Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хичээлийн шинэ жил эхэллээ. Энэ үед нийслэлийн хөл хөдөлгөөн ихэсч, хаа сайгүй ачаалал нэмэгдэн бөөн асуудал босдог. Энэ бүх асуудлын эзэн, хөдөөгийн оюутнуудад бас өөрийн гэсэн “асуудал” бий. Үүнийг бичихдээ нэлээд хэдэн их сургуулийн оюутан залуустай уулзаж зовлон, жаргалыг нь сонссон юм.

Намар намарт хөдөөнөөс Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын их нүүдэл тасардаггүй. Эрдэм сурахаар хүний газар ирэхэд нь ямаршуухан амьдрал хүлээж байдгийг өөрсдөө яахан мэдэх билээ. Орон байр олох, шинэ хүмүүстэй учраа олох, хичээл номоо хийх, их хотын нүргээнт амьдралд хөлөө олох гээд асуудал ар араасаа ундардаг. Хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд толгой хоргодох гэж юун түрүүнд сургуулийнхаа дотуур байрыг бараадна. Мөрөөдлийн хөлөг онгоц олон ангит уран сайхны киног та санаж байгаа. Оюутан цагийн хөгжилтэй сайхан он жилүүдийг дотуур байрны оюутнуудын амьдралаар харуулсан энэ кино бол зөвхөн гэгээлэг талаас нь харуулсан бүтээл. Оюутан залууст үнэндээ байр хүрэлцдэггүй юм, аргалаад орсон байлаа ч их л хүнд нөхцөлд дөрвөн жилийг өнгөрөөнө. Жишээ болгож МУИС-ын дотуур байрын талаар товчхон дурдъя. Нийт таван оюутны байртай энэ сургууль 16 м2 орчим талбай бүхий нэг өрөөнд 6 хүүхэд суулгах нормтой гэнэ. Улсын жишгээр нэг хүнд орон сууцны 9м2 талбай ноогдох учиртай ажээ. Жилээс жилд нэмэгдэж байгаа оюутны тооноос болоод байранд орсон хөдөөгийн оюутанд сүүжээ л тавих зай олддог аж.

Бас болоогүй байрны комендатууд нь байрны төлбөр 155 500 төгрөгийг хоёр нугалж төлсөн оюутныг “нөгөө зургаа” дээр нэмээд л байдаг гэнэ. Орон сууцны байтугай оюутны байрны норм нь хэтэрчихээд байхад хүн нэмээд л байхаас хасна гэж үгүй. Байрныхаа үндсэн төлбөрийг төлсөн “бүрэн эрхэт” оюутнууд хахуульд хавчигдахын зовлонг эндээс үзэж эхэлнэ. “Бидний ирээдүй” гэж цаасан малгай өмсгөдөг оюутан залуус номоо дэлгээд тавих зайгүй умгар өрөөнд багтаж ядан өдөр хоногийг аргацаадаг. Мөрөөдлийн хөлөг онгоц кинонд нэг өрөөнд 4 оюутан амьдарч буйгаар гардаг бол амьдрал дээр 7, 8 ч хүрнэ.

Оюутны байрны зовлон үүгээр дуусчихдаггүй. Ар гэрээс нь мөнгө төгрөг ирэх, ирэхгүй тохиолдол захаас аван. Оюутан охидын энэ сул талыг ашиглаж бизнес хийдэг хүмүүс бэлээхэн бий. Дутагдаж гачигдахын эрхээр зарим охид биеэ үнэлж эхэлдэг. Сүүлдээ сургуулиа орхиж, хэзээ ч гарахааргүй эргүүлэгт орчихно. Яг ийм сэдэвтэй Оюутан охинд өрөө хөлслүүлнэ гэдэг уран бүтээл хүртэл гарсан. Энэ жүжгийн үзэл санаа нь ч тэр, зохиол нь ч тэр нийгэмд асуудлыг хурцаар тавьсан бүтээл болсон.        

Өнөөдөр оюутан хүн цагийн ажил хийе гэсэн ч олдох нь тун ховор. Амьжиргаагаа залгуулах гэсэн тэдний хүч хөдөлмөр талаар болох энүүхэнд. Олон хоног туршилтын ажилтан нэрээр ямар ч цалин мөнгөгүй ажиллуулчихаад “шаардлага хангахгүй” гэсэн ганцхан үгээр амыг таглаад явуулна. Хэдэн цаасны бараа харвал оюутнууд баар саваар хэсэх дуртай улс. Зугаа цэнгэл хөөсөн зарим эрэгтэй оюутан хулгай дээрэм хийх нь ч бий. Энэ бүгдийг нэгдсэн байдлаар шийдвэрлэж, сургуулиудыг нэгтгэн оюутны хотхон байгуулахаар болсон нь туйлын сайшаалтай. Тэр хотхон нь босчихвол эдгээр асуудлын зарим нь ч гэсэн шийдвэрлэгдэнэ гэж найдаж байна.

