Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Уур амьсгалын өөрчлөлт

Уншсан 1106 vote 0 2010.09.18 16:51:43
Уур амьсгалын өөрчлөлт Хэвлэх

 

МӨС ХЭТЭРХИЙ ХУРДАН ХАЙЛСААР УУРАМЬСГАЛ ХЭТ ТҮРГЭН ӨӨРЧЛӨГДСӨӨР БАЙНА.

Хойд туйлын мөс нарын гэрлийн 80 орчим хувийг ойлгож , далай усны хүйтэн температурыг тогтоон барьж байдаг. Хиймэл дагуулын хамгийн сүүлийн үеийн мэдээлэл дээр үндэслэн, АНУ-ын Сансар Судлалын Үндэсний Төв (NАСА) –ийн уур амьсгалын мэргэжилтэн Жей Зуалли 2007 оны 12 сард нийтлүүлсэн өгүүлэлдээ 2012 оны зуны сүүл гэхэд Хойд мөсөн далай бараг бүрэн хайлж дуусах магадлалтай гэсэн таамаглал дэвшүүлжээ.

НҮБ-ын ТАЙЛАН-МАХНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН ГОЛ ШАЛТГААН МӨН

ОЙ УСТАЖ БУЙН ГОЛ НӨХЦӨЛ:


* Амазоны халуун орны ойн модны 70%-ийг малын тэжээл тариалахад зориулж огтолсон байна.

УСЫН БОХИРДЛЫН ХАМГИЙН ТОМ ЦОРЫН ГАНЦ ШАЛТГААН


* Далайд “амьгүй” бүсүүд үүсэх, химийн бодисоор хордох, шүр үхэж устахад хамгийн ихээр нөлөөлж хүмүүст өвчин үүсгэн, антибиотик үйлчлэхгүй болоход нөлөөлдөг.

ХҮЛЭМЖИЙН ХИЙН АСАР ЭХ СУРВАЛЖ


* Дэлхийн дээрх БҮХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УТАА нийлээд ч мал аж ахуйгаас үүдсэг ХҮЛЭМЖИЙН ХИЙН хэмжээнд хүрэхгүй.
* Хүмүүсээс болж бий болсон азотын хүчлийн 65% нь мал аж ахуйгаас үүсдэг. (Дулааруулагч нөлөө нь СО2-оос 296 дахин илүү.)
* Хүмүүсээс болж бий болсон метаны 37% нь мал аж ахуйгаас үүсдэг. (Дулааруулагч нөлөө нь СО2-оос 23 дахин илүү)
* “Малыг хэь өсгөх нь өнөөгийн байгалт орчны онц ноцтой хямралд хамгийн их нөлөө үзүүлж байна. Нөхцөл байдлыг засахын тулд ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ авах шаардлагатай байна.”

Др. Хеннинг Стейнфелд, НҮБ-ын Хүнс ХАА-н Байгууллагын Хүнс Мал Аж Ахуйн Бодлого Мэдээллийн Салбарын Эрхлэгч МАЛ АЖ АХУЙН ИХ СҮҮДЭР. Байгаль орчны асуудлууд ба боломжууд, НҮБ-ын Хүнс ХАА-н Байгууллага, 2006 он, Ром хот
sos..ГЭВЧ ЮУ ТОДОРХОЙ БОЛООД БАЙНА ВЭ ГЭХЭЭР НҮҮРСХҮЧЛИЙН ИХЭНХ НЬ БУЮУ 93% НЬ АГААР, МОДОНД БИШ ХАРИН ДАЛАЙН УСАНД БАЙДАГ АЖ... Энэ нь биосфер болон далайн усанд нэвтрэхээсээ маш илүү хурдтайгаар агаар мандалд дэгдэн гарч ирж байна. Иймээс НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙН СО2-ХЭМЖЭЭ АСАР ТҮРГЭН НЭМЭГДЭЖ БАЙНА”

Др. Жеральд Дикенз АНУ-ын Дэлхийн Судлалын Райс Их Сургуулийн Ахлах Профессор, Америкийн Геофизикийн Холбооны Палеошенографи сэтгүүлийн Ерөнхий Редактор

Фэйрбанкс дахь Аляскийн Их с Сургуулийн Арктикийн Биологийн Хүлээлэнгийн тайланд Др.Кейти Уолтер хүлэмжийн хий МЕТАН арктикийн мөнх цэвдгээс ялгаран НУУРУУДААС ОРГИЛОН ГАРЧ, урьдчилан тооцоологдоогүй байдлаар дэлхийн дулаарлыг түргэсгэж байна гэжээ.

Кейти Уолтер хэлэхдээ: “... мөнх цэвдэг яг тэсрэх гэж байгаа бөмбөг мэт байдал байна – түүний үргэлжлэн хайлах явцад хэдэн арван мянган тераграмм метан агаар мандалд дэгдэн гарч дулаарлыг түргэсгэх боломжтой. Уур амьсгалыг загваруудад метаны энэхүү шинэ эх үүсвэрийг одоогоор орлуулж тооцоогүй байгаа юм” гэжээ.

Нортуэстерн Их Сургуулийн Др. Грегори Рысктины судалгаа 250 сая жилийн өмнө далайгаас гарсан метаны тэсрэлт далайн амьдтын 90%, хуурай газрын амьтдын 75%-ийг мөхөлд хүргэснийг харуулж байна. “Метанаас үүдсэн далайн тэсрэлт ба үй олон амьтдын мөхөл” сэдэвт тайланд тэрбээр тогтонгч усаар хашигдаж байсан метан хэрхэн гадагш, газар усны ихэнх амьтдыг мөхөлд хүргэснийг тайлбарлажээ.

