Бичлэгийн тоо 2,391

ДОХ-той хүний захиа

Уншсан 2358 vote 0 2010.09.10 15:43:30

 

 

 

Сайн байна уу?
Яг одоо энэ захиаг уншиж суугаа эрхэм уншигч таны алтнаас үнэтэй цаг завыг тань үрэн байгаадаа хүлцэл өчье.
Би одоо дөч гарч явна.
Дөч хүрсэн эр
Дөрвөө дарсан ат гэж өвөг дээдэс минь зүгээр ч нэг хэлээгүй байхаа. Оюун бодол цэгцэрч, ид хав хөвчирч ёстой л хийж бүтээдэг ид нас гэж би ч боддог байсан. Байсан гэдэг үг миний амны уншлага болчихож дээ. Ирээдүй минь богинохон мөртлөө нэг л гэрэл гэгээгүй уйтгартай санагддаг болчихсон болохоор ч тэр үү юм л бол байсан гэж өнгөрсөн цаг дээр ярьчих юм. Өвчнөө мартан өөдрөг амьдрах гэж яаж ч хичээсэн нэг л мэдэхэд муу ёрын аймшигт бодол сэтгэл эзэмдэн хамаг амьдралын минь баяр жаргалыг ирээдүйд биш өнгөрсөн цаг дээр аваачаад тавьчихсан байх юм даа. Би ч яахав бас амьдрал үзэж алаг үрийнхээ зулайг үнэрлэн хийдгээ хийчихсэн хүн гэж заримдаа бодовч гэр бүл болж амьдрал зохиох нь байтугай сургуулиа ч төгсөж амжаагүй хонгорхон хорин насандаа энэ өвчний халдвар тээж яваа идэр залуухан охид, хөвгүүдээ харахад харамсаад ч барахгүй хэлэх ч үг олдохгүй хий дэмий л “Эдгэнэ дээ… хэзээ нэгэн цагт төгс эмчилдэг болчихноо” гэж л тайвшруулахаас өөр үггүй суух юм даа. Хүмүүс ДОХ гэхээр л өөрөөсөө холуур юм боддог. Би ч бас тэгж л явлаа. Харин эмчийн амнаас таны шинжилгээ эргэлзээтэй гарлаа гэхэд арай ч үгүй байлгүй дээ аппарат байтугай нь л алдаж эндэхийг алийг тэр гэх вэ дээ гээд горьдож суусан. Харамсалтай нь алдаагүй гэнээ. Ингээд л би ХДХВ тэй хүний тоонд орж ямар нэгэн хориг гортигийн дотор амьдрах болсон доо. Саяхан намайг эмнэлэгт хэвтэж байхад эмчлэгч эмч маань надад хорьхон настай нэгэн охины аав сэтгэлээр унасан үрийнхээ зовлонг нимгэлэх гэсэндээ л “ Яадаг юм бэ. Охин минь энэ өвчнөөр чинь дэлхийн сая сая хүн өвдсөн. Тэр ч байтугай мундаг том одод ч өвчилдөг юм шүү дээ” гэж хэлсэн шүү гэсэн. Тийм дээ. Хүний л өвддөг өвчин болохоос ямар анаашийн өвчин тусчихсан биш гэж тэр эмч хэлдэг юм байна лээ. Анааш нь ч бас юүв дээ хэхэ. Харин манай эмч нар бас сувилагч, асрагч гээд л ямар мундаг ухаалаг сайхан хүмүүс бидэнд үйлчилдэг гээч. Бид уул нь өөрсдийгөө аюулт мангас харсан юм шигээр л хүлээж авна гэж боддог байсан юм шигээ. Харин тэд бол огтхон ч айж цэрвэхгүй энгийн сайхан байдаг нь бидэнд амьдрах итгэлийг, бусадтай л адил байх гэсэн эгэлхэн хүслийг минь сэргээж өгдөг юм шүү. Одоо би эмнэлгээс гарчихаад ХДХВ/ДОХ -той амьдарч яваа бусад зовлон нэгт нөхдийнхөө төлөө үлдсэн амьдралаа зориулна гэсэн чин итгэлтэйгээр их ажлыг эхлүүлж явна даа. Хорвоод сайн санаатан нь хэзээд илүү их байдаг юм. Би ч гэсэн эрүүл байхдаа буяны ажилд гар сунгах дуртай, ядарсан зовсон болгонд туслахсан гээд л явдаг байсан даа. Бидэнд туслах хүмүүс ч бас байгаа гэдэгт би итгэдэг. Гэхдээ бид хүнээс зүгээр нэг алгаа тосоод гуйхгүй ээ. Бидний дунд ямар мундаг мундаг эрдэм боловсролтой хүмүүс байдаг гээч. Гадаад хэлний хувьд бол бүр ярих ч юм