Бичлэгийн тоо 213

Хүний “толгой” хөгжлийн тулгуур

 

 

Монгол Улсын хөгжил нь Тавантолгой, Оюутолгой гэж сүүлийн үед ярьж, бичих нь их болсон байна.  Гэвч орчин үеийн улс гүрнүүд хүн хэмээх баялагтаа анхаарч, түүнийгээ олон талаар нь хөгжүүлдэг болжээ. Нэг ёсондоо хүн хэмээх “капиталаа” эргэлтэнд оруулдаг байна. Ялангуяа боловсролын тал дээр нь. Тэд хүн гэдгээ мэдэрсэн “иргэн”-ийг бэлтгэдэгээрээ онцлог.
1970-аад оны Голланд орон. Тэнд өмнөд эрэг орчмоос нь газрын тос илэрчээ. Голландын Засгийн газар зөвхөн газрын тосны салбарыг анхаарч бусад салбараа анхаархаа “түр” орхилоо. Ганцхан салбараа анхаарсныхаа горыг тэд хэдхэн жилийн дотор амссан юм. Төрөлтийн хэмжээ нь мэдэгдэхүйц буурч, ДНБ-ний хэмжээ нь бас буурчээ. Тухайн үеийн Голланд орон хөгжил сайтай байсан тулдаа л тэсч үлдсэн юм. Үүнийг дэлхий даяар “Голланд өвчин” гэдгээр нь мэднэ. Гэхдээ тэд хэдхэн жилийн дотор алдаагаа засч, бага, дунд боловсрол болоод их, дээд сургуулийн сургалтын системдээ маш том реформыг хийснээрээ алдаагаа засч чаджээ. Тэд хүнээ боловсрол, эдийн засаг, эрүүл мэнд гэсэн гурван чиглэлээр хөгжүүлдэг байна.
Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 20 гаруй жилийн нүүрийг үзжээ. Гэтэл манай улс боловсролын салбараа хөгжүүлж чадсангүй. Манайд орж байгаа бүх хичээлүүд академик системд тулгуурлаж байна. Нэг ёсондоо онол дээр түшиглэсэн хичээл орж байна гэсэн үг. Хүн болгон дахин давтагдашгүй бодгаль. Тиймээс бид дахин давтагдахгүй “иргэд”-ийг бэлдэх ёстой. Монгол гуравдугаар сургуулийн есдүгээр ангид суралцдаг нэгэн сурагч Р. Чойномын “Шоронгийн дууль” хэмээх шүлгийг цээжилжээ. Тэгээд юуны тухай шүлэг болох, энэ шүлгээсээ юуг ойлгосон тухай нь асуухад. “Маргааш багш асуух гэж байхад юун энэ шүлгийг утгыг бодох. Зүгээр цээжлээд дүнгээ авахаа бодъё” гэж хариулж байсан юм. Багш нь автоматаар цээжлүүлж, сурагч нь автоматаар цээжилдэг ийм гажиг тогтолцоо монголын боловсролд гүн бат суучихаж. Гэтэл АНУ-н сургалтын систем тэс өөр. Тэнд манайхаар “дунд сургууль”-ийн эхний дөрвөн жилдээ удирдаж удирдуулах ёс, багаар ажиллах чадвар, илтгэх урлаг гэх мэтчилэн хичээлүүдийг үзнэ. “Хүн болгон математикч болох албагүй. Харин хүн болгон ээж, аав болно” гэж Оросын алдарт сурган хүмүүжүүлэгч Сухомлинский хэдэн зууны өмнө хэлжээ.  Дунд ангид орж ирэнгүүт нь гэр бүл төлөвлөлт, хайр дурлал гэж юу вэ, секс гэж юу вэ зэрэг манайхны томчуудын “битгий том хүний юм яриад бай” гэж өөрсдөөсөө холдуулах дуртай сэдвийг тэнд хичээл болгоод оруулдаг.
Тэндхийн сургуулийн хүүхдүүдийг дүгнэх нь хүртэл өөр. Хичээлээс гадуур олон нийтийн ажилд хэр идэвхтэй оролцов, хэдэн сургалт, дугуйланд хамрагдав гэдгээр нь дүгнэдэг. Манайхан шиг хэдэн хичээл дээр онц гарав, ирц нь хэд байна гэдгээр нь биш. АНУ-ын “дунд сургууль”-иудын ханан дээр эхний улиралд тийм үнэлгээтэй суралцвал ийм юм өгнө гээд хадчихдаг. Компьютер, iPod, PSP, унадаг дугуй гэх мэтчилэн. Хүн хөдөлмөрлөж чадвал, өөрийгөө тэжээнэ гэдгийг үглэхгүйгээр ойлгуулж чаджээ. Тиймээс тэд хариуцлага хэмээх ойлголтыг ч мартдаггүй. Тэнд хичээлээ хүндэтгэх шалтгаангүйгээр гурваас дээш удаа таслах л юм бол багш нарын хурлаар оруулж өөр сургууль руу шилжүүлэх тухай ярьж эхэлдэг. Тиймээс тэд ийм байдалд орохгүй, амласан шагналуудыг нь авахын тулд хичээлдээ яаран ирцгээдэг. Багш нарын харьцдаг харьцаа нь ч биднийхээс өөр. Тэнд хүүхэд хэрвээ даалгавар хийгээгүй болон шалгалтандаа тааруу дүн үзүүлвэл багш нь ганцаарчилан уулзаж, алдааг нь нөхөрсөгөөр хэлж өгдөг. Тэндхийн сэтгэлзүйчид олны нүдэн дээр мууг нь дуудаад байвал суралцах хүсэл нь бага багаар алга болдгийг тогтоожээ. Манайхан бол олны нүдэн дээр тэнэг, мангараар нь дууддаг. Үр дүнд нь хичээл завсардалт их байдаг шүү дээ. АНУ-д хүүхдүүд нь багшаар шахуулж шаардуулдаггүй. Яагаад гэвэл тэд өөрийнхөө төлөө мэдлэг хуримтлуулж байна гэдгээ мэддэг. Тэндхийн багш нар мэдлэгийг хэрхэн ашигладгийг зааж өгдөгөөрөө манай багш нараас ялгаатай.
