Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Э.Агиймаа: Нүцгэн авахуулсан зургуудаасаа нэгийг нь ч хараагүй байгаа...
Дуучин Агиймаа. Ирэх арванхоёрдугаар сарын 28-нд 22 нас хүрэх энэ бүсгүйн өвөрмөц дуу хоолой хэдийнээ залуусын сэтгэлийг татах болжээ. Дуулахаасаа өмнө ямар нэгэн урлагийн мэргэжлийн сургуульд сураагүй гэх тэрээр дуучин Болдын “В” продакшнаас дуучны гараагаа эхэлснийг хэн хүнгүй мэднэ. Харин тэрээр саяхан эротик контентын зураг авахуулсан нь багагүй шуугианыг дэгдээх биз ээ. Ингээд олныг нуршилгүй та бүхэнд дуучин Агиймаатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Эротик контентын зураг авахууллаа. Ямар байв?

-Хоёр хоног зургаа авахууллаа, сэтгэгдэл их өндөр байна. Өмнө нь цээжээ ч ил гаргасан зураг авахуулж байгаагүй. Анх удаа л бүтэн нүцгэн зураг авахуулж үзлээ. Гоё юм байна. Хөдөлдөггүй хүн чинь гэнэт хөдлөөд, энүүгээр нэг бужигнаад, элдэв поз аваад л “алж” өглөө. Мэдээж намайг урлагийнхны нэг төлөөлөл болгон сонгосонд их баяртай байгаа. Эхэндээ бага зэрэг биеэ барьсан. Гэхдээ надад даалгасан ажлыг сайн хийхийн төлөө бүх зүйлээ л зориуллаа
.

-Нэг талдаа эмэгтэй хүн гоо сайхнаа дэлгэцэнд хадгалан үлдээж буйг хүмүүс зөвөөр ойлгодог. Нөгөө талаараа урлаг талаас нь бус буруу талаар нь хүлээж авдаг хүмүүс элдвийн хэл ам үүсгэдэг. Энэ тал дээр эмээж байна уу?
-Магтах хүмүүс гарах байх, муулах нь түүнээс дутахгүй биз. Ер нь уран бүтээлчид голдуу муу хэлэгддэг болохоор бараг дөжирчихсөн гэж хэлж болно. Гэхдээ хүмүүс намайг юу гэж хэлэх нь хамаагүй л дээ. Тэгээд ч Агиймааг ийм байхад нь нэг харчих юм сан гэж боддог ч юм уу эсвэл урлаг талаас нь ойлгох хүмүүс олон байгаа болов уу. Тэр хүмүүстээ зориулж байгаа юм. Аливаад битгий хуучинсаг сэтгэлээр хандаасай. Залуус бид хөгжиж байна шүү дээ. Энэ бол миний хувьд тийм муухай зүйл биш. Харин ч гоё.

-Зурагнуудаасаа өөртөө хадгалж үлдсэн байх?
-Одоо хармааргүй байна аа. Гоё гоё зурагнууд гарахаар бүгдийг нь татаж авна. Тэрнээс наана зургаа харахгүй ээ. Айж байна.

-Яагаад?
-Яахав дээ, янз бүрийн поз авсан байгаа /инээв/.

-Цаашид мэдээж өөрийгөө хөгжүүлье гэж бодож байгаа байх.
-“В” продакшнд байхдаа 19-тэй байлуу даа. Жаахан байсан болохоор дуулаад л яваад байх юм шиг санаж байсан. Гэтэл хүн чинь дуугаараа дамжуулж  амьдарна, хоолоо олно. Монголд уран бүтээлч өөрөө менежер, өөрөө дуучин гээд бүх зүйлийг хийдэг. Түүнээс арын багийнхан гэх юмгүй бор зүрхээрээ л явна. Яалт ч үгүй л урлагт маш их хайртай учраас дуулж байгаа. Мэдээж цомгоо яаж борлуулах вэ, дуугаа яаж хүнд хүргэх вэ гээд олон зүйл хэрэгтэй байгаа юм. Гэхдээ бидний ажил та нарынх шиг өдөр болгоны нормтой байдаггүй. Гэнэт их ажилтай болоод, гэнэт амраад л гэх жишээтэй. Цаг тодорхой байдаггүй. Гэхдээ би залуу хүн учраас сурна. Дууны түвшин, хөгжмийнхөө боловсролыг хөгжүүлмээр байна. Урлагт бүх сэтгэл зүрхээ зориулж байгаа хүний хувьд сурах юм их байнаа. “Дуучин, дуучин” гээд л яваад байдаг эргээд харахад юу ч байхгүй. Хэдэн дуутай, ганц цомогтой. Гэтэл хүн сурч боловсроод, төлөвшөөд ирэхээр хүнээс гарч байгаа уран бүтээл нь өөрөө бас их сайн болдог ч юм уу.

