Хүн бүр цорын ганц амьдралын туршлага эзэмшигч байдаг. Иймд хичнээн олон хүн байна төдий чинээ айдас түгшүүр, тайван бус байдал, сэтгэл гутрал, санаашрал бид бүхний дунд оршин тогтнож байдаг.
Хүн болгон өөр өөрийн гэсэн санаа зовж түгшсэн, таагүй янз бүрийн асуудлуудтай тулгарч, бодлогошрон, байнга тайван бус байх, сэтгэл санаагаар унах нь олонтоо. Аажимдаа энэ нь даамжирсаар стресс болж хувирах нь ч бий. Тэгвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэн нь юунд хамгийн ихээр санаа зовж явдаг вэ?
Эрэгтэй хүн:
- Мөнгөөр гачигдах,
- Орон байрны асуудал,
- Хөл залгах унаатай болох хүсэл,
- Гэр бүлээ хэрхэн яаж тэжээх,
- Элэгний янз бүрийн өвчин,
- Эрт хөгшрөлт,
- Үргүйдэл,
- Бэлгийн чалх сулрах,
- Гүзээ суух,
- Үс бууралтах гэх мэт.
Эмэгтэй хүн:
- Мөнгөөр гачигдах,
- Үр хүүхдийнхээ боловсрол,
- Эмэгтэйчүүдийн өвчин,
- Хөхний хэмжээ (хэт том, жижиг)
- Хэт таргалалт,
- Үс халцарч унах,
- Хүүхэд олохгүй байх,
- Нүүрэнд үрчлээс тогтох,
- Нөхөр нь архинд орох,
- Гоо сайхны асуудал зэрэгт нэн тэргүүнд санаа зовж явдаг байна.
Эцэст нь хэлэхэд эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүн том жижиг гэлтгүй янз бүрийн асуудал, маш олон зүйлд санаа зовж явдаг гэнэ.