Др. Рыскин “... нэгэнтээ тохиолдож байсан юм чинь ийм зүйл дахин тохиолдохгүй гэх газаргүй ” гэж өгүүлж байна

ХАМАГ АМЬТДЫН болон ЭХ ГАРАГАА АВРАХЫН ТӨЛӨӨ


* Чикагогийн Их Сургуулийн геофизикийн профессор Др.Гидон Эшел, Др. Памела Мартин нар, хэрвээ хүн америк маягийн ердийн хүнс хэрэглэхийн оронд нэг жил веган (ногоон хүнстэй) байвал 1,5 тн хүлэмжийн хий ялгахаас сэргийлэх бөгөөд SUV том машиныг жижиг Тоёото Приусээр сольсноос 50% илүү үр нөлөөтэй гэж дүгнэжээ.
* “Мах идэлгүй, дугуй нухаж, юм худалдаж авахдаа хямгач ханд... тэгвэл та дэлхийн дулаарлыг сааруулахад хувь нэмрээ оруулна.” Др.Ражендра Пачари, НҮБ-ын Засгийн Газар хоорондын Уур Амьсгалын Өөрчлөлт Судлах Экспертүүдийн Багийн Тэргүүн
*  Их Британы Эрчим Хүч Хэмнэх Сангаас айл өрх бүр дунджаар бий болгодог 6 тн хийн 1/3-ийн арилгах хэмнэлтийн аргыг нэвтрүүлэхийг зөвлөж байна.end

СЭРЭМЖЛҮҮЛЭХ ДОХИО


* НҮБ-ын 2007 оны байгалийн гамшгийн талаархи тайланд хамгийн ноцтой 10 гамшнийн 9 нь уур амьсгалын өөрчлөлтөөс болсон хэмээжээ.
*  2000 онд Папуа Нью Гвиней улсын Йоркийн Дью арлын нам дор газраас 20,000 оршин суугчийг албан ёсоор нүүлгэн шилжүүлжээ.
* Загас агнахыг хэтрүүлж, далайн амьдралд амин чухал үүрэгтэй мөрөг загасыг үй олноор хөнөснөөс Африкийн баруун өмнөд эрэг орчмын ус нь далайг ёроолоос оргилох хорт хийд автаж, АНУ-ын Нью Жерси мужтай тэнцэхүйц хэмжээний нутаг дэвсгэрийн далайн амьтад үзэж, улмаар хүлэмжийн хий бүр гаарч байна.
* Австрийн далай судлаач Др.Стив Ринтоулын тооцоолсноор туйлын мөс асар түргэж хайлж буйн улмаас далайн түвшнээс дээш 1 м орчим орших 100 сая хүн уснаас зайлж “хаа нэгтээ нүүх хэрэгтэй болно

ХОЙД ТУЙЛЫН МӨС (2007/9 САР)
•    Өмнөх хамгийн бага гэгдэж байсан үеэс 23%-аар багассан (NАСА-гийн хиймэл дагуулын мэдээгээр)
•    1950 оны түвшнээс 50% багассан (Сансрын хөлгийн мэдээгээр)
Бусад баримтууд
•    Грийнландын гадаргуун мөс 15 жилийн өмнөхөөс 400% илүү хорогдсон.
•    77 жилийн турш хийсэн хэмжилтээс харахад олоо Арктикийн агаарын температур хамгийн өндөр байна.

ГЭХДЭЭ НАЙДВАР БАЙНА...
НАСА-гийн уур амьсгалын шилдэг мэргэжилтэн Др.Жеймс Хансены үзэж буйгаар “Бид дээд цэгтээ хэдийн хүрч өнгөрчхөөд байна. Харин буцаа замгүй болох шатанд арай орчихоогүй байна. Нөхцөл байдлыг эргүүлэх боломж байсаар байна. Гэхдээ үүний тулд зорилго чиглэлээ нэн даруй өөрчлөх шаардлагатай.

"БИД ЮУН ТҮРҮҮНД ЭХ ГАРАГАА ЗААВАЛ ХАМГААЛЖ АВАРЧ БАЙЖ Л АМЬДРАН СУУХ БОЛОМЖТОЙ БОЛНО."


Учир нь мөс хайлсаар, туйл тэр чигтээ мөсгүй болж, далайн ус бүлээсвэл, далайн гүнээс хий дэгдэн гарч болзошгүй бөгөөл түүнд бид хордож магадгүй.

Та бүхэн миний Сингапурын лекцийг (1995 оны 1-р сарын 10) олж үзвэл бид амьдралынхаа хэв маягийг эс өөрчлөх аваас хэтэрхий оройтох болно шүү гэдгийг би сануулсан байгаа. 10-15 жилийн өмнө шүү дээ. Мөн түүнээс өмнө ч, бид дэлхийг ойг хэрхэн устгаж, мах үйлдвэрлэх, хэрэглэхэд зориулж байгаа зэрэг гараг дэлхийд маань хор хөнөөл учруулж байгаа тухай би үргэлж ярьдаг байсан.

Эрдэмтэд олон зүйлийг хэлсээр ирсэн. Хүмүүс одоо л сонсдог болж байна. Гагцхүү түргэн арга хэмжээ аваасай л гэж найдья. Дэлхийн бүр орны засгийн газрууд энэ асуудлыг ноцтой авч үздэг болоод байна. Арга хэмжээ нь харин хэт удаашралтэй юм шиг байгаа нь миний санааг зовоож байна.

Туйлын мөс нарны тусгалыг огторгуй руу буцаан ойлгож байдаг учиртай. Гэвч мөс хэт хурдан хайлснаар нарны туяа хангалттай түвшинд буцаж ойхоо больж, далайн ус дулааран мөсийг хайлуулна. Мөс хайлснаас болж далай дулаарна. Энэ харилцан нөлөөллийг ойлгож байна уу.
Хэрвээ юмс энэ хэвээрээ үргэлжилж, хүмүүс үүнийг 4-5 жилийн дотор амжиж цэгцлэхгүй юм бол дуусах нь тэр. Дэлхийн төгсгөл болно. Байдал үнэндээ ингэтлээ тулгамдчихаад байна.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай -Дэлхийн нэртэй хүмүүнлэг үзэлтэн, Уран бүтээлч, Оюун Санааны Багш 007-15-25 Парисын семинар

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3681510/32e/trackback

profile

ind

2010.09.18 17:00:19
*.230.2.99

.......СУГАР ГАРИГИЙН НУУЦААС........