Энэ мэт ахуйн асуудлаас ангижруулдаг ганц газар, сургууль дээр нь ч янз бүрийн л асуудал тулгардаг гэнэ. Хамгийн түгээмэл нь багш нар ном шахаж дүн тавих. Хоногийн хоолоо яая гэж байгаа оюутнуудад хүнд дарамт. Хүн яаж мөнгө олох нь дурын хэрэг ч гэлээ бусдад гай болохгүй мөрөөрөө амьдрах нь туйлын буянтай үйл буй за. Энэ үгийг “Би номонд дуртай оюутанд хайртай” гэж номоо зарж ашиг орлогоо нэмэгдүүлдэг багш нарт оюутан хэлбэл жинхэнэ “хорхойтой араандаа зууна” даа. Сургууль болгонд ийм маягийн багш өч төчнөөнөөрөө бий. Оюутнууд ч шивэр авир гэхээс хэтэрдэггүй энэ асуудлыг дээрээс нь зохицуулаад өгвөл сайнсан. Шахааны ном нь мэргэжилийн ч бай, мэргэжилийн бус нь ч бай анхнаасаа хөрөнгө мөнгийг нь төлбөрт нь шингээгээд өгвөл хэн хэндээ дарамт болохгүй урдах ажлаа санаа амар хийхсэн. Багшийнхаа гаргасан ном бүрийг худалдан авдаг хэсэг нөхөд хичээл хийсэн хийгээгүй дүнгээ авчихна. Үүний цаана үнэнч шударгаар дүн авсан оюутнуудын хичээл зүтгэл салхинд хийсч, урам зориг нь унтардаг гэдгийг багш нар мэддэг ч тоодоггүй.

Багш нартай, ялангуяа эрэгтэй багш нартай холбоотой бас нэг асуудал бий. Царай зүс сайтай охидыг дүнгээр боож өвөртөө оруулдаг бэлгийн дарамт. Гэхдээ шууд л муу дүн тавиад унахгүй. Хичээл тасалсан, даалгавараа цагтаа хийгээгүй охид голцуу багш нарын олз болдог. Бид Соргодогийн Жаргалсайханы Нууц амраг чинь болъё жүжгийг мэдэх билээ. Энэ жүжгийн зохиолыг амьдралаас сэдэвлэсэн гэж тэрбээр амьд сэрүүндээ ярьж байдаг. Жүжгийн ихэнх үйл явдал амьдрал дээр тохиолддогийг зарим хүмүүс төсөөлөх ч үгүй. Их сургууль болгонд шахуу ийм явдлаараа алдаршсан багш байдаг. Амьдрал бол зовлон. Буддагийн энэ үгийг иш татсан татаагүй оюутан бүхэн амьдралын амаргүй давааг явдаг. Тэр дундаа хөдөөгөөс ирсэн хэсэгт олон асуудал бий. Гэхдээ хөдөөнөөс ирсэн үе үеийн оюутнууд тэр бүгдийг үзэж, хат суугаад амьдралын их харгуйд хөл тавьдаг билээ

