배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

Бичлэгийн тоо 2,391
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Хятадад цааз хүлээж буй Монголын 14 иргэн бий

Уншсан 2418 vote 0 2010.09.18 14:26:07
Маралгоо *.254.53.83 http://www.mglclub.com/forum7/3681016
 Монголчууд хилийн чанадад хар тамхи зөөвөрлөж яваад цаазлуулах ял сонсож байгаа хэргүүд шил шилээ даран гарах болов. Хар тамхи татаж мансуурагчдын тоо огцом нэмэгдэж байгаа нь аюулын харанга дэлдэхээр болжээ. Энэ талаар Эрүүгийн цагдаагийн газрын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Буянбаттай ярилцлаа.

Хар тамхи хэрэглэх, зарж борлуулах нөхцөл байдал Монголд ямар түвшинд хүрсэн байна вэ?

-Хар тамхины хэрэг улам өргөжиж хүрээгээ тэлж байна. Арван жилийн өмнө хэдхэн хүн хар тамхи хэрэглэж байгаа байдлаар илэрдэг байлаа. Сүүлийн жилүүдэд хар тамхи хэрэглэгчдэд зориулан гаднаас оруулж ирдэг, борлуулдаг үйлдэл илрэх болсон. Өнгөрсөн 2006 оны үед 40 гаруй хүн зарж борлуулах, хэрэглэх гэмт хэрэгт татагдаж байсныг санаж байгаа байх. Яг өнөөгийн байдлаас харахад хар тамхи мансууруулах бодисын үйл ажиллагаа явуулдаг гадаадын бүлэглэлийн гишүүн, зөөвөрлөгч, туслагчаар монгол иргэд оролцдог болсон байна. Жил ирэх бүр хар тамхины хэрэг дэлхий нийтэд цар хүрээгээ тэлэхийн зэрэгцээ арга хэлбэр нь улам нарийсаж хөгждөг.

Цагдаагийн байгууллагад одоо нийт хичнээн хүн шалгагдаж байгаа вэ?

-Зөвхөн энэ 2010 оны эхний арван сарын байдлаар 53-59 хүн есөн хэрэг дээр холбогдож шалгагдаж байна. Өнгөрсөн онуудтай харьцуулбал хүмүүсийн тоо гурав дахин нэмэгджээ. 2008 онд 19 хүн холбогдсон 10 хэрэг мөрдөн байцаах газар шалгагдсан. 2009 онд 39 холбогдогчтой 11 хэрэг илэрсэн. Хэргийн тоо өсөөгүй мэт боловч жил ирэх тусам холбогдож байгаа хүмүүсийн тоо өсөж байгаа нь сүлжээний гэмт хэрэг болсон нь харагдана. Үүний цаана нуугдмал байгаа хүмүүсийг тооцоод үзэхээр ирэх жил энэ тоо хэд хүрэх вэ гэдэг нь ноцтой асуудал юм. Олон улсын жишгээр ньтохиолдлын цаана илрээгүй 10 тохиолдол байдаг гэж үзвэл Монгол Улсад мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн нөхцөл байдал анхаарал татахуйц хэмжээнд хүрч байна.

Улсын мөрдөн байцаах газраас нэгэн том бүлэг сүлжээг шалгаж байгаа. Энэ хэргийг анх хэрхэн илрүүлсэн бэ. Тэд ямар үйл ажиллагаа явуулж байсан юм бол?

-Тодорхой шалгах ажиллагаа хийгдсэний дагуу хамаатан садан, ах дүү, найз нөхдийн сүлжээ байдаг нь илэрсэн. Тэд Зүүн өмнөд Азийн орнуудаар дамжин өнгөрүүлэх, тээвэрлэх хууль бус үйлдэлд холбогдсон. Гэмт бүлэглэлийн энэ сүлжээг зохион байгуулж толгойлж байгаа хүмүүс нь гадаадын харьяат. Манай монголчууд зөвхөн хар тамхи зөөвөрлөгч болж байсан нь тогтоогдож байна.

Тэд өөрсдөө хар тамхи хэрэглэдэг үү. Голчлон ямар ажил төрөл эрхэлдэг хүмүүс байх вэ?

