирэмслэлтийг зохиомлоор таслах үед өндгөвч, өнчин тархи буюу гипофиз зэрэг дотоод шүүрлийн эрхтэнүүдийн хэвийн ажиллагаа алдагдаж болзошгүй. Ийм алдагдал нь эхний гуч хоногт жирэмснийг хадгалахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг прогестерон буюу шар биетийн дааврыг дутагдлаар илэрнэ.Эмчийн заалтын дагуу шаардлагатай эмийн бэлдмэлийг хэрэглэх замаар энэ хүндрэлийг арилгаж болно
Ургийн өндөг буруу бэхлэгдэх

Үр хөндөлтийн явцад умайн дотоод давхарга буюу эндометрий нь гэмтэн, нимгэрдэг. Ургийн өндөг нь энэ давхаргад бэхлэгдэх ёстой. Энэ давхаргын байдал нь ихэсийн зөв бүрэлдэн тогтох явцад маш чухал ач холбогдолтой.
Иймд нимгэрсэн, архаг үрэвслийн голомттой, наалдас /умайн хөндийн үрэвслийн үр дүнд үүсдэг холбогч эд/-тай тохиолдолд ургийн өндөг нь умайн хананы ийм төрлийн гэмтэл байдаггүй хэсэгт бэхлэгддэг. Ийм гэмтэл байхгүй хэсгүүд нь умайн хүзүүний доод хэсэгт байрладгаас болж ихэс доогуур байрлах, эсвэл ихэс түрүүлнэ. Ингэсэн тохиолдолд иэхс нь умайн хүзүүнээс гарах гарцыг хааж, эсвэл бүр ургийн өндөг нь умайд бус харин умайн хүзүүнд бэхлэгддэг.Энэ нь ихэс ховхрохтой холбоотой цус алдалт үүсэх аюултай бол умайн хүзүүний жирэмслэлт нь их хэмжээний цус алдалтыын улмаас умайг авах шалтгаан болж магадгүй. Умайн хүзүүний жирэмслэлтийг бүрэн тээж болдггүй болохоор ургийг зайлуулдаг.Ихэс түрүүлсэн, доогуур байрласан бол жирэмсний явцад жирэмснийг тасалдуулалгүй хадгалах зорилготойгоор хэвтэж эмчлүүлэх хэрэг гарах нь олонтаа. Мөн кесар хагалгаагаар төрөх магадлал нэмэгддэг.

Ургийн өсөлт саатах

Урд нь аборт хийлгэх явцал умайн дотоод давхарганы үйл ажиллагаа бүрэн бус болдгоос үүдэн ихэсийн бүрэлдэх явцал гажиг үүсч магадгүй. Ингэсэн тохиолдолд ургийн хүчил төрөгч болон тэжээлийн бодисын хангамж хангалтгүй болно. Үүнийг фетоплацентар дутагдал гэнэ. Үүний нөлөөгөөр ураг нь хөгжлөөрөө жирэмсний хугацаанд байвал зохихоосоо хоцорч, жин дутуу хүүхэд төрж болзошгүй.
Иймд жирэмсний явцад уругийн хөгжлийн байнга хянаж байх нь нэн чухал юм. Ургийн хөгжил дутуу гэсэн онош тавигдвал эмнэлэг, эсвэл гэрийн нөхцөлд тусгай эмчилгээг эмч зааж өгнө.
Умайн урагдалт

Умайн урагдалт гэсэн ноцтой хүндрэл нь олон тооны абортын нөлөөгөөр умайн хана ихээхэн нимгэрсэн, эсвэл абортын явцад умайн хана цоорсон тохиолдолд үүсдэг. Абортын үед умайн хана цоорсон үед хагалгаа хийж умайн ханыг нөхөн сэргээж, эсвэл цооролт бага бол мэс засал хийлгээгүй эмчилгээ хийж хяналт тавьдаг. Ямар ч тохиолдолд цоорсон газар холбогч эс үүснэ. Холбогчийн эсийн сунах чадвар сул тул жирэмсний явцад, эсвэл төрөх үед умай урагдах бөгөөд ийм тохиолдолд эх, хүүхэд хоёр ихээхэн аюултай байдалд ордог.

Резус-сенсибилизаци


Ургийн хүчил төрөгчийг тээвэрлэдэг цусны улаан эс буюу эритроцитүүдийн эсрэг үйлчилгээтэй резус эсрэг биетийг эмэгтэй хүний бие ялгаруулж эхлэхийн ингэж нэрлэдэг. Энэ хүндрэл нь цус нь сөрөг резус фактортой эмэгтэйчүүдийн ураг нь эерэг резустай үед аборт хийлгэсний дараа л үүсдэг. Учир нь абортын үеэр ургийн эерэг резустай олон тооны эритроцитууд нь эхийн цусанд орсноор эхийн бие махбодь нь олон тооны эсрэг биет ялгаруулж эхэлнэ. Ингэж ялгарсан эсрэг биетүүд нь эмэгтэйн биед хадгалагдан үлддэг бөгөөд дараагийн удаад эерэг резустай ургаар жирэмслэх үед сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг.

profile

1000 алтан зоостой явсанаас

1000 найзтай яв

                                   http://krilleer.blogspot.com/

                                           

