Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Найман сартайгаасаа ярьж эхлэн, нэг ой таван сартайгаасаа сонин хэвлэл уншиж, гурван настайгаасаа нарны аймаг, галактикийн тухай ярьж эхэлсэн хүү, нүдээ боож байгаад урд нь харж байгаагүй гэрэл зурагт юу байгааг хэлж, мөн ямар нэгэн сэтгүүлийг хөлөөрөө тэмтрээд доторхыг нь уншдаг охин гээд л олон гоц авьяастай хүүхдүүд сүүлийн жилүүдэд мэндлэх болсон.

Шинэ эрин зууны индиго хүүхдүүд гэсэн тодотголтой энэ багачууд эхээс төрсөн даруйдаа л ухаалаг, дөлгөөн харцаар орчноо харж эмч нарыг гайхшруулдаг. Индиго хүүхдүүдийг өрнөдөд 1970 оноос эхлэн судлах болсон. Тэд 1970-аад онд маш цөөн тоотой байсан бол жилээс жилд олширсоор байсан юм.

Харин одоо шинээр төрж буй бараг бүх хүүхэд индиго аж. Индиго хүүхдүүд нь гоц содон авьяастайн дээр хурц хэрсүү, эрх чөлөөт сэтгэлгээтэй учраас тэдний арга эвийг олоход хүндрэлтэй байдаг аж. Хүүхдийнхээ сонин содон ааш авирыг ойлгохгүй, яаж харьцах аргаа олохгүй аргаа барсан эцэг, эхчүүд сэтгэл зүйн төвүүдэд ихээр хандах болсон. Монголд ч бас иймэрхүү асуудал гарах болсон ч индиго хүүхдийг судалдаг, тэдэнтэй холбоотой асуултад хариулт өгч чаддаг байгууллага ганцын зэрэг байна.

Уншигч та бүхэнд индиго хүүхдийн хөгжлийн төвийг санаачлагч, багш Ж.Хорлоогийн ярилцлагыг хүргэж байна.

-Индиго хүүхдүүд гэж хэн бэ, бусад хүүхдүүдээс юугаараа онцлогтой вэ?
-Эрин эрний хүмүүс хоорондоо ялгаатай байдаг. Нэг ёсондоо эрнээс эринд боловсронгуй болдог гэсэн үг юм. Индиго нь мэдээлэл технологийн эринд зохицсон хурдан сэтгэдэг, онцгой чадамжуудтай хүмүүс юм. Тэдний баруун, зүүн хоёр тархи нь зэрэг хөгжсөнөөр нь энгийн хүмүүсээс ялгаатай болгосон. Энгийн хүмүүс бидний нэг тархи нь хөгжсөн байдаг. Тиймээс хоёр тархи нь зэрэг хөгжсөн индиго хүүхдүүд төрөлхийн нэг авьяастайн дээр сэтгэлзүйн хувьд ч мөн өвөрмөц байдаг. Сахилгагүй, сониуч, зөрүүд гээд л.

-Индиго хүүхдүүдтэй яаж харьцах вэ?
-Сүүлийн үед эцэг, эхчүүд индиго хүүхэдтэй яаж харьцахаа мэдэхгүй байгаагаас тэдний авьяас чадвар, хүсэл тэмүүллийг нь мөхөөж байна. Тэд бусад шиг энгийн байдаггүй. Түүний онцлог зан суртахуунд тохирсон харилцааг олж түүнтэй харилцаж, ойлгож мэдэхгүй байгаагаас болж тэдний авьяас чадвар хөгжих боломжгүй болоод байгаа. Нэг жишээ дурдъя л даа. Гурван настай Т хүүг аав ээж нь цэцэрлэгт оруулсан аж. Гэвч хүү цэцэрлэгийн багш нарын дургүйцлийг хүргэж тэр цэцэрлэгээс гарч улмаар хэд хэдэн цэцэрлэг сольсон байна. Т хүүгийн эмээ нь ачийгаа харахыг хүсч хөдөө гэртээ авчруулжээ. Гэтэл ганц хоноод л хүүтэй байж чадахгүй нь гэжээ. Түүний дараа Т хүү хамаатныдаа тоглож байгаад нэг хүүхдийн толгойг том төмрөөр цохиж гэмтээжээ. Иймэрхүү таагүй асуудлуудаас болоод аав, ээж нь надад хандаж, би хүүтэй уулзсан юм. Би хүүгээс “Чи ухаантай юу” гэж асуухад тэр “Би ухаантай биш” гэж хариулж байгаа байхгүй юу. Яагаад ийм хариулт өгсөн бэ гэвэл хүү сэргэлэн зандаа хөтлөгдөн аливаа зүйлийг сонирхож оролддог.