-Шалгагдаж байгаа энэ 44 хүн өөрсдөө хар тамхи хэрэглэдэг хэрэглэгч нар биш. Амьдралын бололцооны хувьд ядуу. Өндөр хөгжилтэй оронд мөнгө олохын тулд амь насаа зольж гэдсэн дотроо хар тамхи залгиж зөөвөрлөсөн байгаа юм. Тээвэрлэгчийн үүргийг Монголд биш БНХАУ болоод Зүүн өмнөд Азийн орнуудын дунд зөөвөрлөж гүйцэтгэж байсан. Энэ хугацаандаа Монголд нэг ч удаа орж ирээгүй. Энэ нь Монголоос хил гараад хар тамхи бэлдсэн хүнтэй уулзаж тохироод цалин хөлс аваад гэдсэндээ залгих, биедээ авч явах зэргээр тээвэрлэгч болсон хүмүүс. Үнэндээ өндөр хөгжилтэй орны амьдралын өртөгтэй харьцуулахад маш бага хэмжээний мөнгө авахын тулд амь насаа эрсдэлтэй байдалд оруулж байгаа нь харамсалтай. Хэрээ тэд БНХАУ-д баригдвал цаазаар авах ял хүртэх болно. Манай улсын хуульд энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ял цаазаар авах хүртэл байдаггүй нь болчимгүй үйлдэл хийсэн энэ хүмүүсийн хувьд нэг талаар амь насаа аварч байгаа гэдгийг хэлье.

Гадаад улс оронд тээвэрлэгч хийж байсан хүмүүсийн хэргийг Монголд шалгаж байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Илэрсэн байдал нь Монголд учраас шалгаж байна. Анх нэр бүхий гурван хүн бусдадаа ашигтай зүйлд хамт явах уу гэдэг байдлаар хэлж уруу татаж оролцуулсаар нэлээн олон хүнийг хамруулсан гэж хэлж болно. Тэд гадаадад баригдалгүй Монголд ирээд шалгуулж байна.

БНХАУ-д цаазын ял сонсож байсан Байгальмаагийн гашуун түүхийг монголчууд сэтгэл түгшин сонсож суусан. Ер нь хилийн чанадад баригдсан монголчуудын тоо хэд хүрч байна вэ?

-Хилийн чанадад нийт 27 монгол хүн шал гагдаж байна. Үүнээс ОХУ-д дөрвөн хүн, Казахстанд гурав, Унгарт нэг, Грект нэг, Болгарт нэг, Филиппинд нэг, Бангпадешт нэг, БНХАУ-д 15 хүн шалгагдаж байна.

Цаазын ял авсан хүн байгаа юу?

-БНХАУ-ын хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдвол цаазаар авах хүртэл ялтай байдаг. Шүүхээс цаазын ял сонссон Байгалмааг бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн. Бусад шалгагдаж байгаа хүмүүсийн хувьд мөн л цаазаар авах зүйл ангиар шалгагдаж байгаа байх. ОХУын хувьд хар тамхитай холбоотой хэрэгт цаазын ял оногдуулдаггүй. Дор хаяж 15 жилээс дээш бүх насаар нь хорих гэх мэт шийтгэлтэй. Улс болгон харилцан адилгүй өөр өөр хууль дүрэмтэй.
Тэгвэл Монголын хувьд хар тамхины хэрэгт ямар хэмжээний ял оногдуулахаар хуульд тусгасан байдаг вэ?

-Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. БНХАУ-ын Эрүүгийн хуульд ийм хэмжээний граммаас илүү бол хувийн хэрэгцээнд биш зарж борлуулах зорилготой гэж үзнэ гэх мэтээр хэрэглэх, зарж, борлуулах, тээвэрлэх гэдгийг тусгайлан ангилсан байдаг. Манай улсын хувьд ийм нарийн хэмжээс байдаггүй.

Саяхан "Чингэс хаан" олон улсын нисэх буудал дээр хар тамхины төрлийн эмийн бэлдмэлийг гаднаас оруулж ирээд орхиж үлдээсэн хэрэг гарсан. Ямар хүн авч явсныг нь тогтоосон уу?

-Шүүхийн шинжилгээгээр олон улсын эмийн бодисын жагсаалтад бүртгэлтэй эм байсан болох нь тогтоогдсон. Эмийн үйлчлэлийг нэмэгдүүлэх үүднээс бага хэмжээний канабис хольсон гэдэг нь илэрсэн. Энэ хэрэгт гадаадын иргэдийг холбогдуулан шалгаж байгаа.

-Хэдэн жилийн өмнө мөн нисэх буудал дээр нэг кг гаруй геройныг нойлын ороонд орхиж үлдээснийг санаж байна. Энэ хэргийг шалгаж шийдвэрлэв үү?

-Шалгалт үргэлжилж байгаа.

