Moderator: mgl_300
Өнгөрсөн 9 сарын 15ны үүрээр солонгос иргэнтэй гэр бүл болсон Монгол улсын иргэн Д. Ганцэцэг нь бусдын гарт хэрцгийгээр хороогдсон ноцтой хэрэг гарлаа. Алуурчин этгээд Янг нь өөрийн эхнэр Э-д гэрлэсэний дараанаас авахуулан байнга зодож нүдэн дарамталдаг байсны улмаас гэрээсээ гарч талийгаачийн гэрт орогнож байсан ба түүний хойноос согтуу нөхөр нь санаатайгаар хутга авч ирэн эхнэрээ хурдан гарган ирүүлэхийг шаардан улмаар талийгаачийг амин тус газар олон удаа хутгалан хөнөөжээ.
Хэрэг гарсан байдал:
Талийгаач Д. Ганцэцэг нь 2009оны 3 сард Чолла аймгийн Нажүд гэр болон ирсэн бөгөөд нөхөр, хадам эцэг эхийн хамт хүн орхоодой тариалалт эрхлэн амьдардаг байсан байна. Хэрэгтэн этгээд нь талийгаачтай Монголд байх үеэс нь танил байсан ба түүний эхнэр Эрдэнэцэцэг нь2009 оны10 сард гэрлэн ирж нөхөр болон хадам аав ээжийн хамт амьдарч эхэлсэн.
Э-ийн нөхөр болох алуурчин Янг нь эрхэлсэн тодорхой ажилгүй, архи байнга уудаг байсан ба согтох болгондоо эхнэртээ гар хүрдэг бөгөөд хөөрхий бүсгүй хадмууд нь хүртэл гэрээс гаргахгүй хорих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл дор амьдарч байгаад аргагүйн эрхэнд нөхрөөсөө салахаар шийдэн талийгаачаас тусламж хүсэн гэрт нь очиж байрлаад байсан нь ийм нөхцөл байдалд хүргэсэн байна.
Хэрэг гарахын өмнө:
l 9сарын 10
Нөхөр нь зодож дарамтлахыг тэвчиж чадахгүйд хүрсэн Э бүсгүй талийгаачийн танилцуулж өгсөн үйлдвэрт ажилд орсон боловч араас нь хайж олж ирсэн тул ажиллаж чадалгүй түүнийг авахаар ирсэн талийгаач болон түүний нөхрийн хамт тэдний гэррүү буцан явж харин нөхөр нь өөрийнхөө гэррүү явжээ
l 9 сарын 13
Э –ийн нөхөр болох Янг талийгаачийн гэрт ирэн салахыг шаардсан тул гэр бүл салгах товчооруу явж байх замдаа нөхөр нь эхнэрээсээ санаагаа хувирган эвлэрч буцан гэртээ хамт харьцгаасан боловч Э бүсгүй нөхрийн гэрт амьдрахаас айн зүрхшээгээд найзынхаа гэр лүү эргээд явсан байна.
l 9 сарын 14
Хэрэгтэн энэ өдөр өглөөнөөс авахуулан талийгаачийн гэрлүү тасралтгүй залгах тоолонд Э айгаад байгаа тул буцаж очмооргүй байна гэжээ. Гэтэл тэр өдрийн оройны 7 цагийн үед алчуурчин этгээд талийгаачийн гэрт хүрээд ирж.хаалгаа онгойлгож гэрт оруулсаны дараа тэрээр ус өгөөч гэсэн тул хүссэний дагуу хийж өгсөн ба нилээд согтсон байдалтай байсан төдийгүй Э г гэртээ харьцгаая хэмээн тасралтгүй шаардах тул талийгаач хэрэгтэнд хандан “өнөөдөр согтуу байгаа болохоор архиа гарсаны дараа ирж эрүүл ухаанаар ярилцая. Маргааш ирээд эхнэрээ аваад яваарай”гэсэнд Янг гэнэт оймсон дотроосоо хутга гаргаж ирэн хутгалж эхэлжээ.Алуурчин талийгаачийг 5-6 дараалан хутгалсан байсан ба алуурчинаас хутга салгах гэж булаацалдсан талийгаачийн нөхрийг шархдуулчихаад юу ч болоогүй мэтээр гарч одсон байна. Яаралтай тусламж дуудан тэр даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч цус их хэмжээгээр алдсаний улмаас 1 цагийн дараа амьсгал хураасан байна.
Одоогоор гэмт этгээт Янг нь хорих газарт тусгайлан хорьж байгаа бөгөөд түүний эхнэр Э-г Чолла аймгийн эхчүүдийг хамгаалах байранд аюулгүйгээр хамгаалалт авсан боловч эмэгтэй маш ихэд цочирдсоны улмаас сэтгэл санааны хүнд нөхцөлд байгаа аж.
3. Талийгаачийн амь нас эрсдэлттэй холбогдуулан талаарх бид ийнхүү хүсэмжилж байна.
Цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв нь орон даяар нийтдээ 5 салбартай бөгөөд орон нутгийн салбар бүр дээр талийгаачид зориулсан хүж асаах ёслол(монголоор зул өргөх ёслол) зохион явуулж эмнэгэл илэрхийлж байгаа билээ.
Мөн дахин Солонгос улсын нутаг дэвсгэр дээр цагаач эмэгтэй нөхрийн дарлалд өрдөхгүй байгаасай хэмээн хүсэмжлэхийн дээр бусдад дарлагдсан нэгинйгээ хамгаалж яваад алдан амиа алдсан ийм харамсалтай хэрэг дахин гарахгүй байгаасай хэмээн залбирч байна.
ӨМХИЙ БУЛАЙ ХАР ӨВГӨН СОТОЙ Л БИТГИЙ СУУ ..АЙМШИГТ АЛУУРЧИД ХҮН БИШ ЭД НАР