Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Дэлхийн Дулаарал МАШ НОЦТОЙ хэмжээнд хүрээд байна!!! Цаг маш бага үлдсэний бидэнд дэлхийн эрдэмтэд болоод бусад шашны байгууллагууд мөн Оюун Санааны удирдагч нар дуур нэгтэйгээр САНУУЛЖ байна!!! гэсэн хэдий ч бидний сонголтоос хамаараад найдвар байгааг мөн дурдаж байна.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3681377/d0c/trackback

profile

ind

2010.09.18 16:30:58
*.230.2.99

Дэлхийн Дулаарал МАШ НОЦТОЙ хэмжээнд хүрээд байна!!! Цаг маш бага үлдсэний бидэнд дэлхийн эрдэмтэд болоод бусад шашны байгууллагууд мөн Оюун Санааны удирдагч нар дуур нэгтэйгээр САНУУЛЖ байна!!! гэсэн хэдий ч бидний сонголтоос хамаараад найдвар байгааг мөн дурдаж байна.

 

НҮБ-ийн ТАЙЛАН:

 

 МАХНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭХИЙН ДУЛААРЛЫН ГОЛ ШАЛТГААН МӨН ОЙ УСТАЖ БУЙН ГОЛ НӨХЦӨЛ: Амазоны халуун орны ойн модны 705%-ийг малын тэжээл тариалахад зориулж огтолсон байна.

 

УСНЫ БОХИРДЛЫН ХАМГИЙН ТОМ ЦОРЫН ГАНЦ ШАЛТГААН: Далайд "Амьгүй" бүсүүд үүсэх, химийн бодисоор хордох, шүр үхэж устахад хамгийн ихээр нөлөөлж хүмүүст өвчин үүсгэн, антибиотик үйлчлэхгүй болоход нөлөөлдөг.

 

 ХҮЛЭМЖИЙН ХИЙН АСАР ТОМ ЭХ СУРВАЛЖ: Дэлхий дээрх БҮХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УТАА нийлээд ч мал аж ахуйгаас үүсдэг ХҮЛЭМЖИЙН ХИЙН хэмжээнд хүрэхгүй.

Хүмүүсээс болж бий болсон азотын хүчлийн 60% нь мал аж ахуйгаас үүсдэг. (Дулааруулагч нөлөө нь CO2-оос 296 дахин илүү.)

Хүмүүсээс болж бий болсон метаны 37% нь мал аж ахуйгаас үүсдэг. (Дулааруулагч нөлөө нь CO2-оос 23 дахин илүү.) "

 

Малыг хэт өсгөх нь өнөөгийн байгаль орчны онц ноцтой хямралд хамгийн их нөлөө үзүүлж байна.

 

Нөхцөл байдлыг засахын тулд ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ авах шаардлагатай байна."

 

Др.Хеннинг Стейнфелд, НҮБ-ын Хүнс ХАА-н Байгууллагын Хүнс Мал Аж Ахуйн Бодлого Мэдээллийн Салбарын Эрхлэгч

 

МАЛ АЖ АХУЙН ИХ СҮҮДЭР: Байгаль орчны асуудлууд ба боломжууд, НҮБ-ын Хүнс ХАА-н Байгууллага,

 

 2006 он Ром хот

profile

ind

2010.09.18 16:35:42
*.230.2.99

Бидэнд хугацаа байна
Earth 861 өдөр
Цагаан хоолтон болцгооё
- Supreme Master Ching Hai
profile

ind

2010.09.18 16:37:29
*.230.2.99

.......СУГАР ГАРИГИЙН НУУЦААС........

1-р хэсэг: Та бүхэндээ 2009 оны 8 сарын 29-нд АНУ-н Калифорни мужийн Лос Анжелест Их Багш Чин Хай, Суприм Мастер Телевизийн ажилтнуудын хооронд болсон “Сугар Гарагийн нууц” видео конференцийн эхний хэсгийг толилуулж байна.
Багш: Баярлалаа. Тавтай сайхан байцгааж байна уу? Та нарт хайртай шүү!
Асуулт: Сайн уу! Багш аа!
Багш: Та бүхнийг их хичээнгүй ажилладаг гэдгийг хэлмээр байна.
Асуулт: Өнөөдөр Хайрт Багшийгаа харж байх маш их аз завшаан тохиож байна. Өөрийн үнэт цагаа бидэнтэй хуваалцаж байгаад маш их баярлалаа. Дэлхийн төлөө, энд байгаа хамаг төрөлтний төлөө хийж байгаа бүхэнд бид маш их талархаж байна.
Багш: Үүнийг үргэлж дурдаад хэрэггүй. Би үүнийг ганцаараа хийж чадахгүй. Залуус та нар агуу тус болж байна. Мөн та ахан дүүс, гадна байгаа цагаан хоолтон, веган, усан хоолтон, жимсэн хоолтон, нар, агаараар хооллогч болон цагаан хоолтон бус хүмүүсийн тус ихээ. Тэд одоо маш их тусалж байгаа бөгөөд манай гарагт маш их тустай цагаан хоол уруу тэд эргэж байна. Та нар сайн байгаад маш их баяртай байна. Та нар их ажиллаж байгааг би мэднэ.
Энэ бүх сайхан, төгөлдөр хүмүүс ээ, ээ Бурхан минь!
Та нар надаас аль дээр Сугар гараг гээд халуухан сэдвээр асуултыг надад тавихыг хүсч
байсныг би мэднэ

Асуулт: Тийм ээ, Багш аа.
Багш: . Бид дэлхийг аврах ч юм бил үү, хэн мэдлээ, . За, надад хэл дээ, та нар хоорондоо ярилцсан, тийм үү?
Асуулт: Тийм ээ, Багш аа.Танаас асуух маш их асуулт бидэнд байна.
Багш: За хэлээд байгаарай, би сонсож байна.
Асуулт: Сайн байна уу, Багш аа, эхний хоёр асуултаа асууя. Хэдэн тэрбум жилийн өмнө Сугар гараг дэлхийтэй адилхан далай тэнгистэй байсан, гэхдээ далай нь хэсэгчлэн хатаж ширгэсэн. Учир нь Сугар гараг наранд их ойрхон байж. Тэгсэн ч тэнд ус байгаа нь тэнд физик амьдрал байсан ба өнөөдөр тэнд бичил амьтдын амьдрал байгаа гэдэгт эрдэмтэд итгэж байна. Сугар гараг Дэлхий шиг амьдралтай байсан уу?
Багш: Тийм, тийм, байсан. Тэр нэгэн цагт үзэсгэлэнтэй гараг байсан ба одоо бол тэнд юу ч байхгүй тэнд ердөө амьдрал байхгүй, бидний амьдрал гэж мэддэг зүйл байхгүй.
Харамсалтай

Асуулт: Тэнд өмнө байсан төрөлтөн бидэнтэй адилхан зүс царайтай байсан уу?
Багш: \Тийм ээ\ тэд бидэнтэй адилхан харагддаг.
Асуулт: Марс, Дэлхий, Сугар гаригууд бидэнтэй адилхан /гуманоид/ төрлийг олон яаж байгаад амьдрах болсон юм бэ? Бид нэг өвөг дээдэстэй юу? Баярлалаа, Багш аа.
Багш: Тийм ээ, бидэнд цорын ганц өвөг байгаа. Тэр бол Бурхан. Гэхдээ бид “доройтсон сахиусан тэнгэрүүд”. Тэд бидэнтэй адилхан харагдаж байгаа шалтгаан бол тэд адил буянтай. Марс, Сугар, манай галактикийн зөвхөн манай галактикийн зарим гараг. Хэтэрхий алсыг бүү асуугаарай, тэгвэл би хэзээ ч самадигаас гарч чадахгүй. Таны асуулт энгийн ч би шалгах хэрэгтэй, цаг орно. Гараг оршиж байхын төлөө физик байдлаар ид маш завгүй байдаг тул таны хүсэлтийг золиослож, үүнийг өнөөдрийг хүртэл орхисон байгаа, энэ хариултыг олох гэж их хичээсэн.
Асуулт: Баярлалаа, Багш аа.
Багш: Танд хэлэх зүйл байна уу?
Асуулт: Марс улаан гараг бөгөөд Сугар гараг буцлам халуун.
Багш: Тийм ээ.
Асуулт: Сугар гараг Дэлхий шиг газар нутагтай, амьдрал цэцэглэсэн, ногоон уул толгодтой, цэнхэр нуур устай байсан уу, эсвэл өөр дүр төрхтэй байсан уу?
Багш: Тийм, тэд адилхан. Сугартай адил манай хөрш гараг Марс нь мөн адил дүр төрхтэй. Зарим нь илүү үзэсгэлэнтэй тансаг.

