Moderator: mgl_300
Мэдэхгүй ээ нээх сайхан амьсгаа авмаар, эсвэл хэн ч сонсохгүй алсын ууланд уйлж, хамаг гомдол цөхрөл, бас өөрийгөө үзэн ядсан сэтгэлээ тайтгаруулмаар санагдах юм. Би эх дэлхийгээс төрсөн түүндээ буцаад шингэнэ энэ бол хүн болгонд тохиох бодит үнэн. Гэхдээ бодит үнэнгээс хазайж, өөрийгөө золиослож амьдраагүй, зөвхөн өөрийгөө бодож явсны гайгаар өнөөдөр ийм байдалд орчихоод сууж байна. Гэхдээ би энд сургамж болгон, ядаж хэн нэгэнд тус болоосой гэж бодсондоо бичлээ. Би 2 хүүхэдтэй 40 гаран насны эмэгтэй. Хүүхдүүд маань бие даачихсан том хүмүүс болж явна. Гэтэл би энд ингээд бичээд сууж байгаадаа итгэхгүй сууж байна. Амьдрал баян гэхүү юу гэх вэ мэдэхгүй юм. Би өөрөөсөө олон насаар дүү залуутай, хамтрагч. Манай хүүхдүүд түүнд маш сайн ханддаг. Бид 4 бараг л хамтдаа амьдардаг. Би түүнийг хажуудаа байлгахыг байнга хүсдэг, түүнтэй байхад сэтгэлийн амар амгалан жинхэнэ утгаар нь эдэлдэг. Дэндүү сайхан, дэндүү уужуу монгол эр хүний жинхэнэ шинж чанарыг агуулсан сайхан ч залуу, сайн ч хүн. Тэр маань 30 ч хүрээгүй. Төрийн албаны байгууллагад алба хашдаг. Бид түүнийг 4 курсийн оюутан тамирчин залуу байх үед анх уулзаж эхэлсэн. Одоо 5 жил болж байна. Би нөхрөөсөө салсан яг тийм үеэр танилцсан юм. Анхандаа надтай ингэж удаан байна гэж тооцоолоогүй байх. Ангийнхандаа хүртэл надтай явж байгаад баригдаж байсан.
Нэр хүнд нь сэвтэж байсан байх. Одоо тэр маань явахыг хүсэх болсон. Би амьдралаа бодмоор байна. Би ингэж амьдрах ёсгүй хүн гэж үе үе хэлдэг. Би огт хүлээж авч чадахгүй байна. Надтай байхдаа охид хүүхнүүдтэй орооцолдож байсан надад баригдаж байсан. Би тэр болгонд нь өршөөгөөд өнгөрсөн. Өөр ч сонголт надад байгаагүй л дээ. Ухамсартай хүн гэдэг өөр байдаг юм билээ. Сүүлийн жилүүдэд огт хүүхэн шуухантай орооцолдоогүй, зөвхөн амжилт, кареер өсөх тухай ярих болсон, яг түүнийхээ хойноос ч хүчтэй хөөцөлдөж зах зухаас нь барьж яваа залуу. Ер нь бол ховорхон тохиох залуусын нэг дээ. Охид хүүхнүүд маш их нүд унагадаг, хандардаг. Манай найзууд хүртэл гайхдаг. Сайхан залуугаа дуудаач, хүүхнүүд болсон хойно атаархал нэвт шингэсэн байдаг. Гэхдээ тэр нэг удаагийн жаргал, зугаа цэнгэлийн төлөө би хэнтэй ч орооцолдохгүй гэдэг. Бас нэг эмэгтэйгээс салаагүй байж нөгөө эмэгтэйтэй учирч болохгүй гэдэг хүн. Харин насны ханьтайгаа гэдэг,,, Надад тэр бүхнийг нь сонсох хэцүү л байдаг. Тиймээ түүнд маань сайхан хүүхэд гаргаж өгөх, сайхан монгол эмэгтэйтэй нийлж амьдралаа зохиох ёстой. Тэр маань сайн сайхан амьдрах эрхтэй хүн. Гэтэл би түүнийг явчихвал галзуурах гээд байна. Тэр маань шууд намайг хаячихаад явж бас зүрхэлдэггүй. Би сэтгэлээсээ түүнд аз жаргал хүсч явуулж чадах юм бол тэр маань хэзээ хэзээгүй явахад бэлэн тийм л байдалд байгаа. Би түүндээ зөвхөн аз жаргалыг хүсэж яаж сэтгэлээсээ тавьж явуулах вэ? Би яах вэ?
ЭГЧ МИНЬ ХҮНИЙ ХҮНЭЭР ЯАХ НЬ БЭ ЭЗЭНТЭЙ ШҮҮ ДЭЭ ТЭГЭЭД Ч ИЙМ ОЛОН ДҮҮ ЗАЛУУ ....ӨӨРТӨӨ ИХ ИТГЭЛТЭЙ ЗАЛУУ ..ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР ТА ТҮҮНД ОРХИГДОХ НЬ ГАРЦААГҮЙ ТИЙМ БОЛОХООР ОДООНООС СЭТГЭЛЭЭ БЭЛДЭЖ БАЙ....БҮСГҮЙ ХҮН ХЭН НЭГНИЙГ... ӨӨРТӨӨ БИШ ӨӨРӨӨ САЙН ЗАЛУУГАА ХҮСЖЭЭ ..ТААЛАМЖТАЙ БАЙХ БОЛНО ЗҮГЭЭР Л ЭНГИЙНЭЭР ХЭЛЭХЭД УНТАЖ БОЛНО...БҮСГҮЙ ХҮН ХЭН НЭГЭН ЗАЛУУД ХАЙРТАЙ БАЙХ СОНИН БИШЭЭ ДАСДАГ Л ЮМ СОНССООР БАЙГААД .... ХАРИН ДАРАА НЬ ЯАХ БОЛ ?????????? -------------*****ЭМЭГТЭЙ ХҮНИЙ СЭТГЭЛ ИХ ХАЧИН *******..ЭМЭГТЭЙ ХҮН ИХ ХАЙРЛУУЛЖ БУСДАД ӨӨРИЙГӨӨ БАГА ОЙЛГУУЛАX ТАВИЛАНТАЙ . УУЛЗААГҮЙ БАЙХДАА ГЭГЭЛЗСЭН СЭТГЭЛ УУЛЗААД УЧРААД ГҮН ХАРИЛЦААНД ОРЧИХООРОО БҮСГҮЙ ХҮН ХАЙЛЖ УРСААД НӨГӨӨ ХҮНЭЭ УЛАМ САНААД УЛАМ ИХЭЭР ХҮСЭЭД БАЙДАГ БОЛЧИХДОГ ФИЗИОЛОГИЙН НАРИЙН ОНЦЛОГТОЙ ---------------------------------....ХАРИН ЭР ХҮН ШУУД Л СОНИРХОЛ НЬ БУУРДАГ ГЭЭД Л ТӨСӨӨЛ ДӨӨ **************ЭМ ХҮН ДОТНО ХАРЬЦААНД ОРЧИХООРОО НАДТАЙ ХАМААРАЛТАЙ ГЭЭД ОЙЛГОЧИХДОГ **************.