배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

jasen
Бичлэгийн тоо 4,494
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

"Хятадын төр иргэдээ ингэж хамгаалдаг юм байна ш дээ"

Уншсан 2122 vote 0 2010.08.26 13:07:01
Маралгоо *.254.53.83 http://www.mglclub.com/forum2/3576151

"Хятадын төр иргэдээ ингэж хамгаалдаг юм байна ш дээ"

 
-Урд хөршийнхөн иргэдээ хүний нутагт хэрэг хийнгүүт нь онгоцоор аваад явчихдаг юм байна. Гэтэл манай иргэд гадаадад хэрэг хийвэл шоронд хатаад дуусаа. Хамгаалах төр үгүй учраас тэр-

Монголын цагдааг хужаа нар нэвширтэл гөвшчихөж гэнэ, бүр эх оронд нь шүү. Арай ч дэндэнэ ээ. Төрийн хувцастай цагдаа нарыг нь зодож, машиных нь цонхыг хагалж байгаа нь монгол төрийн нүүр рүү нулимж байгаа хэрэг биш гэж үү. Бид цагдаа нараа муулдаг, муучилдаг ч цаанаа бас өмөөрнө шүү, харин ч. Хятадууд хүний нутагт биш өөрсдийн эх орондоо байгаа мэт аашилж аяглах нь хэрээс хэтэрлээ. Шаардлага тавьсан цагдааг зодож гэмтээх нь тэдэнд байдаг л зүйл мэт болж. Энгийн иргэнийг машинаараа дайрч алсан хужаагийн хэрэг шийдэгдэхгүй замхарч амжаагүй байхад улсын маань нийслэлд 30-40-үүлээ нийлж байгаад цагдаа нарын маань нармайг нь нээж, унааг нь хэмхэлж байхад Монголын төр, Хууль зүй, дотоод хэргийн яам, түүнийг толгойлдог сайд нь чимээгүй суугааг юу гэж ойлгох болж байна аа.

Шороон түмэн хүнтэй Хятад гүрэн ганц хоёрхон хужаагаа хамгаалж өмгөөлөөд сүйд болж байна цаана чинь. Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарсан нэгэн хэргийг сөхье. Тус дүүргийн II хороо, Гутлын үйлдвэрийн дэргэд баригдаж буй МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа 116 хятад ажилчин албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн цагдаа, байгууллагын хамгаалагч, энгийн иргэдийг бүлэглэн зоджээ. Хутга заазуур, ирлэсэн сүх, үзүүрлэсэн төмөр зэргээр өвч зэвсэглэсэн хятадууд ёстой л цус нөжтэй нь хольж өгсөн байгаа юм. Дуудлагаар очсон Хөдөлгөөнт эргүүлийн дөрвөн цагдаа, тус барилгын дэргэдэх “Sky Hypermarket”-ийн хамгаалалтын хоёр ажилтан, “Талын цөөвөр чоно” бүлгийн хоёр залуу, нийт найман залууг хятадууд нийлж байгаад нармайг нь нээчихэж. Барилгын хятадууд “Sky Hypermarket”-ийн хамгаалалтын бүсэд нэвтэрснээр хэрэг явдал эхэлжээ.

Шаардлага тавьсан хоёр хамгаалагчийг хятадууд нийлж байгаад гөвшингүүт нөгөөдүүл нь цагдаад гомдол гаргаж, хөдөлгөөнт эргүүлийнхэн очсон байгаа юм. Гэтэл хятадууд үгийн зөрөөгүй дайрч эргүүлийн хоёр офицер, дэд ахлагч нарыг зодож танхайрсан байна. Энэ мэдээллийг авсан үндсэрхэг үзэлт "Талын цөөвөр чоно", "Хөх Монгол" бүлгийн хэсэг залуус хятадуудтай уулзахаар барилгын хашаанд орсон боловч хужаа нарын гарт мөн л үрэгдэх дөхжээ. Ийнхүү монгол хүнийг унаж явсан машинаараа дайрч алах, гудамжинд яваа охиныг чирч, барьж буй барилга руугаа оруулж хүчиндэх, албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа нарыг зодож эрүүг нь хугалах нь хятадуудын хувьд зүгээр л гудамжны бацаануудын сахилгагүйтэл бололтой. Монголын төр төмөр нүүрээ харуулах цаг хэдийн болсон биш гэж үү. Юу гэнэ вэ. БНХАУ-ын Засгийн газар энэ хэрэг явдлын улмаас олон хятад хүнийг барьж хорихгүй байхыг Монголын Засгийн газарт хатуу сануулсан гэнэ үү.