Захын нэг баар, ресторанд хар тамхи хэрэглэж мансуурдаг залуус байдаг гэх албан бус мэдээлэл яригддаг. Энэ хэр ортой вэ?

-Цагдаагийн байгууллагаас илрүүлж шалгаж байсан хэргүүд дээр холбогдогч хүмүүс нэр бүхий бааранд мансууруулах бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон. Шалгаж байгаа байдлаас харахад гудамж талбай, баарны гадаа солилцох, голын Эрэг дээр гээд хаана л бол хаана наймаалцаж солилцож байсан нь харагддаг.

Хар тамхины хэрэглээ улам газар аваад байгаа юм биш үү?

-Энэ 2010 он гарснаас хойш 50 гаруй хүмүүсийг илрүүлж саатуулж шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас илрүүлэхээр араас нь хөөцөлдөж ажиллаж байна. Дан ганц цагдаа яваад хумигддаг юм биш. Төрийн цэгцтэй оновчтой нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна. Эрүүл мэнд, боловсрол, мэдээллийн хэрэгсэл, ард нийтээрээ бүгдээрээ орчин үеийн энэ тахалтай тэмцэх хэрэгтэй. Манай хууль тодорхой, оновчтой байх хэрэгтэй. Үнэндээ тэмцлийн гол зэвсэг болсон хууль эрх зүйн орчин нь хоцрогдоод байгаа юм. Тухайлбал Эрүү, Эрүүгийн байцаан шийтгэх Гүйцэтгэх ажлын хуулиудыг шинэчлэх, гэрч хохирогчийг, хамгаалах хуультай болох, Эрх зүйн туслалцаа үзүүлэх олон улсын гэрээг шинэчилж байгуулах бодит хэрэгцээ бий болжээ.

Дэлхий нийтэд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцдэг ямар жишиг байдаг вэ?

-Манай улс хар тамхины төрлийн бодисыг нарийн таньж мэддэг лаборатори, дэлхийн жишигт хүрсэн мэргэжилтэн бэлтгэж, хил гаалийн цогц хяналт, бүртгэл зэргийг сайжруулж, хөрөнгө мөнгө зарцуулж байж цогцоор нь шийдэхгүй бол нэг удаагийн далайлтаар хар тамхины хэргийг бүрэн таслан зогсоож чадахгүй. Дэлхий нийтийг хамарсан энэ гэмт хэрэг маш хурдтайгаар Монголд нэвтрэн орж ирж байна. Тэгэхээр олон улсын жишигт нийцсэн бүхий л арга механизмыг дайчлан ажиллуулж байж тодорхой үр дүн гарна. Өнөөдрийн хувьд цагдаа, хуулийн байгууллагаас бүхий хүчээ дайчлан ажилладаг. Нэн түрүүнд эрүүл мэнд, боловсрол, хууль хяналтын болон төрийн бус байгууллагуудыг цэгцтэй бодлого, зохион байгуулалттай үйл ажиллагаагаар чиглүүлэх байнгын ажиллагаатай ажлын албыг төрийн аль нэг инститүдэд байгуулах шаардлагатай.

Хил залгаа хөрш орнуудын хувьд хар тамхины гэмт хэргийн нөхцөл байдлын талаар та тодорхой мэдээлэл өгөөч?

-Зарим сайтад тавигдсан мэдээллээр БНХАУ-д 2009 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 770 мянган гэмт хэрэгт 910 мянган хүн холбогдож 28,8 тонн хар тамхины төрлийн бодис хураасан, таван сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж, жилд 100.000 хүн амь насаа алдаж байгаа гэж тус улсын анагаах ухааны хүрээлэн мэдээлжээ. Харин ОХУ-ын хувьд 120 мянган хүн хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож, идэвхтэй донтогч таван сая гаруй хүн байдгаас мөн л жилд 100 мянга орчим хүн ам насаа алддаг байна. Дэлхийн нийт геройны 21 хувь нь тус улсад орж ирдэг гэсэн албан бус мэдээлэл байдаг. Өөрөөр хэлбэл манай хоёр хөрш нь лабораторийн аргаар боловсруулсан хүчтэй нөлөөлөлтэй янз бүрийн шинэ төрлийн бодис эргэлдэж байгаа томоохон хууль бус зах зээл болж байгаа нь эндээс харагдана.

Тухайн улс оронд анхнаас нь хэрэглэгчийг хүчээр бий болгож зах зээлээ өргөжүүлдэг тухай яригддаг?

