Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Мобиком корпорациас зарласан МобиМарафон сугалаат урамшуулал мянга мянга азтаныг тодруулсаар байна.
3 долоо хоногийн турш үргэлжилсэн сугалааны хамгийн азтай хэрэглэгчээр 99925781 дугаарын азтан тодорч цоо шинэ байрны эзэн боллоо.
Мобикомын 1 сая хэрэглэгчийн дундаас аз од нь гийсэн хамгийн азтай хэрэглэгчээр 99925781 дугаарын эзэмшигч А.Алтангэрэл /Говь-Алтай аймагийн иргэн/ тодорч, хотын төвийн А зэрэглэлд байрлах 1 өрөө цоо шинэ орон сууцны эзэн боллоо.
Марафонд 43 км үнийн дүнтэй тэнцэх цэнэглэгч картаар дансаа цэнэглэсэн энэхүү хэрэглэгч ихэвчлэн 1000₮, 2500₮ картаар дансаа цэнэглэж, байртай болох хамгийн том мөрөөдлөө биелүүллээ.
Азтаны хувьд УБ хотод ‘’Нутгийн зам’’ зам засварын компанид хүнд машин механизмын жолооч хийдэг. Зуны цагаар ажилладаг, улирлын онцлогтой ажилтан юм байна.
Эхнэрийн хамт Хайлааст дахь садангийнхаа хашаанд 5 гэрийн хамт гэрт амьдардаг байжээ. Азтаны маань эхнэр Нарантуул зах дээр хүүхдийн тоглоом зардаг. Ирээдүйд хүүхэдтэй болохоор төлөвлөн хөдөлмөрлөж яваа 31,26 настай залуу хосууд байна.
Шагналын хувьд азтан маань байраа авахдаа улсад ямар нэгэн татвар төлөлгүйгээр авах болно. Мобиком корпорациас нийт азтан болсон хэрэглэгчдийнхээ өмнөөс улсад төлөх татварын 40 хувийг бүрэн төлж байгаа. Үүний зэрэгцээ 8/30-9/5 өдрүүдэд сугалаанд оролцсон хэрэглэгчдээсээ 1115 азтаныг тодрууллаа.
![]()
Эцэст нь Мобимарафон идэвхтэй оролцож байгаа хэрэглэгчиддээ дуулгах таатай мэдээлэл байна. Олон долоо хоногийн турш хэрэглэгч та бүхний азаа сорин, мөрөөдлөө биелүүлэхээр битүүхэн хүлээж байсан Мобимарафон хэрэглэгч та бүхний хүсэлтээр дахин үргэлжлэхээр боллоо.
Та 9/6-9/19 өдрүүдэд 10 болон түүнээс дээш км-тэй тэнцэх цэнэглэгч картаар цэнэглэвэл 1115 азтан тодрох 7 хоногийн сугалаанд оролцох болно. Харин 8/16-наас 9/19-нийг дуустал хугацаанд 42 км дээш замыг туулвал шинэ байрны сугалаанд оролцож цоо шинэ байрны түлхүүр гардан авна. Мэдээж азтан таны хөрш 9/6-ний сугалааны азтан байх болно.