Үгүй байлгүй дээ. Тэдний эрхшээлд байдаг бид ямар колони улс нь юм уу. Хэнийг доромжлоод байна аа. Бид төртэй тусгаар улс. Бас хууль цаазтай гүрэн. Амь нь хаанаа байна гэмээр хэдэн бээцийсэн юмнууд явдаг байсан бол өнөөдөр нийслэлийн гудамжинд том том дуугарсан, гараа халаасандаа шургуулчихсан пээдгэр алхах хужааг хаанаас ч олж харна. Тэд бүр ганцаараа явахаас ч айхаа больж. Бид хятадуудыг ингэтэл нь давраасан байна. Ардаа өмөөрөх хүнтэй хэн ч ийм толгой гэдгэр, харц дээгүүр явах нь мэдээж. Ард нь Хятад гүрэн маань байна гэж боддог биз. Шороон түмэн амьтнаасаа нэг нь ч болов хорогдоно биз гэж боддоггүй Хятад улсын бодлогыг дэлхий гайхдаг. Энэ бол ганц хүн хайран гэж бодсондоо бус том гүрэн улс хүнээ яаж дээдэлдэг, хүндэлдгийг бусдад гайхуулж байгаа хэрэг биш гэж үү. Өмнөд Солонгост хараар ажиллаж байгаа монголчууд гудамжинд нэгнийгээ "хүүе" гэж дуудахаас ч эмээдэг гэнэ лээ.

Монголчууд л нэгнээ ингэж дууддаг болохоор тэр. Тэгээд баригдвал шууд л хоригдож байгаад өмссөн хувцастайгаа ачигдана гэсэн үг. Тус улсад хараар ажиллаж байсан нэг эмэгтэй үйлдвэрийн төхөөрөмжид хуруугаа тасдуулчихаад, эмчлүүлэх гэж явж байгаад баригдаж Солонгосын шоронд сар гаруй хоригдож байгаад өмссөн хувцастайгаа, өрөөсөн хуруугүй болчихоод ирсэн байсан. Хэн ч тоогоогүй, мэдээж ар гэрийнхнээс нь өөр. Энэ мэтчилэн тоочоод байвал эх орноосоо хаягдсан, үл тоогдогсдын талаар бишгүй олон жишээ дурьдаж болно. Гэтэл бусад улсууд манайд хэрэгт холбогдсон иргэнээ нууцаар хил давуулж нутагтаа аваачаад тас нуучихаж байгаа юм. Ирээгүй ээ гээд л болоо. Пак Чоль Гю, Со Ян Жу гэхчлэн нэрээрээ монголчуудад танил болчихсон гэмт хэрэгтнүүд нутагтаа жирийн иргэн шиг л явж буй.

Барууны орнуудад хараар гарсан монголчууд хэдэн арваараа тэр улсын шоронд хатаж байгаа гэдэг. Тэднийг эх орон нь тоолгүй шууд л хаячихсан. Олон юм яриад байвал "Хэн та нарыг яв гэсэн юм. Сайн дураараа явчихаад. Улсын хуулийг хүндэтгэж байна" хэмээн нэг их хууль сахидаг хүмүүс шиг юм ярьдаг. Хүнээ дээдэлсэн улс гүрэн хөгждөг гэдгийг дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын жишгээс харж болохоор. Эх орон гэж юусан билээ. Унасан газар, угаасан ус маань. Тэрнээс гадна хамгийн чухал нь өмөөрч өмөлзөх элгэн садан нь. Хөх толбот монголчууд нэгнээ гэхгүй юм бол биднийг хэн тоож өмгөөлнө гэж. Бидний зарим нь харийн нутагт жаргаж мандаж яваа нь цөөнгүй гэж бодъё, зовж зүдэрч яваа нь түүнээс ч олон бий. Гурван сая ч хүрэхгүй хүн амтай, цөс ихт Чингисийн удам гэж омогшдог Монгол Улс хүнээ гэдэг билүү. Гадаадын улс орнуудад яг өнөөдрийн байдлаар хэчнээн монгол иргэн баригдаж, хэчнээн сар шоронд хоригдож наашаа ачигдах дээрээ тулаад байгааг хэн мэдлээ. Тэднийгээ яагаад зардлыг нь даагаад нутагтаа авчирч болохгүй гэж.

Дэлхийн улсуудад Монголыг төлөөлсөн элчин, консулууд байдагч ядарсан монгол хүнээ харвал   хаалгаа дангинатал түгжчихээд зугтчихдаг гэсэн. Байдал ийм л байна. Гэтэл урд хөршийнхөн яаж байна. Хан-Уул дүүрэгт гарсан хэрэгт холбогдсон хятад иргэдийг хэл ам гарангуут бүгдийг нь зөрчил гаргасан учраас эх оронд нь буцаалаа гэх нэрээр ямар ч ял шийтгэлгүй онгоцоор аваад явчихаж байгаа юм. Өмөөрсөндөө л тэр. Манайхан ч зөвшөөрөл өгөөд эх орон руу нь буцааж л байдаг. Ядарсан ч төртэй улс бол доо. Монгол төрийн цагдааг зодож танхайрсан хүмүүсээ аваад явчихаж байгаа нь хууль цаазат төртэй тусгаар улсыг басамжлан доромжилж байгаа хэрэг бус уу.