1-р хэсэг: Та бүхэндээ 2009 оны 8 сарын 29-нд АНУ-н Калифорни мужийн Лос Анжелест Их Багш Чин Хай, Суприм Мастер Телевизийн ажилтнуудын хооронд болсон “Сугар Гарагийн нууц” видео конференцийн эхний хэсгийг толилуулж байна.
Багш: Баярлалаа. Тавтай сайхан байцгааж байна уу? Та нарт хайртай шүү!
Асуулт: Сайн уу! Багш аа!
Багш: Та бүхнийг их хичээнгүй ажилладаг гэдгийг хэлмээр байна.
Асуулт: Өнөөдөр Хайрт Багшийгаа харж байх маш их аз завшаан тохиож байна. Өөрийн үнэт цагаа бидэнтэй хуваалцаж байгаад маш их баярлалаа. Дэлхийн төлөө, энд байгаа хамаг төрөлтний төлөө хийж байгаа бүхэнд бид маш их талархаж байна.
Багш: Үүнийг үргэлж дурдаад хэрэггүй. Би үүнийг ганцаараа хийж чадахгүй. Залуус та нар агуу тус болж байна. Мөн та ахан дүүс, гадна байгаа цагаан хоолтон, веган, усан хоолтон, жимсэн хоолтон, нар, агаараар хооллогч болон цагаан хоолтон бус хүмүүсийн тус ихээ. Тэд одоо маш их тусалж байгаа бөгөөд манай гарагт маш их тустай цагаан хоол уруу тэд эргэж байна. Та нар сайн байгаад маш их баяртай байна. Та нар их ажиллаж байгааг би мэднэ.
Энэ бүх сайхан, төгөлдөр хүмүүс ээ, ээ Бурхан минь!
Та нар надаас аль дээр Сугар гараг гээд халуухан сэдвээр асуултыг надад тавихыг хүсч
байсныг би мэднэ

Асуулт: Тийм ээ, Багш аа.
Багш: . Бид дэлхийг аврах ч юм бил үү, хэн мэдлээ, . За, надад хэл дээ, та нар хоорондоо ярилцсан, тийм үү?
Асуулт: Тийм ээ, Багш аа.Танаас асуух маш их асуулт бидэнд байна.
Багш: За хэлээд байгаарай, би сонсож байна.
Асуулт: Сайн байна уу, Багш аа, эхний хоёр асуултаа асууя. Хэдэн тэрбум жилийн өмнө Сугар гараг дэлхийтэй адилхан далай тэнгистэй байсан, гэхдээ далай нь хэсэгчлэн хатаж ширгэсэн. Учир нь Сугар гараг наранд их ойрхон байж. Тэгсэн ч тэнд ус байгаа нь тэнд физик амьдрал байсан ба өнөөдөр тэнд бичил амьтдын амьдрал байгаа гэдэгт эрдэмтэд итгэж байна. Сугар гараг Дэлхий шиг амьдралтай байсан уу?
Багш: Тийм, тийм, байсан. Тэр нэгэн цагт үзэсгэлэнтэй гараг байсан ба одоо бол тэнд юу ч байхгүй тэнд ердөө амьдрал байхгүй, бидний амьдрал гэж мэддэг зүйл байхгүй.
Харамсалтай

Асуулт: Тэнд өмнө байсан төрөлтөн бидэнтэй адилхан зүс царайтай байсан уу?
Багш: \Тийм ээ\ тэд бидэнтэй адилхан харагддаг.
Асуулт: Марс, Дэлхий, Сугар гаригууд бидэнтэй адилхан /гуманоид/ төрлийг олон яаж байгаад амьдрах болсон юм бэ? Бид нэг өвөг дээдэстэй юу? Баярлалаа, Багш аа.
Багш: Тийм ээ, бидэнд цорын ганц өвөг байгаа. Тэр бол Бурхан. Гэхдээ бид “доройтсон сахиусан тэнгэрүүд”. Тэд бидэнтэй адилхан харагдаж байгаа шалтгаан бол тэд адил буянтай. Марс, Сугар, манай галактикийн зөвхөн манай галактикийн зарим гараг. Хэтэрхий алсыг бүү асуугаарай, тэгвэл би хэзээ ч самадигаас гарч чадахгүй. Таны асуулт энгийн ч би шалгах хэрэгтэй, цаг орно. Гараг оршиж байхын төлөө физик байдлаар ид маш завгүй байдаг тул таны хүсэлтийг золиослож, үүнийг өнөөдрийг хүртэл орхисон байгаа, энэ хариултыг олох гэж их хичээсэн.
Асуулт: Баярлалаа, Багш аа.
Багш: Танд хэлэх зүйл байна уу?
Асуулт: Марс улаан гараг бөгөөд Сугар гараг буцлам халуун.
Багш: Тийм ээ.
Асуулт: Сугар гараг Дэлхий шиг газар нутагтай, амьдрал цэцэглэсэн, ногоон уул толгодтой, цэнхэр нуур устай байсан уу, эсвэл өөр дүр төрхтэй байсан уу?
Багш: Тийм, тэд адилхан. Сугартай адил манай хөрш гараг Марс нь мөн адил дүр төрхтэй. Зарим нь илүү үзэсгэлэнтэй тансаг.