-Дуу дуулаад амьдрах боломж ер нь хэр вэ гэж би дуучдаас ярилцлага авах бүртээ асуудаг юм?
-Урлагийг тэр бүр мөнгөтэй харьцуулаад байх боломжгүй л дээ. Хамгийн гол нь хүн сонирхолгүй юмаа хийх шиг муухай юм байхгүй. Хүн өөрөө сонирхсон зүйлийнхээ төлөө бүх сэтгэл зүрхээ зориулаад хийгээд явах юм бол болох байх гэж би боддог юм. Миний хувьд тэгж баяжсан юм байхгүй. Унах унаа, орон байр гээд өөрийн гэсэн юм алга л байна. Гэхдээ би өнөөдөр гоё амьдарч байна. Уран бүтээлээ, дуртай хайртай зүйлээ хийгээд, урлагийн ах эгч, найз нөхөд маань дэмжээд явж л байна. Аливаад санаа зовж, нервтэж явах юм надад алга. Хамгийн гол нь хүн тайван амгалан л байх хэрэгтэй. Би ер нь өөрөө их тайван хүн шүү дээ.

-Урлагийн эмэгтэйчүүд мөнгөтэй хүний ивээлд орж байж цааш явдаг гэдэг. Ер нь чамд “ивээн тэтгэе” гэсэн санал тавьж байсан уу?
-Мэдээж тавилгүй л яахав. Гэхдээ хувь хүний л асуудал шүү дээ. Түүнээс би “намайг тийм ах, тэгж ивээн тэтгэе гэхэд нь би үгүй гэж хэлсэн” гээд л яриад явахгүй ш дээ. Урлагт хайртай хүмүүс л биднийг дэмжинэ шүү дээ. Өөр хэн дэмжих юм бэ. Сонсогчид уран бүтээл нэхэж байна. Тэр дагуу уран бүтээлээ гаргах тэр боломжийг олгож, спонсорлож байгаа ах эгч нар олон бий. Яагаад болохгүй гэж? Заавал ор хөнжлийн асуудал руу оруулах гээд байх ямар шаардлага байна. Тэгсэн мөртлөө бидэнд спонсор олдохгүй байхаар “яагаад юм хийхгүй байна” гээд л нэхээд эхэлдэг. Тэгэхээр нь урлагийг дэмжих сэтгэлтэй хүмүүстэй очоод уулзахаар “тэр тэрэнтэй учир ургуулаад” гээд л бичих юм. Тэр бол хувь хүний л асуудал. Урлагийн хүн гэхээр л заавал задгай явах албагүй л дээ.

-Чиний талаар багагүй шар мэдээ олж уншсан. Тэр бүгд үнэн үү гээд чамаас өөрөөс чинь асуумаар байна?
-Намайг “энд тэнд шоудаад, тасарч унаад, тайчих үзүүлбэр үзүүлээд, тийм ийм хүнтэй холбогдлоо” гээд л бичдэг юм. Надад тийм зүйл байхгүй болохоор хамаагүй л дээ. Тэгж бичлээ гээд хойноос нь хөөцөлдөөд байх хүсэл байхгүй. Би ерөөсөө эмзэглэдэггүй ээ. Намайг одоо нүцгэн зургаа авахуулсны дараа “хүнд гар” гээд л бичнэ. Надад хамаагүй. Тэд нарын амьдралаар би амьдарч байгаа юм уу, тийм биз дээ. Яадгийн миний уран бүтээлд хайртай, миний уран бүтээлийг сонсдог хүмүүс байвал л боллоо. Би ямар од биш, би ямар бурхан биш хамаа байхгүй. “Нөгөөх чинь тэгээд явж байна лээ, арван мянгын футболка өмсчихөж”...хамаагүй. Юу ч өмсөөд, нүүрээ будаагүй, арзайгаад явж байсан ч хамаагүй. Гэхдээ мэдээж тайзан дээр байхдаа урлагийг болон үзэгчдээ хүндлэнэ. Бусад үед би адилхан л хүн юм чинь шоудаад явахад ер нь яадгийн. Орчин үеийн залууст тэгээд шоудахаас өөрөөр зөв боловсон цагаа өнгөрөөх газар нь тэгээд хаана байгаа юм бэ. Хүмүүс баар сав гэхээр л муу газар л гэж боддог, үгүй ш дээ. Тэнд чинь бид дуртай хөгжмөө сонсож, найз нөхөдтэйгээ бүжиглэж сайхан мэдрэмж авч байна. Яагаад болохгүй гэж. Миний юу хийж хаагуур явах хэнд ч хамаагүй. Би бол Агиймаа. Өөрийнхөөрөө л байна.