Асуулт: Сайн байна уу, Багш аа.
Багш: Сайн байна уу.
Асуулт: Нийтийг хамарсан сүйрлийн өмнө Сугар гараг технологийн хувьд хэр хөгжилтэй байв?
Багш: Бид нараас хавьгүй илүү хөгжилтэй байсан. Харамсалтай нь зөвхөн технолгийн хувьд бөгөөд өөр юугаар ч дэвшээгүй тул ийм зүйл болсон. Тэд хэтэрхий материалистик байсан. Тэд өөрийн ололт амжилтандаа хэтэрхий бардаж, дотоод хаант улсын тэнгэрлэг мөн чанарт маш бага анхаарал тавьдаг байсан. Тэд хэтэрхий бардам, технологийн хувьд хэтэрхий их дэвшсэн байсан. Тэд өөрсдийгөө Бурхан гэж боддог. Тэд өөрийн хүссэнээ хийж болно гэж боддог. Үнэндээ голдуу физик байдлаар. Танд хэлэх зүйл надад надад байгааг би харъя. Үргэлжлүүлээд байгаарай, магадгүй надад танд хэлэх өөр зүйл байж мэднэ.
Асуулт: Сүйрэл болохоос өмнө Сугар гараг дээр гэгээрсэн Багш байсан уу?
Багш: Тэд байсан ч тэднийг тэд даруй устгасан. Би танд хэлсэн. Тэд өөрийн материаллаг амжилтандаа дэндүү бардаж, Бурхан, дотоод хаант улсын үнэ цэнэ, ёс зүйн үнэ цэнэ зэрэг хийсвэр зүйлийн тухай хэнийг ч яриаг сонсоход дэндүү мунхаг байжээ. Тиймээс Багш нарын хэн нь ч амьд үлдээгүй. Хожим нь мэдээж ямар ч Багшийг тэнд илгээгээгүй. Цөөн хэдэн эхэнд гарч ирсэнийг тэд бараг даруй устгасан.
Асуулт: Багш аа, тэр цагт хэчнээн хүн оюунлаг бясалгал хийж байсан бэ?
Багш: Хэчнээн хүн ээ? Хэн ч байгаагүй, хүүхдээ. Маш харамсалтай. Сугар гараг л ийм байсан.
Өөр асуух зүйл байна уу?
Асуулт: Болсон. Баярлалаа, Багш аа.
Багш:  Зүгээр .
Асуулт: Сайн байна уу, Багш аа.
Багш аа, нийтийг хамарсан сүйрлийн өмнө веган байх зэрэг шийдвэрлэх арга зам Сугарыханд байсан уу?
Багш: Үгүй, үгүй. Тэд веган байх, энэрэл, амьдралуудын хоорондох харилцан холбооны талаар ямар ч мэдлэггүй байсан . Тиймээс ийм аймшигтай төсгөл болсон юм. Марсаас ч дор.
Асуулт: Сугар гарагт ямар төрлийн гай гамшиг гарсан бэ?
Багш: Мал аж ахуйгаас гарсан хортой тэсрэмтгий хий, энэ нь дагаад бүх талаас өөр бусад хийг татсан байсан. Тэгээд тэд хэдхэн долоо хоногийн дотор, 8, 9 долоо хоногийн дотор дэлбэрсэн, бүх зүйл бүрэн сүйрч, тэд бүгд устгагдсан, учир нь газрын доороос маш хүчтэй дэлбэрэлт болж, яг л галт уулын дэлбэрэлт шиг, мөн далайгаас, амьтдаас ялгарах хий энд байсан. Тэд хамтдаа бүхэл гарагаа дэлбэлсэн. Тэсрэмтгий, хортой хийнээс болж хүн ам тэр чигтээ өөд болсон. Маш харамсалтай юм болсон.
Асуулт: Сайн байна уу, Багш аа.
Багш: Сайн байна уу.
Асуулт: Дэлхий дээр оршин байгаа бусад оршин суугчдын идэх зуршлаас болж гарагийг сүйрүүлэх энэ сүйрэлд олон гарагууд орсон гэж санагдаж байна. Гарагийн хөгжилд мах идэх нь яагаад ийм их саад учруулдаг вэ?
Багш: Та нар харж байна уу, ухамсрын доогуур түвшинтэй оршин суугчидтай доогуур ухамсрын түвшний гарагууд сүйдэж, үгүй болж байсныг харж байгаа биз. Дээдийнх биш.
Асуулт: За.
Багш: Мэдээж тэд тоолшгүй олон байгаа. Би энд хаа нэгтээ бичсэн байгаа Сугар, Марс гараг шиг адилхан хувь заяаг эдэлсэн, сүйрч үгүй болсон 5 тэрбум гараг байсныг хэлэхэд харамсалтай байна.
Асуулт: Багш аа Маяа өөр бусад гарагууд дээр мөн адил шалгалтыг өдөөсөн үү? Гарагийг сүйрүүлэх, мах идэх зуршлаар сорьсон уу?
Багш:
Тийм ээ. Тийм ээ, мэдээж чөтгөрүүдийн хаан Маяагийн ажил байгаа юм. Тэд сөрөг хүчний толгойлогчид. Тэд Бурханы хүүхдүүдийг сүйтгэхийг хүсдэг. Хэрвээ хүмүүс тэнгэрлэг зөн совин, оюунлаг жолоодлогыг сонсохгүй бол тэд мэдээж энэ занганд унадаг, унахад үнэхээрийн маш амархан.
Асуулт: Би ойлгож байна. /Баярлалаа, Багш аа. /
Багш: Зүгээр ээ.
Асуулт: Та Сугар гараг дээр урьд нь байсан уу?
Багш: Үгүй. Гэхдээ би өөр Сугар дээр байсан. Энэ Сугар дээр биш. Манай галактикт 4 Сугар байдаг. Тэд хоорондоо адилхан учраас тэднийг ингэж нэрлэсэн юм, за? Адилхан хэмжээтэй, адилхан дүр төрхтэй, адилхан үзэмжтэй. Тэднийг Сугар гэдэг. Тэдний хоёр нь сүйрсэн. Гарагаар тархсан халуун хийгээр өөрийгөө устгасан, одоо бидэнд харагдаж байгаа гараг уу?
Асуулт: Тийм ээ.
Багш: Энэ бүх амьдрал устаж үгүй болсон. Өөр бас нэг Сугар гараг сүйрсэн, бүрэн сүйрсэн, бүрэн тэсэрч, гэнэт л хумхын тоос болон бүрэн үгүй болсон. Бидэнд бас манай гарагаас технологийн хувьд хавгүй дэвшсэн маш үзэсгэлэнтэй хоёр Сугар бас байгаа. Азаар тэр Сугар гараг дээр хүн ам байгаа бөгөөд тэдний дөрөвний нэг мах идэж байгаа ба тэд маш сарнисан. Харин үлдсэн дөрөвний гурав нь бүгд цагаан хоолтон буюу веган /ургамлан хоолтон/.
Асуулт: Энэ агуу юм.
Багш: Тиймээс тэд өөрийн гарагтай байсаар байгаа. Өөр хоёр гараг тэндээ байгаа ч буцлам халуун, хоёр дахь нь тэсрэмтгий хийгээр бүрэн чандруу болсон.
Асуулт:Ойлголоо.
Багш: Хоёр дахь Сугар гарагийн хөрсөн дор бас өөр нэг төрлийн хий цугларсан байжээ. Халуун гараг дээр биш, харин хоёр дахь гараг дээр, тэсэрсэн гарагийн цөмийн дотор хортой хий хуралдсан. Гарагууд дотроо хоосон цөмтэй, хортой хий тэндээ бүрэлдэж, гарагийн уур амьсгалыг мөн ийнхүү болгосон. Тийм учраас Сугар гараг, дөрөв дэх Сугар гараг бүрэн үнсэн товрог болтлоо дэлбэрч, бүр мөсөн арилсан. Хүмүүс төдийгүй гараг бүхлээрээ.
Асуулт: Баярлалаа.
Багш: Зүгээр ээ.
Асуулт: Сайн байна уу, Багш аа.
Багш: Таны бие сайна уу? Би сайн байгаа, харин та?
Асуулт: Маш сайн. Сугар гарагийн сүйрэл хэзээ болсон бэ?
Багш: Хэдэн тэрбум жилийн өмнө, Марсын сүйрлээс өмнө болсон юм. Тийм учраас Сугарын нэг ч хүн надтай холбоо тогтоогоогүй. Тийм учраас энэ бүх хариултыг олохын тулд надад их хугацаа шаардагдсан. Энэ бүх хариулт Сугараас ирээгүй, , энэ халуун гарагаас ирээгүй юм.
Мэдээж алга болсон Сугар, 4 дэх Сугар гэж нэрлэе, энэ бүх зүйл мэдээж ирээгүй. Намайг харахад энэ нь ердөө дөрвийн тоо шиг харагдаж байна. Бидний асууж байгаа нь 1, бусад нь хоёр, гурав, болж байна. Нэг нь дундаа байсан, эхнийх нь, сүүлийнх нь асуудалд орсон. Тиймээс эдгээр бүх хариултыг би Марсын хүмүүсээс авсан.
Марсын настайчууд надад зарим нэг хариулт олоход тусалсан. Тэгээд зарим нэг хариултыг Марсаас авч чадаагүй юм учир нь Марсын хүмүүс бүхнийг хэлж чадахгүй. Зарим асуултанд Марсын хөгшчүүл хариулсан. Харин ихэнх хариултыг танд гэж хэлэхэд алга болсон Сугар ба бусад асуултын хувьд мэдээллийн өөр сурвалжаас ирсэн. Тодруулж хэлбэл бид Галактикийн Тэмдэглэлийн Бурханд талархах ёстой. Тэр бүхнийг хадгалдаг.
Асуулт: Гайхалтай.
Багш: Тийм ээ. Зөвхөн манай галактик. Хэтэрхий хол бүү яваарай, би илүү их бясалгах хэрэгтэй болно. Та бүхний асуулт энгийн гэж харагдаж байвч би их ажиллах хэрэгтэй болдог. Би ямар эх сурвалжтай холбоо тогтоохоо мэдэхгүй, учир нь энэ мэдээ Акашисын тэмдэглэлээс ирээгүй юм. Энэ нь Галактикийн Түүхэн тэмдэглэлээс ирсэн юм. Хэн ч түүний дотор орох боломжгүй. Учир нь энэ нь хэнд ч хамаагүй юм. Бид өөрийн тэмдэглэлээ Акашисын тэмдэглэлээс авч болох ч манай галактикийн тухай, сүйрэл, оршин тогтнохын тухай мэдээг нягталж энэ номын санд орж чадахгүй. Бурхан Галактикийн Түүхэн тэмдэглэлийг хариуцдаг учраас тэр сайхан сэтгэл гаргаж, энэ мэдээллийг надад мэдэх боломж өгсөн. Түүнд бид талархах ёстой.