Асуулт: Сайн байна уу, Багш аа.
Багш: Сайн байна уу.
Асуулт: Нийтийг хамарсан сүйрлийн өмнө Сугар гараг технологийн хувьд хэр хөгжилтэй байв?
Багш: Бид нараас хавьгүй илүү хөгжилтэй байсан. Харамсалтай нь зөвхөн технолгийн хувьд бөгөөд өөр юугаар ч дэвшээгүй тул ийм зүйл болсон. Тэд хэтэрхий материалистик байсан. Тэд өөрийн ололт амжилтандаа хэтэрхий бардаж, дотоод хаант улсын тэнгэрлэг мөн чанарт маш бага анхаарал тавьдаг байсан. Тэд хэтэрхий бардам, технологийн хувьд хэтэрхий их дэвшсэн байсан. Тэд өөрсдийгөө Бурхан гэж боддог. Тэд өөрийн хүссэнээ хийж болно гэж боддог. Үнэндээ голдуу физик байдлаар. Танд хэлэх зүйл надад надад байгааг би харъя. Үргэлжлүүлээд байгаарай, магадгүй надад танд хэлэх өөр зүйл байж мэднэ.
Асуулт: Сүйрэл болохоос өмнө Сугар гараг дээр гэгээрсэн Багш байсан уу?
Багш: Тэд байсан ч тэднийг тэд даруй устгасан. Би танд хэлсэн. Тэд өөрийн материаллаг амжилтандаа дэндүү бардаж, Бурхан, дотоод хаант улсын үнэ цэнэ, ёс зүйн үнэ цэнэ зэрэг хийсвэр зүйлийн тухай хэнийг ч яриаг сонсоход дэндүү мунхаг байжээ. Тиймээс Багш нарын хэн нь ч амьд үлдээгүй. Хожим нь мэдээж ямар ч Багшийг тэнд илгээгээгүй. Цөөн хэдэн эхэнд гарч ирсэнийг тэд бараг даруй устгасан.
Асуулт: Багш аа, тэр цагт хэчнээн хүн оюунлаг бясалгал хийж байсан бэ?
Багш: Хэчнээн хүн ээ? Хэн ч байгаагүй, хүүхдээ. Маш харамсалтай. Сугар гараг л ийм байсан.
Өөр асуух зүйл байна уу?
Асуулт: Болсон. Баярлалаа, Багш аа.
Багш:  Зүгээр .
Асуулт: Сайн байна уу, Багш аа.
Багш аа, нийтийг хамарсан сүйрлийн өмнө веган байх зэрэг шийдвэрлэх арга зам Сугарыханд байсан уу?
Багш: Үгүй, үгүй. Тэд веган байх, энэрэл, амьдралуудын хоорондох харилцан холбооны талаар ямар ч мэдлэггүй байсан . Тиймээс ийм аймшигтай төсгөл болсон юм. Марсаас ч дор.
Асуулт: Сугар гарагт ямар төрлийн гай гамшиг гарсан бэ?
Багш: Мал аж ахуйгаас гарсан хортой тэсрэмтгий хий, энэ нь дагаад бүх талаас өөр бусад хийг татсан байсан. Тэгээд тэд хэдхэн долоо хоногийн дотор, 8, 9 долоо хоногийн дотор дэлбэрсэн, бүх зүйл бүрэн сүйрч, тэд бүгд устгагдсан, учир нь газрын доороос маш хүчтэй дэлбэрэлт болж, яг л галт уулын дэлбэрэлт шиг, мөн далайгаас, амьтдаас ялгарах хий энд байсан. Тэд хамтдаа бүхэл гарагаа дэлбэлсэн. Тэсрэмтгий, хортой хийнээс болж хүн ам тэр чигтээ өөд болсон. Маш харамсалтай юм болсон.
Асуулт: Сайн байна уу, Багш аа.
Багш: Сайн байна уу.
Асуулт: Дэлхий дээр оршин байгаа бусад оршин суугчдын идэх зуршлаас болж гарагийг сүйрүүлэх энэ сүйрэлд олон гарагууд орсон гэж санагдаж байна. Гарагийн хөгжилд мах идэх нь яагаад ийм их саад учруулдаг вэ?
Багш: Та нар харж байна уу, ухамсрын доогуур түвшинтэй оршин суугчидтай доогуур ухамсрын түвшний гарагууд сүйдэж, үгүй болж байсныг харж байгаа биз. Дээдийнх биш.
Асуулт: За.
Багш: Мэдээж тэд тоолшгүй олон байгаа. Би энд хаа нэгтээ бичсэн байгаа Сугар, Марс гараг шиг адилхан хувь заяаг эдэлсэн, сүйрч үгүй болсон 5 тэрбум гараг байсныг хэлэхэд харамсалтай байна.
Асуулт: Багш аа Маяа өөр бусад гарагууд дээр мөн адил шалгалтыг өдөөсөн үү? Гарагийг сүйрүүлэх, мах идэх зуршлаар сорьсон уу?
Багш:
Тийм ээ. Тийм ээ, мэдээж чөтгөрүүдийн хаан Маяагийн ажил байгаа юм. Тэд сөрөг хүчний толгойлогчид. Тэд Бурханы хүүхдүүдийг сүйтгэхийг хүсдэг. Хэрвээ хүмүүс тэнгэрлэг зөн совин, оюунлаг жолоодлогыг сонсохгүй бол тэд мэдээж энэ занганд унадаг, унахад үнэхээрийн маш амархан.
Асуулт: Би ойлгож байна. /Баярлалаа, Багш аа. /
Багш: Зүгээр ээ.
Асуулт: Та Сугар гараг дээр урьд нь байсан уу?
Багш: Үгүй. Гэхдээ би өөр Сугар дээр байсан. Энэ Сугар дээр биш. Манай галактикт 4 Сугар байдаг. Тэд хоорондоо адилхан учраас тэднийг ингэж нэрлэсэн юм, за? Адилхан хэмжээтэй, адилхан дүр төрхтэй, адилхан үзэмжтэй. Тэднийг Сугар гэдэг. Тэдний хоёр нь сүйрсэн. Гарагаар тархсан халуун хийгээр өөрийгөө устгасан, одоо бидэнд харагдаж байгаа гараг уу?
Асуулт: Тийм ээ.
Багш: Энэ бүх амьдрал устаж үгүй болсон. Өөр бас нэг Сугар гараг сүйрсэн, бүрэн сүйрсэн, бүрэн тэсэрч, гэнэт л хумхын тоос болон бүрэн үгүй болсон. Бидэнд бас манай гарагаас технологийн хувьд хавгүй дэвшсэн маш үзэсгэлэнтэй хоёр Сугар бас байгаа. Азаар тэр Сугар гараг дээр хүн ам байгаа бөгөөд тэдний дөрөвний нэг мах идэж байгаа ба тэд маш сарнисан. Харин үлдсэн дөрөвний гурав нь бүгд цагаан хоолтон буюу веган /ургамлан хоолтон/.
Асуулт: Энэ агуу юм.
Багш: Тиймээс тэд өөрийн гарагтай байсаар байгаа. Өөр хоёр гараг тэндээ байгаа ч буцлам халуун, хоёр дахь нь тэсрэмтгий хийгээр бүрэн чандруу болсон.
Асуулт:Ойлголоо.
Багш: Хоёр дахь Сугар гарагийн хөрсөн дор бас өөр нэг төрлийн хий цугларсан байжээ. Халуун гараг дээр биш, харин хоёр дахь гараг дээр, тэсэрсэн гарагийн цөмийн дотор хортой хий хуралдсан. Гарагууд дотроо хоосон цөмтэй, хортой хий тэндээ бүрэлдэж, гарагийн уур амьсгалыг мөн ийнхүү болгосон. Тийм учраас Сугар гараг, дөрөв дэх Сугар гараг бүрэн үнсэн товрог болтлоо дэлбэрч, бүр мөсөн арилсан. Хүмүүс төдийгүй гараг бүхлээрээ.
Асуулт: Баярлалаа.
Багш: Зүгээр ээ.
Асуулт: Сайн байна уу, Багш аа.
Багш: Таны бие сайна уу? Би сайн байгаа, харин та?
Асуулт: Маш сайн. Сугар гарагийн сүйрэл хэзээ болсон бэ?
Багш: Хэдэн тэрбум жилийн өмнө, Марсын сүйрлээс өмнө болсон юм. Тийм учраас Сугарын нэг ч хүн надтай холбоо тогтоогоогүй. Тийм учраас энэ бүх хариултыг олохын тулд надад их хугацаа шаардагдсан. Энэ бүх хариулт Сугараас ирээгүй, , энэ халуун гарагаас ирээгүй юм.
Мэдээж алга болсон Сугар, 4 дэх Сугар гэж нэрлэе, энэ бүх зүйл мэдээж ирээгүй. Намайг харахад энэ нь ердөө дөрвийн тоо шиг харагдаж байна. Бидний асууж байгаа нь 1, бусад нь хоёр, гурав, болж байна. Нэг нь дундаа байсан, эхнийх нь, сүүлийнх нь асуудалд орсон. Тиймээс эдгээр бүх хариултыг би Марсын хүмүүсээс авсан.
Марсын настайчууд надад зарим нэг хариулт олоход тусалсан. Тэгээд зарим нэг хариултыг Марсаас авч чадаагүй юм учир нь Марсын хүмүүс бүхнийг хэлж чадахгүй. Зарим асуултанд Марсын хөгшчүүл хариулсан. Харин ихэнх хариултыг танд гэж хэлэхэд алга болсон Сугар ба бусад асуултын хувьд мэдээллийн өөр сурвалжаас ирсэн. Тодруулж хэлбэл бид Галактикийн Тэмдэглэлийн Бурханд талархах ёстой. Тэр бүхнийг хадгалдаг.
Асуулт: Гайхалтай.
Багш: Тийм ээ. Зөвхөн манай галактик. Хэтэрхий хол бүү яваарай, би илүү их бясалгах хэрэгтэй болно. Та бүхний асуулт энгийн гэж харагдаж байвч би их ажиллах хэрэгтэй болдог. Би ямар эх сурвалжтай холбоо тогтоохоо мэдэхгүй, учир нь энэ мэдээ Акашисын тэмдэглэлээс ирээгүй юм. Энэ нь Галактикийн Түүхэн тэмдэглэлээс ирсэн юм. Хэн ч түүний дотор орох боломжгүй. Учир нь энэ нь хэнд ч хамаагүй юм. Бид өөрийн тэмдэглэлээ Акашисын тэмдэглэлээс авч болох ч манай галактикийн тухай, сүйрэл, оршин тогтнохын тухай мэдээг нягталж энэ номын санд орж чадахгүй. Бурхан Галактикийн Түүхэн тэмдэглэлийг хариуцдаг учраас тэр сайхан сэтгэл гаргаж, энэ мэдээллийг надад мэдэх боломж өгсөн. Түүнд бид талархах ёстой.

