Moderator: mgl_300
Número de documentos 42,366

Хайргvйгээр хvн хэчнээн өчvvхэн билээ. Тэр ч утгаараа хvн төрөлхтөнд хосоо олох, хайрлаж хайрлуулж амьдрах шиг жаргал гэж vгvй.


Хvмvvс хайрын энэ нандин харилцааныхаа хамгийн чухал ойлголцлыг хаанаас олж авдаг тухайд бид энэ удаад хөндөхөөр шийдлээ. Яг энэ асуудлаар дагнасан судалгаа ч байдаг юм байна. Францын гэр бvл, гоо сайхны сэтгvvлvvд хамтран судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон европчуудын 92 хувь нь хайр сэтгэлийн харилцаанд анхны болзоо хамгийн чухал гэж хариулсан байна. Тэд хосууд цаашид
хамт байх хэрэгтэй эсэхээ ч хэсэгхэн зуурын энэ уулзалтаар шийддэг гэж хэлжээ.
Монголчууд бидний хувьд европчуудаас арай өөр заншилтай байж мэднэ. Гэхдээ болзох урлагийн талаар vг сонсоход юу нь муу байхав. Хайрын улирал ирж байна. Хосуудын болзооны алтан vе ч эхэллээ. Хайраа бататгах, удаан vргэлжлvvлэхийн тулд анхны болзоондоо ямар алдааг гаргахгvй байх ёстой вэ гэдэг талаар хамтдаа суралцацгаая.

Анхны уулзалт хоёр цагаас илvv vргэлжлэх ёсгvй
Энэ нь хайрын болзоонд хоцорч болох эсэх тухай яриа огтхон ч биш юм. Харин болзоо анхных ч бай, сvvлчийнх ч бай удаан байх учиргvй гэсэн vг. Өмнөх зуунд хосууд болзсон цагаасаа хоцрохгvйг хичээдэг байсан бол энэ XXI зууныхан болзохдоо ямар хугацаанд болзоо vргэлжлэх ёстой вэ гэдэгт илvv анхаарал тавьдаг болсон байна. Яагаад гэвэл шинэ vеийнхэнд цаг шиг vнэтэй эрхэм зvйл гэж vгvй.Тэр ч байтугай хайрыг нь булаасан бvсгvй эсвэл залууд ч гэсэн vнэт цаг заваа хэт илvvчлэн зарцуулах шаардлагагvй гэх vзэл давамгайлах болжээ.

Болзох цагт хязгаар тавих болсон нь нэг талаас маш их завгvй, ажил хэрэг давчуутай холбоотой боловч нөгөө талаас харилцаж буй хvнээ хvндэлж нуршуу яриагаар биесээ чилээхгvй сайн талтай. Хосууд өнөөдөр хоёр цагаас илvv удаан хугацаагаар болзохыг соёлгvйд тооцох болсон байна. Энэ нь бvх насны хосуудад хамаатай хугацаа.Тансаг рестораныг сонгохоо больжээ

Хэнтэй уулзах вэ, хаана болзох вэ гэдэг нь хосуудын хувьд асуудал болохоо нэгэнт больжээ. Хосууд анхны болзоондоо чамин хоолтой тансаг зоогийн газарт ганган чамин хувцас өмсөн очдог уламжлалыг халсан байна. Харин тvvний оронд хөнгөн зуушны газар, олон нийтийн зугаалгын цэцэрлэгт болзох нь илvv зохимжтой гэж vзэх болжээ.

Ингэж уулзах нь анх болзож байгаа хvмvvс аль алиндаа эвгvй сэтгэгдэл төрvvлэхгvй юмсан гэж бие барьдаг байдлыг арилгана. Хөнгөн зуушны газар уулзсан хосууд олон янзын сэрээ хутга барьж сандралгvй, ундаа зуушханыг хvссэнээрээ идэж ууж, чанга чанга инээж хөхөрч болно.
Цэцэрлэгт уулзсан хосуудын хувьд хөдөлгөөн бvрээ хянаж суух зовлонгоос ангижирдаг сайн талтай.

