Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай! Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй! Өдөр бүр санах болжээ итгээрэй! Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!



Охин хүслийг минь гүйцээж сэтгэлээ 1 өгөөч! Омог бардам занд чинь сөгдөж 1 эрхлэе! Бүсгүйн заяаг минь тэгшилж хайраа 1 өгөөч! Бүлээн нулимсаа асгаруулж чамдаа 1 эрхлэе!



Үерхье гэж гуйгаад ичингүйрч байсныг чинь
Үүдэнд
чинь хүргэж өгхөд баяртай гэснийг чинь
Хамтдаа суугаад инээлдэж байснаа
Хашгирч чангаар дуулж байсныг чинь

Хүйтэн борооноор цугтаа гүйж байснаа
Хацар дээр минь үнсээд улайж байсныг чинь
Баяр гунигаа хувааж сэтгэлээ нээснийг чинь
Багахан ч гэсэн намайг сэтгэлдээ зурж байсныг чинь
Юу ч болсон чамтай хамт гэснийг чинь
Юмхан чинээнд гомдоод гунирхаж байсныг чинь
Буруу харж суугаад бие биедээ уурлаж байснаа
Бурамтай чихэр шиг ариухан үерхэлээ
Больж чадахгүй нь гээд нулимсаа дусааж байснаа
БИ ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ!!!




Өхөөрдөм булбарай цагаан гарыг нь
Өөрийн эрхгүй үгүйлэн санах юм
Өөгүй цэвэрхэн инээмсэглэх харц нь
Өр зүрхнээс минь гарахгүй юм



Өхөөрдөм булбарай цагаан гарыг нь
Өөрийн эрхгүй үгүйлэн санах юм
Өөгүй цэвэрхэн инээмсэглэх харц нь
Өр зүрхнээс минь гарахгүй юм


Өхөөрдөм булбарай цагаан гарыг нь
Өөрийн эрхгүй үгүйлэн санах юм
Өөгүй цэвэрхэн инээмсэглэх харц нь
Өр зүрхнээс минь гарахгүй юм