Сугар Гаригийн нууцаас - 2р хэсэг

Асуулт: Тийм ээ, баярлалаа.
Багш: Тэр ба:09:24
йна! Уучлаарай, тэр.Өмнө би үүнийг мэдэж байгаагүй. таны асуултанд талархлаа, таны дотоод чин хүслийн дагуу би энэ дарь эхтэй холбоо тогтоож чадсан: үгүй бол би энэ талаар мэдэх ч үгүй байсан. Ойлгож байна уу? Тийм үү?
Асуулт: Тийм ээ.
Багш: Би энэ талаар бодож байгаагүй. Хэн ч тийшээ очиж чадахгүй ч тэр надад мэдээлэл өгсөн, энэ бидэнд хангалттай.
Асуулт:Тэдэнд хир их цаг байсан бэ? Тэд арга хэмжээ авсан уу, эсвэл оройтсон байсан уу?
Багш: Оройтсон.
Асуулт: Би таныг асуултанд хариулчихлаа гэж бодлоо, гэхдээ Марсын адил веган /ургамал хоолтон/ байхын чухлыг хүргэж өгөх хангалттай хүн тэнд байгаагүй юу?
Багш: Үгүй, үгүй. Байсангүй. Тэдэнд ямар ч хугацаа байсангүй. Хэдхэн долоо хоногийн дотор бүхэл гарагаараа сүйдсэн. Мал аж ахуйгаас ялгарсан хорт хийгээр сүйрсэн. Мэдээж тэр бүх хийг, далайгаас, та нарын мэдэж байгаа дулаан далайгаас татаж авсан. Энэ нь бидэнд байгаа гарагийн асуудалтай ижилхэн. Тэдэнд энэ маш хурдан өнгөрсөн. Тэдэнд хугацаа ч байсангүй. Тэд цагаан хоолны талаар санаа тавиагүй. Тэд ямар ч оюунлаг хүрээнд үнэндээ очсонгүй. Марс илүү хувьтай байсан, тийм үү? Гэхдээ энэ бол үгүй. Энэ Сугар гаригт, халуун.
Сугар гаригт гарагийн цөм нь халуун, хортой хийгээр дүүрэн байсан ба ямар ч амьдрал оршиж чадахгүй байсан. Магадгүй бичил биетэн, харин бидний хувьд, хүн төрөлтний хувьд амьдрах ямар ч аргагүй байсан. Та тэнд хүрч чадах ч үгүй. Сарнисан Сугар гарагийн хэмжээ нь Марстай адилхан. Харин нөгөө хоёр Сугар гараг сайн, маш сайн. Тэнд дайн гэж байхгүй. Тэнд мах иддэг хүн ам цөөн байгаа, за?
Тиймээс тэд их бага хэмжээгээр үйлийн үрийн хуулиар тэнцвэржсэн. Урьд нь хэрвээ гарагийн хүн амын гуравны хоёр нь цагаан хоолтон бол бид мөн гарагаа аварч чадна гэж хэлсэн, гэвч одоо дэндүү оройтсон. Одоо бид Бүхэл гарагаараа энэрэлтэй байх ёстой.
Веган байвал хамгийн сайн. Тэдэнд ЮФО байдаг. Хоёр амьд гарсан гарагт, тэдэнд ЮФО байдаг.
Асуулт: Сайн байна уу, Багш аа.
Багш: Та сайн байна уу?