Гэтэл тэд хэдэн грамм хар тамхины төлөө манай хэчнээн ч иргэнийг цаазалж, бүх насаар нь шорондоо хатааж байгаа билээ. Хятадын нутаг дэвсгэрт монгол хүн ямар нэгэн зөрчил гаргавал яаж шийтгэж, төрийн төмөр нүүрээ харуулах бол оо. Хятадууд иргэдээ хэрхэн хамгаалдаг, бас дэмждэг болохыг манай сонины 2010 оны наймдугаар сарын 20-ны баасан гарагийн №163/2992 дугаарт нийтлэгдсэн "Хятадын ов мэх" гэсэн материалаас дахин уншаарай. Энд тэр тухай маш тодорхой, нүдэнд харагдтал бичсэн байгаа. Улс гэдэг ийм л байдаг юм байна. Хятадууд Монгол Улсын газрын зургийг өөрийн улсдаа оруулж зурчихаад дунд сургуулийнхаа хүүхдүүдэд энэ манай улс гээд сургаж байсан бөх зүрхтэй хүмүүс шүү дээ.

Б.Оюунгэрэл
I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3576151/9d2/trackback
Жагсаалт
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
2919 india best songs ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-09-05 1360
2918 onigoo [7] жор 2010-09-04 1304
2917 Робингүүд 2010, Монгол Хэлээр [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-09-03 2600
2916 Мөсөн Хуй Салхи 2009, Монгол Хэлээр ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-09-03 1838
2915 Монгол охид гадаадад юу хийж амьдарж байна...Та мэдэх уу.??? ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-09-03 2434
2914 Justin Bieber од болохоосоо өмнө youtube - д дуу дуулж тэрийгээ тавьдаг байжээ ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-09-03 1773
2913 Питер ба чоно [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-09-03 1426
2912 youtube sonirholtoi vheeriin buzar 2010-09-03 1459
2911 Сайхан боломж yagaadhan 2010-09-01 1474
2910 mongolian girls Hot Line 2010-09-01 2123
2909 Камертон хамтлагийн “2010″ тоглолтоос /фото / Hot Line 2010-09-01 1852
2908 Blades of Blood 2010 Солоонгос Кино ~~~*oGoGo*~~~ 2010-08-31 2328
2907 bitii uzeerei [2] ~~~*oGoGo*~~~ 2010-08-30 2517
2906 bujgiin hemnel [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-29 2229
2905 Нууц Эмэгтэй- Монгол Хэлээр] saak movie [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-29 5101
2904 [2010, Монгол Хэлээр, Salt] [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-29 3065
2903 Titanic-2 агуу киноны үргэлжлэл шинэ бүтээл /Орчуулаггүй/ [3] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-29 2074
2902 ene urlag bish gej vv bobo0606 2010-08-29 1302
2901 NIIGMIIN JOOM tvnews 2010-08-28 1328
2900 MONGOLCHUUD ..............NUUDEL SUUDAL..... [1] tvnews 2010-08-28 1520
2899 goykino онлайн кино tuuguu22 2010-08-28 2479
2898 Монголын сайхан бүсгүйчүүд ээлж дараалан нүцгэлсээр [2] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-26 5139
2897 Хараар ажиллаж байгаа иргэдийг нэг удаа визжүүлнэ [2] Маралгоо 2010-08-26 3695
» "Хятадын төр иргэдээ ингэж хамгаалдаг юм байна ш дээ" Маралгоо 2010-08-26 2122
2895 Монгол иргэдийг зодсон цагдаатай нь нийлүүлээд зодчихсон хятадуудыг байцааж эхэллээ [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-26 1645
2894 site aar toglomoor baina uu ~~~*oGoGo*~~~ 2010-08-26 1384
2893 tanii hurdiig com chin guitsehgui bna u .maash amarhan [2] ~~~*oGoGo*~~~ 2010-08-26 1975
2892 indi movie ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-25 1341
2891 Сүүлийн үед Монголдуу хулгай хийх нь ихэсчээ [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-25 2795
2890 Танхайрсан зургаан Хятадыг саатууллаа [2] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-25 1455
2889 Inception.2010 [1] ~~~*oGoGo*~~~ 2010-08-25 2143
2888 IRON BABY ~~~*oGoGo*~~~ 2010-08-25 1558
2887 hi ta naraas guya вилгγγн 2010-08-25 1170
2886 Хужаа одоо бүр монголын төрийн цагдааг ингэж зоддог болсон байна шдээ [9] Маралгоо 2010-08-24 2480
2885 GHOST-сүнс Солоонгос кино 2010 ~~~*oGoGo*~~~ 2010-08-24 2151
2884 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-08-23 996
2883 leonardo di caprio giin togloson kinog oruulj ogooch ... *jargalmaa* 2010-08-23 1372
2882 Кино - Хонгильдон global1 2010-08-23 2614
2881 help me [5] vheeriin buzar 2010-08-22 1918
2880 Harmony-Солонгос кино(ёстой гоё кино шүү) [4] Баатар-Эрс 2010-08-20 6857
2879 mongoloo sanaj bnuu tegvel zaaval uzeerei ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-20 2148
2878 wow unheer dajgui shuu ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-20 1395
2877 Леди Гагаг "даган дуурайгч" эмээ [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-20 1672
2876 mongol duu shuu .......... [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-08-19 2229
2875 Solongos helnii unegui surgalt yagaadhan 2010-08-19 1810
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 31 32 33 34 35 36 37 38 39 40 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청