Сугар Гаригийн нууцаас - 2р хэсэг

Асуулт: Тийм ээ, баярлалаа.
Багш: Тэр ба:09:24
йна! Уучлаарай, тэр.Өмнө би үүнийг мэдэж байгаагүй. таны асуултанд талархлаа, таны дотоод чин хүслийн дагуу би энэ дарь эхтэй холбоо тогтоож чадсан: үгүй бол би энэ талаар мэдэх ч үгүй байсан. Ойлгож байна уу? Тийм үү?
Асуулт: Тийм ээ.
Багш: Би энэ талаар бодож байгаагүй. Хэн ч тийшээ очиж чадахгүй ч тэр надад мэдээлэл өгсөн, энэ бидэнд хангалттай.
Асуулт:Тэдэнд хир их цаг байсан бэ? Тэд арга хэмжээ авсан уу, эсвэл оройтсон байсан уу?
Багш: Оройтсон.
Асуулт: Би таныг асуултанд хариулчихлаа гэж бодлоо, гэхдээ Марсын адил веган /ургамал хоолтон/ байхын чухлыг хүргэж өгөх хангалттай хүн тэнд байгаагүй юу?
Багш: Үгүй, үгүй. Байсангүй. Тэдэнд ямар ч хугацаа байсангүй. Хэдхэн долоо хоногийн дотор бүхэл гарагаараа сүйдсэн. Мал аж ахуйгаас ялгарсан хорт хийгээр сүйрсэн. Мэдээж тэр бүх хийг, далайгаас, та нарын мэдэж байгаа дулаан далайгаас татаж авсан. Энэ нь бидэнд байгаа гарагийн асуудалтай ижилхэн. Тэдэнд энэ маш хурдан өнгөрсөн. Тэдэнд хугацаа ч байсангүй. Тэд цагаан хоолны талаар санаа тавиагүй. Тэд ямар ч оюунлаг хүрээнд үнэндээ очсонгүй. Марс илүү хувьтай байсан, тийм үү? Гэхдээ энэ бол үгүй. Энэ Сугар гаригт, халуун.
Сугар гаригт гарагийн цөм нь халуун, хортой хийгээр дүүрэн байсан ба ямар ч амьдрал оршиж чадахгүй байсан. Магадгүй бичил биетэн, харин бидний хувьд, хүн төрөлтний хувьд амьдрах ямар ч аргагүй байсан. Та тэнд хүрч чадах ч үгүй. Сарнисан Сугар гарагийн хэмжээ нь Марстай адилхан. Харин нөгөө хоёр Сугар гараг сайн, маш сайн. Тэнд дайн гэж байхгүй. Тэнд мах иддэг хүн ам цөөн байгаа, за?
Тиймээс тэд их бага хэмжээгээр үйлийн үрийн хуулиар тэнцвэржсэн. Урьд нь хэрвээ гарагийн хүн амын гуравны хоёр нь цагаан хоолтон бол бид мөн гарагаа аварч чадна гэж хэлсэн, гэвч одоо дэндүү оройтсон. Одоо бид Бүхэл гарагаараа энэрэлтэй байх ёстой.
Веган байвал хамгийн сайн. Тэдэнд ЮФО байдаг. Хоёр амьд гарсан гарагт, тэдэнд ЮФО байдаг.
Асуулт: Сайн байна уу, Багш аа.
Багш: Та сайн байна уу?

Асуулт: Маш сайн байгаа, Багш аа. Танд баярлалаа. Надад асуулт байсан, гэхдээ та хэдийн Сугар Марс хоёрын аль нь эхлээд сүйрсэн, Сугар гарагийн тухай та хэдийн бидэнд хэлсэн учраас үүнийг шийдэхэд та хэдийнэ тусалсан. Гамшиг болохоос өмнө Сугар гараг Марс гарагтай холбоо тогтоох боломжтой байсан уу?
Багш: Үгүй, үгүй, тэд хоорондоо холбоотой байгаагүй. Хоёр Сугар гараг сүйрч, устгагдсан, тэдэнд хангалттай оюунлаг чанар байгаагүй, тэдэнд телепати, юу ч байгаагүй, учир нь тэд хөгжлийн зөвхөн физик тал дээр анхаарлаа хандуулсан. Тэд оюунлаг тал дээр санаа зовоогүй. Тийм учраас тэд сүйрсэн.
Асуулт: Ойлголоо. Гай гамшиг гарахад ямар нэгэн төрөлтөн амьд үлдсэн үү?
Тэд яаж амьд үлдэж чадсан бэ? Цаг уурын гай гамшгийг хичнээн төрөлтөн дааж гарч чадсан бэ?
Багш: Хэн ч үлдээгүй.
Асуулт: Хэн ч үү?.
Багш: Хэн ч. Тэд бүгд явсан. Зарим нь шууд үхсэн, зарим нь хэдэн долоо хоногийн турш зовиуртай үхсэн, бүгд үгүй болсон, хүн, амьтан, ургамал, өвс, бүгд. Энэ халуун гараг дээр, халуун Сугар гараг дээр оршиж байсан бүх зүйл хэдхэн долоо хоногт үгүй болсон. Миний дурдсан өөр нэг гараг болох дөрөв дэх Сугар хэдхэн минутын дотор тэсэрч, бүрэн үгүй болсон. Маш харамсалтай, мэдэж байна. Дөрөв дэх гарагийн сүйрсэн гол шалтгаан нь тэд амьдралын маш харгис байдлаар амьдарч байсан.
Тэд ямар нэг ёс зүйн стандартанд санаа тавиагүй. Тэдний эсрэг юу л байна, Тэнгэрлэг мөн чанар, Бурханыг номлодог хэнийг ч гарсан тэд тэднийг даруй маш их тамлан харгис, зовлонтой, удаан үхлээр тамлан алдаг байсан. Энэ бол аймшигтай, аймшигтай гараг. Энэ хоёр Сугар гараг аймшигтай гарагууд байсан. Хэдийгээр тэд технологийн хувьд маш их хөгжсөн ч тэд оюунлаг хэм хэмжээ, ёс зүйн хэм хэмжээний хувьд юу ч биш байсан. Материаллаг байдлаар батлагдахгүй ямар ч зүйлийн тухай хэн нэгэн ярихыг зүрхлэхэд тэр хүн хорон санаатанд, хамгийн муу, үнэ цэнэгүй, аюултай хүнд тооцогддог байсан. Тэд энэ төрлийн хүн гарагийн хүн амын ухааныг хордуулна гэхээс айгаад тэднийг хамгийн харгис байдлаар олон нийтийн нүдэн дээр устгасан. Энэ талаар хүн бүхэнд мэдүүлэхийн тулд алсан. Тэгээд хэн ч энэ чиглэлд дахин бодож ч зүрхлэхгүй байсан. Тэд машин, технологи хөгжүүлэх тал дээр төвлөрч байсан бөгөөд тэд маш тухтай амьдралтай байсан учраас үүнд итгэдэг байв. Тэд үүнээс илүү, тэдний диваажингаас илүү зүйл байхгүй гэж тэр үед бодож байсан.
Асуулт: Ойлголоо. Энэ бүхнийг мэдэх нь үнэхээр харамсалтай байна.
Багш: Тийм ээ. Энэ намайг өчүүхэн санагдуулдаг. Учир нь би хэдийнэ жижигхэн байгаа. Харин галактикт маш их зүйл байгаа, маш их гараг, маш их зүйл болж байгаа. Энэ биднийг маш өчүүхэн, ямар ч хэрэггүй өчүүхнээс өчүүхэн болгож байгаа.
Асуулт: Бидэнтэй хамт Дэлхий гараг дээр хамт байсанд маш их баярлалаа.
Багш: Зүгээр. Зүгээр.
Асуулт: Биднийг аврахын тулд.