“Тархиа талх мэт ашигла”. Энэхүү уриаг одоогоос 30 гаруй жилийн тэртээ Сингапур хэмээх загасчны бяцхан тосгон гаргаж хөгжлийн шинэ бодлогоо үүгээр тодорхойлжээ. Бага, дунд боловсролоо Кембрижийн стандартад шилжүүлж. Английн дээд сургуульд элсэх шалгалтыг Сингапур хүүхэд эх орондоо өгөх боломжоор хангагдсан байна. Сургалтын системээ орвонгоор нь өөрчилсөн АНУ-н заадаг бүх хичээлийг өөрийн онцлогтоо тохируулан оруулах болж. Өөрийн түүхийг бага ангиас нь авахуулаад төгстөл нь үздэг болж. Сингапур сурагч дор хаяж гурваас, дөрвөн хэлийг төгсөхдөө сурсан байх шаардлагатай. Мөн тэнд хүүхдүүд хичээлийн хуваариа өөрсдөө зохиож болдог. Тийм учраас тэнд анги гэсэн ойлголт байдаггүй.
“Анх очоод би маш их гайхаж байлаа. Сингапурын дунд сургуулийн дөрөвдүгээр ангийнхан дээр орлоо. Нэг хүүхэд нь тийм зураасыг тэгж тат гэж зааж байх юм. Нөгөө хүүхэд нь түүний хэлснээр зураасаа татаж байх юм. Багшаас нь яаж байгаа юм гэж асуухаар нэг нь удирдаж, нөгөөх нь удирдуулж сурч байгаа юм гэсэн юм даа”. Сингапурын их сургуулийн гуравдугаар курсын оюутан Х.Баттөгс ийн өгүүлж байна.
Сингапур улс хөгжлийнхөө эхэн үед манайхан шиг өндөр, өндөр барилгуудыг ихээр барьж байжээ. Тэгсэн Сингапурын иргэд өндөр байшингийнхаа дээвэр дээр сонгино, хүнсний ногоо тариалаад эхэлж. Тэд хүнээ мартсан байжээ. Гэтэл өнөөдөр Сингапур улс хөгжлөөрөө гайхагдаж байна. Одоогоос гучин жилийн өмнө Сингапур гэж ямар улс байдгийг ч мэддэггүй байлаа. Сингапурын боловсролыг ч дэлхий тоодоггүй байв. Гэвч өнөөдөр дэлхийн хамгийн шилдэг 100 их, дээд сургуулийн 50 дугаар байранд бичигдэж байна. Түүнчлэн Сингапур өнөөдөр олимп зохиох хэмжээнд хөгжжээ.
Сүүлийн үед Монгол Улс боловсролын салбараа анхаарч, өөрчилж байна. Монгол Улс улсын төсвийнхөө 13 хувийг боловсролдоо зарцуулдаг гэсэн судалгаа бий. Тавхан жилийн дотор 12 жилийн сургалтын системд шилжсэнээр харж болно. Гэвч жилийг автоматаар нэмэх нь зөв шийдвэр байсан уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Бас удахгүй Кембрижийн стандартад шилжинэ. Гэвч энэ сургалтын гол онцлог болох онол биш дадлага давамгайлсан, багш төвтэй биш шавь төвтэй сургалт байдаг гэдгийг мартаж боломгүй. Дэлхий улам бүр глобальчлагдаж байгаа энэ цагт бид зөвхөн монголын биш дэлхийн иргэнийг бэлтгэдэг болмоор байна. Ингэхийн тулд манай улсын боловсролын салбарт агуулгын төдий өөрчлөлт биш, чанараа ч бас харгалзан үзсэн шинэчлэлт ус, агаар мэт хэрэгтэй байна.
Хүн хэмээх амьтнаас бүрдээгүй улс орон гэж дэлхийд үгүй. Тиймээс бид үүнийгээ л сайн хөгжүүлэх ёстой. Тавантолгой, Оюутолгой хэдэн зууны дараа шавхагдаад дуусна. Харин хүн төрөлхтөн оршин тогтнож байгаа нөхцөлд хүн хэмээх амьтан байж л байна. Монголд ашиглагдах өдрөө хүлээж байгаа олон орд байгаа. Харин тэднийг ажиллуулж чадах чадвартай боловсон хүчин Монголд хэрэгтэй. Чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд цаг үетэйгээ нийлсэн боловсролын цогц бодлого хэрэгтэй.