-Хар тамхи зарж мөнгө олох гэсэн ашиг сонирхлын хүрээнд зориудаар анхнаас нь хэрэглэгчийн хүрээг бий болгодог талтай. Ихэвчлэн залуу өсвөр насны хүүхдүүдийг уруу татдаг. Тэд бас нэг нэгнээ уруу татах байдлаар хэрэглэгч нарын тоо нэмэгдээд явчихдаг гэмт хэрэг. Нэгэнт хэрэглэгчийн хүрээг бий болгочихсон тохиолдолд байнгын ашигтай байхаар бохир хар бизнес. Тиймээс дэлхий нийтэд эхний гуравт тооцогддог гэмт хэрэг. Монгол Улсад хар тамхи хэрэглэгчдийн нэлээд хэсгийн хувьд энэ нь амьжиргааны бололцоотой хүмүүсийн тансаглал, зугаа цэнгэлийн хорт зуршил болж байгаа нь харагдаж байна. Үүнтэй зэрэгцээд гадаадын гэмт бүлэглэлийн гар хөл болж тээвэрлэгч болж байгаа хэсэг хүмүүсийн хувьд энэ нь амин зуулгын мөнгө олох гэсэн хууль бус арга үйлдлийн илэрхийлэл болж байна.

Манай улсад хар тамхины байнгын хичнээн хэрэглэгч байгаа гэж үздэг вэ?

-1995-2010 оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон 242 хүн байна. Насны хувьд дийлэнх нь 16-35 насны хүмүүс. Энэ талаар үнэндээ төрийн болон төрийн бус байгууллагаас үндэсний хэмжээнд хийсэн судалгаа нэгдсэн тоо баримт байхгүй. Зөвхөн анхаарал татсан зарим нэг аймаг, дүүрэгт хэсэгчилсэн байдлаар судалгаа хийгдсэн гэдгийг хэлье. Энэ 2010 оны дөрөвдүгээр сараас эхлэн нийслэлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэмжлэгтэйгээр Ерөнхий боловсролын 22 сургууль, 12 их дээд сургуулийн 2000 оюутан сурагчдын дунд хар тамхи мансууруулах бодисын мэдлэг, хандлага, хэрэглээний өнөөгийн байдлыг тодорхойлох зорилготой судалгаа явуулсан.

Хар тамхи дотроо олон төрөлтэй. Монголд аль нь түлхүү хэрэглэгдэж байна вэ?

-НҮБ-аас баталсан, хар тамхи мансууруулах бодисын жагсаалтад багтсан бодисоос хэрэглэж байна. Канабис буюу байгалийн өвс байдлаар илэрсэн тохиолдол бий. Мөн канабисыг боловсруулаад гашиш байдлаар хэрэглэж байна. Хилээр эм бэлдмэл, геройн маягаар олдсон. Барууны өндөр хөгжилтэй орнуудад лабораторийн аргаар боловсруулсан мансууруулах бодисыг Монголд хэрэглэх байдал сүүлийн үед ажиглагдаж байна. Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэргийн арга бүр нарийссаар.

Монголд хар тамхины төрөлд багтах өвс ургамал ургадаг уу?

-Дэлхийн бүх улс оронд мансууруулах төрлийн үйлчилгээтэй өвс ургамал ургадаг, байгаль дээр байдаг зүйл. Олсны ургамал гэхэд урд, хойд хөрш, Монгол, Афганистан хаана л бол хаана байдаг.