Багш: Марсын мэргэд хөгшид надад зөвхөн гурван асуултанд хариулсан ба үлдсэн асуултанд Галактикийн Тэмдэглэлийн Бурхан өгсөн. Дарь эхдээ маш их талархлаа.. Ядаж үлдсэн энэ хоёр гараг нь Бурхныг шүтдэг, тэд өөрийн ганц шашинтай байгаа нь тэдэнд амар байдаг. Тэд бүгд Бурхныг шүтэж, нэг шашинтай, тэр бол бүхнийг чадагч Бурхан, тиймээс шашин хоорондын зөрөлдөөнөөс болж дайтдаггүй. Хэзээ ч Тэд илүү тэнцвэртэй, тэд бидэнтэй нэгэн адил хүн амын дөрөвний гурван цагаан хоолтон.
Асуулт: Сайн байна уу, Багш аа. Бидэнтэй өнөөдөр Та байгаа нь агуу хүндэтгэл билээ. Би маш аз жаргалтай талархалтай байна. Хоёр зүйлийг асуумаар байна. Гарагаа аварч чадаагүй хүмүүс өөр гараг дээр төрөл олдож дэлхийн дулааралтай тулгарсан бидний алдаатай адил алдаагаа засахаар болсон уу?
Багш: Тэдгээр хүмүүс урт хугацааны турш, хэдэн мянган жилийн турш тамын оршихуйд төрсөн бөгөөд үүний дараа тэдэнд дахин гуманоид болж төрөх зөвшөөрөл өгсөн, гэхдээ маш аймшигтай гарагийн оршихуйд. Тэд тэндээ байнгын айдас, гуниг, дотоодын зовиуртайгаар амьдрах болсон. Тамтай адилхан.
Асуулт: Сүйрлийн ирмэг дээр тулсан сүүлчийн гараг нь Дэлхий байх уу?
Багш: Үгүй, сүүлийнх биш, хонгор минь. Бидэнд харгислал, ёс бус удирдамж, ялангуяа бие биений эсрэг, амьтан шиг сул дорой төрөлтний эсрэг хөнөөх үйлдэл гаргаж байгаа цагт энэ байсаар байх болно. Ийм амьдралын хэв маягийг дадуулж, өвөрлөсөн ямар ч гараг бидэнд одоо тулгараад байгаа сөнөх аюултай тэд мөн адил тулгарна.
Асуулт: Тэд зөв амьдралын хэв маягтай удахгүй болох байх гэж найдаж байна.
Багш: Найдаарай.
Асуулт: Танд баярлалаа. Маш их баярлалаа, Багш аа.
Багш: Манай гараг эхлээд амьд гарна гэж найдья. Үүний дараа хүн бүр ямар төрлийн зохион бүтээх ажил хийж болох талаар хүн бүр гайхах болно. Бид өөр бусад гарагийн үзэмж байдлыг харж, тэдэнд зочилж, тэд ч мөн адил зочилно.
Асуулт: Энэ маш гайхалтай.
Багш: Гараг хоорондын холбоо тогтоовол бүр ч сайн.
Асуулт: Сайн байна уу, Багш аа. Хоёр юм асууя.
Багш: Та сайн байна уу?
Асуулт: Би маш сайн байгаа. Маш их баярлалаа. Та сайн байна уу?
Багш: Сайн, сайн. Хайраа, та юу гэж асуумаар байна?
Асуулт: 2009 оны 3 сарын үед бид критик масст хүрсэн.
Багш: Бид сайн болж байгаа. Заримдаа телевизийг үзэж байхад бараг бүх телевиз гарагийн сүйрлийн асуудал, түүнийг шийдэх арга зам болох цагаан хоолны тухай ярьж байна.
Өнөөдөр нэг Оросын телевизээр асуулт тавьж байгаа нэгэн сурталчилгаа жирэлзэн өнгөрсөн: Цагаан хоол гарагаа аврах цорын ганц арга зам мөн үү, гарагийн хямралаас болж цагаан хоолтон байхад хүрээд байна уу?” гээд.
Би маш их баяртай байгаа. Бид үүнийг чадах ч юм билүү. Хэн мэдлээ?
Асуулт: Гайхалтай.
Багш: Сайн, сайн. Тэгвэл бид үлдсэн хоёр Сугар гараг дээр очиж үзэж чадна.
Асуулт: Тэгвэл бүр ч сайхан.
Багш: Магадгүй. Тийм. Тэгвэл та нарт ийм асуулт тавьж байх шаардлага байхгүй, надад шөнө унтахгүй байх шаардлагагүй. Таны асуулт энгийн санагдаж байгаа ч миний хариулт маш энгийн. Гэхдээ би бясалгаж, бүхэл орчлонгоор хайлт хийж, юу л хураангуйлж, хүний хэл рүү хөрвүүлж чадна тэр бүхнээ бичиж, энэ бүхнээ харанхуйд, багахан гэрэлд хийх ёстой. Учир нь би өөрийн төвлөрөл, холбоогоо таслахыг хүсэхгүй байгаа. Тэгээд энэ нь тэр бүр нүдэнд таатай биш. Учир нь заримдаа энэ бүхнийг хүлээж авахад би нүдний шил зэргээ олж зүүж амждаггүй. Би үүнийг хурдан хийж чадахгүй. Заримдаа эрээчдэг. Заримдаа юу бичсэнээ ч олж хардаггүй юм.
Асуулт: Маш их баярлалаа. Өөр асуух зүйл байна. Гарагаа аврахын тулд хэчнээн хүн веган байх хэрэгтэй вэ?
Багш: Танд хэдийн хэлсэн. Бүхэл гарагаараа байх хэрэгтэй.
Асуулт:Бүхэл гараг. Маш их баярлалаа, Багш аа.
Багш: Тэд бүрэн цагаан хоолтон, бүгдээрээ ядаж цагаан хоолтон гэдгийг мэдэхгүй .Хүмүүс тэд үргэлж маргалддаг. Бүх хүмүүс чин шудрага, өөрийн болоод үр хүүхдийнхээ амийг аврахаар үнэхээр хүсдэг болно гэдэгт найдаж байна.
Би бүх бурхад, хамаг сахиусан тэнгэр, бүх тэнгэрлэг ухаалаг төрөлтнийг энэ гараг дээр бууж ирээд хүн төрөлхтнийг сэрээхийн тулд туслахыг хүсч байгаа. Учир нь цаг хугацаа явсаар бидэнд хангалттай хүч байхгүй, үнэнийг хэлье. Манай маш жижигхэн учраас өдөр шөнөгүй би залбирдаг, тэднийг энэ дэлхийд бууж ирээд, өөрийн хүчээр хүмүүст нөлөөлж, хүмүүсийг сэнхрүүлж, хурдан цагаан хоолтон болгохын тулд тэднийг сэрээхийг тэд нараас гуйдаг. Мэдээж тэд бидэнд тусалдаг. Бид тэдэнд мөн талархах ёстой. Бурхад, дарь эх, сахиусан тэнгэр өөрсдөө дэлхий дээр богино хугацаанд бууж ирээд, хүмүүстэй ярилцаж, тэднийг сэрээж туслаж байгаа. Тэнгэрлэг оролцоотойгоор бид гарагаа аварч чадна гэж найдаж байна. Учир нь энэ нь миний бодож байснаас илүү удаан болж байгаа.