Б. Болорсүх
 
Эх сурвалж : www.news.mn


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3550948/54b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 7196
123 2010 ОНД ОЛДСОН ПАСПОРТ БОЛОН ТҮРИЙВЧ БУСАД БИЧИГ БАРИМТ (2010.09.09) ӨДРИЙН МЭНД 2010-09-12 3494
122 Солонгост суугаа Монгол эмэгтэйчүүдийн холбоо байгууллагдлаа ӨДРИЙН МЭНД 2010-09-09 4523
121 БНСУ-д ажиллаж амьдарч байсан иргэдийн 2-р уулзалт амжилттай болж өнгөрлөө ӨДРИЙН МЭНД 2010-09-09 3041
120 Хонконгод агаар худалдах болжээ ӨДРИЙН МЭНД 2010-09-08 2736
119 Ансан хотын Пак Сан Жү мэдээлэл технологийн дамжаанаас үнэ төлбөргүй компьютерын засвар, солонгос хэлний сургалт хичээллүүлж байна ӨДРИЙН МЭНД 2010-09-07 2978
118 БНСУ-д 1263 монгол хоригдож байна ӨДРИЙН МЭНД 2010-09-07 4260
117 МОНГОЛЫН ХАРЬЯАТААС ГАРАХ ХҮСЭЛТИЙГ 534 ХҮН ТАВЬЖЭЭ ӨДРИЙН МЭНД 2010-09-07 3837
116 Н.Чинчулуун: Гэр бүлтэй болох боломжоо Бусдын төлөө хойш тавьсан ӨДРИЙН МЭНД 2010-09-04 3694
115 Монгол оюутнууд Америкт” нэртэй нэвтрүүлэг гарна ӨДРИЙН МЭНД 2010-09-03 2917
114 МОНГОЛ ЗАЛУУС ДЭЛХИЙГ ДАХИН БАЙЛДАН ДАГУУЛЖ БАЙНА [2] ӨДРИЙН МЭНД 2010-09-01 4560
113 Норовсамбуу овогтой Жаргалсайханыг хайж байна [2] ӨДРИЙН МЭНД 2010-08-31 3961
112 Сайн дураараа нутаг буцах хугацааг дахин 2сараар сунгалаа ӨДРИЙН МЭНД 2010-08-31 4489
111 Ж.Мөнхбадар: Гадаадад ажиллаж байгаа болон түр хугацаагаар гарсан иргэдээ ч тооллогод хамруулна ӨДРИЙН МЭНД 2010-08-30 3056
110 “Регистрийн дугаар”-аар нэрээ шүүгээрэй ӨДРИЙН МЭНД 2010-08-30 8408
109 Монгол залуус Америкчуудтай өрсөлдөхөөр гарч ирлээ ӨДРИЙН МЭНД 2010-08-29 3396
108 9сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгийн хуваарь [6] ӨДРИЙН МЭНД 2010-08-29 4816
107 Гадаадаас ирсэн Монголчууддаа эх орондоо ажиллаж амьдрахад нь туслана-Эх орондоо ирэгсдийг дэмжих төв ӨДРИЙН МЭНД 2010-08-27 3526
» Хүний “толгой” хөгжлийн тулгуур ӨДРИЙН МЭНД 2010-08-20 3481
105 2011онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 4,320вон [1] ӨДРИЙН МЭНД 2010-08-17 13276
104 Хос хэл заах багш бэлтгэх сургалтанд бүртгэж байна. ӨДРИЙН МЭНД 2010-08-14 4259
103 Иргэдэд туслах сан file ӨДРИЙН МЭНД 2010-08-11 3508
102 Гоо сайхны хагалгаанд орох хүсэлтэй хүүхдүүдэд ӨДРИЙН МЭНД 2010-08-09 4800
101 Гэрээт ажилчдад зориулсан хөтөлбөр ӨДРИЙН МЭНД 2010-08-06 4642
100 Хүн амын тооллого эхлэхэд 100 хоног үлдлээ ӨДРИЙН МЭНД 2010-08-05 4413
