Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



Гадаад иргэнтэй гэр бүл болж, сүүлдээ хохирогч болон хоцорч байгаа талаар бишгүй ярьдаг. Ялангуяа, уг байдал ихэвчлэн мөнгө, сайхан амьдралын төлөө Солонгос хүмүүстэй гэрлэсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог.

Зуучлалын төвөөр дамжуулж нүүр царайг нь бараг хараагүй хүмүүстэй гэрлэн харийн орныг зорьж байхад арга ч үгүй гэлтэй. Саяхан л гэхэд нутгийн дүүгээ өмөөрсөн эмэгтэй Солонгос эрийн гарт амиа алдав. Солонгос нөхөр эхнэрээ байнга зодож, дарамталдаг байсан тул дүүгээ өмөөрөөд эцэст нь хохирчээ. Үүний цаана хэчнээн олон эмэгтэй харийн хүний гарт шүүслэгдэж байгааг мэдэх аргагүй.

Энэ байдлыг эсэргүүцэн Солонгос дахь Монголчууд өчигдөр жагсаал хийжээ. 2003 оноос гадаад иргэнтэй гэр бүл болох явдал эрчимтэй нэмэгджээ. БНСУ руу зуучлалын буюу захиалгат гэрлэлт гэх шинэ нэр томъёо 2002 оноос эхлэн бий болсон байна. Гэрлэгсдийн 95- 97 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Гэрлэж буй эмэгтэйчүүдийн 80 хувь нь 18-25 насны, 20 хувь нь 30-35 нас байхад солонгос нөхрүүдийн дундаж нас 45-50 буюу өөрөөсөө хоёр дахин ах хүмүүстэй гэрлэдэг байна.

Солонгос хүнтэй гэр бүл болж нутагт нь амьдрах болсон эмэгтэйчүүдийн гэрлэлтэд хүрсэн арга замыг ерөнхийд нь хэдэн хэсэгт ангилдаг байна. Солонгост хөдөлмөр эрхэлж байгаад, таньдаг хүнээр, гэр бүл зуучлалын товчоогоор, шашны байгууллагаар дамжуулан танилцдаг гэнэ. Судалгааны баримтад Монгол эмэгтэйчүүдийн 57.1 хувь нь зуучлах товчооны танилцуулгаар, 16.7 хувь нь өөрөө танилцаж суудаг гэсэн мэдээ байдаг аж.

Солонгост нэлээн олон тооны Монгол эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байдаг. Тэд бусад орны эмэгтэйчүүдийг бодвол Солонгос хэлийг амархан сурч эзэмшдэгээс харилцахад дөхөмтэй байдаг байна. Иймээс бусад орны эмэгтэйчүүдийг бодвол Солонгос эрэгтэйтэй өөрөө нүүр тулан уулзах, цаашлаад гэрлэх тохиолдол илүү өндөр хувьтай байдаг аж.

Манай улсад албан ёсны зөвшөөрөлтэй гэр бүл зуучлалын товчоо нэг ч бай даггүй байна. Учир нь зуучлалын гэрлэлт нь Монгол Улсад хуулиар зөвшөөрөгдөөгүй. Тиймээс зөвшөөрөл олгоогүй ч үйл ажиллагаа явуулахад нь хориглодоггүй аж. Он гарсаар гурван сарын байдлаар 110 эмэгтэй гадаад иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан байна. Ихэнх нь Солонгос улсын иргэдтэй гэрлэжээ.

НӨХӨР БОЛОХ ХҮНИЙ ТУХАЙ АНХНЫ МЭДЭЭЛЭЛ БОДИТ БАЙДАЛТАЙ ТААРДАГ УУ

Харамсалтай нь үгүй аж. Анх сонссон мэдээлэл нь бодит байдал дээр 360 градус эргэсэн мэт өөр байдаг байна. Тэд хэлэхдээ олон давхар хауст амьдруулна, том албан тушаал хашдаг гэхчлэн чихээр нь “дурлуулж, дасгадаг” аж. Хүйсийн тэгш эрхийн төвөөс авсан Солонгост амьдарч буй эмэг тэйн нэгэн жишээг дурьдъя.