-Багадаа ер нь ямар хүүхэд байсан бол?

-Маш дүрсгүй, эрэгтэй хүүхэд шиг л байсан. Намайг ерөөсөө хүйсээ сольчихсон гэдэг байсан юм. Бас их хорчин, хорломтгой тийм хүүхэд байсан. Нэвтрүүлэгч Дашзэвэг ах маань бий шүү дээ?

-DZ man уу?
-Тийм ээ. Одоо намайг сайн танихгүй байгаа юм аа. Дашзэвэг ахын зохиолоор хийсэн ... кинон дээр би бүр эрэгтэй хүүхдийн дүрд хүртэл тоглож байлаа. Тэгэхэд чинь таван настай байсан байх аа. Ундаа зардаг хүүхдийн дүрд тоглож байсан /инээв/

-Бужигнуулж өгч байж дээ.
-Бужигнуулсаан. Ер нь “самардаг” хүүхэд байлаа.

-Агиймааг ер нь ямар ч хүн дүрэм журамд оруулж барахгүй юм байна, тийм үү?
-Барахгүй ээ, барахгүй. Яагаад ч барахгүй. Юу ч байсан тоохгүй, өөрийнхөөрөө л байна.

-Дурсамжаасаа хуваалцаач гэвэл?

-Миний багын нэг инээдэмтэй явдал байдаг юм. Тэрийг гэхдээ одоо яриулах дургүй л байдаг юм, уг нь. Манай ээж, аав хүний дэргэд “чи нээрээ тэгдэг байж билээ” гэж ярьж намайг ичээгээд байдаг юм. Тэгсэн яасан гэсэн нэг удаа аав ээж хоёр унтаж байсан чинь би шууд явж очингуутаа аавыг “босоорой, босоорой” гэснээ “аав аа, аав аа би боожгойтой болчихож” гэж байсан гэсэн. Бас аав надаас “чи манайд ер нь яах гэж төрсөн хүүхэд вэ” гэсэн чинь “би танайд идэх л гэж төрсөн” гэж хэлж байсан гээд л хөгжилтэй юмнууд зөндөө, зөндөө. Би тийм л аймаар дүрсгүй хүүхэд байлаа. Өнгөрснөө эргээд харахад миний амьдрал адал явдлаар дүүрэн. Жирийн л нэг урсгалаар өнгөрөөгүй шүү. Зуныхаа амралтаар ажил хийдэг байлаа, сургуульдаа сахилгагүйтээд зодуулдаг ч байлаа. Түүнээс би тийм элит хүүхэд байгаагүй. Урлагаар явж байж л дүнгээ гаргадаг байсан юм.

-Өөрийнхөөрөө байж чаддаг хүмүүс ихэнхдээ хайран дунд умбаж өссөн байдаг. Чиний хувьд ч бас тийм юм шиг?
-Тэгсэн шүү. Манай аав загасанд их явдаг байсан юм. Тэгээд би дагаж их явнаа. Манайхан ер нь байгальтайгаа их ойрхон хүмүүс. Бид байнга л хөдөө гадаа явж, уул хадаар зугаалж байдаг юм. Өвөл ч, зун ч тэр. Аав маань яг байгаль шигээ тайван хүн. Манай байрны хүүхдүүд “аав аа, аав аа” гээд манай аавыг дагахаар нь би нөгөөдүүлтэй чинь аавыгаа харамлаж зодолдоод л, хөгжилтэй хүүхэд нас байж дээ. Аав маань үнэхээр сайхан хүн байдаг. Аавынхаа сайн талуудыг дуурайж, хэлсэн үгэнд нь байнга орж байх юмсан гэж боддог. Аавдаа маш их хайртай.