Хүүгийнхээ сонирхолдоо хөтлөгдсөн хөдөлгөөнтэй байдлыг аав ээж нь сахилгагүй, зөрүүд, бүтэлгүй гэж ойлгож, чи сахилгагүй, чи муу хүүхэд гэж загнадаг. Үүнээс болоод хүү би муу хүүхэд гэсэн бодолтой болсон байсан. Дараа нь би “Чи том болоод юу болох вэ” гэж асуухад тэр “Би баатар болно” гэсэн. Тэр хүүхэд хурц дайчин зан чанартай байгаа юм. Тэгэхээр түүний төрөлхийн авьяас нь зодооны урлаг байж болно. Тэгэхээр түүнийг зөв замд нь чиглүүлж зодооны урлагаар хичээллүүлэх хэрэгтэй. Тэр хүүхдэд чи муу хүн биш харин эсрэгээр нь чи сайн хүн гэдгийг ухамсарлуулах ёстой. Хүүд хүний толгой руу цохиж болохгүй гэдгийг хэн ч ойлгуулж хэлж өгөөгүй байгаа юм. Түүнд хүнийг цохиж болдоггүй юм, өвдөөд уйлдаг юм гээд эелдэг зөөлнөөр тайлбарлаж өгөөд ойлгуулбал тэр шууд тусгаж авах чадвартай.  Тайлбарлаагүй л учраас ойлгохгүй байна. Харин авьяасыг нь дэмжих тал дээр түүнд мышок зэрэг зүйл аваад өгч болно. Чи харин энэ зүйлийг цохиж болно гээд л.

-Хүслээр нь явуулахгүй байснаас буруудсан жишээ байдаг уу?
-Тэд хүслээ ямагт нэгдүгээрт тавьдаг учраас хүсэл сонирхлыг нь дээд зэргээр хүндэтгэх хэрэгтэй. Насанд хүрсэн нэг эмэгтэй байдаг. Одоо тэр нэг яаманд орчуулагч хийдэг юм. Тэр нохойд их хайртай. Бага байхдаа л хаана нохой явна тэнд байдаг. Бүр нохойг үнсэж үнгээд л маш элгэмсүү ханддаг байж л дээ. Гэр бүлийнхэн нь эмэгтэй хүүхэд байж дандаа нохойтой зууралддаг гэж загнадгаас болоод зарим нь түүнийг нүд үзүүрлэж, гадуурхах болсон байна. Энэ бүхнээс болоод түүний авьяас унтарчихаж. Үнэндээ тэр Монголд нэг даруухан орчуулагч хийж явахгүй байсан. Дэлхийд алдартай нохой сургагч, гайхамшигт үзүүлбэр үзүүлдэг эмэгтэй байж болох л байсан юм. Тэдний төрөлх авьяасыг нь хөгжүүлж дэмжихгүй бол энгийн нэгэн л болж хувирдаг.

-Тэд хүмүүсийн зөвлөгөөг хэр хүлээж авдаг вэ?

-Индиго хүүхэд нь уламжлалт зан үйлд захирагддаггүй, хүний аясаар явдаггүй юм. Харин хүнд заадаг. Ер нь орчин үеийн хүүхдүүдэд бид сургах биш өөрсдөө тэднээс суралцах болчихоод байгаа. Бид зөвхөн тэднийг амьдрал практикдаа тулгуурлан чиглүүлж, зөв замаа сонгох боломжийг нь олгох хэрэгтэй. Сонголт хийхэд нь туслах хэрэгтэй. Аав ээжийнхээ үгэнд ор гэдэг бол их муухай үг. Ингэж сургавал хүүхэд сэтгэхгүй номхон морь шиг болж хувирна. Өөрөөр нь яриулж, өөрөөр нь бодуулж, өөртэй нь ярилцаж, сонголтыг нь хийлгэ, өөрөөр нь зөв бурууг ялгуулах хэрэгтэй.

