"Би Буддын болон Католик шашинтны аль нь ч биш.Би Үнэнд харяалагдаж,Үнэнийг л номлодог.Та үүнийг Буддын шашин,Католик шашин,Бумбын шашин гэх юмуу аль хүссэнээрээ л нэрлэ.Би бүгдийг дуртайяа хүлээж авна"
~Төгс Гэгээрсэн Их багш Чин Хай~
Эрт дээр үеэс гэгээрэлд хүрэх олон аргыг хүмүүс олж,мэдэж хэрэглэсээр иржээ.Гэвч эдгээр аргаууд нь төгс гэгээрэлд хүргэх нь ховор бөгөөд маш их цаг хугацаа,тэвчээр хатуужил шаардсан хүнд бэрх замыг туулах хэрэгтэй болдог байна.Гэгээрэлд яаж хурдан, төгс хүрэх бэ?.
Бидний хувьд энэ асуудал их чухал юм.Бид ийм арга замыг мэдсэнээр хурдан, төгс харьцангуй амар замаар гэгээрэлд хүрч чадах юм.Жишээ нь Бидний өмнө өндөр бартаа ихтэй уул байна гэж бодоё.Уулыг хүнд бэрх замаар даваад гарахуу? Эсвэл тойроод их удаан явах уу.Эс бөгөөс уулыг нүхлээд гарсан тийм зам тунэлийг олоод гарах уу? Тэгэхээр бид аль болох хурдан,амар бас төгс цаад талд нь хүргэж чадах тэр тунэл гарцыг олох нь хамаагүй дээр бас эрсдэл багатай юм. Ийм арга замын тухай өнөөдөр ярилцая.
Энэ бол дотоодын гэрэл.дуу аялгуугаар дамжин Эзэн бурханд хүрч,үхэх төрөх зовлонгийн хүрднээс салж мөнхийн амгаланд хүрэх арга зам юм Төгс Гэгээрсэн Их багш Чин Хай"Энэ бүх л амьдралын дотор долгион хэлбэлзэж,хамаг л орчлон ертөнцийг тэтгэн тэжээж байдаг.Энэ бол дуу аялгуу юм.Бид энэ дуу аялгуунаас бүтсэн"гэжээ.
Ариун Библи сударт "Анх эхлээд Авиа оршиж,тэр Авиа Эзэн Бурхантай хамт байв.Тэрхүү Авиа даруй Эзэн Бурхан мөн" гэсэн байна. Мөн Буддын Их Хөлгөн сударт Олон Будда энэхүү "Аялгууны урсгалыг" түшиглэн бууж хамаг амьтдыг гэтэлгэж,Бодисад ба хамаг амьтад энэхүү "Аялгууны урсгалыг" түшиглэн их үүсвэртээ буцдаг гэжээ.
Билэг нээгдэхэд их гэрэлийг олж үзэх тухай олон судар номд тэмдэглэсэн байна.Ариун Библи сударт "Бурханыг олж үзэх үед ,Тэр гэрэл гэгээтэй адилхан,их галтай адилхан ,түүний дуу аянгын дуутай адил" гэж тэмдэглэгджээ. Тэгэхээр бид энэ ертөнц болон чанагуухи бүхий л ертөнцийг бүтээн,ивээн тэтгэж байдаг дотоодын гэрэл дуу аялгуугаар дамжин хамгийн хурдан төгс гэгээрэлд хүрэх юм.Үүнийг Аръяабалын бясалгалын арга гэж нэрлэдэг байна. Исүс.Будда бусад гэгээрсэн багш нар бүгд л энэ аргыг хэрэглэн төгс гэгээрэлд хүрсэн байна.Исүс 13-30 насандаа юуны учир Энэтхэг,Гималайн нуруунд арван хэдэн жил зам мөрийг хайн бясалгаж байсан нь тодорхой юм.
Энэхүү гэрэл дуу аялгуу нь устаж үгүй болохгүй бөгөөд мөнхөд байдаг байна. Энэ гэрэл дуу аялгуутай бид яаж холбогдох бэ? Аръявалын Номын Цогцосийг уламжлуулан авч бурхан чанараа нээсээр та өөрөө төгс туулан ангижрах төдийгүй аав, ээж үр хүүхэд өөрийн барилдлагатай хүмүүсээ гэгээн ертөнцрүү хөтөлж аваачих юм.Энэ бол тэдэндээ үнэлж баршгүй их ач буян хийж байгаа хэрэг юм.Энэ ертөнцийн эд баялаг,алдар нэр хоосон чанартай бөгөөд бидэнд үлдэж наалдах чанар нэгээхэн ч үгүй билээ.
Бид энэхүү гэрэл аялгуугаар дамжин гэгээрэлд хүрэх бөгөөд Гэгээрэлд хүрэх зам үнэн юм
Бид бүгд ,хүн бүр бурхан чанартай бөгөөд бид бүхний дотоодод маань гэрэл гэгээ, аврал, бурхан оршиж байдаг билээ.
“Тэнгэрлэг оршихуйг
хүртэхүй” хэмээх лекц-c
Асуулт: – Багшийг хэрхэн таних вэ? Багш нар их олон байдаг. Мянга мянган багш нарын дотроос Их Багш гэж чухам хэн бэ? Их Багшийг яаж таних вэ?
Багшийн хариулт: – Энэ тийм амар хэрэг биш ээ. Гэхдээ багш тань гэрлийг харуулж чадна гэж хэлээд харуулж чадаж байвал ямар ч атугай найдаж болно.
Та багш дээр ирж суралцаад , багш тань гэрэл харуулж чадаж байвал тэр гэгээрсэн хүн мөн.
Өөрөө гэрэлгүй хүн танд яаж гэрэл өгөх билээ дээ. Гэгээрнэ гэдэг маань асааж гэрэлтүүлнэ гэсэн утгатай үг.
Ер нь бол та багшаас ном сурч байхад, багш тань танаас юу ч хүсэхгүй, мөнгө авахгүй, гэр лүү тань даган эсвэл 24 цагийн алинд ч хамаагүй утасдаад байхгүй, яршиг зовлон удахгүй өөрийг тань чөлөөтэй байлгаж байвал, мөн ирэх цагт тань ирүүлж, явъя гэхэд тань явуулж байвал танд алдах юмгүй билээ. Ядахдаа та ажлаа алдахгүй, оролдоод үзэж болно. Тэрнээс биш хэн нэгнийг гэгээрсэн эсэхийг танихын тулд та өөрөө гэгээрсэн байх хэрэгтэй биз дээ.
Гэгээрсэн хүн л гэгээрсэнийгээ танина. Иймээс дээрх шиг оролдоод үзвэл мэдэх боломжтой болно.
Англи хэл суръя гэвэл англи хэлний багш дээр очно. Хэрэв багш өөрийгөө англи хэлний багш гэж хэлж байвал тэр багш наад зах нь англи хэлээр ярьдаг байх ёстой. Эхний өдрийн хичээл дээр АВС цагаан толгой зааж чадах бол тэр англи хэлний багш мөн, тийм үү? Хэрэв та гэгээрэлд хүрэхийг хүсч байгаа бөгөөд багш тань “би таныг гэгээрэлд хүрэхэд тань тусалж чадна. Би гэгээрсэн гэдгээ санадаг бөгөөд өөрийн тань гэгээрлийг сануулж өгье” гээд харуулж чадаж байвал тэр гэгээрсэн хүн мөн.