99 Оюутолгой төсөлд ажиллах иргэдийг энэ сарын 15-наас мэргэжлийн сургалтад бүртгэнэ ӨДРИЙН МЭНД 2010-08-04 5822
98 Бар кодтой хүмүүс өнөөдрөөс хишиг хувиа авна [2] ӨДРИЙН МЭНД 2010-08-03 4710
97 А.Энхтуул шатрын дэлхийн аварга боллоо ӨДРИЙН МЭНД 2010-08-03 3856
96 Солонгост ажиллаж амьдарч буй гэрээт ажилчдын анхааралд [3] ӨДРИЙН МЭНД 2010-07-31 5941
95 “Солонгос явуулахгүй бол долдугаар сарын 1 шиг явдал болно шүү” [5] Levi`s 2010-07-29 5845
94 Солонгосын талаас НХХЯ-ны тавьсан хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэлээ Levi`s 2010-07-29 4309
93 АНУ дахь монголчуудад “Эх орны хишиг-ийн итгэмжлэл тараана ӨДРИЙН МЭНД 2010-07-27 4207
92 Анхдугаар удаагийн “Хосолмол соёлт гэр бүлийнхний хайрыг хуваалцъя” үзэсгэлэн ӨДРИЙН МЭНД 2010-07-24 6767
91 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвийн гадаад иргэдэд зориулсан 2010оны 3-р ээлжийн сургалт [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-24 5797
90 ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК - ХАНА БАНК - МӨНГӨН ГУЙВУУЛГА 4500 ВОН Levi`s 2010-07-22 5014
89 Солонгосын Кёнги мужийн ИТХ-ын тэргүүлэгч Н.Гэрэлээ:Хоёр иргэншилтэй байж болно гэсэн заалт гарахаас өмнө иргэншлээ солиулсандаа харамсдаг юм [10] ӨДРИЙН МЭНД 2010-07-17 5876
88 Хилийн чанадад суугаа Монголчуудын анхдугаар чуулга уулзалт болно [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-15 4504
87 Хатан хааны их сургуульд монгол залуу багшлана ӨДРИЙН МЭНД 2010-07-15 4502
86 Монгол улсын иргэний шинэчилсэн бүртгэлд идэвхитэй оролцохыг улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд уриалж байна [3] ӨДРИЙН МЭНД 2010-07-15 4764
85 Монголын шатарчин охин Азийн аваргаар тодров [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-15 4946
84 Глобал тосгонд Монголын соёлын өдрүүд нээлтээ хийлээ file ӨДРИЙН МЭНД 2010-07-14 3987
83 ЭСЯ - Иргэдийн анхааралд ӨДРИЙН МЭНД 2010-07-14 5071
82 “Дээлтэй Монгол” наадам /фото сурвалжлага/ ӨДРИЙН МЭНД 2010-07-14 5781
81 Их Монгол Улс байгуулагдсаны 804жил, Ардын хувьсгалын 89жилийн ойн баярын мэнд дэвшүүлье file ӨДРИЙН МЭНД 2010-07-11 5738
80 Ц.Санчир: Тархан суурьшсан Монголчууд биднээс илүү өв соёлоо хадгалж явна ӨДРИЙН МЭНД 2010-07-08 5992
79 Олон үндэстний гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан бэлтгэлд хамрагдах тухай танилцуулах нь [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-07 4817
배너신청
자생병원

배너신청