биш. Бөөн л орчуулагч нар. Харин эрүүл хүмүүс бидний тухай огт мэдэхгүй хэрнээ голдуу л сөрөг ойлголттой байдаг нь харамсмаар. Тэддэх тохиолдол бүртгэгдлээ гээд л тоолоод байна. Дараа нь тэр хүний тухай биеэ үнэлэгч эсвэл ижил хүйстэн байсан гэнээ гээд эгээ л хараад сууж байсан юм шиг л цуурч өгнө дөө. Тийм хүмүүс ч байгаа. Гэхдээ яагаад монголд илэрсэн тохиолдлын дийлэнх хувь нь ийм статустай хүмүүс байдаг вэ гэсэн асуултын хариу нь харин их л энгийн байдаг юм. Тэдэнтэй ажилладаг байгууллагууд олноос гадна хүмүүсээ байнгын шинжилгээнд хамруулж, урьдчилан сэргийлэх ажлууд хийж байдаг нь л илрэх нөхцөл болдог. Түүнээс биш заавал тийм л хүмүүс өвддөг өвчин бишээ. Бид чинь бусдын л адил үр хүүхэдтэй аав ээжүүд. Бусдын л адил аав ээжийн хонгорхон үрс шүү дээ. Амьдралд дөнгөж ормогцоо л анхны алхмаа буруу гишгэснээс болж яагаад ч зайлан гарах аргагүй аймшигт эргүүлгэнд орчихоод аврал эрэн суугаа хайран сайхан залуусаа төлөөлөн энэ захидлыг би бичиж байна.Миний яриа жаахан эмх цэгцгүй л юм болж байх шиг. Гэхдээ ямар ч гэсэн эхлүүлсэн ажлаа олонд хүргэхийн тулд, өөрсдийнхөө тухай үнэн зөв ойлголтыг төрүүлэхийн тулд л би энэ бүхнийг ярьж байна.
Өнгөрч байгаа долоо хоног миний хувьд их л чөлөө завгүй байлаа. Бүх зам Ром хүрдэг гэдэг шиг ямар нэгэн ажил хийхийн тулд бас хариуцлага үүрэх, итгэл хүлээхийн хувьд ч гэсэн би дан ганц хувь хүний үүднээс хөдлөх юм бол юу ч бүтэхгүй нь тодорхой болохоор нөхөдтэйгээ хамтраад ХДХВ/ДОХтой амьдарч буй иргэддээ үйлчилдэг ТББ-аа байгуулж гэрчилгээ, тамга тэмдэгтэй болоод авсан. Одоо юу хийх вэ? ДОХтой Тэмцэх Үндэсний Сан бидний ажлыг дэмжинэ гэж амласан болохоор бид нар юу юу ч үгүй тэгээс эхэлж байгаа хэр нь өөдрөг байгаа шүү. Энэ 9 сардаа багтаад байртай болчихвол цугладаг газартай болчихно гэсэн үг. Цугладаг гэхээр л хүмүүс айгаад унах вий дээ. Өнөө хэд чинь цуглаад л аюул болох нь гэх вий. Үнэхээр бидэнд заримдаа очих ч газар олдохгүй болох үе байдаг юм. Бие өвдөхөд эмнэлэгт очиж болно харин сэтгэл өвдөн хөндүүрлэж хэн нэгэнтэй ярилцмаар, зовлонгоо хуваалцмаар санагдсан үедээ хаашаа бид нар очих юм бэ. Хэнд ч тэр болгоноо ярих вэ дээ. Байнга л хүн мэдчих вий гэж айж нуугдаж явдаг улс чинь хааяа өөрсдөө нууцхан цуглахаараа харин ч нэг сэтгэлээ онгойлгож авна даа. Бид байртай болоод байнга цугладаг болчихвол нийгмийн төлөө, өөрсдийнхөө төлөө, халдварыг цааш тархаахгүй байхын төлөө их юм хийж чадна гэдэгтээ итгэл дүүрэн байдаг шүү. Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна гэдэг үг үнэхээр оносон үг шүү. Бидний ажилд тусалж, үнэтэй зөвлөгөө өгч, магадгүй хамтарч ажиллахыг хүссэн хэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй байх болноо. Уншигч таныг хэн ч байсан бидэнд тусалж санаа оноогоо харамгүй илгээгээсэй гэж хүссэндээ мэйл хаягаа энд үлдээж байна. Bayraa.bayraa41@yahoo.com гэсэн хаягаар бидэнтэй харилцаж болно шүү. Таны цаг завыг үрсэндээ дахин хүлцэл өчин гүнээ хүндэтгэн мэхийн ёслов.

