Moderator: mgl_300
GAHIT -d gereegeer burtguuleed shalgaltandaa tentssen bolovch eruul menddee asuudaltai garchee.eleg jaahan muu B virustei garsan bna. odoo yah ve humuusee?heseg hugatsaand emchluulj bgaad ahij shinjilgeend hamragdaad zugeer garval yavj boloh bolov uu ? medeh hun bval helj ogch tuslaach manaihaan?

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ "В" ВИРУС
Энэ вирус мөн л элгийг хүндээр гэмтээх сорвижуулж, хорт хавдар, үхэлд хүргэдэг мөн аюултай вирус.
Энэ төрлийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь мөн хүний цусаар дамжин цус юүлэх, эрхтэн шилжүүлэх үед халдварлахаас гадна хүнээс ялгарч буй шингэнүүд үрийн шингэн, үтрээний ялгадсаар дамжин халдварладаг. Үүгээрээ халдварлаж буй зам нь дархлалын олдмолын хам шинж/ДОХ/ өвчинтэй адил, гэвч ДОХ-оос 100 дахин илүү халдварламтгай, бэлгийн замын халдварт өвчинд тооцогддог. Үүгээрээ ДОХ-той адил аюулт өвчин юм. Халдвар авсан хүмүүсийн нэлээд хэсэг нь халдвар авсанаа мэдэхгүй явдаг.
АНУ-д "В" вирусээр халдварлагдсан хүмүүсийн 30 хувьд нь энэ өвчний шинж тэмдэггүй, вирусын халдвар авсанаа мэдэхгүй тээж явдаг гэсэн хэвлэлийн мэдээ байдаг.
"В" ВИРУСЭЭР ХАЛДВАРЛАСНЫ ДАРАА БИЕД ЯМАР өөРЧЛөЛТ ГАРАХ ВЭ?
Ихэнх насанд хүрэгсэдэд /95 хувиас доошгүй/ өвчний шинж тэмдэг тодорхой хугацаагаар 14 хоногоос хэдэн сар хүртэл илэрнэ. өвчний шинж тэмдэг бүрэн илэрсэний дараа уг өвчний эсрэг дархлал тогтдог. Энэ нь уг өвчний халдварыг дахин авахгүй гэсэн үг. Цусны шинжилгээгээр уг дархлал тогтсоныг мэдэж болох бөгөөд энэ нь уг элэгний үрэвслийн идэвхжлийг илэрхийлдэггүй. Ихэнхдээ элдэгний В вирусийн халдвар авч өвчилсөний дараа жижиг шинж тэмдгүүд арилдаг. Хэдийгээр үндсэн хурц өвчилсөний шинжүүд арилах боловч уг өвчнийг тараагч, хадгалагч болдог. Зарим хүмүүс цааш элэгний архаг үрэвсэлтэй болж даамжирна. Элэгний архаг үрэвсэл нь элэгний эд эсийг гэмтээж, сорвижуулж, цирроз болгох гол түлхүүр болно. Ингэснээр элэгний эрүүл эд эс холбогч эдээр солигдож, цаашид элэгний үйл ажиллагаа хэвийн явагдахад хүндрэлтэй болдог.Өвчний явц 10-25 жил үргэлжилнэ. Хэрэв та элэгний В вирус тээгч бол цусны, плазмын эрхтэний болон спермийн донор болж чадахгүй. Эмчид очихдоо шүдний эмчид, сексийн хамтрагчдаа В вирусийг тээдгээ хэлэх ёстой. Эс тэгвэл энэ өвчнийг санаатайгаар тараасантай адил болно.
"В" ВИРУСЫН ХЭЛБЭРИЙН ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛИЙН ТАРХАЛТ
Жилд 73,000 америк хүн В элэгний вирусын халдвар авч өвчилдөг ба энэ нь ДОХ-ын халдвараас 2 дахин өндөр үзүүлэлт. Гэвч 1980 онд 260,000 хүн В элэгний вирусын халдвар авч байсантай харьцуулахад энэ өвчний өвчлөл, халдвар харьцангуй буурч байгаа. Энэ нь HBV буюу В вирусын эсрэг вакцин гарсантай холбоотой юм. Одоо АНУ-д 1,25 сая хүн энэ өвчний вирус тээж явдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхий дээр 350 саяаас доошгүй хүн энэ өвчний вирусыг хадгалж, тээж явдаг ба үүний 75 хувь нь Азид, Төв Азид, хөгжил буурай орнуудад байдаг гэсэн мэдээлэл байна.
өВЧИЛСөНөө ЯАЖ МЭДЭХ ВЭ?
Хурц үрэвсэлийн үед илрэх шинж тэмдэг.
1. Арьс болон нүдний цагаан хэсэг шарлах буюу шээс хүрэн, бараан хар цай мэт болно.