“Танилцаж байхдаа нөхрийнхөө хий дэг ажлын талаар сайн сонсож ойлгож аваагүй. Орчуулж байсан хүн сайн орчуулж чадахгүй байсан. Яг “ийм мэргэжилтэй” гэж хэлж өгөөгүй. Бид хоёр юу ч ярьж ойлголцож чадахгүй байсан. Юу ч мэдэхгүй болохоор.. Тэгээд нөхөр маань “Солонгост үнэт цаасны хөрөнгө оруулалт эрхэлдэг. Маш их ажилтай байдаг” гэхээр нь оффист ажилладаг хүн юм болов уу гэж бодсон. Төрийн байгууллагад ажилладаг ч юм уу тийм л гэж бодсон.

Тэгээд л баахан юм амласан. “Их сургуульд оруулж өгнө. Ээж, ахыг чинь харж хандана..” гээд л. Солонгост ирсэн хойно амлалт нь бүгд худлаа болсон. Хотод амьдарна гэсэн нь ч худлаа, сургуульд оруулж өгнө гэсэн нь ч талаар өнгөрсөн. Ажил ч байхгүй. Би нэгмөсөн хууртагдсанаа мэдсэн” гэжээ. Хүйсийн тэгш эрхийн төвийн мэргэжилтэн хэлэхдээ “Боловсролгүй, доод түвшний амьдралтай хүмүүс л гэр бүл зуучлалын товчоогоор хүнтэй танилцана шүү дээ” гэсэн юм.

Гэрлэхийн өмнө нөхөр болох хүнийхээ талаар авсан мэдээлэл нь үнэн бодит байдалтай таарч байсан эсэх талаар судалгаанд оролцогсдын 60 хувь нь үгүй гэсэн хариултыг өгчээ. Шалтгаан нь эд хөрөнгө, зан ааш, ажил мэргэжил, орлого, амьдралын хэв маяг, эрүүл мэнд зэрэг байдаг аж. Энэхүү байдал нь зуучлагчдын зүгээс санаатайгаар худлаа мэдээлэл өгөх юм уу эсвэл орчуулгын явцад алдаатай орчуулагддаг гэнэ. Мөн Солонгосын тухай сайн мэдээлэл, мэдлэг байхгүй гадаад эмэгтэйчүүд ярьсан зүйлийг буруугаар ойлгон хүлээн авах зэргээс үүдэлтэй аж.

ӨРХИЙН НЭГ САРЫН ДУНДАЖ ОРЛОГО

Солонгосын статистикийн төв газрын 2007 оны судалгаагаар гадаад эхнэр, гадаад бэртэй өрхийн сарын дундаж орлогын хэмжээг судалж гаргасан судалгааны баримтад тухайн өрхийн сарын дундаж орлого 1.855 мянган вон байна гэжээ. Энэ нь үйлдвэрт ажилладаг гишүүн бүхий айл өрхийн дундаж орлогын 68 хувиас хэтрэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, гадаад эхнэр, бэр бүхий айлын хамрагдах давхарга яваандаа эдийн засгийн хувьд доошлох магадлал өндөр болоод байгаа аж. Нийт судалгаанд оролцогчдын 13.7 хувь нь сард дунджаар нэг сая воноос бага орлоготой байдаг. Тэдний гэр бүл болох шалтгаан нь эдийн засгийн хувьд илүү хөгжил дэвшил сайтай гэж үздэг байна.

Эхнэр нөхрийн зөрчилдөөний талаар нэгэн судалгаанд эхнэр нөхрийн ааш зан ялгаатайгаас 33.4, амьдралын хэв маяг өөр өөр учраас 21.6, эдийн засгийн асуудлаас 11.7, архидалтаас 10.8 хувь болдог гэж хариулжээ. Заримдаа гэр бүлийн доторх зөрчилдөөн нь хэл амаар доромжлох болон бие махдбодийн хүчирхийлэлд хүргэх тохиолдол бай даг аж. Судалгаанд оролцсон нийт монгол эмэгтэйчүүдийн 26.7 хувь нь доромжилсон үг хэллэг гэсэн бол 20 хувь нь зодно гэсэн сүрдүүлэг сонсдог байна.

