resbar240[1].jpg

Монголчуудаа баярлуулан Монгол залуусаараа бахархах нэгэн шинэ сайхан мэдээг хүргэж байгаадаа таатай байна. Монгол залуус маань нэгэн шинэ бизнес нээн ажиллуулж эхлэж байна. Уг бизнес нь Америкийн зах зээлд хүчтэй өрсөлдөх том вэб бизнес болно гэдэгт бид итгэлтэй байна.
RestaurantBar.com  гэхлээр Орлоо дээр байсан линкээр та  бүхэн юу юм бол гэж үзэж байсан байх.  Тэгвэл энэ удаад энэхүү вэб хуудасны талаар дэлгэрэнгүй тайлбарлахыг хүслээ.  Энэхүү вэб хуудас нь одоогоор  Америкийн хүн ам сууршсан хотуудын 116000 ресторануудын жагсаалт байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн нийтэд нээгдэж байгаа юм.
Үндсэн үйлчилгээ нь "Food  and Drink Deal"  байх бөгөөд та амьдран сууж байгаа хотынхоо ойролцоох ресторануудаар үйлчлүүлж 50%-90%-ийн хөнгөлттэй рестораны хямдралын эрхийн бичгийг уг вэб хуудсаар зочлон худалдан авч болох аж.
Дэлгэрэнгүй тайбарлавал хамгийн анхны Deal болох Тоscana Grill Italian ресторанд $40-н хоол авах эрхийг та ердөө $15-оор авах боломжтой бөгөөд та 25$-н үнэгүй хоол  авах эрхтэй болох юм.
Шинээр тавигдсан Ресторануудын "Food  and Drink Deal"-үүд  7 хоног үргэлжлэх бөгөөд худалдан авснаас хойш 6 сарын дотор уг эрхийн бичиг хүчинтэй байх юм.
Одоогоор хямдралтай эрхийн бичиг нийтэд борлуулах үйлчилгээ нь Northern Virginia, Washington DC, Maryland болон Baltimore  хотуудын Food  and Drink Deal-р  эхлэж байгаа бөгөөд удахгүй өргөн дэлгэрэх бодолтой чармайн ажиллаж байгаа юм байна.
Энэ үйлчилгээ нь та бүхний гэр бүл болон амралт чөлөөт цагаа ая тухтай сайхан орчинд өнгөрүүлэх боломжийг олгож байх бөгөөд их ажлын дараа алжаалаа тайлах хамгийн гол нь асар их мөнгө хэмнэж амьдралдаа хангалуун байх боломжийг Монгол залуусдаа олгож байгаагаараа их онцлогтой бөгөөд  үнэхээр сэтгэл догдлуулж байгаа мэдээ нь Монголдоо өөрсдийн офисийг байгуулж олон арван залуусыг ажлын байраар хангаж байгаа нь тун сайшаалтай санагдсан билээ.
Та бүхэн http://www.restaurantbar.com/index.php-г найз нөхөддөө санал болгоорой гэж уриалж байна. Шинээр гарч байгаа Food Deal-г өөрсдийн Facebook болон  Twitter-ээр таньдаг Америк найзууд, танилууд болон Монголчууддаа түгээхийг хүсэж байна.
Хамтран ажиллах сонирхол нэгтэй залуусыг уриалан хамтран ажиллаж болохыг санал болгож  байна
Монгол Залуусаараа бахархах цаг болжээ. Цаашдын үйл ажиллагаанд нь их амжилтыг хүсэн ерөөе!!!
Дэм дэмэндээ дээс эрчиндээ, Монголчууд нэгдсэн цагтаа хүчтэй!

 

www.orloo.info