profile

ind

2010.09.18 16:49:32
*.230.2.99

"Дэлхийн дулаарал" Монголд нөлөөлөх нь

Та бүхэндээ 2009 оны 1 сарын 27-нд Монгол болсон "Уур амьсгалын өөрчлөлт" нэртэй Олон Улсын Теле Бага хуралд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай оролцсон энэхүү хурал дээр монголын эрдэмтдын тавьсан лекцүүдийг цуврал болгон хүргэж байна.

1-р хэсэг. Цөлжилт нь элс, элсний нүүдэлтэй холбоотой өнгөц ойлголт биш ээ. Энэ нь НҮБ-ийн Хүрээлэн Байгаа Орчны Хөтөлбөр (United Nations, 1992) Цөлжилттэй Тэмцэх Конвенцэд (CCD, 1994) тодорхойлсноор уур амьсгалын өөрчлөлт ба хүний үйл ажиллагааны нөлөөгөөр газрын буюу хөрс, ус, ургамалжилтыг бүхэлд нь хамарсан био бүтээмжит системийн доройтол болохыг хэлж байгаа юм. Энэ утгаараа 2002 оны Иохонесбургийн тунхаглал нь цөлжилтөд нэрвэгдсэн 120 орноос монгол нэн хүчтэй цөлжиж байгаа 11 орны тоонд орсныг зарласан билээ.

/Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Болд /

Эрхэм хүндэт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,

Төв Азийн эрс тэс уур амьсгалтай ой тайга, тал хээр, говь цөл хосолсон 1, 566, 500 хавтгай дөрвөлжин км нутаг бүхий Монгол орны ургамал, амьтны аймгийн биологи, экологийн өргөн цар хүрээтэй судалгааг 1970-аад оны үеэс эхлэн сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол-Оросын Хамтарсан Биологийн Иж Бүрэн Экспедицийн хүрээнд зохион явуулж ирсэн билээ.

Монгол-Оросын Хамтарсан Биологийн Экспедицийн судалгааны бүрэлдэхүүнд Монгол улсын ШУА-ийн Ботаникийн хүрээлэн, Ерөнхий ба Сорилын Биологийн хүрээлэн, Геоэкологийн Хүрээлэн, Газарзүйн Хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн А.Н. Северцовын нэрэмжит Экологи Эволюцийн Асуудлын Хүрээлэн, В. Л Комаровын нэрэмжит Ботаникийн Хүрээлэн, Газарзүйн хүрээлэн, Амьтан Судлалын хүрээлэн, М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль зэрэг эрдэм шинжилгээний нэр хүндтэй байгууллагуудын олон арван шилдэг эрдэмтэн судлаачид ажиллаж ирлээ.

Эдгээр эрдэмтэн судлаачид биологи экологийн мониторингийн судалгааны үндсэн дээр дэлхийн дулаарал ба малын тоо толгойн хэт өсөлт, олон арван жилээр бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглаж ирсэнтэй шууд холбоотойгоор монгол орны байгалийн үндсэн төрхийг тодорхойлдог сав шим ертөнцөд био бүтээмжийн үлэмж доройтол явагдаж, цөлжилтөнд хэдийнээ нэрвэгдсэнийг тогтоосон байна.

Цөлжилт нь элс, элсний нүүдэлтэй холбоотой өнгөц ойлголт биш ээ. Энэ нь НҮБ-ийн Хүрээлэн Байгаа Орчны Хөтөлбөр (United Nations, 1992) Цөлжилттэй Тэмцэх Конвенцэд (CCD, 1994) тодорхойлсноор уур амьсгалын өөрчлөлт ба хүний үйл ажиллагааны нөлөөгөөр газрын буюу хөрс, ус, ургамалжилтыг бүхэлд нь хамарсан био бүтээмжит системийн доройтол болохыг хэлж байгаа юм. Энэ утгаараа 2002 оны Иохонесбургийн тунхаглал нь цөлжилтөд нэрвэгдсэн 120 орноос монгол нэн хүчтэй цөлжиж байгаа 11 орны тоонд орсныг зарласан билээ.

Монгол орны ургамлан нөмрөгийн төлөв байдал ХХ зууны дунд үеийг хүртэл доройтолд харьцангуй бага өрсөн шалтгаан нь ус, усалгааны горимын хүчин зүйлээр хязгаарлагдаж байсан бэлчээрийн ашиглалт нь уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэл, малын тоо толгойн өсөлтийг олон зуун жилийн турш зохистой хэмжээнд нь тогтоон барьж байсан юм (Г.Болд, 1989).

Ургамал судлаач, эрдэмтэн Чогний 1970-аад оны дунд үед Монгол орны тал хээрийн ургамлан нөмрөгийн 30гаруй % нь бэлчээрийн талхагдалд ямар нэг хэмжээгээр өртсөнийг анх судалж тогтоосон билээ.

Одоо та бүхэнд Монгол орны төвийн бүсэд орших харьцангуй өндөр үржил шимтэйд тооцогдож байсан хээрийн экосистемийн төлөв байдлыг дэлхийн дулаарал, хуурайшил, малын тоо толгойн хэт өсөлт хэрхэн доройтуулж ирснийг шинжлэх ухааны баримтаар танилцуулъя.

1970-2007 онд хуурай хээрийн бүсэд хур тунадасны жилийн дундаж 236 мм-ээс 106 мм хүртэл багасч, агаарын температурын жилийн дундаж -0,3 хэмээс + 0,3 хэм хүртэл нэмэгдэж ирсэн байна (И.А.Береснева, 1984).

1972-1976 онуудад малын бэлчээрт ашиглаагүй байсан Сэлэнгийн ай савын хээрийн экосистемд харгана оролцсон хялгана-агь-ерхөг-хазаар өвст бүлгэмдэл зонхилж байлаа. Бэлчээрийн сэлгээгүй, даац хэтрүүлэн он удаан жил бэлчээрт ашигласны улмаас 30 жилийн дараа энэ бүлгэмдэл өөрчлөгдөж, харгана бүхий түнгэ-агь-хазаар өвст бүлгэмдлээр солигдох хүртлээ доройтжээ. Тухайлбал, түнгэ-агь-хазаар өвст бүлгэмдэлд нийт ургамлын ургац 10 дахин буурч, бүрхэц сийрэгжиж, 3 дахин багассанаар цөлийн хээрийн ургамлын бүлгэмдэлтэй ойролцоо болсон байна (Т.И. Казанцева, 2004).

Хээрийн ургамалжилтад чухал ач холбогдол, үүрэгтэй зонхилох зүйлүүдийн тоо хэмжээ цөөрснөөс бүлгэмдлийн доройтлыг илэрхийлдэг зээргэнэ, бор шаваг, лууль, шарилж олширч, тухайн сав нутгийн 250-300 хавтгай дөрвөлжин км нутаг орчныг хамран ургах болжээ.

Мөн 2000-2007 онд дараалан тохиолдсон ган гачгийн үеэр уртрагийн 105° 54’-аас эхлэн дорно зүгт үргэлжлэх 300 гаруй хавтгай дөрвөлжин км нутагт бэлчээрийн даац хэтэрснээс үүдэж мал, амьтан огт иддэггүй алкалоидын өндөр агууламжтай хятангар, зэлэнхор, агширгана, манчин, лантанз зэрэг хортой ургамал бүхий экосистемүүд бий болсон байна (Н.Өлзийхутаг, П.Д. Гунин нар, 2008).