Тооцоотой болзоо элбэгшиж байна
Сvvлийн vед ялангуяа өрнөдөд тооцоотой болзоо маш ихээр нэмэгдсэнийг дээр өгvvлсэн судалгааны дvн харуулсан байна. Ижил төстэй ажил хэрэг эрхэлдэг залуус, эвсэл огт өөр бизнес эрхэлдэг хvмvvс зориуд урьдчилан тооцоолж шинэ сонин мэдээлэл, энергиэр өөрсдийгөө цэнэглэх зорилгоор болзоонд очих нь элбэг болжээ. Банкны эдийн засагчид ч юм уу, хуульчид хоорондоо гэрлэх нь бараг vгvй ч харин хааяа ижил ажил эрхэлдэг нэгэнтэй болзож, зовлон жаргал ярих сайхан байдаг гэсэн хариултыг судалгаанд оролцогсдын 20-иод хувь нь өгсөн байна.
Огт өөр мэргэжил, ажилтай буюу тэс ондоо сонирхол эрмэлзэл бvхий өөр өөр тvвшний хосуудын болзооны хувьд тооцоо гэхээсээ илvv аль алинаасаа цоо шинийг харж мэдрэх гэж иймэрхvv болзоонд очих дуртай гэж европчуудын тал илvv хувь нь хариулжээ. Харин манайхны хувьд өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдалтайгаа уялдаад тооцоо, болзоо гэдэг vгсийг мөнгө гэж л ойлгох болов уу.

Хичээнгvй байх гээд vз

Биесээ хvндэтгэн уулзаж болзохоор нэгэнт шийдсэн бол бvхий л зvйлд сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Та хоёрын зорьж очсон хөнгөн зуушны газар хvн ихтэй, суух суудалгvй байлаа гэхэд сэтгэлээр унаж хэн нэгнээ эвгvй байдалд оруулж болохгvй. Харин ч хоёулаа тvр хvлээх vv, эсвэл өөр ойрхон газар руу хамтдаа хөтлөлцөж алхаад л хvрчихье гэх мэтээр хөгжилтэй, урамтай хэвээр байгаагаа аль алиндаа ойлгуулах хэрэгтэй. Бvтэлгvйтэж, санаснаар болохгvй vе хэнд ч, хэзээ ч гардгийг бvv март. Тэр тусмаа танилцаж ойлголцохоор анхлан болзож буй vед эвгvй байдалд орох vе бишгvй гардаг тул тэр бvрийд чин сэтгэлээсээ хичээнгvй хандаж, бvгдийг өөдрөгөөр харж байгаагаа биеийн хөдөлгөөн, харцаараа илэрхийлж байх нь зөв.

Мартагдашгvй болзоо

 Мартагдашгvй болзоо гэсэн асуултад европчууд бvтэлгvйтсэн, эвгvй байдалд орсон, чавга шиг улайж байсан болзоогоо онцолж хариулсан байна. Учир нь хvн харилцагч нөгөө хосынхоо төлөө хэтэрхий их чармайлт гаргаж, хичээх тусмаа заавал нэг алдаа эрсдэлийг хийдэг байна.
Энэ нь дэлгvvрийн шилэн хаалгыг мөргөх юм уу, олны өмнө таварцаглаж унах, шилэн аяга хагалах гэх мэтээр янз бvрээр илэрч мэднэ. Хамгийн гол нь болзсон хосууд ингэж будилах тусам өөрийнх нь төлөө, өөрт нь таалагдахын тулд хайртай бvсгvй, эсвэл залуу нь ийм байдалд орлоо гэдгийг заавал мэдэрч vлддэг юм. Тийм учраас л хэтэрхий хичээсэн болзоогоо хvн хэзээ ч мартаж чаддаггvй, vргэлж инээмсэглэн дурсдаг байх л даа.