-Одоо айл бүрт индиго хүүхэд байгаа гэсэн, энэ үнэн үү?
-Тийм тийм. Бараг айл болгонд индиго хүүхэд төрж байгаа.

-Индиго хүүхэд физиологийн хувьд ямар онцлогтой байдаг вэ?
-Тэд өөрөө өөрсдийгөө анагаах чадвартай байдаг. Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ гэж Монголчууд маань ярьдаг. Яг үүнтэй адил тэд маш цэвэр ариун сэтгэлтэй, энерги ихтэй учраас бараг өвддөггүй. Тэд худал хуурмаг, муу зүйлийг дэмждэггүй их цагаахан сэтгэлтэй.

-Сүүлийн үед индиго хүүхэдтэй эцэг, эхчүүд тэр нь болохгүй байна, энэ нь болохгүй байна гэж таныг зорьж ирж байна уу?
-Ихэвчлэн цэцэрлэгүүд авахгүй байна гэж ирдэг. Гол нь эцэг, эхчүүд хүүхдүүддээ болохгүй байгааг нь ойлгуулах хэрэгтэй. Тэдэнтэй хамгийн ойр байдаг хүмүүс эцэг, эх нь учраас энэ хариуцлагыг үүрэх ёстой. Автобусанд уйлдаг хүн байдаг уу? Гудамжинд явж байгаад юм авахуулна гэж уйлж байгаа хүүхэд ямар харагдаж байна гэх мэтчилэн жишээ татан өөртэй нь ярилцаж байгаад ойлгуулах хэрэгтэй. 2025 он гэхэд энэ хүүхдүүд бүгд насанд хүрч эх орноо авч явах учраас сурган хүмүүжүүлэгч хэн ч бай хариуцлагатай байх хэрэгтэй.

profile

Өнөөдөрөө би өөрөө босгосон учраас маргаашд минь хэн ч хошуу дүрэхийг зөвшөөрөхгүй.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3608079/b5c/trackback

profile

tsenxer

2010.09.02 21:24:07
*.192.56.45

Manai huuhed 13 nastai  INDIGO huuhed yum shig bainaa

Ih erh chuluutei baihiig husdeg barag heneer ch ug heluulehgui baihiig boddog

Eruusuu minii ugend ordoggui Ym helheer haaya shoolongui ineej suudag Terend n minii uur hurch zagnadag

Bi deer ueiin argaar huch heregleed baih shig bainaa

Yaj huuhdee humuujuulehee medehgui baina

Bishee humuujuuleh uhaanaa uuruu ch medehgui baina

profile

돼지 토끼

2010.09.02 21:47:48
*.41.193.218

manaih bas indigo bhaa ntr kkk 8n sartai ali hediin hold ortson sandal deer awirch garah geed boon uur held arai oroogui bgaa kk bas soeotoi ntr duraar ni l osgohoos