Урьд өмнө нь огт илэрч байгаагүй гаж үзэгдэл, тухайлбал, ургамлын нөхөн үржихүйн эрхтний бүтцийн нано түвшинд хувьсал өөрчлөлт явагдсанаас, ургамал давжааран жижгэрч, экосистемийн био бүтээмжийг бүхэлд нь эрс муутгаж доройтуулах боллоо (T.И.Казанцева, С.Н. Бажа нар, 2008). Зөвхөн уур амьсгалын дулаарлаас шалтгаалан зарим ургамал тухайлбал хялгана, таана зэрэг ургамлын өндөр, масс 30-40 жилийн өмнөхтэй харьцуулбал 2-3 дахин багассан байна. (AIACC, 2006)

Биологи, экологийн ач холбогдлоор ингэж доройтсон биоценозод хоршин амьдрах олон зүйл амьтны тоо толгой цөөрч, тархацын нутаг хумигдаж, байршил үгүй болох сөрөг үр дагаврууд ердийн үзэгдэл болжээ. Нэн ялангуяа говь цөлийн хээрийн экосистемийн ургамалжилт нь малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн сэлгээгүй байнгын ашиглалт зэргээс болж үлэмж хэмжээгээр талхагдалд орж хулан, цагаан зээр, хар сүүлт зээр, аргаль угалз, янгирын тархац ихээхэн багасч, амьдрах байршил орчин улам бүр хомсодсоор ирсэн байна.
Дэлхийн дулаарал, түүнийг хөөргөдөж байдаг гол хүчин зүйлийн нэг болох махны хэт хэрэглээ нь биосферын тэнцвэрт байдлыг асар богино хугацаанд алдагдуулж, эмзэг болгосноор эдүгэ хуурай болон далайн асар уудам сав шим ертөнцүүд үхмэл ертөнц болон хувирсаар байна. Энэ гамшгийн хөгжлийн дүр зураг монголыг тойрсонгүй.
Тодорхой хэлбэл:
1. Экологийн үндэслэл муутай концепц бүхий мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлого
2. Байгаль орчны харалган бодлого
3. Уур амьсгалын дулаарал, хуурайшлын уршгаар Монгол оронд экологийн тэнцвэрт байдал нэгэнтээ алдагдаж, байгалийн орчин тогтолцоо бүхэлдээ доройтон мөхөж байгаа нь бид бүхэнд илхэн байгаа билээ.

Бидний буруутай үйл ажиллагаанаас болж амьтны аймагт, зарим шавжийн зүйлийн тоо толгой байгалийн зохицуулалтгүй болж, хэт олширсноос, тухайлбал, сибирийн хүр хорхой, өрөөсгөл хүр, якобсоны төөлүүр, шинэсний шилмүүс хуйлагч гэсэн дөрвөн зүйлийн шавж монгол орны ойн 80 хувийг гэмтээж сүйтгээд байна. (Ю.Н. Баранчикова, 2008)

Цэвэр усны нөөц хуримтлал, гол мөрний усны тэжээлийн эх булаг, хөрсний хамгаалалд нэн чухал ач холбогдолтой Хэнтий, Хангай, Хөвсгөлийн ойн экосистемийн төлөв байдал ихээхэн доройтож, тун эмзэг болоод байна. Сүүлийн 25 жилд дэлхийн дулаарал ба хуурайшлын шууд ба дам нөлөөгөөр гарсан ойн түймэрт 1,2 сая га талбайн ой устжээ. Оросын эрдэмтэн, профессор В. Ярмишко (2006-2008)- гийн ойн судалгааны баг Хэнтий, Хангайн уулсын түймэрт устаж сүйдсэн навчит ойн экосистемд байгалийн аясаар ой нөхөн сэргэх ямар ч ирээдүйгүй болсныг тогтоожээ. 1971-1997 онд 2700 орчим түймэр гарч, 14 сая га талбайн биологийн төрөл зүйл устжээ.

Хөвсгөл, Хангайн уулсын мөнх цэвдэгтэй хөрс жилдээ хамгийн багадаа 2 см-ээр хайлж, сууж байгаа нь Монгол орны ойн бүлгэмдлийг мөхөөх гамшигт үзэгдэл мөн.

Мөн хуурай уур амьсгалтай манай орны хувьд усны хуримтлал, усны горимыг тогтворжуулах, цэнгэг усны нөөц, олонх голуудын усны тэжээлийн эх булаг болдог төдийгүй гоц ховор биологийн төрөл зүйлийн голомт нутаг нь болдог үнэлж баршгүй ач холбогдолтой 14 хэв шинжийн намгийн экосистем нь эдүгээ тус орны нийт нутаг дэвсгэрийн талбайн дөнгөж 1,7%- ийг эзэлж байна. Гэтэл гантай хуурай жилүүдэд эдгээр амин чухал ач холбогдолтой экосистемүүдийг малын бэлчээрт байнга ашиглаж байгаа нь намгийн экосистемүүдийг доройтол мөхөлд хүргэх хүчин зүйл болоод байна. (Н.И.Дорофеюк, С.Н.Бажа нар, 2008)

Сүүлийн 50 жилд монголын нийт нутгийн жилийн дундаж температур ойролцоогоор 0,7 хэмээр нэмэгдэж, өндөр уулын мөнх цас, мөсөн гол, мөнх цэвдгүүд хайлж байна. Улсын хэмжээнд 5128 гол горхи байдгаас 852 нь тасарч, шургаж ширгэсэн байна. Зөвхөн 1999-2002 оны хооронд 680 гол горхи, 760 нуур ширгэж алга болжээ. Монгол орны Амар мөрний сав газар орших хошуу галууны зонхилон зусдаг 70 гаруй нууруудын 60 гаруй хувь нь усны түвшиндээ 30-100 хувь хүртэл багасч, зарим нь ширгэж үгүй болжээ. Үүний улмаас жил бүр нүүдэллэн ирж, өндөглөн зусдаг хошуу галууны популяцийн тоо толгой 2 илүү дахин багасч, 40 хувьдаа ч хүрэхээргүй болсон байна. (Н.Цэвээнмядаг, 2008)

Өнөөдрийн илтгэлд газрын хэвлийн баялаг, ойн болоод амьтан ургамлын аймгийн баялгийг хомхойрон ашиглаж сүйтгэж байгаа сэтгэл сэртхийлгэм гамшигийн тухай мэдээллийг тусгасангүй.

Хэдий тийм боловч дэлхийн дулаарал ба малын тоо толгойн хэт өсөлт нь Монгол орны

1. Тал хээрийн
2. Ойт хээрийн
3. Ойн
4. Ус нуурын
5. Намгийн эко-системүүдийг бүхэлд нь доройтолд хүргэж, нийт ургамлын нөмрөгийн 80 гаруй хувийг талхагдалд оруулжээ.

Эрхэм хүндэт ноёд хатагтай нар аа, эрхэм хүндэт зочид оо,Өнөөдрийн илтгэлээ суут эрдэмтэн Альберт Эйнштейний үгээр өндөрлөе.

“Хүмүүс ургамлан хүнс тэжээлд шилжин дэвшихээс илүүтэйгээр хүний эрүүл мэндийг тэтгэж, гариг дэлхийн амьдрал үргэлжлэн орших боломжийг нэмэгдүүлэх зүйл байхгүй.”

inchon_8888

2010.09.18 19:51:31
*.198.163.114

shn medeeleel oruulj bgaad  bayrlalaa.bi neg zuil asuuy    ......Chinhai bagsh ymar shashintai ve,togloom hiigeegui yum shuu uneheer medehiig hussen yum,bi haa negteegees hristchin bsan gej unshsan ,tegeed bysgal hiigeed avshig hurtsen bolohoor buddiin shanshintan yum shig sain medehgui bnaa,hariulj ugnu uu bayrlalaa........

profile

ind

2010.09.18 20:34:03
*.230.2.99

hi minii oruulsan zuiliig oilgoj unshsand bayarlalaa. asuultiin huvid

  "Би Буддын болон Католик шашинтны аль нь ч биш.Би Үнэнд харяалагдаж,Үнэнийг л номлодог.Та үүнийг Буддын шашин,Католик шашин,Бумбын шашин гэх юмуу аль хүссэнээрээ л нэрлэ.Би бүгдийг дуртайяа хүлээж авна"
~Төгс Гэгээрсэн Их багш Чин Хай~  gej helsen bdg.

