
Бичлэгийн тоо 4,494
Багагүй хугацаанд уран бvтээлээ завсарлаад байсан "ТВ Коктейл" хамтлагийнхан "Намрын синдром" нэртэй инээдмийн киногоор үзэгчидтэйгээ уулзаад удаагүй байгаа. Тэгвэл тэд хамтлагийнхаа таван жилийн ойд зориулан бүтээсэн эл киноны нэгэн дуу болох "Дурлахаараа би" нэртэй дууныхаа шинэхэн клипийг цацаж эхлээд байна. Тус дууг хамтлагийн гишүүн, жүжигчин А. Өнөржаргал, Э.Цолмонбаяр нар дуулсан бөгөөд дууны үгийг "Цамцаа тайл", "Хуучраагvй жинс", "Явах цаг боллоо" зэрэг та бидний сайн мэдэх олон арван дууны шүлгийг бичсэн яруу найрагч Д. Ган-Очир бичиж, аяыг "Хайрыг хэрэглэх заавар" дууны аяыг зохиосон Г.Онон зохиожээ. Ингээд тэдний шинэхэн клипийг хүлээн авч үзнэ үү.