Асуулт: Маш сайн байгаа, Багш аа. Танд баярлалаа. Надад асуулт байсан, гэхдээ та хэдийн Сугар Марс хоёрын аль нь эхлээд сүйрсэн, Сугар гарагийн тухай та хэдийн бидэнд хэлсэн учраас үүнийг шийдэхэд та хэдийнэ тусалсан. Гамшиг болохоос өмнө Сугар гараг Марс гарагтай холбоо тогтоох боломжтой байсан уу?
Багш: Үгүй, үгүй, тэд хоорондоо холбоотой байгаагүй. Хоёр Сугар гараг сүйрч, устгагдсан, тэдэнд хангалттай оюунлаг чанар байгаагүй, тэдэнд телепати, юу ч байгаагүй, учир нь тэд хөгжлийн зөвхөн физик тал дээр анхаарлаа хандуулсан. Тэд оюунлаг тал дээр санаа зовоогүй. Тийм учраас тэд сүйрсэн.
Асуулт: Ойлголоо. Гай гамшиг гарахад ямар нэгэн төрөлтөн амьд үлдсэн үү?
Тэд яаж амьд үлдэж чадсан бэ? Цаг уурын гай гамшгийг хичнээн төрөлтөн дааж гарч чадсан бэ?
Багш: Хэн ч үлдээгүй.
Асуулт: Хэн ч үү?.
Багш: Хэн ч. Тэд бүгд явсан. Зарим нь шууд үхсэн, зарим нь хэдэн долоо хоногийн турш зовиуртай үхсэн, бүгд үгүй болсон, хүн, амьтан, ургамал, өвс, бүгд. Энэ халуун гараг дээр, халуун Сугар гараг дээр оршиж байсан бүх зүйл хэдхэн долоо хоногт үгүй болсон. Миний дурдсан өөр нэг гараг болох дөрөв дэх Сугар хэдхэн минутын дотор тэсэрч, бүрэн үгүй болсон. Маш харамсалтай, мэдэж байна. Дөрөв дэх гарагийн сүйрсэн гол шалтгаан нь тэд амьдралын маш харгис байдлаар амьдарч байсан.
Тэд ямар нэг ёс зүйн стандартанд санаа тавиагүй. Тэдний эсрэг юу л байна, Тэнгэрлэг мөн чанар, Бурханыг номлодог хэнийг ч гарсан тэд тэднийг даруй маш их тамлан харгис, зовлонтой, удаан үхлээр тамлан алдаг байсан. Энэ бол аймшигтай, аймшигтай гараг. Энэ хоёр Сугар гараг аймшигтай гарагууд байсан. Хэдийгээр тэд технологийн хувьд маш их хөгжсөн ч тэд оюунлаг хэм хэмжээ, ёс зүйн хэм хэмжээний хувьд юу ч биш байсан. Материаллаг байдлаар батлагдахгүй ямар ч зүйлийн тухай хэн нэгэн ярихыг зүрхлэхэд тэр хүн хорон санаатанд, хамгийн муу, үнэ цэнэгүй, аюултай хүнд тооцогддог байсан. Тэд энэ төрлийн хүн гарагийн хүн амын ухааныг хордуулна гэхээс айгаад тэднийг хамгийн харгис байдлаар олон нийтийн нүдэн дээр устгасан. Энэ талаар хүн бүхэнд мэдүүлэхийн тулд алсан. Тэгээд хэн ч энэ чиглэлд дахин бодож ч зүрхлэхгүй байсан. Тэд машин, технологи хөгжүүлэх тал дээр төвлөрч байсан бөгөөд тэд маш тухтай амьдралтай байсан учраас үүнд итгэдэг байв. Тэд үүнээс илүү, тэдний диваажингаас илүү зүйл байхгүй гэж тэр үед бодож байсан.
Асуулт: Ойлголоо. Энэ бүхнийг мэдэх нь үнэхээр харамсалтай байна.
Багш: Тийм ээ. Энэ намайг өчүүхэн санагдуулдаг. Учир нь би хэдийнэ жижигхэн байгаа. Харин галактикт маш их зүйл байгаа, маш их гараг, маш их зүйл болж байгаа. Энэ биднийг маш өчүүхэн, ямар ч хэрэггүй өчүүхнээс өчүүхэн болгож байгаа.
Асуулт: Бидэнтэй хамт Дэлхий гараг дээр хамт байсанд маш их баярлалаа.
Багш: Зүгээр. Зүгээр.
Асуулт: Биднийг аврахын тулд.