-Сонин сэтгүүл дээр гарсан мэдээнүүдэд аав чинь яаж ханддаг бол?

-Аав “миний охин тэгчихсэн юм уу” гээд л харна. Тэгэхээр нь “юу яриад байгаа юм бэ, та надад итгэхгүй байгаа юм уу” гээд л гомдоод эхлэнэ шүү дээ. Аав маань намайг ер нь загнаж зандардаггүй. Харин надад сэтгэлийн дэм хэрэгтэй үед намайг тайтгаруулдаг.

-Энэ зураг авахуулах зөвшөөрлийг гэрийнхнээсээ авсан уу?
-Ер нь бол хэлээгүй байгаа. Одоо би чинь 22 настай эмэгтэй хүн шүү дээ. Манай гэрийнхэн угаасаа бүгдээрээ ойлгоно. Энэ бол миний л амьдрал. Аав намайг “боль чи” гээд захиргаадах тийм байдал манай гэр бүлд байдаггүй. Тэртэй тэргүй би өөрөө л хүссэн юм чинь, миний хүссэн зүйлийг хориглож чадахгүй шүү дээ. Намайг ойлгох байх гэж бодож байна. Тэгж байгаад зургууд гарахаар үзэх байлгүй. Тэр хүртэл дуугүй л байж байя. Аль эсвэл “мэдэхгүй ээ, мэдэхгүй, наадх чинь би биш” гээд л гүрийхээс /инээв/. За ингэж хэлэх нь ч хаашаа юм бэ. Харин ингээд авахуулчихлаа л гэж хэлэх байх даа.

-Агиймаа хэзээ нэгэн цагт гэрийн эзэгтэй болно. Хүүхдүүдийн ээж болно. Ямар ээж болох бол?
-Эхлээд өөрийнхөө амьдралыг сайхан авч яваад дараа нь төлөвшөөд гэр бүлтэй болно. Мэдээж тэр цаг ирэхэд хүнтэй сууна. Гэхдээ “би тийм эзэгтэй болно” гэхээсээ илүү хэр сайн ханьтай суусан бэ гэдгээс их зүйл шалтгаалах байх гэж боддог. Түүнээс “би тэдэн хүүхэдтэй болно, тэгж хүмүүжүүлнэ, тийм эзэгтэй болно” гэж төлөвлөсөн юм алга. Жишээ нь би багаасаа л урлагаар явсан. Гэтэл ээж, аав хоёр маань “чи ийм чиглэлээр суралцах уу, яахуу” гэж ярилцаж байсан болохоос “чи ингэ, тэг” гэж хэзээ ч тулгаж байгаагүй. Би тийм тулган шаардсан зүйлд маш дургүй. Хүүхдээ би өөрийнх нь хүссэнээр л явуулна. Амьдралын жам л юм хойно ямар ч эмэгтэй хүн сайн ээж, хүний сайн хань болохыг хүснэ шүү дээ.

-Агиймаа хүнийг хэр сайн таньж чаддаг вэ?
- Би тийм хүн таньдаг айхтар хүн биш. Хараад л “өө энэ сайн хүн байна, энэ муу хүн байна” гээд тодорхойлчих боломжгүй шүү дээ. Хүмүүс намайг “Агиймаа аймаар их зантай” гээд л ярьдаг юм. Гэтэл тэгж ярьж байгаа хүн миний дэргэд суугаад надтай таван хором ярьж үзээгүй л байхгүй юу. Хүнийг гаднаас нь ганц харчихаад элдвээр хэлнэ гэдэг чинь өөрөө утгагүй. Хүн танина гэдэг хэцүү л дээ. Таньж мэдэхийн тулд цаг хугацаа хэрэгтэй, үерхэж, нөхөрлөх хэрэгтэй гэж бодож байна.