 

 

"Манай зам мөр бол шашин биш.Би хэнийг ч Католик юмуу Буддын шашин ямар нэгэн изм рүү хандуулахгүй.Би зөвхөн таньд өөрийгөө таньж мэдэх,хаанаас ирснээ олж мэдэх,газар дэлхий дээрхи үүрэг зорилгоо сэргээн санах,ертөнцийн нууцыг нээх,яагаад ийм их зовлон зүдгүүр байдаг болон үхлийн дараа биднийг юу хүлээж байдгийг ойлгох зам мөрийг санал болгож байгаа юм"

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

 

profile

ind

2010.09.18 20:34:14
*.230.2.99



Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Вьетнам улсын төв хэсэгт төрсөн. Бага наснаасаа эмнэлгийн өвчтөнүүдэд чадах чинээгээрээ тусладаг байв. Үүнээс гадна хүүхэд байхаас нь эхэлсэн оюун санааны эрэл хайгуул нь Түүнийг Бурханд сүсэглэн бишрэх өөр өөр замаар хөтлөжээ.

Насанд хүрээд Европ руу суралцахаар явж, Улаан Загалмайн нийгэмлэгт орчуулагчаар ажиллаж сайн дурын сувилагчийн ажлаа үргэлжлүүлсэн байна. Өвчин зовлон нь дэлхийн аль ч соёл, аль ч өнцөг буланд байдгийг ухаараад энэ бүгдийг эмчлэн эдгээх арга замыг эрж олох нь Түүний амьдралын эн тэргүүний зорилго болжээ. Энэ үед нэгэн Герман эмчтэй гэрлэсэн нь Түүнд аз жаргал авчирсан. Тусдаа амьдрах нь тэдний хувьд хамгийн хүнд шийдвэр болов.
Гэсэн ч нөхөр нь Түүнийг ойлгож зөвшөөрсөн юм. Ингээд Чин Хай Багш оюун санааны ахуй ойлголтыг эрэн хайх аялалд хоёр жилийг зарцуулсан юм.

Эцэст нь Энэтхэгийн Гималайн нурууны гүнд хүрч өөрт нь Гуань Инь аргыг уламжилсан Гэгээрсэн Багшаа олсон байна. Гуань Инь арга нь дотоодын гэрэл, аялгууг бясалгадаг арга юм. Хэсэг хугацааны бясалгалын дараа Тэрбээр төгс гэгээрэлд хүрчээ.




Гималайгаас эргэж ирснийхээ дараа орчин тойрныхоо хүмүүсийн онцгойлон гуйснаар Гуань Инь аргыг бусадтай хуваалцаж дотоод дахь агуу их хүчээ олж харахад нь тэднийг дэмжин зоригжуулах болов. Амьдарлын өөр өөр замаар яваа хүмүүс Гуань Инь бясалгалын аргыг олсноор өдөр дутмын амьдралдаа үлэмжийн их сэтгэлийн ханамж, аз жаргал, амар амгаланг олж авсан байна.


Удалгүй АНУ, Европ, Ази, Өмнөд Америкийн орнууд, НҮБ-аас Чин Хай Багшийг урьж лекц уншиж өгөхийг хүссэн урилга ирэх болжээ.

profile

ind

2010.09.18 20:36:24
*.230.2.99

Эрт дээр үеэс гэгээрэлд хүрэх олон аргыг хүмүүс олж,мэдэж хэрэглэсээр иржээ.Гэвч эдгээр аргаууд нь төгс гэгээрэлд хүргэх нь ховор бөгөөд маш их цаг хугацаа,тэвчээр хатуужил шаардсан хүнд бэрх замыг туулах хэрэгтэй болдог байна.Гэгээрэлд яаж хурдан, төгс хүрэх бэ?.

Бидний хувьд энэ асуудал их чухал юм.Бид ийм арга замыг мэдсэнээр хурдан, төгс харьцангуй амар замаар гэгээрэлд хүрч чадах юм.Жишээ нь Бидний өмнө өндөр бартаа ихтэй уул байна гэж бодоё.Уулыг хүнд бэрх замаар даваад гарахуу? Эсвэл тойроод их удаан явах уу.Эс бөгөөс уулыг нүхлээд гарсан тийм зам тунэлийг олоод гарах уу? Тэгэхээр бид аль болох хурдан,амар бас төгс цаад талд нь хүргэж чадах тэр тунэл гарцыг олох нь хамаагүй дээр бас эрсдэл багатай юм. Ийм арга замын тухай өнөөдөр ярилцая.

Энэ бол дотоодын гэрэл.дуу аялгуугаар дамжин Эзэн бурханд хүрч,үхэх төрөх зовлонгийн хүрднээс салж мөнхийн амгаланд хүрэх арга зам юм Төгс Гэгээрсэн Их багш Чин Хай"Энэ бүх л амьдралын дотор долгион хэлбэлзэж,хамаг л орчлон ертөнцийг тэтгэн тэжээж байдаг.Энэ бол дуу аялгуу юм.Бид энэ дуу аялгуунаас бүтсэн"гэжээ.

Ариун Библи сударт "Анх эхлээд Авиа оршиж,тэр Авиа Эзэн Бурхантай хамт байв.Тэрхүү Авиа даруй Эзэн Бурхан мөн" гэсэн байна. Мөн Буддын Их Хөлгөн сударт Олон Будда энэхүү "Аялгууны урсгалыг" түшиглэн бууж хамаг амьтдыг гэтэлгэж,Бодисад ба хамаг амьтад энэхүү "Аялгууны урсгалыг" түшиглэн их үүсвэртээ буцдаг гэжээ.

Билэг нээгдэхэд их гэрэлийг олж үзэх тухай олон судар номд тэмдэглэсэн байна.Ариун Библи сударт "Бурханыг олж үзэх үед ,Тэр гэрэл гэгээтэй адилхан,их галтай адилхан ,түүний дуу аянгын дуутай адил" гэж тэмдэглэгджээ. Тэгэхээр бид энэ ертөнц болон чанагуухи бүхий л ертөнцийг бүтээн,ивээн тэтгэж байдаг дотоодын гэрэл дуу аялгуугаар дамжин хамгийн хурдан төгс гэгээрэлд хүрэх юм.Үүнийг Аръяабалын бясалгалын арга гэж нэрлэдэг байна. Исүс.Будда бусад гэгээрсэн багш нар бүгд л энэ аргыг хэрэглэн төгс гэгээрэлд хүрсэн байна.Исүс 13-30 насандаа юуны учир Энэтхэг,Гималайн нуруунд арван хэдэн жил зам мөрийг хайн бясалгаж байсан нь тодорхой юм.

Энэхүү гэрэл дуу аялгуу нь устаж үгүй болохгүй бөгөөд мөнхөд байдаг байна. Энэ гэрэл дуу аялгуутай бид яаж холбогдох бэ? Аръявалын Номын Цогцосийг уламжлуулан авч бурхан чанараа нээсээр та өөрөө төгс туулан ангижрах төдийгүй аав, ээж үр хүүхэд өөрийн барилдлагатай хүмүүсээ гэгээн ертөнцрүү хөтөлж аваачих юм.Энэ бол тэдэндээ үнэлж баршгүй их ач буян хийж байгаа хэрэг юм.Энэ ертөнцийн эд баялаг,алдар нэр хоосон чанартай бөгөөд бидэнд үлдэж наалдах чанар нэгээхэн ч үгүй билээ.
Бид энэхүү гэрэл аялгуугаар дамжин гэгээрэлд хүрэх бөгөөд Гэгээрэлд хүрэх зам үнэн юм

Бид бүгд ,хүн бүр бурхан чанартай бөгөөд бид бүхний дотоодод маань гэрэл гэгээ, аврал, бурхан оршиж байдаг билээ.


 

profile

ind

2010.09.18 21:04:54
*.230.2.99

Исүс,Будда.Мухамэд гээд дэлхийн 3 том шашиныг үндэслэгчидийн анх гаргасан сургаалыг эдгээр 3 шашиныг үргэлжилүүлэгчид нь санаатай,бас мэдэхгүйн уршигаар мушгин гуйвуулж мөн чанарыг нь алдагдуулсан байна.Тухайн үедээ шашины тэргүүнүүд төр барьж байсан нь энэ алдаа завхралын эх үүсвэр болж байжээ.Библи,Коран.Буддагийн сургааль бичсэн сударуудаас өөртөө нийцтэйгээр тайлбарлаж эрх мэдэл,эд хөрөнгө болгох замаар ашиглаж ирсэн нь уг шашинууд анхны жинхэнэ мөн чанараа алдахад хүрчээ.Үг түмэн утгатай гэдгийн тод жишээ
~~Будда хүн аливаа зовлон бэрхшээлийг өөрөөсөө хайж өөрөө гэгээрэх замаар зовлонгоос ангижрах тухай сургасан.Гэтэл цаг хугацааны уртад түүний үргэлжлүүлэгчид олон урсгал чиглэл бий болгожээ.Элдэв олон бурхан бий болгож,түүнийг тахиж шүтэх үй олон заавар номлол гарч олон түмнийг мунхруулах хар тамхи болтлоо мөн чанараа алджээ.Эд хөрөнгө дуудах,эхнэртэй болгох,нөхөр тогтоох гээд .Энэ чинь одоо танилцуулах алба уу.Эд хөрөнгө олж өгч зовлон дууддаг болтлоо утга учраа алдсан байна.Хувьсгал гарах хүртэл монгол улсын хаан нь шашин төрийг хослон барьдаг төвд хүн байв.Аливаа шашин улс төр аж ахуйтай холилдохоороо шашин гэдэг мөн чанараа алдаж байгаа юм.

