Moderator: mgl_300
Солонгос эрийн гарт амиа алдсан эмэгтэйн талаар Шууд.МН цаг алдалгүй мэдээлж байгаа. Талийгаачийн амьдарч байсан Нажу хотод байгаа Монголчуудын байр суурийг хүргэж байна.
Энэ бүс нутагт ажиллаж байгаа Монгол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага байдаг. Энэ байгууллагын тэргүүнтэй холбогдож мэдээлэл авлаа. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагынхан цуглаж, талийгаачийг яаж нутаглуулах талаар ярилцжээ.
Гадны иргэдийн эрхийг хамгаалах байгууллагууд нэгдэж байж, тухайн улсын засаг захиргаатай тохиролцож, нутаглуулах асуудлыг шийддэг.
Нажу хотын засаг захиргааныхан өчигдөр ирээд эмгэнэл илэрхийлээд, тодорхой тусламж үзүүлэхээр болсон байна. Солонгосын хүний эрхийн байгууллагаас ч хүмүүс ирж уулзаж эхэлжээ.
Ээж ах хоёр нь өчигдөр 18 цагийн үед визнийхээ хариуг аваад шөнийн нислэгээр Солонгост очсон. Монголын элчин сайдын яамнаас хүмүүс тосож авахаар болсон гэсэн. Нажуд ажиллаж байсан Монголын элчингийн ажилтанууд ч талийгаачийн гэрт цуглаж тодорхой асуудлуудад тусламж үзүүлж байгаа юм байна.
Тэнд байгаа бидэнтэй холбогдсон Монголчууд ганц л зүйлийг онцолж байлаа. Солонгос руу Монгол охидуудаа явуулж байгаа эцэг эхчүүд мөнгө олох гэж улайрсан зуучлах товчооны луйварчдад залуу сайхан охидоо өгөхгүй байхыг анхааруулж, төр засгаас зуучлах товчооны асуудлыг цэгцэлж хяналтанд оруулах, цэвэрхэн аргаар хүний наймаа хийж байна гэж хэллээ.
Ер нь бол Солонгосын нийгмийн асуудалтай, гажиг, өвчтэй хүмүүстэй л гэр бүлд зуучилж байдаг. Огт хараагүй, танихгүй хүмүүстэйгээ зуучлалаар танилцаж байгаа охидууддаа ийм зүйл хийхгүй байхыг анхааруулсаныг шууд уламжилж байна.
Талийгаачийн амийг бүрэлгэсэн хэрэгтэн Янг-ын унаж зугтсан машиныг цагдаагийнхан олсон гэсэн мэдээллийг Солонгсын телевизүүд мэдээлж байсан. Гэхдээ тухайн улсаар дүүрэн камер, дуран, цагдаагийнхан байгаа хэрнээ өнөөдрийг хүртэл олохгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна гэж Солонгос дахь Монголчууд хэлсэн.
Хэрэгтэн Янг эцэг эхтэйгээ холбоотой байгаа. Тиймээс эцэг эхийнхээ гэрийн л ойролцоо байгаа гэж таамаглаж байгаа юм байна.
Солонгост байгаа Монголчууд нийлж жагсаал хийх талаар ярьж байгаа. Гэхдээ талийгаачийг гаргах үедээ олон хүн цугларсан газарт лоозонгоо бариад жагсана гэж ярилцжээ. Талийгаачийг хэрхэн нутаглуулахаа Солонгост очсон ээж, ахтай нь зөвлөж шийдэх юм байна.
ӨМХИЙ БУЛАЙ ХАР ӨВГӨН СОТОЙ Л БИТГИЙ СУУ ..АЙМШИГТ АЛУУРЧИД ХҮН БИШ ЭД НАР