Болзоо бол хурим биш
 Энэ бол зvгээр нэг сануулга, анхааруулга биш. Хосууд, ялангуяа болзох туршлага багатай өсвөр насныхан, залуус анхны болзоогоо хурим шиг нvсэр болгочих гээд байдаг талтай.Тvvнээсээ болж дахиж уулзахаас ч тээршаах байдалд хvрч болно гэдгийг залуу хосууд мэддэггvй.
Анхны болзоонд хэзээ ч найз нөхдөө дагуулан очих ёсгvй гэсэн алтан дvрэм байдаг. Yvнийг залуус, хөвгvvд, охид төдийлөн ойшоодоггvй.
Чамайг хэн нэгэн жинхэнээсээ болзоонд урьж, уулзах цагаа өөрийн биеэр чамд зориглон хэлсэн бол тvvнийг хvндэтгэх хэрэгтэй. Ганцхан чамтай уулзаж ярих хvсэлтэй байгаагаа илэрхийлэхийн тулд тэр хvн хэчнээн өдөр бодож төлөвлөж, бас ажлаа хойш тавьсныг хэлэхэд бэрх. Өөрөөр хэлбэл, хvнийг сэтгэл гаргаж байхад чи ч гэсэн адилхан хандаж, хvндэтгэх учиртай.
Дээр дурьдсанчлан болзоо бол хурим биш учраас та хоёрын уулзалтад гэрч, бэргэн, адислагч лам хэрэггvй. Хоёул уулзахаар төлөвлөөд байхад гурав дахь дөрөв дэх хvнийг дагуулан ирдэг дутагдлыг олон давтвал хэзээ ч жинхэнэ хосоо олж чадахгvй гэдгийг энд хэлэх гээд байна л даа.

Утга төгс амьдрахын тулд
Болзох хэрэгтэй юу, ашигтай юу гэсэн асуултад судалгаанд оролцсон европчууд дуу нэгтэйгээр эерэг хариулт өгсөн байна. Тэднийхээр хvн утга төгс амьдрахын тулд vргэлж өөртөө болон бусдад жаргал өгч байх хэрэгтэй. Тийм ч учраас ертөнцийг илvv өнгөлгөөр харж, шинээр хайрлаж амьдрахад цэцэг тэврэн, сэтгэл догдлон гvйх болзоо чухал гэж тодорхойлжээ.
Ажил хэргийн уулзалтаас ялгаатай нь хvн хайрын болзоонд очихдоо хэзээ ч сэтгэл зовнидоггvй. Өөрөөр хэлбэл, ажлын уулзалтад очиж буй vедээ хvмvvс маш их сөрөг энерги агуулан, ажил хэрэг заавал бvтээсэй гэсэн тvгшvvртэй байдаг бол хайрын болзоонд уригдсан хvнд алдах юм байдаггvйгээрээ өвөрмөц байдаг.
Тийм ч учраас ертөнцийн бvхий л насны хvмvvс хайрын болзоонд явахдаа хамгийн дуртай байдаг биз ээ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Trackback :
http://www.mglclub.com/3655569/1f0/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.09.12 19:15:02
*.189.255.227

Эмэгтэй хүмүүс нэг уулзалтанд очихын тулд асар их оюуны задаргаа явуулж байгааг залуус маань харах хэрэгтэй. Эрчүүд маань эмэгтэй хүмүүсийг ойлгоход энэ зураг жаахан ч гэсэн нэмэр болог. ккк