Харин 43.3 хувь гар болон хөлөөрөө өшиглөж цохих үзэгдэлтэй тул гарч байсан аж. Үүнээс гадна, нөхөр нь гадагш гарахыг хязгаарладаг, мөнгө гуйвуулахыг цагддаг, бичиг баримтаа хураалгах зэрэг эрх нь зөрчигдсөн эмэгтэй 3.8 хувийг эзэлдэг гэжээ. Харин хэл амаар доромжилдог гэсэн тохиолдол 9.6 хувийг эзэлж байгаа юм.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3691334/888/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.09.21 15:29:01
*.189.255.227

Сүүлийн үед сонссон сэтгэл эмзэглэмээр гунигтай мэдээ бол солонгос эрийн гарт амиа алдсан монгол бүсгүйчүүдийн тухай юм. Жаргал мөрөөдөж очсон хонгорхон бүсгүйн гунигтай тавилан дараа дараагийн хүмүүстээ сэрэмж сургамж болон үлдэж байна.

Манай хүүхнүүд сүүлийн үед хамгүг эрийг сүжрэн дагах болсон нь илт нэмэгдсэн билээ. Хайр сэтгэл гэхээсээ илүүтэй баян чинээлэг амьдрал, олон ангит киноноос харсам романтик дурлалд итгэн хангүг эрийг хүсэмжлэх болсон билээ. Монгол хүүхнүүд ихэнхдээ зуучлагч байгууллагаар дамжуулан танилцдаг. Нас, төрсөн он сараа бичээд сайхан гарсан зургуудаа зуучлагч байгууллагад өгдөг ажээ. Нэлээн олон хүүхиий зургийг цуглуулж байгаад Солонгост аваачин ганц бие эрчүүдээр сонголт хийлгэнэ. Хангүг эрс олон бүсгүйчүүдээс гайгүй гэснээ сонгож байхад манай хүүхнүүдэд сонголт байхгүй. Шууд л сонгогдоно гэсэн үг. Мэдээж, гэр бүл болох гэж байгаа учраас хүргэн хүү Монголд ирж гэргий болох бүсгүй болоод хадмуудтайгаа танилцана. Ингэж ирэхдээ бэлэг сэлт огом тахилзан бөхөлзөж байгаад хүүхнээ дагуулаад буцдаг. Анх уулзсан хадмууд болон бүсгүйдээ гайгүй сэтгэгдэл төрүүлэхээ мэднээ, тэд.

Харин хилийн дээс алхангуутаа тэдний үнэн нүүр царай илэрдэг гэнэ лээ. Үнэндээ нутагт нь хэн ч тоохоо больсон, мөнгөгүй, арчаагүй, эрхтэн дутуу, хамгийн алслагдмал хөдөө амьдардаг хөгийн эрчүүдтэй учирсанаа гэрийнх нь босгыг алхуутаа л мэддэг ч, даанч оройтсон байдаг.

СОЛОНГОС ЭРЧҮҮД ГЭЖ ХЭН БЭ?

Бид өглөөнөөс эхлээд унтан унтатлаа Солонгосын олон ангит киног үзэх боломж байна. Үзэж ч байна. Энэ олон телевизийн сувгаар тийм л кино гарч байна. Үнэндээ өөр кино үзэх сонголт олгохгүйгээр шахаж байна шүү дээ. Тасралтгүй хөврөх тэр олон киног харжээ суухад солонгос эр, монгол хүүхэн хоёр хэзээ ч таарахгүй эсрэг тэсрэгийн туйл юм даа гэж бодогддог. Кинон дээр гарах солонгос эрс бидний төсөөллөөс дэндүү хол буудаг юм. Цухирч уйлсан, гомдсон, архи уусан, жаахан л саад бэрхшээл гарвал амиа хорлох гээд давхидаг арчаагүй дүрээр л дэлгэцэнд гардаг. Уяхан турьхан хангүг эрс хачин нэрэлхүү, хүч чадалгүй. нэрээ хичээдэг хүмүүс. Байнга л эхнэртэйгээ хэрүүл зарга хийнэ, Хоёр эхнэрийн хооронд гүйж бөөр бөгсний асуудал дэгдээнэ. Тэд хэзээ ч ганцаараа амьдардаггүй. Хэдэр ядар зантай эмээ, аав, ээж, ах дүү нартайгаа бүлээрээ амьдардаг. Айлын бэр болон очиж байгаа бүсгүй нэг биш нэлээд хэдэн хүний эхнэр болж очдог. Тэр айлд байх хогшин залуу бүгдийнх иь зарц мэт зүтгэх ёстой. Өөрсдийнх нь хийсэн мянга мянган кино бидэнд ийм л сэтгэгдэл төрүүлдэг. Мэдээж, ийм л байдаг болоод кино хийдэг биз. Кино бол тухайн ард түмний амьдралаас урган гарсан бүгээл болохоор ингэж ойлгохоос ч аргагүй. Ийм л газар монгол хүүхэн танихгүй эрийн эхнэр болж очдог байна.