Багш: Марсын мэргэд хөгшид надад зөвхөн гурван асуултанд хариулсан ба үлдсэн асуултанд Галактикийн Тэмдэглэлийн Бурхан өгсөн. Дарь эхдээ маш их талархлаа.. Ядаж үлдсэн энэ хоёр гараг нь Бурхныг шүтдэг, тэд өөрийн ганц шашинтай байгаа нь тэдэнд амар байдаг. Тэд бүгд Бурхныг шүтэж, нэг шашинтай, тэр бол бүхнийг чадагч Бурхан, тиймээс шашин хоорондын зөрөлдөөнөөс болж дайтдаггүй. Хэзээ ч Тэд илүү тэнцвэртэй, тэд бидэнтэй нэгэн адил хүн амын дөрөвний гурван цагаан хоолтон.
Асуулт: Сайн байна уу, Багш аа. Бидэнтэй өнөөдөр Та байгаа нь агуу хүндэтгэл билээ. Би маш аз жаргалтай талархалтай байна. Хоёр зүйлийг асуумаар байна. Гарагаа аварч чадаагүй хүмүүс өөр гараг дээр төрөл олдож дэлхийн дулааралтай тулгарсан бидний алдаатай адил алдаагаа засахаар болсон уу?
Багш: Тэдгээр хүмүүс урт хугацааны турш, хэдэн мянган жилийн турш тамын оршихуйд төрсөн бөгөөд үүний дараа тэдэнд дахин гуманоид болж төрөх зөвшөөрөл өгсөн, гэхдээ маш аймшигтай гарагийн оршихуйд. Тэд тэндээ байнгын айдас, гуниг, дотоодын зовиуртайгаар амьдрах болсон. Тамтай адилхан.
Асуулт: Сүйрлийн ирмэг дээр тулсан сүүлчийн гараг нь Дэлхий байх уу?
Багш: Үгүй, сүүлийнх биш, хонгор минь. Бидэнд харгислал, ёс бус удирдамж, ялангуяа бие биений эсрэг, амьтан шиг сул дорой төрөлтний эсрэг хөнөөх үйлдэл гаргаж байгаа цагт энэ байсаар байх болно. Ийм амьдралын хэв маягийг дадуулж, өвөрлөсөн ямар ч гараг бидэнд одоо тулгараад байгаа сөнөх аюултай тэд мөн адил тулгарна.
Асуулт: Тэд зөв амьдралын хэв маягтай удахгүй болох байх гэж найдаж байна.
Багш: Найдаарай.
Асуулт: Танд баярлалаа. Маш их баярлалаа, Багш аа.
Багш: Манай гараг эхлээд амьд гарна гэж найдья. Үүний дараа хүн бүр ямар төрлийн зохион бүтээх ажил хийж болох талаар хүн бүр гайхах болно. Бид өөр бусад гарагийн үзэмж байдлыг харж, тэдэнд зочилж, тэд ч мөн адил зочилно.
Асуулт: Энэ маш гайхалтай.
Багш: Гараг хоорондын холбоо тогтоовол бүр ч сайн.
Асуулт: Сайн байна уу, Багш аа. Хоёр юм асууя.
Багш: Та сайн байна уу?
Асуулт: Би маш сайн байгаа. Маш их баярлалаа. Та сайн байна уу?
Багш: Сайн, сайн. Хайраа, та юу гэж асуумаар байна?
Асуулт: 2009 оны 3 сарын үед бид критик масст хүрсэн.
Багш: Бид сайн болж байгаа. Заримдаа телевизийг үзэж байхад бараг бүх телевиз гарагийн сүйрлийн асуудал, түүнийг шийдэх арга зам болох цагаан хоолны тухай ярьж байна.
Өнөөдөр нэг Оросын телевизээр асуулт тавьж байгаа нэгэн сурталчилгаа жирэлзэн өнгөрсөн: Цагаан хоол гарагаа аврах цорын ганц арга зам мөн үү, гарагийн хямралаас болж цагаан хоолтон байхад хүрээд байна уу?” гээд.
Би маш их баяртай байгаа. Бид үүнийг чадах ч юм билүү. Хэн мэдлээ?
Асуулт: Гайхалтай.
Багш: Сайн, сайн. Тэгвэл бид үлдсэн хоёр Сугар гараг дээр очиж үзэж чадна.
Асуулт: Тэгвэл бүр ч сайхан.
Багш: Магадгүй. Тийм. Тэгвэл та нарт ийм асуулт тавьж байх шаардлага байхгүй, надад шөнө унтахгүй байх шаардлагагүй. Таны асуулт энгийн санагдаж байгаа ч миний хариулт маш энгийн. Гэхдээ би бясалгаж, бүхэл орчлонгоор хайлт хийж, юу л хураангуйлж, хүний хэл рүү хөрвүүлж чадна тэр бүхнээ бичиж, энэ бүхнээ харанхуйд, багахан гэрэлд хийх ёстой. Учир нь би өөрийн төвлөрөл, холбоогоо таслахыг хүсэхгүй байгаа. Тэгээд энэ нь тэр бүр нүдэнд таатай биш. Учир нь заримдаа энэ бүхнийг хүлээж авахад би нүдний шил зэргээ олж зүүж амждаггүй. Би үүнийг хурдан хийж чадахгүй. Заримдаа эрээчдэг. Заримдаа юу бичсэнээ ч олж хардаггүй юм.
Асуулт: Маш их баярлалаа. Өөр асуух зүйл байна. Гарагаа аврахын тулд хэчнээн хүн веган байх хэрэгтэй вэ?
Багш: Танд хэдийн хэлсэн. Бүхэл гарагаараа байх хэрэгтэй.
Асуулт:Бүхэл гараг. Маш их баярлалаа, Багш аа.
Багш: Тэд бүрэн цагаан хоолтон, бүгдээрээ ядаж цагаан хоолтон гэдгийг мэдэхгүй .Хүмүүс тэд үргэлж маргалддаг. Бүх хүмүүс чин шудрага, өөрийн болоод үр хүүхдийнхээ амийг аврахаар үнэхээр хүсдэг болно гэдэгт найдаж байна.
Би бүх бурхад, хамаг сахиусан тэнгэр, бүх тэнгэрлэг ухаалаг төрөлтнийг энэ гараг дээр бууж ирээд хүн төрөлхтнийг сэрээхийн тулд туслахыг хүсч байгаа. Учир нь цаг хугацаа явсаар бидэнд хангалттай хүч байхгүй, үнэнийг хэлье. Манай маш жижигхэн учраас өдөр шөнөгүй би залбирдаг, тэднийг энэ дэлхийд бууж ирээд, өөрийн хүчээр хүмүүст нөлөөлж, хүмүүсийг сэнхрүүлж, хурдан цагаан хоолтон болгохын тулд тэднийг сэрээхийг тэд нараас гуйдаг. Мэдээж тэд бидэнд тусалдаг. Бид тэдэнд мөн талархах ёстой. Бурхад, дарь эх, сахиусан тэнгэр өөрсдөө дэлхий дээр богино хугацаанд бууж ирээд, хүмүүстэй ярилцаж, тэднийг сэрээж туслаж байгаа. Тэнгэрлэг оролцоотойгоор бид гарагаа аварч чадна гэж найдаж байна. Учир нь энэ нь миний бодож байснаас илүү удаан болж байгаа.