2. өтгөн - цайвар өнгөтэй болно.
3. Шалтгаангүйгээр эцэж, сульдана.
4. Хоолны дур арилж, дотор муухай оргин бөөлжинө.
5. Хэвлийгээр өвдөнө.
Халдвар авсанаас 1-6 сарын дараа энэ шинжүүд илрэх ба зарим хүнд огт шинжүүд илрэхгүй ч байх явдал бий. Хурц үе өнгөрсөний дараа ихэнх хүмүүст эдгэрсэн мэт бие хөнгөрч хэвийн болох ба зарим хүмүүст элэгний архаг хэлбэрт үрэвсэл үргэлжлэн явагддаг. Ихэнх хүмүүст амархан ядарч сульддаг шинжүүд үлдэж хоцордог.
ЯАЖ ОНШЛОХ ВЭ?
Цусанд шинжилгээ хийн В вирусийг илрүүлсэнээр оношлоно. Хэрэв архаг идэвхтэй хэлбэрт шилжсэн бол элэгний биопси/элэгний эдээс маш жижиг хэсгийг мэс заслын аргаар таслан авч/ авч элэг хир зэрэг гэмтэлтэй байгааг тогтооно.
ЯАЖ ЭМЧЛЭХ ВЭ?
Хэрэв та уг өвчнөөр өвдөөгүй, халдвар аваагүй бол уг өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай нөхцөл бүрдсэн бол эмчид очиж хүсэлтээ тавихад эмч таныг 3 удаагийн НВV -ийн вакцин хийхийг зөвлөх ба ингэснээр танд уг өвчний эсрэг дархлал тогтоно гэсэн үг. Хэрэв энэ өвчнөөр өвдсөн бол эмч таныг тусгай хоолны дэглэм сахих зөвлөгөө өгөх ба аль болох зөв хооллох нь таны өвчний даамжралыг хэвийн хэмжээнд барьж байхад ихээхэн туслах болно.
Мөн элгээ илүү их асрамжлах, гадна нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй. Архи дарс уухыг бүрмөсөн зогсоох ёстой. Tylenol буюу парацитомол эмийг хэрэглэх хэрэггүй. Энэ эм элгийг хүнд гэмтээдгийг судлаачид тогтоосон байна. Ямар нэг эм хэрэглэхийн өмнө эмчээс тэр эмийг элгэнд яаж нөлөөлөх тухай асууж хэрэлгэнэ. Хэрэв таны элэгний үрэвсэл 6 сараас дээш хугацаанд элэгний үрэвсэлийн архаг идэвхтэй хэлбэртэй байгаа бол эмч танд үрэвслийг багасгах бууруулах эм өгөх ёстой. Хэрэв архаг хэлбэрт шилжээгүй бол эм тэр болгон уух хэрэггүй бөгөөд гагцхүү ойр ойрхон эмчид үзүүлж байх ёстой гэдгийг мартаж болохгүй.
Элэгний үрэвсэлийн архаг идэвхтэй хэлбэрээр өвчилсөн хүмүүст эмч доорх эмүүдийг хавсарсан буюу таны өвчны идэвхжилээс хамаарч ганц нэгээр уухыг зөвлөнө. Үүнд:
1. Interferon - Дархлалын системийг сайжруулдаг тариа. 2 хоног тутам эсвэл 7 хоногт нэгээс доошгүй удаа тарьж хэрэглэнэ. Нэгээс доошгүй жил хэрэглэх ёстой. 2 төрлийн Interteron байх ба Interferon alfa буюу intron, peginterteron alfa буюу Pegasys гэсэн нэртэй.
2. Epivir - Interferon-той ихэвчлэн хавсарч амаар ууж хэрэлгэдэг эм. өдөрт нэг удаа ууна.
3. Hersera - Epivir -ийг хэрэглээгүй нөхцөлд өдөрт мөн нэг ширхэгийг ууна. Бөөрний өвчний урьдчилсан рисктэй хүмүүс хэрэглэхэд зохимжгүй.
4. Baraclude - Гепатит "В" вирусын эсрэг хэрэглэж буй хамгийн сайн, үр дүнтэй эм. өдөрт нэг удаа ууж хэрэглэнэ.
ХЭН ВАКЦИНД ХАМААРАХ ВЭ?
1. 18 нас хүртлэх бүх хүүхэд, бүх шинэ төрсөн нярай.
2. өвчтэй аав, ээж, төрөл төрөгсөд, найз нөхдөө асардаг хүмүүс
3. Тариа байнга хийлгэдэг хүмүүс.
4. Нэгээс дээш сексийн хамааралтай хүмүүс.