МОНГОЛ ХҮҮХНҮҮД ТЭГВЭЛ ХЭН БЭ?

Монгол хүүхнүүд бол огт өөр орчинд, өөр хүмүүжлээр өссөн хүмүүс. Гүндүүгүй, томоотой эрчүүдээ дээрэлхэж занаад сурчихсан байдаг. Ядаж л ээж нь аавыг нь үглэж загнахыг харж өссөн болохоор эрчүүдийг тахин шүтэх үзлээ аль эрт орхисон байдаг. Харин ч тэднийг загнаж, захирч байх ёстой гэсэн бодолтой өсдөг. Тэд хувийн ч гэсэн дуртай дээд сургуульдаа сурч, эрдэм боловсролын дээдийг биш юм гэхэд зах зухаас нь сурсан байдаг. Ажил хийж, мөнгө олж, амьдралаа авч явах нь манай хүүхнүүдийн хувьд гайхаад байх зүйл биш. Дуртай үедээ найзуудтайгаа шоудаж, шөнө дөл болтол бүжиглэх нь монгол охидын хувьд жирийн л зүйл юм. Халаас нимгэн, амьдрал нь ядруухан ч монгол хүүхнүүд бол эртний баатарлаг Амазон хатны үр удам билээ. Дан ганц хүүхнүүд амьдардаг эртний Амазон улсын хилийг ямар ч сүрлэг баатарлаг дайчин эрс дайран орохоосоо эмээдэг байсан гэдэг. Тийм дайчин удмын үр хойчис бол өдгөөгийн монгол эмэгтэйчүүд хэмээн дэлхий нийтээр зарлаад байгаа тухай Болдсайхан эмч нэгэн нийтлэлдээ бичиж байсан билээ.

ТЭД ЯАГААД ТААРДАГГҮЙ ВЭ?

Ийм удам судартай, талып салхи шигээ эрх чөлөөтэй нисэж явсан бүсгүй тийм явцуухан орчинд хэр удаан тэсэх билээ. Нэг хоёр сар бүлэг хүмүүсийн хий гэснийг хийж эрийн боол, гэрийн зарц болж залхахдаа Солонгосоор нэг байгаа монюлчуудтайгаа уулзах боломж хайдаг. Мэдээж, ангийнхан, найз нөхөд нь тэнд хэдийнэ оччихсон байгаа. Ингээд зовлон жаргалаа ярьж, оройжингоо пиво ууж уйлж дуулж сууна. Харамч нөхрийнхөө хэдэн төгрөгийг үрж таарна. Энэ бол монгол хүүхиүүдийн хувьд байдаг л амьдрал шүү дээ. Харин ийм авирлал солонгос нөхрийн ухаан санаанд даанч нэг буудаггүй. Нэрээ хичээсэн, хамт амьдардаг аав ээжээсээ ичсэн, үхтэлээ нэрэлхсэн тэнэг эрс уурандаа эхнэрээ шуудхан алчихдаг ажээ.

Хэтэрхий сул дорой үндэстэнтэй монголчууд, тэр дундаа монгол хүүхнүүд таарч тохирохгүйн хамгийн тод жишээ энэ юм. Энэ дашрамд дурдахад, монгол бүсгүйчүүд герман эрстэй харин тун сайн тохирч, сайхан гэр бүл болдог ажээ. Дэлхийд өөрсдийгөө хамгийн цэвэр цусны ари үндэстэн хэмээн зарласан ихэмсэг бардам тийм л хүмүүстэй монгол хүүхнүүд тэнцэж амьдардаг юм байна.

Тийм дээ, эрэмгий хүчит Амазоны удмын эрхэмсэг монгол бүсгүйчүүд юу гэж нунж дорой хангуг мэтийн эрстэй таарах билээ дээ.

 

БНСУ-ын Нажу хотод амьдардаг мон гол бүсг үйн амийг тус улсын иргэн Янг онц хэрцгийгээр бүрэл гэсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. 24 настай Д.Ганцэцэг бүс гүйг хөнөөсөн солонгос иргэнийг орон нутгийн цагдаагийнхан гурав хоног эрэн сурвалжилсны дүнд өнгөрсөн бямба гари гийн 08.00 цагт гэрээс нь холгүйхэн газраас баривчилсан байна.