www.Medee.mn
I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3681016/c4b/trackback
Жагсаалт
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1806 japan hvnii bichsen mglchuudiin tuhai niitle bi ergvvtej duusjee unshihaa bolivol setgehee bolino [3] bilgesh 2010-09-24 2346
1805 Эх орон уу? Эх дэлхий юу? [3] monh-monk 2010-09-23 1825
1804 Эрт битий хүнтэй суу i_love_you 2010-09-23 1880
1803 Хятадын шоронд Монгол бүсгүйчүүд тарчилж байна [2] i_love_you 2010-09-23 2802
1802 Эмэгтэйчүүдийн хамгийн тэнэг асуултууд… i_love_you 2010-09-22 2090
1801 Эрчүүдийн хамгийн тэнэг асуултууд i_love_you 2010-09-22 1979
1800 Аборт хийлгэсний дараах жирэмслэлтийн хүндрэлүүд i_love_you 2010-09-22 2259
1799 Ах yy? Дүү юy? [2] i_love_you 2010-09-22 1619
1798 Монгол хүүхэн ба Солонгос эр [2] i_love_you 2010-09-22 3479
1797 bid neg muu japanaar muugaa heluuleed l suuhuu [2] saakaaa 2010-09-21 1762
1796 Германд нэгэн цочром арга хэмжээ болжээ. [2] ind 2010-09-20 2197
1795 Дэлхийн Дулаарал - Бидний амьдрал цааш үргэлжлэх үү үгүй юу гэдэг асуултыг тавихад хүрээд байна!!!!! ind 2010-09-18 2220
» Хятадад цааз хүлээж буй Монголын 14 иргэн бий Маралгоо 2010-09-18 2418
1793 Солонгосын иргэнтэй зуучлалаар танилцсан Монгол эмэгтэй амиа алджээ [4] Маралгоо 2010-09-13 2634
1792 Jantsannorov-mongolchuud-bid-oyuun-sanaany-gun-hordlogond-orchihson-yavna 성은 2010-09-12 1639
1791 Бухимдал үндсэрхэх үзлийг бадрааж байна i_love_you 2010-09-10 1872
1790 ДОХ-той хүний захиа [1] i_love_you 2010-09-10 2358
1789 Оюутнууд оготно зурам шиг подволоор амьдарч байна [2] i_love_you 2010-09-10 2161
1788 Монголын эрчүүд яагаа вэ… i_love_you 2010-09-10 1964
1787 Баян хүнтэй л гэрлэвэл жаргана гэж бодож байгаа бол эндүүрэл [1] i_love_you 2010-09-10 2044
1786 Бидний бие 70 триллион эсээс бүтдэг. ind 2010-09-09 1646
1785 Үнэн гэж байдаг уу? ind 2010-09-06 1610
1784 ИНЧОН ХОТЫН ГАДААД АЖИЛЧДЫг ДЭМЖИХ ТӨВ гадаад ажилчдыг дэмжих төв 2010-09-06 1726
1783 " 5 Жил Хүлээж Хүлээж Нэг юм Парк Нээгдэж Хүүхэд Багачуудын Магнай Тэнийлээ " i_love_you 2010-09-04 1487
1782 Ядуу хүнтэй суулаа гээд муухай амьдрах юмуу i_love_you 2010-09-04 1842
1781 хятадын мэдээгээр Иргэдийн цагдаатай нь нүдчихсэн хэрэгийг ингэж л цацаж байна даа [2] i_love_you 2010-09-02 2613
1780 ӨНӨӨДӨР ЯЛАЛТЫН ӨДӨР monh-monk 2010-09-02 1775
1779 Монгол үндэстэн орших уу?уусаж үгүй болох уу? i_love_you 2010-08-30 2094
1778 Охидоо хаана нуух вэ? [2] i_love_you 2010-08-30 2482
1777 Хүний наймаа хүрээгээ тэлсээр байна i_love_you 2010-08-30 2747
1776 Эрээнд Монгол хүүхдүүд алга болох болжээ i_love_you 2010-08-30 1772
1775 “ЭХ ОРОНДОО ИРЭГСДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”(Ñîëîíãîñò àìüäàð÷ áàéñàí ìîíãîë÷óóäûí ñàéí äóðûí õîëáîî) monh-monk 2010-08-24 2288
1774 Сайхан уйлах юмсан! i_love_you 2010-08-20 2414
1773 Ц.Жаргалсайханд ;Улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн” хэмээн чанга дэглэмтэй хорих ангид 17 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. monh-monk 2010-08-20 2074
1772 Хятадад Монгол охид байхгүй муж, хот гэж алга” [1] i_love_you 2010-08-15 2518
1771 Өөдгүй МОНГОЛ амьдрал [3] i_love_you 2010-08-15 2361
1770 Өсвөр нас ба гар хангалга k..............k 2010-08-15 6732
1769 Улсын нууц задруулагсад 1932 2010-08-14 1787
1768 Цонх monh-monk 2010-08-14 1766
1767 hvvhemseg eriig herhen nomotgoh be???????????/ [2] k..............k 2010-08-12 2216
1766 admind [5] k..............k 2010-08-11 1742
1765 Цэргийн мөргөлдөөн гарч болзошгүйг анхааруулав [5] monh-monk 2010-08-09 2541
1764 hi allll asuuh ym bn ldaa [2] zaats 2010-08-08 1795
1763 Udurin mendees asyya??? zahirma 2010-08-08 1374
1762 Эрүүл энхийн манаа эрүүл үү? [2] monh-monk 2010-08-05 2021
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 9 10 11 12 13 14 15 16 17 18 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청