-Тэгвэл үерхэж байсан залуус нь сайн хүмүүс байсан болов уу. Харин одоо?
- Одоогоор надад найз залуу байхгүй л дээ. Мэдээж сайн хүмүүс байсан болохоор л үерхэж байсан байлгүй дээ, тийм үү. Гэхдээ таарах, таарахгүй хүн байна. Үзэл бодлын зөрчилдөөн байна. Болохгүй юм бол болохгүй шүү дээ. Хүнийг танихад цаг хугацаа их хэрэгтэй ч заримдаа багахан зүйл дээр танигддаг. Гэхдээ ингэж хэллээ гээд би түрүүчийн найз залуугаа муулж байгаа хэрэг биш юм. Хамгийн гол нь бид харилцан биенээ ойлгоогүй. Хоёр нэмэх цэнэг хэзээ ч нийлдэггүй шүү дээ.

-Тэгвэл Агиймаад ямар хүн таалагдах вэ?

-Байртай, машинтай гэх мэт шаардлагууд надад сонин биш.!!!!!!!!!!!!! Хамгийн гол нь амьдралын төлөө зүтгэлтэй, өөрөө өөрийгөө хайрлаж, хүндэлдэг хүн байх хэрэгтэй. Тийм хүн л бусдыг хайрлаж, хүндэлнэ. Амьдралд хүлээцтэй, байгаагаараа байж чаддаг, тийм эр хүн зүгээр. Түүнээс эр хүнд элдвийн маяг хэрэггүй л дээ. Гэхдээ би одоохондоо “амьдрал гэдэг чинь ийм” гээд л мэдэмхийрэх насанд арай хүрээгүй байна гэж өөрийгөө бодож байна. Ингэж ярихад дэндүү балчирдана. Тухайн цаг нь ирэхэд зүрх сэтгэл л дагуулах байлгүй дээ. Одоохондоо бол төлөвлөгөө алга.

-Одооны охидууд тийм ийм гээд л их муулах болж дээ. Чи юу гэж бодож байна?
-Муулж яахын бэ? Хүн бүхэн л дутагдалтай. Заавал хүнийг муулаад байх шаардлагагүй. Амьдрал гэдэг чинь сайнтай, муутай л байдаг хойно. Хүн муулж байна гэдэг бол арчаагүй хүний л шинж. Харин ч өөрөө өөрийгөө мэдэрчихсэн хүн хэзээ ч хар бараан зүйлд эсвэл өнгөрсөн лүү эргэж хардаггүй л байхгүй юу. Тэгээд хүн муулаад суух зав ч гардаггүй байх. Хэлмээр байгаа бол шууд өөрт нь очоод хэлэх хэрэгтэй. Одоо харин ч охидууд гоё ганган болж л байна шүү дээ. Тэд жам ёсоороо л хөгжиж байна. Би тэдний төлөө санаа зовоод “одооны охидууд яанаа” гээд байх шаардлага байхгүй л дээ. Намайг муулаад байхад би бас хүн муулаад яах вэ дээ /инээв/. Манай охидууд боловсролтой, өөрөө өөрийгөө хачин гоё авч явдаг болчихож. Би тэр гоё сайхан болсон охид, залуусаараа үнэхээр бахархдаг.

-Амьдралдаа голлон барьж явдаг “жанжин шугам” нь юу вэ?
-Хүн чанараа алдчихгүй юм сан л гэж боддог. Түүнээс “би ингэж явахгүй, тэгж явахгүй” гэх айхтар зарчим алга. Хамгийн гол нь хүн чанараа алдчихгүй юм сан л гэж бодож байна.

-Ямар үгэнд дуртай вэ?
-I will be back /инээв/. Гэхдээ яг Терминаторын хэлж байгаагаар нь шүү.

-Хоолны дэглэм баримталдаг уу?
-Ёстой тийм юм байхгүй ш дээ. Би уг нь дөрөвдүгээр сард 54 кг байсан юм. Сая зургаа авахуулах болоод жинлээд үзсэн чинь 62 болчихож. Тоглолтоор Америк, Солонгос, Япон яваад ирсэн чинь өөрийн эрхгүй л нэмчихсэн байна лээ. Гэхдээ би ерөөсөө тоохгүй байсан чинь яг зураг авахуулахад бас хэцүү л юм. Тэгэхээр жиндээ анхаарах хэрэгтэй юм байна. Гэхдээ би саяхнаас фитнесст явж эхэлсэн.