profile

namuunka

2010.09.03 14:37:12
*.192.58.184

manai huuhed 2 nastai l daa bas ih zoruud ih bie daasan huuhed gehdee bi bas l ooriihooroo bailgah geed l bolohgui geed l ih horidog zuils ih eniig unshihaar huuhediig erh turaarn ooriihoor n bailga gehiin yaj huuhedee homuujuuleh ee bas l medehgui bn 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211362
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239279
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366684
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365258
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524277
18381 asuuh yum bna aa elgemsuu egchee [2] 887788 2010-09-03 771
18380 enhiin od idtai hvnees asuuya hurd123 2010-09-03 570
18379 hi heleed uguuch tegeh vv [2] balzol 2010-09-03 821
18378 busguichuudee??????? [2] hoorhon0709 2010-09-03 800
18377 БИ МУУХАЙ СОТОЙ СУУХГҮЙ ЗӨВХӨН МОНГОЛ ХҮНТЭЙ Л АМЬДАРНА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-03 735
18376 СОЛОНГОС ХҮН ИЙМ МУУХАЙ ЗАВААН ЗАНТАЙ ..... [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-03 981
18375 NAIZIIGAA XAIJ BAINA jagaa4458 2010-09-03 885
18374 hi zuvluuch [3] mgl 247 2010-09-03 1001
18373 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-09-03 484
18372 11 12 nii ongotsoor [1] hulguush 2010-09-03 714
18371 Enhiin-Od gesen haygtai hvnees yum asuuy [2] vvriin tuya 2010-09-03 1031
18370 dahiadl asuult bnaakkkk [2] tsek1234 2010-09-03 785
18369 HAJUU OROOGOO HOLSLUULNE marlaa247 2010-09-03 459
18368 hi asuuh yum bnaa [3] vvriin tuya 2010-09-03 915
18367 hariulj tuslaachee [2] tsek1234 2010-09-03 781
18366 eejvvdee turuh hvvhdiin yumiig haanas beldvvl zvger we? [5] mcblog 2010-09-03 3435
18365 asuuh zuil bn [1] mgl 247 2010-09-03 718
18364 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-09-03 581
18363 URGATSIIN BAYARIIG TOHIOLDUULJ OHUI GOO SAIHNII BARAANUUD BELEGTEI HYAMDRALTAI GARJ EHELLEE peace0088 2010-09-03 613
18362 zublugu ugdug busguichuddee bayrlalaa,dahin yum asuuyaa [1] sarnai007 2010-09-03 917
18361 Мөөгөнцөрийг 99,9% цэвэрлэгч шингэн худалдаалагдаж байна! Үнэ: 6900 won nnn2008nnn 2010-09-03 751
18360 yum asuuya ??????? [1] cuna 2010-09-03 995
18359 СОЛОНГОСТ УДАХГҮЙ ГОЁ ЮМ БОЛНО НААШАА ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-03 1247
18358 zurag yaj oruuldiin be? [3] ind 2010-09-03 975
18357 **АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО**010-5153-3853 file Унаагаар үйлчлэнэ. 2010-09-03 509
18356 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-09-03 559
18355 mgltown dotor bdag alt mongonii delguuriin utasiig helj ogooch [1] namuunka 2010-09-03 1151
18354 hvvhdee yawuulah gesen ymaa [3] star_bvsgvi 2010-09-03 992
18353 hi zuvluuch [4] mgl 247 2010-09-03 751
18352 turuud 7 honoj bgaa huuhed [4] hairthuu 2010-09-03 987
18351 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-09-03 608
18350 БӨӨНИЙ ҮНЭЭР ЗАРЖ БАЙНА. celee 2010-09-03 591
18349 helj ogch tuslaach egch naraa [6] 귀염토끼 2010-09-03 1642
18348 МИНИЙ НАЙЗ БҮСГҮЙ ОНЦГОЙ МУУХАЙ ААШТАЙ ЯАГААД БЭ???? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-03 1213
18347 МИНИЙ МОНГОЛ БҮСГҮЙ ҮНЭНДЭЭ Л ЦОГЛОГ САЙХАН ШҮҮ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-03 2948
18346 10 sard eheldeg deed surguuli bdag yumuu? [1] madahbadrah 2010-09-02 887
18345 helj ogch tuslaaaaachee hvmvvseeee [1] tuslay 2010-09-02 937
18344 masteriin oyutan...??? [3] nokio 2010-09-02 980
18343 huise tsoolulsan yma asuuh zuil bn [3] hums 2010-09-02 999
18342 면목-d baidag kargonii utasiig nertyein bicheed ogooch [1] milkinmilk 2010-09-02 673
18341 yaaraltai orchuulj ogooch [1] duck duck 2010-09-02 706
» Индиго хүүхэдтэй яаж харьцахаа мэдэхгүй байгаагаас тэднийг мөхөөж байна [3] 돼지 토끼 2010-09-02 4881
18339 ene shumuulnii hazsan yumiig yah we tuslaach eejuudee [2] 돼지 토끼 2010-09-02 2898
18338 elgemsuu helj ogooch [2] hunta 2010-09-02 988
18337 asuuh zvil bnaa [1] dulduu 2010-09-02 980
배너신청
자생병원

배너신청