Moderator: mgl_300
Эрүүл мэндийн даатгалтай бол ямар ч эмнэлэгт ороод үзүүлж болно оо.
Харин бичиг баримтгүй хууль бусаар оршин суудаг бол Ансан хотын Гадаад Иргэдэд Үйлчлэх төвийн нэг давхарт байрлах Вонгуг эрүүл мэндийн төв дээр ирэн үзүүлж болно. Мөн сар бүрийн эхний долоо хоногийн бүтэн сайн өдөр эрүүл мэндийн шинжилгээ, зүрхний бичлэг, рентген зураг г.м шинжилгээ байдаг. Үйлчилгээ үнэ төлбөргүй.
Цагаач Иргэдийг Дэмжих Орчуулгын Төв 1644-7111(монгол хэл4) Вэб хуудас : www.mhelpcall.org Цагийн хуваарь : Даваа, лхагва гаригт амрана. Мягмар-Баасан 10:00-19:00 Бямба 13:00-19:00 Ням 14:00-19:00 Үдийн завсарлага 13:00-14:00 Ансан буудал /4-р шугам 453 –р буудал /1-р гарц , 5минут алхана.