Moderator: mgl_300
Би өөрийн амьдралд тохиолдсон зүйлээ та бүхэнтэй хувалцах гэсэн юм. Би энэ жил 30 насыг шүргэж яваа жирийн л нэгэн эмэгтэй. 15 насандаа анхлан үерхсэн тэр л хөвгүүнтэйгээ бүхэл бүтэн 5 жил үерхээд 20 насандаа анх охин биеэ хөндүүлэн түүнийх болсноос хойш бид хамтдаа 8 жилийг туулж хөөрхөн охин хүү 2-той болсон. Мэдээж залуу хүмүүс л хойно хэрэлдэж маргалддаг л байсан гэвч тийм ноцтой зүйлүүд байдаггүй байлаа. Охиноо 3 ой хүрдэг жил нөхөр маань найзтайгаа нийлж хувиараа юм хийдэг болсноос хойш бидний жинхэнэ асуудлууд босч ирсэн юм даа. Намар өвөө маань муудсаар өнгөрч би гэж эрүүл галзуу 2-н хооронд амьтан байлаа. 2 хөгшин дээрээ өссөн болохоор тэд маань миний хувьд бүхэл бүтэн амьдрал маань. Удалгүй би жирэмсэн боллоо. Энэ тухайгаа нөхөртөө хэлэхэд тэр тийм ч таатай хүлээж авсангүй би хэдийгээр гайхсан боловч нэг их юм хэлсэнгүй. Тэрнээс хойш нэг их удаагүй байтал нэг орой нөхөр маань гэртээ ирж хоносонгүй, тэгэхээр нь өглөө эрт босоод хоол цай хийгээд ажил дээр нь очтол байгаагүйгээр үл барам бүр урьд өдөр нь эртээ 6 цагт гараад явсан гэлээ. Ингээд очдог газрууд найз нөхөд бүр ээж дээрээ ч очоогүй болохыг мэдлээ. Өдөржин хүлээж байгаад утас нь холбогдонгуут асууж үзлээ, тэгсэн ажил ихтэй ажил дээрээ хоноод гэж байна би юм хэлсэнгүй. Ингээд судласаар байгаад 5 шард айлын өрөө хөлсөлдөг хүүхэнтэй уулздаг болсоор удаж байгааг мэдлээ, бүр гэрийг нь ч оллоо. Гэвч би орж чадаагүй ээ бөндийсөн гэдсээ хараад бас нэгэнт хүнийх болсон эрийг царайчлах гэж үү гэж бодсоор тэдний үүдэн дээр удаан гэгч нь зогсож байгаад буцсаан.
Хариад хүлээлээ хэд хоногийн дараа тэр ажил ихтэй байнга ажил дээрээ хоносоор ядарч байна гэсээр орж ирлээ, энэ удаа би тэссэнгүй бидний хооронд аймшигтай хэрүүл болсоон. Гэтэл гэнэт гэдэс маань хүчтэй базлан өвдөж хүүхэд маань дутуу гарахаар өвдөж эхлэхээр нь нөхрөө надад түргэн дуудаад өгөөч гэтэл нөхөр маань харин битгий баашил гэснээ намайг хаячихаад гараад явчихдаг байна ш дээ. Тэр үед л би түүнд үнэн сэтгэлээсээ голдоо ортол гомдож билээ. Тэгээд сүүлийн хүчээ шавхан дүүгээ дуудаад такси барин эмнэлэгт очиж яаралтай тогтоох эмчилгээ хийлгэлээ. Тэр над руу ярьсангүй харин хэд хоногийн дараа эргэж ирэхэд нь би түүнд сална гэдгээ хэллээ. Тэр мэдээж зөвшөөрсөн. Ингээд би энэ хүүхдээ төрүүлэх үү яах вэ гэдэг асуудалтай боллоо. Ингээд эрт оношлуулж болох бүх арга замыг хайсаар энэ жаал маань хүү гэдгийг мэдмэгцээ төрүүлэхээр шийдсэн. Эмнэлэгт 10 хоног хэвтэж байх хооронд нөхөр маань бүх хувцасаа миний үнэт эдлэлүүдийг 2 хөгшний минь эдлэлүүдтэй аваад явчихсан байсан юм. Хөндий том байранд 3-хан настай охиноо тэврээд бөндгөр гэдэстэйгээ шинэ оныг угтлаа. Тэгээд нилээн бодсоны эцэст байр машин гражаа зараад их гэртээ очиж амьдрахаар боллоо. Ингээд өсөж төрсөн гэртээ ирлээ. Ажилдаа гүйсээр л цаг хугацаа урссаар л…