-Чиний өндөр чинь хэд юм бэ?
-Би 1,75 м.

-Шүүмжлэлд яаж ханддаг вэ?
-Шүүмжлэлийг би маш дуртай хүлээж авдаг. Магтаалаас илүү дуртай. Яагаад гэвэл миний харж чадахгүй байгаа алдааг өөр хүн анзаарч хараад надад хэлж байна гэдэг сайн хэрэг. Миний төлөө л хэлж байгаа учраас намайг загнаж зандарсан ч би дуртай л авдаг.

-Ямар үед сэтгэлээр унаж уйлдаг вэ?
-Мэдэхгүй ээ... Ганцаардсан үедээ ч юм уу. Би чинь ер нь хаврын тэнгэр шиг ааштай хүн. Заримдаа хажуудаа байгаа хамаг гоё эд зүйлсээ өөрөө алга болгочихно. Тэгээд тэрнээсээ болж уйлдаг. Өөр юм байхгүй дээ. Гэхдээ ямар нэгэн юм боллоо гэхэд би бусдад нялзаагаад байхыг хүсдэггүй ээ. Бүх зүйлд хүн өөрөө л буруутай байдаг гэдэгт би итгэдэг. Яагаад уйлахаар зүйлийг би хийсэн юм бэ гэвэл би өөрөөсөө л шалтгаалсан байгаа. Гэхдээ би бас өөрийгөө тайвшруулж ч чаддаг.

-Ярилцлагынхаа төгсгөлд гадаадад суугаа Монголчууддаа хандаад?
-Манай “АВВА” хамтлагийнхан сая Солонгос, Япон, Америк рүү тоглолтоор явчихаад ирлээ. /Сурв: BX, Quiza, Эгшиглэн нар/