Trackback :
http://www.mglclub.com/3693711/e5a/trackback
List of Articles
No. Subject Author Date Views
Notice ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk Mar 31, 2013 24563
Notice богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk Oct 23, 2012 28077
Notice Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin Jun 27, 2008 115839
1806 japan hvnii bichsen mglchuudiin tuhai niitle bi ergvvtej duusjee unshihaa bolivol setgehee bolino [3] bilgesh Sep 24, 2010 2346
1805 Эх орон уу? Эх дэлхий юу? [3] monh-monk Sep 23, 2010 1825
1804 Эрт битий хүнтэй суу i_love_you Sep 23, 2010 1880
1803 Хятадын шоронд Монгол бүсгүйчүүд тарчилж байна [2] i_love_you Sep 23, 2010 2802
1802 Эмэгтэйчүүдийн хамгийн тэнэг асуултууд… i_love_you Sep 22, 2010 2090
1801 Эрчүүдийн хамгийн тэнэг асуултууд i_love_you Sep 22, 2010 1979
» Аборт хийлгэсний дараах жирэмслэлтийн хүндрэлүүд i_love_you Sep 22, 2010 2259
1799 Ах yy? Дүү юy? [2] i_love_you Sep 22, 2010 1619
1798 Монгол хүүхэн ба Солонгос эр [2] i_love_you Sep 22, 2010 3479
1797 bid neg muu japanaar muugaa heluuleed l suuhuu [2] saakaaa Sep 21, 2010 1762
1796 Германд нэгэн цочром арга хэмжээ болжээ. [2] ind Sep 20, 2010 2197
1795 Дэлхийн Дулаарал - Бидний амьдрал цааш үргэлжлэх үү үгүй юу гэдэг асуултыг тавихад хүрээд байна!!!!! ind Sep 18, 2010 2220
1794 Хятадад цааз хүлээж буй Монголын 14 иргэн бий Маралгоо Sep 18, 2010 2418
1793 Солонгосын иргэнтэй зуучлалаар танилцсан Монгол эмэгтэй амиа алджээ [4] Маралгоо Sep 13, 2010 2634
1792 Jantsannorov-mongolchuud-bid-oyuun-sanaany-gun-hordlogond-orchihson-yavna 성은 Sep 12, 2010 1639
1791 Бухимдал үндсэрхэх үзлийг бадрааж байна i_love_you Sep 10, 2010 1872
1790 ДОХ-той хүний захиа [1] i_love_you Sep 10, 2010 2358
1789 Оюутнууд оготно зурам шиг подволоор амьдарч байна [2] i_love_you Sep 10, 2010 2161
1788 Монголын эрчүүд яагаа вэ… i_love_you Sep 10, 2010 1964
1787 Баян хүнтэй л гэрлэвэл жаргана гэж бодож байгаа бол эндүүрэл [1] i_love_you Sep 10, 2010 2044
1786 Бидний бие 70 триллион эсээс бүтдэг. ind Sep 09, 2010 1646
1785 Үнэн гэж байдаг уу? ind Sep 06, 2010 1610
1784 ИНЧОН ХОТЫН ГАДААД АЖИЛЧДЫг ДЭМЖИХ ТӨВ гадаад ажилчдыг дэмжих төв Sep 06, 2010 1726
1783 " 5 Жил Хүлээж Хүлээж Нэг юм Парк Нээгдэж Хүүхэд Багачуудын Магнай Тэнийлээ " i_love_you Sep 04, 2010 1487
1782 Ядуу хүнтэй суулаа гээд муухай амьдрах юмуу i_love_you Sep 04, 2010 1842
1781 хятадын мэдээгээр Иргэдийн цагдаатай нь нүдчихсэн хэрэгийг ингэж л цацаж байна даа [2] i_love_you Sep 02, 2010 2613
1780 ӨНӨӨДӨР ЯЛАЛТЫН ӨДӨР monh-monk Sep 02, 2010 1775
1779 Монгол үндэстэн орших уу?уусаж үгүй болох уу? i_love_you Aug 30, 2010 2094
1778 Охидоо хаана нуух вэ? [2] i_love_you Aug 30, 2010 2482
1777 Хүний наймаа хүрээгээ тэлсээр байна i_love_you Aug 30, 2010 2747
1776 Эрээнд Монгол хүүхдүүд алга болох болжээ i_love_you Aug 30, 2010 1772
1775 “ЭХ ОРОНДОО ИРЭГСДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”(Ñîëîíãîñò àìüäàð÷ áàéñàí ìîíãîë÷óóäûí ñàéí äóðûí õîëáîî) monh-monk Aug 24, 2010 2288
1774 Сайхан уйлах юмсан! i_love_you Aug 20, 2010 2414
1773 Ц.Жаргалсайханд ;Улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн” хэмээн чанга дэглэмтэй хорих ангид 17 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. monh-monk Aug 20, 2010 2074
1772 Хятадад Монгол охид байхгүй муж, хот гэж алга” [1] i_love_you Aug 15, 2010 2518
1771 Өөдгүй МОНГОЛ амьдрал [3] i_love_you Aug 15, 2010 2361
1770 Өсвөр нас ба гар хангалга k..............k Aug 15, 2010 6732
1769 Улсын нууц задруулагсад 1932 Aug 14, 2010 1787
1768 Цонх monh-monk Aug 14, 2010 1766
1767 hvvhemseg eriig herhen nomotgoh be???????????/ [2] k..............k Aug 12, 2010 2216
1766 admind [5] k..............k Aug 11, 2010 1742
1765 Цэргийн мөргөлдөөн гарч болзошгүйг анхааруулав [5] monh-monk Aug 09, 2010 2541
1764 hi allll asuuh ym bn ldaa [2] zaats Aug 08, 2010 1795
1763 Udurin mendees asyya??? zahirma Aug 08, 2010 1374
1762 Эрүүл энхийн манаа эрүүл үү? [2] monh-monk Aug 05, 2010 2021
배너신청
자생병원

배너신청