profile

1000 алтан зоостой явсанаас

1000 найзтай яв

                                   http://krilleer.blogspot.com/

                                           

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3645661/329/trackback

ariunaa

2011.10.01 21:54:00
*.153.188.67

"This is a secret article."

:
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1806 japan hvnii bichsen mglchuudiin tuhai niitle bi ergvvtej duusjee unshihaa bolivol setgehee bolino [3] bilgesh 2010-09-24 2346
1805 Эх орон уу? Эх дэлхий юу? [3] monh-monk 2010-09-23 1825
1804 Эрт битий хүнтэй суу i_love_you 2010-09-23 1880
1803 Хятадын шоронд Монгол бүсгүйчүүд тарчилж байна [2] i_love_you 2010-09-23 2802
1802 Эмэгтэйчүүдийн хамгийн тэнэг асуултууд… i_love_you 2010-09-22 2090
1801 Эрчүүдийн хамгийн тэнэг асуултууд i_love_you 2010-09-22 1979
1800 Аборт хийлгэсний дараах жирэмслэлтийн хүндрэлүүд i_love_you 2010-09-22 2259
1799 Ах yy? Дүү юy? [2] i_love_you 2010-09-22 1619
1798 Монгол хүүхэн ба Солонгос эр [2] i_love_you 2010-09-22 3479
1797 bid neg muu japanaar muugaa heluuleed l suuhuu [2] saakaaa 2010-09-21 1762
1796 Германд нэгэн цочром арга хэмжээ болжээ. [2] ind 2010-09-20 2197
1795 Дэлхийн Дулаарал - Бидний амьдрал цааш үргэлжлэх үү үгүй юу гэдэг асуултыг тавихад хүрээд байна!!!!! ind 2010-09-18 2220
1794 Хятадад цааз хүлээж буй Монголын 14 иргэн бий Маралгоо 2010-09-18 2418
1793 Солонгосын иргэнтэй зуучлалаар танилцсан Монгол эмэгтэй амиа алджээ [4] Маралгоо 2010-09-13 2634
1792 Jantsannorov-mongolchuud-bid-oyuun-sanaany-gun-hordlogond-orchihson-yavna 성은 2010-09-12 1639
1791 Бухимдал үндсэрхэх үзлийг бадрааж байна i_love_you 2010-09-10 1872
» ДОХ-той хүний захиа [1] i_love_you 2010-09-10 2358
1789 Оюутнууд оготно зурам шиг подволоор амьдарч байна [2] i_love_you 2010-09-10 2161
1788 Монголын эрчүүд яагаа вэ… i_love_you 2010-09-10 1964
1787 Баян хүнтэй л гэрлэвэл жаргана гэж бодож байгаа бол эндүүрэл [1] i_love_you 2010-09-10 2044
1786 Бидний бие 70 триллион эсээс бүтдэг. ind 2010-09-09 1646
1785 Үнэн гэж байдаг уу? ind 2010-09-06 1610
1784 ИНЧОН ХОТЫН ГАДААД АЖИЛЧДЫг ДЭМЖИХ ТӨВ гадаад ажилчдыг дэмжих төв 2010-09-06 1726
1783 " 5 Жил Хүлээж Хүлээж Нэг юм Парк Нээгдэж Хүүхэд Багачуудын Магнай Тэнийлээ " i_love_you 2010-09-04 1487
1782 Ядуу хүнтэй суулаа гээд муухай амьдрах юмуу i_love_you 2010-09-04 1842
1781 хятадын мэдээгээр Иргэдийн цагдаатай нь нүдчихсэн хэрэгийг ингэж л цацаж байна даа [2] i_love_you 2010-09-02 2613
1780 ӨНӨӨДӨР ЯЛАЛТЫН ӨДӨР monh-monk 2010-09-02 1775
1779 Монгол үндэстэн орших уу?уусаж үгүй болох уу? i_love_you 2010-08-30 2094
1778 Охидоо хаана нуух вэ? [2] i_love_you 2010-08-30 2482
1777 Хүний наймаа хүрээгээ тэлсээр байна i_love_you 2010-08-30 2747
1776 Эрээнд Монгол хүүхдүүд алга болох болжээ i_love_you 2010-08-30 1772
1775 “ЭХ ОРОНДОО ИРЭГСДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”(Ñîëîíãîñò àìüäàð÷ áàéñàí ìîíãîë÷óóäûí ñàéí äóðûí õîëáîî) monh-monk 2010-08-24 2288
1774 Сайхан уйлах юмсан! i_love_you 2010-08-20 2414
1773 Ц.Жаргалсайханд ;Улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн” хэмээн чанга дэглэмтэй хорих ангид 17 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. monh-monk 2010-08-20 2074
1772 Хятадад Монгол охид байхгүй муж, хот гэж алга” [1] i_love_you 2010-08-15 2518
1771 Өөдгүй МОНГОЛ амьдрал [3] i_love_you 2010-08-15 2361
1770 Өсвөр нас ба гар хангалга k..............k 2010-08-15 6732
1769 Улсын нууц задруулагсад 1932 2010-08-14 1787
1768 Цонх monh-monk 2010-08-14 1766
1767 hvvhemseg eriig herhen nomotgoh be???????????/ [2] k..............k 2010-08-12 2216
1766 admind [5] k..............k 2010-08-11 1742
1765 Цэргийн мөргөлдөөн гарч болзошгүйг анхааруулав [5] monh-monk 2010-08-09 2541
1764 hi allll asuuh ym bn ldaa [2] zaats 2010-08-08 1795
1763 Udurin mendees asyya??? zahirma 2010-08-08 1374
1762 Эрүүл энхийн манаа эрүүл үү? [2] monh-monk 2010-08-05 2021
배너신청
자생병원

배너신청