5. Эмнэлгийн ажилтнууд
6. "В" вирус тээгчидтэй олонтаа тохиолдож болох газар ажилладаг хүмүүс. Багш нар, сургуулийн ажилтнууд.
7. Цус цэвэрлэх эмчилгээ хийлгэсэн хүмүүс.
8. Элэгний вирусээр үүсгэгдсэн үрэвсэл өргөн тархсан улс орнуудаар аялал, жуулчлал, бизнесийн ажлаар явагсад тус тус вакцинд хамрагдахыг зөвлөж байна.
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ БЭЛДМЭЛҮҮД + ИНТЕРФЕРОН - ЭЛЭГНИЙ "В" ХЭЛБЭРИЙН ВИРУСЭЭР өВЧИЛСөН ХҮМҮҮСИЙГ ЭМЧЛЭХЭД ИХЭЭХЭН ТУС НЭМЭРТЭЙ
/Chinese -буюу дорно дахины эмийн ургамлын гаралтай бэлдмэлүүд/
California - Berkley хотын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаач Micheal Mc Culloch 2000 оны "American Journal of Public Health" сэтгүүлд дорно дахины гаралтай эмийн ургамлын бэлдмэлийгмонголын уламжлалт эмнэлгийн аргаар бэлдсэн эм бэлдмэлүүд ч адил үр дүнтэй байдаг интерферонтой хавсарч В вирусын хэлбэрийн элэгний үрэвсэлтэй хүмүүст эмчилгээ хийсэн үр дүнгийнхээ тухай мэдээлсэн байна.
Тэрээр дээрх эмчилгээ хийлгэсэн 27 хүнийг зөвхөн дан ганц Интерфероноор эмчилж буй хүмүүстэй харьцуулж судалсан байна. Судалгааны үр дүнд эмийн ургамал + интерферон альфа хэрэглэж буй 27 хүний эмчилгээний үр дүн илэрхий сайн байсан байна. Хэрэв архаг хэлбэрийн В вирусийн элэгний халдвар авсан үед огт эмчлэхгүй бол элэгний хорт хавдар болох урьдчилсан нөхцөл улам хурдасдаг.
ЖИРЭМСЭН ЭХЭЭС ХҮҮХДЭД ЭНЭ өВЧИН ДАМЖИХ УУ?
Тиймээ, Элэгний "В" Вирусийн хэлбэрийн үрэвсэлээр өвдсөн эмэгтэйгээс төрсөн хүүхдэд энэ өвчин дамжих аюултай.
ЯАЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?
1. Вакцин хийлгэнэ. /Энэ өвчнөөр өвдөөгүй үед/
2. Тохиолдлын сексийн үед бэлгэвч хэрэглэх
3. Хүний ялгадас, өтгөн шингэн, сперм, хэрэглэсэн сав суулга, ариун цэврийн хэрэгсэлийг цэвэрлэхдээ бээлий өмсөж занших.
4. Ямар нэг шарх, сорви цэвэрлэсэн материалыг гадуур нь сайтар юмаар ороож хаях.
5. Хүний шүдний сойз, хумсны хэрэгсэл зажилсан бөхийг хэрэглэхгүй байх.
6. Хүний хэрэглэсэн хоол унд, аяга тавгийг хэрэглэхгүй байх.
7. Чих цоолох, шивээс хийх зэрэгт нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэж байгаа эсэхийг анхаарах.
8. Цусаар бохирлогсдон элдэв зүйлийг цэвэрлэхдээ усны 10-ны 1-т Bleach буюу ахуйн хэрэглээний цайруулагч хэрэглэж цэвэрлэж байх хэрэгтэй

----- 만성간질환과 간염 -------В-ВИРУСТЭЙ БОЛ ХИЧНЭЭН АРГАЛААД ТЭНЦЭХГҮЙ УУЧЛААРАЙ ИДЭВХЖИЛИЙН ҮЕДЭЭ БАЙВАЛ...МОНГОЛД АВНА ЭНД ДАВТАН УРГУУЛАХ ШИНЖИЛГЭЭ АВНА ТЭГЭЭД Л ВИРУСТЭЙ ГАРСАН ТОХИОЛДОЛД ШУУД НУТАГ БУЦНА ХАРАМСАЛТАЙ ЭДНИЙ ЛАБОРАТОРИЙГ ТИЙМ АМАРХАН АРГАЛЖ ЧАДНА ГЭЖ БОДОЖ БАЙНА МАШ НАРИЙН ГАРГААД ИРНЭ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ТЭГВЭЛ ЯМАР Ч АВРАЛГҮЙ Б.Ц ВИРУС ТИЙМ АМАР ЭДГЭРДЭГ САНААНЫ ӨВЧИН БИШЭЭ ХҮНДЭРВЭЛ ЭЦСИЙН ШАТАНДАА ОРДОГ