Moderator: mgl_300
文章數量 42,366
Хэвийн жирэмслэлтийн явцад эмэгтэй өмнөх амьдралын хэв маягаа баримталж болно. Эрүүл эмэгтэйд жирэмсний үед тохирсон, гэхдээ хүнд хүчир бус ажил хөдөлмөр эерэгээр нөлөөлөх бөгөөд жирэмслэлт зөв явагдахад тустай.
Жирэмслэлтийн эхний саруудад дадсан хоолны дэглэмээ эрс өөрчлөх хэрэггүй. Эхний хэдэн сард ихэнх эмэгтэйчүүдийн хоолны дуршил буурахч өмнөхөөс илүү гашуун, давсархаг эсхүл чихэрлэг зүйлд дурлах, дотор муухайрах, бөөлжис цутгах зэрэг өөрчлөлт гарах нь бий. Эмч мэргэжилтнүүд үүнийг жирэмсний хордлоготой тайлбарладаг.
Гэхдээ энэ өөрчлөлт нь цаг хугацааны явцад хэвийн болж, харин ч хооллох дуршил нэмэгдэнэ. Тиймээс айж сандрах зүйл байхгүй. Жирэмслэлтийн явцыг хэвийн өнгөрөхөд тустай хэдэн зүйлийг санахад илүүдэхгүй.
Нэг.
Хүнд зүйл өргөхгүй байх. (хоол хүнс цуглуулах үедээ хэн нэгнийг дагуулж явах нь зүй). Жирэмсэн эмэгтэйчүүдийн гэмтэл, тэр дундаа зулбалтаар төгссөн эмгэнэлт үр дагаварын 61.4 хувь нь хүнс дүүрэн цүнхтэй явж байхдаа унаж бэртэх, хальтарч ойчсоноос болдог нь тогтоогджээ.
Хоёр.
Хөлний оёдлын машин дээр юм оёх, морь, дугуй унах, хүнд хэцүү биеийн дасгал хийх, спортоор хичээллэх, үсрэх, огцом хөдөлгөөн хийх зэргийг хориглодог.
Гурав.
Жирэмсний явцад хөдөлгөөнөө эрс багасгах, өдрийн туршид хэвтэх нь эмэгтэй эрүүл мэнд, урагт муу нөлөөтэй. Наад зах нь уураг гэдсэндээ таргалж, төрөхөд хүндрэл үүснэ. Мөн эмэгтэй болон өсч буй урагт хангалттай хэмжээний хүчилтөрөгч шаардлагатай байдаг. Харин хөдөлгөөн багатай байх нь бие организмд хүчилтөрөгч орж ирэхэд саад болно. (Эрүүл агаарт гарах, явган явах, өрөө тасалгаандаа салхи оруулах гэх мэт)
Дөрөв.
Стресс бухимдал үүсгэх хүчин зүйлээс зайлс хийх. Ноцтой гэмт хэргийн тухай мэдээлэл үзэхгүй, нарийвчилсан деталийг нь сонсохгүй байх хэрэгтэй. Энэ нь хэвлий дэх ургийг тайван боловсорч хөгжихөд тустай юм
ELGEMSVVV CHI SHVVVV........AMIDRALD CHINI AZ JARGAL HVSIE
NARLAG" TSETSERLEG NAMRIIN ELSELTEE AVCH EHELLEE. 1ees 6 nasnii HUUHDIIG ODOROOR BOLON OROIGOOR 24 TSAGAAR AVCH BNA. MON MANAIH SEOUL DOTROO UNAAGAAR OCHIJ AVNA.
JICH: MANAIH ODORIIN 4 HOOLTOI
TOGOLDOR HUURIIN HICHEEL 7 HONOGT 2 TSAG
BUJIGIIN HICHEEL 7 HONOGT 2 TSAG
MON OROS, ENGLISH, HANGU, MONGOL HELIIG SONGOLTOOR N ZAAJ SUTGAH BOLNO.
TA BUHEN ORGONOOR UILCHILUULNE UU.
MANAI HAYG: METRONII 6-R SHUGAM ITEWON EOG -630.
DELGERENGUI MEDEELEL AVAHIIG HUSVEL 010-6875-4088