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3629329/20e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211374
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239293
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366730
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365273
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524297
18516 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-09-07 577
18515 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч open1 2010-09-07 615
18514 ЧИ СОЛОНГОСТ БАЙР АВАХ ГЭЖ Л ХАР АЖИЛ ХИЙДЭГ ГЭЖ ҮҮ ???? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-07 995
18513 БҮХ АСУУЛТАНД ХАРИУЛЧИХААР УЙТГАРТАЙ ЮМАА [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-07 1167
18512 ЭЛГЭМСҮҮ МИНЬ ОДОО Л ТУСАЛ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-07 807
18511 БАЙНГА САЙН ИД ТЭГВЭЛ ТУРНА ...ХАР ДАА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-07 982
18510 БИ ҮҮНИЙГ НУУЦАА НӨХӨРТӨӨ ХЭЛЭХ ЁСТОЙ ЮУ ???БҮСГҮЙЧҮҮДЭЭ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-07 889
18509 huuhdee mgl avch yvhad yu yu burduuleh estoi bdg yum boloo [7] lovly99 2010-09-07 1211
18508 АНХААР УДАХГҮЙ СОЛОНГОСЫН ХИЛЭЭР ИНГЭЖ НЭВТРҮҮЛНЭ .. [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-07 1370
18507 Ансан хотын Пак Сан Жү мэдээлэл технологийн дамжаанаас үнэ төлбөргүй компьютерын засвар, солонгос хэлний сургалт хичээллүүлж байна ӨДРИЙН МЭНД 2010-09-07 577
18506 elgemsuugees asuuy [1] heirin 2010-09-07 724
18505 ind-idtei busguigees asuuh yum bna [4] my dong 2010-09-07 1623
18504 ***МАШИНААР ҮЙЛЧИЛНЭ.*** DEVSHILT-CAR 2010-09-07 448
18503 asuuya??? [2] booby 2010-09-07 817
18502 ЭНЭ ЁСТОЙ БОЛОХГҮЙ ХОРИГЛОНО ШҮҮ БҮСГҮЙЧҮҮДЭЭ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-07 783
18501 Vegan Хүн Аалз ind 2010-09-07 676
18500 asuuh ym bnaa busguichuudee [1] mongol**busgui 2010-09-07 900
18499 TSAGAAN HOOLNII JORUUD (shorlog, buuz, huushuur, tsuivan) [3] ind 2010-09-07 5435
18498 Цагаан хоол бидэнд юу бэлэглэх бэ? [4] ind 2010-09-07 1135
18497 AMORE GOO SAIHANII SHINE BUTEEGDEHUUNIIG TA BUHEND TANULSTUULJ BAINA .Ytas 010-3387-9449 chevon 2010-09-07 677
18496 장스여 성병원????? [4] namdag 2010-09-07 859
18495 meddeg bol tuslaach................................ [1] aztai boy 2010-09-07 788
18494 elgemsuugees asuuya [2] b_chg 2010-09-07 886
18493 helj ogoooch [4] plus6650 2010-09-07 900
18492 Busguichuuddee odriin mend hurgie! [3] b_chg 2010-09-07 693
18491 yum asuuya ??????? [5] cuna 2010-09-07 996
18490 asuuya [5] mishil 2010-09-07 812
18489 huuhed mgl avch yavah hun bna uu MR ESUDER 2010-09-07 758
» СОЛОНГОСТ ---ОЮУТАН ГАНЦ БИЕ ОХИДОД ӨРӨӨ ХӨЛСЛҮҮЛНЭ. ЯАГААД !!!! Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-07 1006
18487 бүсгүй ТАНЬД celee 2010-09-07 575
18486 БҮСГҮЙЧҮҮДЭЭ ЯАРАЛТАЙ ХЭЛЖ ӨГӨӨРЭЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-07 907
18485 **АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО**010-5153-3853 file Унаагаар үйлчлэнэ. 2010-09-07 450
18484 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-09-07 446
18483 ****УУЧЛААРАЙ ..ЗААВАЛ БУСДАД ТААЛАГДАХЫГ ХҮСЭХГҮЙ**** [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-07 675
18482 <<<<ЭНЭ ҮНЭН ҮҮ >>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-07 529
18481 САЙН БАЙЦГААНА УУ ?? ЦОО ШИНЭХЭН МЭДЭЭЛЭЛ.. Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-07 1210
18480 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file jiimiis 2010-09-07 601
18479 Elgemsuugees asuuh zuil bn please file [2] ehend 2010-09-07 731
18478 TSAGAAN HOOLTON ODUUD [4] ind 2010-09-07 1146
18477 БАРИА ЗАСАЛ ЗҮҮ ТӨӨНҮҮРИЙН ЭМЧИЛГЭЭ  HOLISTIC 2010-09-07 485
18476 egch naraa zaawal xelj ogoorei guij bna [3] uka888 2010-09-07 995
18475 Elgemsuugees asuuya [2] mnzzzz 2010-09-07 1535
18474 gmarget iin haygaa yaj solih be? [2] xvnnv 2010-09-07 989
18473 ХҮНИЙ НУТАГТ БАЙГАА ТА НАРТ МИНЬ ИЙМ ЗҮЙЛ ТОХИОЛДДОГ Л БАЙХ ДАА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-06 1044
18472 bvsgvi ta zaawal orj vzeerei enhsolo 2010-09-06 892
배너신청
자생병원

배너신청