~~Исүс анх миний сургааль номыг дагаад бие биенээ хайрлах хайр,нигүүлсэх сэтгэлийг сургасан.Үе үейин библичид ,төр баригчид мушгин гуйвуулсан.
Та ямарч нүгэл хийж болно.Зөвхөн надад л итгэ.Тэгвэл та нүгэлгүй болж тэнгэрийн оронд очино.Йтгэхгүй бол тамд унаж халуун тамд зовно.Энэ сүрдүүлэг үү.Бурхан хэзээ ч ийм увайгүй үгсээр хүнийг дарамтлахгүй.(Аюурзаны эссэд энэ тухай бичсэн бий) Тэгээд ч нүгэл хийсэн хүн ариусах гэгээрэх гэж зовож байсанаас Исүс итгэчих нь хамаагүй амар хялбар байгаа биздээ.Олон түмэнд ийм хялбар амар замыг Исүс уул нь зааж өгөөгүй юм.Одоо Исүсийн авралийн зар түгээгчид Исүсийн өмнөөс хүнийг сүрдүүлэгчид уг шашиныхаа мөн чанарыг алдуулагчид болж байна.Бүх зүйл эзэн тэнгэрээс өгсөн тул та орлогынхоо аравны нэг хувийг өгдөг татварын систем бий болгосон байна.Уул нь бурханд бид нарын зовож олсон хэвлэмэл цаас хэрэггүй л дээ.
Энэ нь уг шашиныг үргэлжлүүлэгчидийн амьдралын орлого,амьдрах арга нь болсон.Энэ олон сүм түүнд зарцуулах хөрөнгө хаанаас гарч байна.
Одоо бурхан байдаг эсэх тухай эхний ярианд ороё.Исүс,Бүдда,Мүхамэд нар нь бид нарын үл мэдэх бурханы элч төлөөгөчид юм.Бурхан бидэнд хүн бүрт өөрийн мөн чанарыг өгсөн тул түүнийгээ ойлгож ухаарч хөгжүүлэхийн тулд дээрхи элч нарыг янз бүрийн цаг хугацаанд илгээжээ.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211363
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239279
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366685
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365259
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524279
18921 Gereegeer orj ireed haralsan hun nutag butsah 500.000aa yaj hootsoldoj awah we? [1] anuka8 2010-09-18 1127
18920 ene ataarxal uu [3] eruulenkh 2010-09-18 1537
18919 ohiduudaa......... [2] hoorhon0709 2010-09-18 2058
18918 hi huuhenuudee tus bolooroi ue munchnii uvchunii em avah gesen yumaa [5] cd.key.crack 2010-09-18 1222
18917 СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ ****ГОО САЙХАН**** HERA 2010-09-18 747
18916 SAIHAN AMRAARAI BUSGUICHUUDEE^^ (buh huurhun busguichuuddee ene duug zoriulav kk) [3] ind 2010-09-18 893
18915 .......СУГАР ГАРИГИЙН НУУЦААС........ ind 2010-09-18 1629
18914 3000ш ГОЁЛЫН ЭЭМЭГ МАШ ХЯМДХАН БӨӨНДӨНӨ. 010 2411 4025 file popoloo 2010-09-18 547
18913 KKK...ХҮҮЕ ЦААНА ЧИНЬ СОНИРХООРОЙ ЭНЭ БОЛ ... [3] Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ** 2010-09-18 1269
18912 SEOULD 3-R SHUGAM YANJE DUND GERTEE HVVHED HARJ UGNU.AJILIIN UDRVVDED 24-N TSAGAAR. 1 DEH UDURUUS HAGASSAIN HVRTEL. tsetseg976 2010-09-18 656
18911 Уур амьсгалын өөрчлөлт [1] ind 2010-09-18 1106
18910 МОНГОЛ ХҮНИЙ ӨР СЭТГЭЛ ШИМШИРМЭЭР ХАЛАГЛАМААР ..... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-18 1409
18909 asuuya xariulj tuslaarai [1] LOVE24 2010-09-18 755
» Дэлхийн Дулаарал - Бидний амьдрал цааш үргэлжлэх үү үгүй юу гэдэг асуултыг тавихад хүрээд байна! [9] ind 2010-09-18 2696
18907 budsaar btal bur zalhuutai [3] zurchil 2010-09-18 1062
18906 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file jiimiis 2010-09-18 518
18905 "Богд-Ар" хорооллын эзэн залилангийн хэргээр Интерполоор эрэн сурвалжлагдаж байна file Маралгоо 2010-09-18 787
18904 MADE IN KOREA beltgeliin hvvhdiin hoslol 12000 [1] 수정_0220 2010-09-18 787
18903 hiisver [1] sarnai007 2010-09-18 1015
18902 zuud asuuya [1] chejv 2010-09-18 3170
18901 hubtsas buundunu [1] hashaaa 2010-09-18 1002
18900 Д.Пүрэвсүрэн: Наалинхайтаж, аальгүйтсэн хүүхнүүдийг алгадаад авмаар санагддаг [3] Маралгоо 2010-09-18 1247
18899 emegteichuudiin bolon huuliin baiguullaga mun busad huuhnuudees......asuuh ni....... [1] saraa0909 2010-09-18 1836
18898 ----СОЛОНГОСТ -- ОЙРД СЭТГЭЛ ТҮГШҮҮРТЭЙ БАЙНАА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-18 1357
18897 ККК .ЭЛГЭМСҮҮ ЧАМД МЭДЭХГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГ УУ ?? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-18 836
18896 СОЛОНГОСООС ИРСЭН ЗАЛУУГААС ..... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-18 1119
18895 ЧАМД ИЙМ ЗҮЙЛ ТОХИОЛДВОЛ МАШ ХЭЦҮҮ АНХААР [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-17 1324
18894 ELGEMSUUGEES ASUUYA [6] tjak 2010-09-17 1265
18893 БИ СОЛОНГОСТ АМЬДАРДАГ САЯ ИЙМ МЭДЭЭ СОНСООД ЗОЛТОЙ Л .... [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-17 1594
18892 tv? [4] 김유진 2010-09-17 1073
18891 'Ахиад нэг удаа' [2] Маралгоо 2010-09-17 966
18890 ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ЯАРАЛТАЙ МЭДЭЭЛЭЛ АНХААР [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-17 1173
18889 hubtsas buundunu hashaaa 2010-09-17 489
18888 sorry dahiad l asuuyaa [2] balzol 2010-09-17 740
18887 Талийгаачийг маргааш оршуулна [4] ӨДРИЙН МЭНД 2010-09-17 1248
18886 ulaan chavga [1] ringoo 2010-09-17 1246
18885 Нялх Үрээ Хувцаснаас Доорд Үздэг Хамгийн Муу Ээж " - / Видео / [5] angella2010 2010-09-17 1236
18884 zaaaj ogooch bvsgvichvvdee [4] plus6650 2010-09-17 1082
18883 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-09-17 461
18882 한국이주여성인권센터에서 몽골 여성 피살에 대해서 [1] sumowoman 2010-09-17 1259
18881 한국이주여성인권센터에서 [2] sumowoman 2010-09-17 1119
18880 jiremsnii sewh [3] ebaxan11 2010-09-17 1015
18879 yahoo messenjie yaj suulgah be [1] balzol 2010-09-17 3094
18878 3000ш ГОЁЛЫН ЭЭМЭГ МАШ ХЯМДХАН БӨӨНДӨНӨ. 010 2411 4025 file popoloo 2010-09-17 1334
18877 SHOW TOGLOLT 9 sariin 22-nii 3 tsagt UNGUI file money$$$ 2010-09-17 526
배너신청
자생병원

배너신청