-Та нар өөрсдийгөө ингээд нэрлэчихсэн юм уу?
-Харин тийм /инээв/. Бид Америкт гэхэд л зургаан хотоор явж тоглосон. Тэнд сурч амьдарч байгаа бүх монголчуудтайгаа уулзсан. Тэнд байгаа Монголчуудаараа үнэхээр бахархсан. Том том сургууль төгссөн, хүнтэй сайхан харилцаж, ярилцаж байгаа гээд ямар гоё юм бэ. Тэгээд “наанаа ажиллах уу” гэхээр “үгүй, би Монголдоо очно оо” л гэж байна. Манай Монгол улс нэг их удахгүй хөгжих байх аа. Би тэрэнд үнэхээр итгэлтэй байна. Монголчууд үнэхээр хаа ч явсан сийхгүй л юм билээ. Манай залуучууд үнэхээр мундаг юм. Уулзсан бүх фэнүүддээ энэ сурвалжлагаар дамжуулан сайн сайхныг хүсье. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууддаа хайртай шүү гээд энд байгаа бид ч бас та бүхэнтэйгээ үргэлж хамт байдаг шүү гэж хэлмээр байна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3566326/644/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211403
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239306
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366872
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365279
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524324
18021 EMEGTEICHUUDIIN EMCH ZUVULGUU UGCH BNA vazilnik 2010-08-25 735
18020 "Люмино" хамтлагийн дуучин MC-гийн гэрт Маралгоо 2010-08-24 6939
18019 ИЙМ Л САЙХАН ХАРАГДАЖ ЧАДВАЛ СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУ >> Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-24 1003
18018 БҮСГҮЙ МИНЬ ЧИ ӨӨРИЙНХӨӨ НАНДИН НУУЦЫГ МЭДЭХ ҮҮ???? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-24 1660
18017 МОНГОЛ УРУУ КАРГО.... ЧИНИЙ ЯВУУЛСАН АЧАА ЭНД БАЙНА УУ ??? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-24 735
18016 taniltsii zaluusaa [15] 963963 2010-08-24 991
18015 busguichuudee asuuy [1] giordani 2010-08-24 996
18014 gedes dvvreed bna yahuu [2] bolorgoo 2010-08-24 2128
18013 busguichuudee zovlogoo ogch tuslaach [3] BIYELELT 2010-08-24 1161
18012 Стресс болон дотор эрхтэний архаг өвчин үс уналтын шалтгаан болдог saruul-2010 2010-08-24 1149
18011 ORCHUULJ OGCH TUS BOLOOCH [3] bosson uu 2010-08-24 869
18010 18-тай охиныг чинь яана гээд дуулаад бна аа сайн сонсоорой... Маралгоо 2010-08-24 1223
18009 ym asuuuyaaaaaa [1] buleen salhi 2010-08-24 901
18008 Хууль бусаар амьдардаг гадаад иргэдийн хүүхдүүд бага, дунд сургуулиудад суралцах эрхтэй болно Маралгоо 2010-08-24 631
18007 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-08-24 463
18006 yaraltai helj ogooch... shuudriin mongon dusal 2010-08-24 579
18005 heleed ogoorei [2] deky 2010-08-24 731
18004 БҮСГҮЙЧҮҮДДЭЭ. celee 2010-08-24 560
18003 hi galgo geed idtei huneer huuhedee bitgii yavuul [6] cd.key.crack 2010-08-24 1592
18002 yaraltai helj ogooch [1] madahbadrah 2010-08-24 782
18001 **BEST**СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ ""010-3169-6932"" ***ГОО САЙХАНЫ ШИВЭЭС*** 2010-08-24 554
18000 EGCH NARAA ORCHUULJ OGCH TUS BOLOOROI BAYRLALAA [2] uka888 2010-08-24 994
17999 БҮСГҮЙ МИНЬ ИЙМ АЙДСАА ОДОО ЭНЭ МӨЧӨӨС ЭХЛЭЭД МАРТ >> Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-24 578
17998 eeejvvvdeees zowlogooo awah gn ym [2] tuslay 2010-08-24 759
» БАЙР МАШИНТАЙ ЗАЛУУ ХОЦРОГДСОН НАДАД СОНИН БИШ ...ЧУХАЛ НЬ ..... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-24 1055
17996 БИ БҮГДИЙГ НЬ ХЭЛЭЭД ӨГЬЕ ЗАА.... БҮСГҮЙ МИНЬ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-23 748
17995 ХУУРАМЧААР ГЭРЛЭВЭЛ ЯАХ БОЛ ..АЙГААД БАЙНАА Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-23 658
17994 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-08-23 510
17993 БҮСГҮЙ МИНЬ ХАЙРТАЙ ХАНИА ЖАРГААМААР БАЙНА УУ ???ТЭГВЭЛ ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-23 2080
17992 yaraltai xelj ogooch. [3] tondooloi 2010-08-23 786
17991 eejvvdee ??? [2] xlady 2010-08-23 623
17990 *УРГАЦЫН БАЯРААР * ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ 010-7566-7074 XAHA-TOUR.co.Ltd 2010-08-23 517
17989 749$ оор ТА МОНГОЛ ДАХЬ ГЭР БҮЛИЙХЭНТЭЙГЭЭ УУЛЗЬЯ ГЭВЭЛ XAHA-TOUR.co.Ltd 2010-08-23 575
17988 ЭЭЖЭЭ НАМАЙГ ИРЖ АВААЧЭЭ !! ЭНД ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙНАА ..ЯАНАА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-23 836
17987 hi asuult bn [1] tsomo123 2010-08-23 954
17986 ajil bnauu? [1] 김유진 2010-08-23 689
17985 udriin mend id.tai hunees asuuy [5] hehe_3333 2010-08-23 1018
17984 БАРИА ЗАСАЛ ЗҮҮ ТӨӨНҮҮРИЙН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА jiinaa 2010-08-23 454
17983 BUSGUICHUUDEE ZOVLOOCH [1] jagaa4458 2010-08-23 863
17982 asuuh gesen yumaa zowlogoo ogch tuslaach [5] nymk 2010-08-23 1332
17981 elchingiin hayag ???? [3] cvon 2010-08-23 748
17980 busguichuudee hariulaarai [1] oodoshon huu 2010-08-23 1115
17979 ГОО САЙХАНЫ ШИВЭЭС **MERILIN MONRO** salon / ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ / ** 010-3169-6932 ** ***ГОО САЙХАНЫ ШИВЭЭС*** 2010-08-23 556
17978 Hi margaash arbait bna uu [1] Janaraa 2010-08-23 507
17977 СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ** **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 juulchin.xanatour 2010-08-23 480
배너신청
자생병원

배너신청