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211362
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239279
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366684
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365259
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524279
18921 Gereegeer orj ireed haralsan hun nutag butsah 500.000aa yaj hootsoldoj awah we? [1] anuka8 2010-09-18 1127
18920 ene ataarxal uu [3] eruulenkh 2010-09-18 1537
18919 ohiduudaa......... [2] hoorhon0709 2010-09-18 2058
18918 hi huuhenuudee tus bolooroi ue munchnii uvchunii em avah gesen yumaa [5] cd.key.crack 2010-09-18 1222
18917 СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ ****ГОО САЙХАН**** HERA 2010-09-18 747
18916 SAIHAN AMRAARAI BUSGUICHUUDEE^^ (buh huurhun busguichuuddee ene duug zoriulav kk) [3] ind 2010-09-18 893
18915 .......СУГАР ГАРИГИЙН НУУЦААС........ ind 2010-09-18 1629
18914 3000ш ГОЁЛЫН ЭЭМЭГ МАШ ХЯМДХАН БӨӨНДӨНӨ. 010 2411 4025 file popoloo 2010-09-18 547
18913 KKK...ХҮҮЕ ЦААНА ЧИНЬ СОНИРХООРОЙ ЭНЭ БОЛ ... [3] Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ** 2010-09-18 1269
18912 SEOULD 3-R SHUGAM YANJE DUND GERTEE HVVHED HARJ UGNU.AJILIIN UDRVVDED 24-N TSAGAAR. 1 DEH UDURUUS HAGASSAIN HVRTEL. tsetseg976 2010-09-18 656
» Уур амьсгалын өөрчлөлт [1] ind 2010-09-18 1106
18910 МОНГОЛ ХҮНИЙ ӨР СЭТГЭЛ ШИМШИРМЭЭР ХАЛАГЛАМААР ..... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-18 1409
18909 asuuya xariulj tuslaarai [1] LOVE24 2010-09-18 755
18908 Дэлхийн Дулаарал - Бидний амьдрал цааш үргэлжлэх үү үгүй юу гэдэг асуултыг тавихад хүрээд байна! [9] ind 2010-09-18 2696
18907 budsaar btal bur zalhuutai [3] zurchil 2010-09-18 1062
18906 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file jiimiis 2010-09-18 518
18905 "Богд-Ар" хорооллын эзэн залилангийн хэргээр Интерполоор эрэн сурвалжлагдаж байна file Маралгоо 2010-09-18 787
18904 MADE IN KOREA beltgeliin hvvhdiin hoslol 12000 [1] 수정_0220 2010-09-18 787
18903 hiisver [1] sarnai007 2010-09-18 1015
18902 zuud asuuya [1] chejv 2010-09-18 3170
18901 hubtsas buundunu [1] hashaaa 2010-09-18 1002
18900 Д.Пүрэвсүрэн: Наалинхайтаж, аальгүйтсэн хүүхнүүдийг алгадаад авмаар санагддаг [3] Маралгоо 2010-09-18 1247
18899 emegteichuudiin bolon huuliin baiguullaga mun busad huuhnuudees......asuuh ni....... [1] saraa0909 2010-09-18 1836
18898 ----СОЛОНГОСТ -- ОЙРД СЭТГЭЛ ТҮГШҮҮРТЭЙ БАЙНАА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-18 1357
18897 ККК .ЭЛГЭМСҮҮ ЧАМД МЭДЭХГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГ УУ ?? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-18 836
18896 СОЛОНГОСООС ИРСЭН ЗАЛУУГААС ..... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-18 1119
18895 ЧАМД ИЙМ ЗҮЙЛ ТОХИОЛДВОЛ МАШ ХЭЦҮҮ АНХААР [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-17 1324
18894 ELGEMSUUGEES ASUUYA [6] tjak 2010-09-17 1265
18893 БИ СОЛОНГОСТ АМЬДАРДАГ САЯ ИЙМ МЭДЭЭ СОНСООД ЗОЛТОЙ Л .... [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-17 1594
18892 tv? [4] 김유진 2010-09-17 1073
18891 'Ахиад нэг удаа' [2] Маралгоо 2010-09-17 966
18890 ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ЯАРАЛТАЙ МЭДЭЭЛЭЛ АНХААР [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-17 1173
18889 hubtsas buundunu hashaaa 2010-09-17 489
18888 sorry dahiad l asuuyaa [2] balzol 2010-09-17 740
18887 Талийгаачийг маргааш оршуулна [4] ӨДРИЙН МЭНД 2010-09-17 1248
18886 ulaan chavga [1] ringoo 2010-09-17 1246
18885 Нялх Үрээ Хувцаснаас Доорд Үздэг Хамгийн Муу Ээж " - / Видео / [5] angella2010 2010-09-17 1236
18884 zaaaj ogooch bvsgvichvvdee [4] plus6650 2010-09-17 1082
18883 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-09-17 461
18882 한국이주여성인권센터에서 몽골 여성 피살에 대해서 [1] sumowoman 2010-09-17 1259
18881 한국이주여성인권센터에서 [2] sumowoman 2010-09-17 1119
18880 jiremsnii sewh [3] ebaxan11 2010-09-17 1015
18879 yahoo messenjie yaj suulgah be [1] balzol 2010-09-17 3094
18878 3000ш ГОЁЛЫН ЭЭМЭГ МАШ ХЯМДХАН БӨӨНДӨНӨ. 010 2411 4025 file popoloo 2010-09-17 1334
18877 SHOW TOGLOLT 9 sariin 22-nii 3 tsagt UNGUI file money$$$ 2010-09-17 526
배너신청
자생병원

배너신청