List of Articles
Título Escritor Fecha Leídos
Aviso За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211407
Aviso ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239306
Aviso ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366873
Aviso ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365279
Aviso Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524333
18741 hi gutalnii hemjee asuuyaa [2] rainismmm Sep 13, 2010 927
18740 Busguichuud ee xelj ogch tuslaach [1] bilguush_85 Sep 13, 2010 612
18739 emneleg?? [1] ringoo Sep 13, 2010 869
18738 Элэгмсүүд eenee12 Sep 13, 2010 798
18737 СОЛОНГОСЫН ТВ ---- НАПИН НАМЖА ---- [8] Ц.ЭЛГЭМСҮҮ Sep 13, 2010 1093
18736 Nemelt orlogotoi bolyo energydisk Sep 13, 2010 588
18735 awiyastai yumaa bi ene duund durtai [4] 돼지 토끼 Sep 13, 2010 899
18734 hi kostoka haana baidag yum be heleed uguuch [2] cd.key.crack Sep 13, 2010 1051
18733 ХИЙСВЭРЭЭР ТӨРСӨН ЧИНЬ ..ЯАГААД [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Sep 13, 2010 738
18732 Tuslaarai ... please [3] peace_sky Sep 13, 2010 851
18731 Ү.НЭГҮЙ ТОГЛОЛТООР Ү.НЭГҮЙ 10.000 ТӨГРӨГ АВААРАЙ file ~ELLY~ Sep 13, 2010 797
18730 СО НӨХӨРТЭЙ ХҮҮХДЭЭ АВМААР БАЙНА САЛМААР БАЙНА ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙНАА [3] Ц.ЭЛГЭМСҮҮ Sep 13, 2010 1041
18729 Өөдгүй компьютер.... [1] ~ELLY~ Sep 13, 2010 511
18728 Uuniig tailbarlaad ogno u? [3] uuruuruu Sep 13, 2010 775
18727 Huugee hohnoos yaj gargah we? [2] einj Sep 13, 2010 2912
18726 eejuudee yah be??? [3] odgko Sep 13, 2010 999
18725 BUSGUICHUUDEE....HOHNII SUU YAJ SHIRGEEH VE??? [5] sara23 Sep 13, 2010 1927
18724 tuslaach eejvvdee [5] jhjhji Sep 13, 2010 872
18723 asuult bna eejvvdee hariulaad bgarai bayarlalaaa [6] tsek1234 Sep 13, 2010 887
18722 hi ohiduudaa........... [2] hoorhon0709 Sep 13, 2010 870
18721 асуулт байна? [1] eenee12 Sep 13, 2010 870
18720 АВСТРАЛ ВИТАМИН lotos Sep 13, 2010 525
18719 hiiswereer torson ym aa asuuh ym bna [2] einj Sep 13, 2010 886
18718 СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУСАН МОНГОЛ ЭМЭГТЭЙ АМИА АЛДЛАА ЯМАР АЙМААР ЮМ БЭ ???? [13] Ц.ЭЛГЭМСҮҮ Sep 13, 2010 1566
18717 SHOW TOGLOLT 9 sariin 22-nii 3 tsagt UNGUI file money$$$ Sep 13, 2010 457
18716 Mongolruu huuhed avch yavna 010-8684-9789 teach Sep 13, 2010 435
18715 asuuya [1] hunta Sep 13, 2010 634
18714 yum asuuya ??????? [1] cuna Sep 13, 2010 474
18713 ЦАГААЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТӨВ sumowoman Sep 13, 2010 498
18712 Wondergirl nobody [1] jeonju-s Sep 13, 2010 785
18711 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ XANA-tour-Juulchin Sep 13, 2010 534
18710 xelnii ungur gexiig so.r yu gj xeldeg yum be [5] uptown Sep 12, 2010 1312
18709 ЭНЭ САЙХАН ГЭР БҮЛДЭЭ ХАМГИЙН САЙХНЫГ ..... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Sep 12, 2010 731
18708 ??????????????????????????????? [2] b.odgarid Sep 12, 2010 817
18707 ????? bna bvsgvichvvdee [10] xlady Sep 12, 2010 1088
18706 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gcall1 Sep 12, 2010 446
18705 orchuulj uguuch [3] b.odgarid Sep 12, 2010 703
18704 ЭНЭ ЗАЛУУТАЙ ТАНИЛЦАХ .... [4] Ц.ЭЛГЭМСҮҮ Sep 12, 2010 1123
18703 ...... ЭЛГЭМСҮҮ МИНИЙ ҮРД БУЯН ТУС БОЛООЧ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ Sep 12, 2010 757
» АМЬДРАЛ ГЭДЭГ НЬ ЭНЭ ЮМУУ ???????? БҮСГҮЙЧҮҮДЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Sep 12, 2010 752
18701 ind aa harin orsonchin baahan ugeljilsen bicheg bn yuch dood taliin search deer hamtlag duunii ner hiisen yuch blgui bnaa [2] eruul122 Sep 12, 2010 669
18700 bas 4shared .com ruu yg aj daraalaltai ordog yumbe blhgui bn duu tatah arga helj ogooch [5] eruul122 Sep 12, 2010 1032
18699 hi endeh radio ruu yaj ordog yumbee heleed ogoore [1] eruul122 Sep 12, 2010 708
18698 ind bolon elgemsvvgees dahin lawlah yum bnaa [2] 20000810 Sep 12, 2010 749
18697 tsagaan hoolnii gazriin hayag asuusan humuust ind Sep 12, 2010 776
배너신청
자생병원

배너신청