Энэ хооронд охин маань шарлан бие нь нилээн муудлаа. Би жирэмсэн учраас сахиж болохгүй дүү маань сахилаа. Гэвч охин маань аавыгаа нэхээд дээрээс нь бие нь улам дордоод байсан тул би нөхрөө хайж хайж арайхийж олоод хэлтэл тэр гайхалтай нь охин дээрээ очихоос татгалзлаа. Би яахаа мэдэхээ байхдаа нэг өдөр бүр хүчээр бараг л чирэх шахам дагуулж очлоо. Тэр охиноо хараад уйлж байсан юм. Гэхдээ ахиж охин дээрээ очоогүй харин аавыгаа ирснээс хойш охин маань сайжирсаар эмнэлгээс гарах болж би ч төрөх боллоо. Би ч төрж нөхөр маань ч гэртээ хүрээд ирлээ. Би уучиллаа. Гэвч шарх дэндүү удаан эдгэдэг юм байна лээ. Тэр ч уг нь гэр бүлдээ халамжтай ажилсаг гарын дүйтэй хүүхдэд хайртай сайн эцэг л дээ. Охиноо гарахад ямар байлаа яг түүн шигээ хүүгээ хараад л сайн л байлаа. Гэтэл нэг өдөр найз хүүхэн маань өнөө өглөө нөхөр чинь машиндаа нэг хүүхэн суулгачихсан нисэхэд явж байсан гэж байна. Уг нь хөдөө явсан хүн шүү дээ, тэгээд л үнэн болох нь мэдэгдэж бид албан ёсоор уулзахааргүйгээр саллаа. Харахаас ч уур минь хүрч гомдсондоо би түүнийг хэдэн хэсэг болгон тасдаж хаяхад ч бэлэн байлаа. Гэвч би хэрүүл ч хийсэнгүй уйлсан ч үгүй. Магадгүй уйлсаар байгаад нулимс дуусдаг байх гэж би боддог юм. Ингээд л 20-н хэдэн настай 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болон хувирлаа. Гэвч амьдрал гайхалтай шүү, 10-н жилийн өмнө надад хайртай байсан тэр нэгэн залуу 10-н жилийн хугацаанд ганц ч ярьж байгаагүй усанд хаясан чулуу шиг алга байсан тэр залуу нөхрөөсөө салчихаад яахаа мэдэхгүй зогсож байхад минь гэнэт залгасан юм. Тэр надад амьдрах итгэл өгсөн. Би түүнд нөхрөөсөө салсан гэдгээ 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болсон гэдгээ хэллээ. Харин тэр бууж өгч болохгүй гээд 10 жилийн өмнө надтай суучихгүй дээ гэснээ өөрөө бас хүнтэй суугаад аав болж байгаа гэхдээ тэр эмэгтэйдээ хайргүй хүчээр сууж байгаа гэдгээ ярилаа. Ингээд тэр над руу залгаж мэссэж бичин зав гарвал намайг дагуулан гадуур зугаалж хамтдаа кино үзэн цагийг хөгжилтэй өнгөрөөдөг боллоо. Нийгмээс л тасарч болохгүй гээд л намайг завгүй байлгах гэж хичээх болсон. Би ч эргэн хэвэндээ орж шинэ ажилд ч орлоо. Бидний хооронд хэзээ ч sex байгаагүй одоо ч байхгүй. Ингээд нэг л мэдэхэд нөхөргүй амьдарч болох юм байна би чадах юм байна гэдэгтээ итгэл төгс болсон юм.
Үүнийг тэр залуу надад ойлгуулж өгсөн юм шүү дээ. Ингээд нөхөргүй ямар ч эр хүнгүй 2 жил боллоо, надад ч таалагдаж байлаа энэ амьдрал маань. Гэтэл нэг өдөр бие маань өвдөн эмнэлэгт үзүүлтэл савны хавдар байх магадлал өндөр байна, хавдрын шинжилгээ өг гэлээ. Хариу хүлээсэн 21 хоног 21 жил шиг л санагдаж байсан шүү. Би үхчихвэл миний хүүхдүүд бүтэн өнчин болно гэж бодохоор л айж байлаа. Гэтэл хавдар биш гэхдээ яаралтай эмчилгээ хийлгэ бас найз залуутай бол гэлээ.