“Мөрдөн бай цаалт дуусахаас нааш гэмт хэрэгтний талаар олон нийтэд мэдээлэл өгөхгүй” гэж цагдаагийнхан мэдэгджээ.

Хохирогч бүс гүйг хөдөөлүүлэх ажил өчигдөр 10.30 цагт болж, тус улсын Эмэгтэйчүүдийн яамны дарга Пэг Хи Ёнг хүрэлцэн ирж эмгэнэл илэрхийлсэн аж. Мөн манай улсын Элчин сайдын яамныхан, БНСУ-ын өнцөг булан бүрт амьдардаг солонгос нөхөртэй монгол эмэгтэйчүүд оролцсон байна.

Талийгаачийн эгч Д.Дэлгэрцэцэг МЖЛ ра диогийн сэтгүүлчид өгсөн ярилц лага даа “Дүү минь үнэхээр зоригтой нэгэн байж. Хүний газар нэгнээ гэсэн нинжин сэтгэлээсээ болж ийнхүү бурхны оронд очлоо.

Гэмт хэрэгтнээс эхнэрийг нь хамгаалж, эсэргүүцэх үедээ гурван удаа хутгалуулсан юм билээ. Ингэж хүндээр шархадсан хэрнээ гэмт хэрэгтнийг эхнэр рүүгээ (Х монгол эмэгтэй) дайрах үед хөлнөөс нь зуурсаар байгаад дахин гурван удаа хутгалуулж амиа насаа гаргуунд нь гаргасан байна лээ.

Энэ үйл явдал олон арван монгол бүсгүйд сургамж болоосой, манай улсын хууль хяналтын байгууллагынхан харийн нутаг дахь монголчууддаа анхаарлаа хан дуулаасай гэж хүсэж байна” гэжээ. Дашрамд дурдахад, сүүлийн таван жилд манайхан гадаадын иргэнтэй гэр бүл бо лох нь эрс нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд гэхэд л 1000 орчим хүн харийн хүнтэй гэр бүл болсны 95 хувь нь эмэгтэйчүүд байсан бөгөөд тэдний 75 хувь нь БНСУын бэр болжээ.

haliungo

2010.09.21 15:32:37
*.142.217.240

ЗА ОЙЛГОЛОО ТАНЫ АРААС ОРОХГҮЙ ЭЭ МАНАЙ ХҮҮХНҮҮД ОДОО БОЛНО ТА ЭРЛИЙЗ ХҮҮХДҮҮДЭЭ АВААД БУЦ ДАА

sarnaixasaraa

2010.09.21 17:07:43
*.1.56.124

yoooo neeree ene Elgemsvv yaag galzuurchee so-goos xvvxedtei bolood xayagdsan gar bna l daa xa xa as