Эмчилгээ ч яахав хийлгэчихлээ,харин найз залуу байдаггүй. Гэтэл энэ үеэр нэг компанитай гэрээ хийхээр болж би очлоо. Захирал нь нүдэнд дулаахан аятайхан залуу байна. Би ч гэрээгээ хийгээд гарлаа, нэг их авч хэлэлцсэнгүй. Хэд хоногийн дараа ажил дээрээ сууж байтал найз хүүхэн маань хоолонд оръё гээд л бараг л чирэх шахам аваад гарлаа. Гэтэл нөгөө захирал гуай сууж байна, мэндлээд суулаа. Тэр 2 бие биенээ таньдаг юм гэнэ. Ингээд хамтдаа хооллоод гарлаа. Хэдэн өдрийн дараа нэг танихгүй дугаараас дуудлага орж ирж байна, автал захирал гуай залгаад хоолонд урьж байна. Би зөвшөөрлөө. Хэд хэдэн удаа хамтдаа хоолонд орж бас ойр зуур салхинд гарлаа. Өглөө болгон утсаар ярина, орой болгон утасдаж сайхан амраарай гэнэ. Ингэсээр нэг л мэдэхэд би тэр хүний ярихыг хүлээдэг болчихсон байлаа. Зүрх минь догдлоод л нэг л аз жаргалтай байдаг боллоо. Удалгүй тэр надад хайртай хэмээн бид уулздаг хамтдаа зугаалдаг боллоо, тэр хаашаа ч явсан намайг дагуулж явна. Гэвч тэр гэр бүлтэй 2 хүүхэдтэй өрхийн тэргүүн гэдгийг мэдлээ. Хэзээ нэгэн цагт надаас булааж авсан аз жаргал шиг би бас хэн нэгнээс аз жаргалыг нь булаан авч байгаа юм шиг санагдан уулзахгүй байхаар шийдсэн боловч үнэндээ хэцүү юм аа.
Гэтэл 4 жил сураг ч үгүй байсан жаалуудын маань аав нь бие нь муу байгаа гэж дуулдлаа. Хүүхдүүдээ аваад аав дээр нь очин хагалгаандаа хэрэглээрэй гээд хэдэн төгрөг өглөө. Тэрнээс хойш нөхөр маань хааяа жаалууд дээрээ ирж хааяа хонодог боллоо. Гэвч бидний харилцаа нөгөө л хөндий хэвээрээ 2 хүүхдийнхээ 2 захад нь гараад л унтчихна. Хоорондоо бараг л юм ярихгүй. Гэхдээ би одоо хүүхдүүдийнхээ төлөө эвлэрдэг юм уу гэж бодож байна. Одоо ухаан суугаа байлгүй дээ. Магадгүй нөхөр маань намайг хуурч тэгэж зовоогоогүй байсан бол би амьдралын төлөө ингэж тэмцэхгүй бас сайхан хайртай учрахгүй найз нөхөд хэн бэ гэдгийг мэдэхгүй байсан байх гэж боддог юм. Амьдрал өөрөө гайхамшиг гэдэгт би итгэдэг. Дэмий юманд нулимс унагаж гиюүрч суухын оронд тэмцэж бий болгохын төлөө зүтгэх нь амьдралын үнэ цэнийг илүү амттай болгодог юм шиг санагддаг.Надад амьдрах итгэлийг өгсөн найзтайгаа одоо ч найзалсаар хамтдаа кино үзэн гадуур алхалж хайртай хүнээ холоос харан сургийг нь сонсон сэтгэлээ баясгаж хүүхдүүдтэйгээ амьдрах миний амьдралын нэгэн аз жаргал болж дээ. Гомдсон сэтгэл хичнээн гүн байлаа гээд үр хүүхэд гэр бүлээ бүтэн байлгахаас илүү байхгүй байх гэж бодож байна. Энэ 4 жил надад их зүйлийг ойлгуулж өгсөн. Хэн нэгэн хүн “Энэ хорвоо дээр эмэгтэй хүн л үзэн ядахын хажуугаар хайрлаж чаддаг” гэж хэлсэн байдаг. Би үнэн гэж боддог шүү. Цаашид намайг өөр юу хүлээж байгааг би мэдэхгүй ч гэлээ юу ч байсан давахын төлөө тэмцэх л болно. Би амьдралд хайртай