haliungo

2010.09.22 11:43:30
*.142.217.240

ЧИ ЭНЭ ТАВЬСАН ГАРЧИГ БАС ХУУЛСАН ЮМАА ХАРДАА---

ЮМ Л ХУУЛААД НҮҮР ХАРЛУУЛААД БАЙВАЛ БОЛЧИХДОГ ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМ УУ

ЯГ ЭРҮҮЛ БИШ

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211405
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239306
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366873
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365279
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524325
19011 eejvvdee??? [7] xlady 2010-09-22 1283
19010 hi tsosnii bor ongotei em bdag gesen medeh hun baibal neriig ni bicheed ogooch [1] mgl_86 2010-09-22 824
19009 24...25nd elchin ajilah bolowuu [1] hairthuu 2010-09-22 730
19008 Asuult [1] hee 2010-09-22 889
19007 manai hvvhdiin neg nvd ni gent ulaachih um yasan um bol???????? [1] hdgfsagff 2010-09-22 751
19006 asuuya [3] chejv 2010-09-22 822
19005 АНХААР ТОГЛОЛТ ЦАГТАА ЭХЛЭХ БОЛОВ УУ ??? **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-22 779
19004 ЧИ ИЙМ БАЙВАЛ ҮҮРД ГАНЦААРАА ... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-22 804
19003 ӨМХИЙ СОЛОНГОС ДАХИН НЭГЭН МОНГОЛ ЭМЭГТЭЙГ АНХААР ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-22 1110
19002 huuhdee huneer dailgaad butsaahad itgemjleh yaj avdag ve.zuvulguu ugch tusalna uu mongolchuudaa. [2] kaadar 2010-09-22 1410
19001 10 sariin dunduur mgl ruu huuhed yavuulmaar bn. kaadar 2010-09-22 847
19000 eejuudees asuuya; Huuhdiin utgun? [2] Áè ýýæ 2010-09-21 819
18999 huuhdiin chih uvduud asuuya [4] chejv 2010-09-21 8979
18998 Сайхан боломж yagaadhan 2010-09-21 777
18997 haliungoooooooooooooood ?????????????? [9] kara08 2010-09-21 1286
18996 ТАМИНЭЭ МОНГОЛ БҮСГҮЙ МӨН ҮҮ?? ЮУ БОЛЖ БАЙНАА [6] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-21 1424
18995 ҮГҮЙ..НАЙЗУУДАА ЭНЭ АРАЙ Л ДЭНДҮҮ ...МАШ НУУЦ... [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-21 1798
18994 emleg asuuya? [4] kooko 2010-09-21 889
18993 УУЧЛААРАЙ МИНИЙ НАЙЗ ДҮҮ ЗАЛУУ МЭДЭХГҮЙ МАШ ХЭЦҮҮ .. [13] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-21 1308
18992 huuchin mashinii site? [2] ind 2010-09-21 2404
» СОЛОНГОСЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ ИЙМ ...МАШ ИХ БОРООТОЙ .. [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-21 1830
18990 zvvd.... [1] chansv 2010-09-21 1532
18989 ЭЛГЭМСҮҮД [13] haliungo 2010-09-21 1426
18988 Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл зарж байна file ssamii 2010-09-21 905
18987 AMORE~~ HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2010-09-21 777
18986 Eejuudee manaid kargod huuhiin shine ulgeriin nomnuud bolon iQ bodlogiin sonirholtoi nomnuud irlee shuu chonhukargo 2010-09-21 839
18985 Хүүхдийн паркийн өнгөрсөн ба одоо [4] ind 2010-09-21 1152
18984 тагнааг солонгосоор юу гэдэг юм бэ [1] baganaa_ts 2010-09-21 733
18983 MADE IN KOREA HVVHDIIN BELTGELIIN HOSLOL 12000 수정_0220 2010-09-21 883
18982 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-09-20 613
18981 БИТГИЙ ХАНИЙГАА ГАНЦААРАНГ НЬ СОЛОНГОС ЯВУУЛАА ....ЗААВАЛ . [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-20 1552
18980 Help me Elgemsuu egchee [4] ehend 2010-09-20 891
18979 hi eejuudee tursunii daraa gedesee herhen huuhcin hevend oruulah ve? [2] rainismmm 2010-09-20 2508
18978 Бариа засал хийж байна. file BUMBOD01 2010-09-20 2183
18977 ХАМГИЙН СҮҮЛИЙН МЭДЭЭЛЭЛ ..СО ХҮНИЙГ БҮГД ЖИГШИЖ БАЙНА ХАР ДАА [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-20 1438
18976 ЧИ БИДЭН 2 -АРАЙ Л БИШ ЮМАА ЯАЛТАЙ БИЛЭЭ **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-20 940
18975 АБОРТ .БИ ИЙМ АЛХАМ СОНГОСОНДОО ХАРАМСААД БАРШГҮЙ .. [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-20 1108
18974 10 sariin dunduur huuhed mgl yavuulmaar bn. kaadar 2010-09-20 604
18973 СОЛОНГОСТ НЭГЭН МОНГОЛ ОХИНЫГ ХУДАЛДАХ ...АНХААР [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-20 1388
18972 asuult [3] OO_11 2010-09-20 989
18971 БАРИА ЗАСАЛЫН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА HOLISTIC 2010-09-20 511
18970 ХҮҮЕ ..МАНАЙХАН ТУСЛААРАЙ БОЛОХОО БАЙЛАА [8] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-20 1241
18969 hi huuhnuudee???yaraltai tuslaach.... [3] baby_999 2010-09-20 1107
18968 ЯМАР УЧИРТАЙ ИНГЭЭД ... [9] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-20 1236
18967 egch naraa bi odoo yah be??? [15] zoloo4512 2010-09-20 1471
배너신청
자생병원

배너신청